“Иргэд өглөөний 06:30 цагийн автобусанд ч багтаж чадахгүй байна”

       Нийслэл хотын хэмжээнд 98 чиглэлд 900 гаруй автобус нийтийн тээвэр үйлчилгээнд гарч байгаа боловч өглөө, орой ажил эхлэх, тарах цагт нийтийн тээврийн ачаалал, хүртээмж хангалтгүй байгаа талаар иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Энэ сэдвийн хүрээнд нийтийн тээвэр үйлчилгээний нөхцөл байдал, үйл ажиллагааны талаарх мэдээллийг Тээврийн төлөвлөлт технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаагаас тодрууллаа.

-Нийтийн тээвэр хангалтгүй байгаагаас болж иргэд автомашин унаж, энэ нь түгжрэлд их нөлөөлж байна. Хүртээмжийг нэмэх боломж байхгүй юу?

-Улаанбаатар хотод 98 чиглэлд 900 гаруй автобус иргэдэд үйлчилж байна. Ингэхдээ манайхтай гэрээтэй 19 ААН байгууллага бий. Ер нь сүүлийн үед түгжрэл, нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудлыг зайлшгүй ярихаас өөр аргагүй байна. Учир нь автобусны парк шинэчлэл сүүлийн 4 жилд хийгдээгүй.

Уг нь өнгөрсөн онд 10 цахилгаан автобус, он гарснаас хойш давхар цахилгаан автобус, Монголд үйлдвэрлэсэн "МОН-30" нэртэй хоёр автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн. Гэтэл Монголд үйлдвэрлэсэн автобусууд нэг сар үйлчилгээнд яваад л эвдэрчихсэн. Тэгээд гурван сарын хугацаанд засагдсан. Хэдийгээр баталгаат хугацаа нь дуусаагүй ч үйлдвэрлэсэн газар нь эвдэрсэн шалтгааныг нь олж тогтоох гэж нэлээн хугацаа зарцуулсан. Монголд үйлдвэрлэсэн нэг автобус нь л хагас тэрбум төгрөгийн өртөгтэй. 

-Парк шинэчлэл хийхгүй бол түгжрэл хэсэгтээ л буурахгүй нь? 

-Яг үнэн. Улаанбаатар хотын замын түгжрэл 0-15 км/цагийн хурдтай байна. Энэ нь явган зорчигч гүйх хэмжээний хурдтай тэнцүү урагшилж байна гэсэн үг. Ер нь өглөө, орой ихэвчлэн ачаалалтай байдаг. Олон улсын жишигт 1 саяас дээш хүн амтай хотод 1000 автобус, эсвэл багтаамж сайтай тээврийн хэрэгсэл буюу метро, тусгай автобус үйлчилдэг. Гэтэл манайд өнөөдөр 900-хэн автобус иргэдэд үйлчилж байна. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд автобусны тоог нэмлээ ч түгжрэлд нарийн төлөвлөсөн цаг, хуваарийн дагуу автобусууд явж чадахгүй. Автобус хүртэл түгжрэлд бусад тээврийн хэрэгсэлтэй адилхан таг зогсдог. Тиймээс зайлшгүй метро, цахилгаан соронзон автобусны асуудлыг шийдэх шаардлага тулгараад байна.

-Автобусны нийт хэдэн цэг байна вэ?

-Бидний хийсэн судалгаагаар өнөөдрийн байдлаар 57 эцсийн цэг байна. Тэр цэгүүдээс өглөөний 06.30 цагт автобусууд явж эхэлдэг. Гэтэл иргэд хамгийн эхний автобусанд ч сууж чадахгүй байх хэмжээний хүртээмж хангалтгүй байна. Мөн өөр нэг шалтгаан нь тэр цэгүүдэд суурьшилт, иргэдийн тоо нэмэгдсэн байгаатай холбоотой. Тиймээс бидний явуулдаг 10-20 автобус хаанаа ч хүрэхгүй байдалтай байна. 

 -Одоо хүйтний улирал эхэллээ. Нөхцөл байдал бүр л хүндрэх байхдаа? 

-Тийм шүү. Хүйтний улирал эхлэхээр асуудал улам хүндэрнэ. Тиймээс автозамын түгжрэлийг яаралтай бууруулах хэрэгтэй байна. Нийслэлийн Засаг дарга захирамж гарган Улаанбаатар хотын гол зам болон Энхтайвны өргөн чөлөөгөөр нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслийн автобуснууд давуу эрхтэй зорчих захирамж гаргасан. Гэвч энэ дүрэм хэрэгжихгүй байна. Нийтийн тээврийн автобуснууд бусад тээврийн хэрэгслүүдтэй адилхан замын түгжрэлд өртөж вагон болж байна. 

-Үүсээд байгаа хүндрэлтэй асуудлуудыг хэрхэн анхаарч, шийдвэрлэх ямар ажлуудыг хийж байгаа вэ?

-Ачаалал, түгжрэлийг бууруулахаар ТЦА-тай хамтарч байна. Энэ хүрээнд 23 авто тээврийн хяналтын улсын байцаагчид хяналт тавин ажиллаж байна. Гэвч эдгээр байцаагчид 900 гаруй автобусанд хүрч ажиллаж чадахгүй байгаа. Нэгдүгээр эгнээг чөлөөлөхийг компанит ажлын хүрээнд  зохион байгуулах хэрэгтэй. 

-Сурагчдын автобус явуулах нь түгжрэлийг багахан хэмжээнд ч болов бууруулдаг байх? 

-Сургуулийн автобусыг есдүгээр сарын 21-нээс хойш явуулж байна. Төрийн өмчит сургуулиудад хүүхдийн автобус байдаггүй. Энэ нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нийтийн тээврийн үйлчилгээнд гэрээгээр ажилладаг ААН, байгууллагуудаас нийгмийн хариуцлагын хүрээнд 40 автобус гарган 31 сургуулийг хамруулж 35 чиглэлд өглөө, өдөр, орой хүүхдүүдийг зөөж байна. Өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүүхдийг сургууль гэрийнх нь хооронд зөөвөрлөдөг. Энэ нь хүүхдээ сургуульд нь тогтмол зөөдөг байсан эцэг, эхийн автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа хэрэг юм.  Энэ онд багтаж сургуулийн автобус, нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлт хийх төсөв, зардлыг Нийслэлийн Засаг даргын захирамж гарч баталсны дагуу зохион байгуулж байна. 

-Хүн амын төвлөрөлтэй холбоотойгоор нийтийн тээврийн албанаас тодорхой судалгаанууд хийдэг үү. Жишээлбэл, нэг автобусанд хэчнээн хүн суух ёстой вэ. Манай хотын хувьд нийт хүн амын өсөлтийг тооцоолон нийтийн тээврийн хүрэлцээ аль бүсэд нэмэлтээр зорчих хэрэгтэй гэдэг төлөвлөгөө гарсан байдаг уу?

-Хүн амын өсөлтийн тоог жил бүр статистикийн хорооноос манайд мэдээлж, харилцан хамааралтай ажилладаг. Улаанбаатар хотын Үндсэн хүн амын тооллогоор 1 сая 400 мянган хүн байгаа. Орон нутгаас түр оршин суугчид жил бүр нэг сая гаруй хүн нэмэгддэг. Хаана хүний бөөгнөрөл их байна, хаана шинэ суурьшлын бүс үүсэж байгаа талаарх тооцоо судалгаа манайд байдаг. Мөн хаана хэчнээн автобус нэмэх, хаана шинэ чиглэл нээх ёстой талаарх төлөвлөгөөг  ч гаргасан байдаг. Гэвч нийтийн тээврийн үйлчилгээний автобуснууд тодорхой санхүүжилтийг шаардаж байж үйлчилгээ үзүүлдэг. Жишээлбэл, энэ жил 930 автобус үйлчлэхэд энэ хэмжээний  санхүүжилтээр үйлчилгээнд явах тооцоо судалгааг гаргаж батлуулдаг.

Бид энэ төсөвт захирагдаж ажилладаг. Гэтэл энэ жил коронавирус гарсантай холбоотойгоор бүх шатны сургууль, цэцэрлэг үйлдвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагаа зогссоноос болж зардал нэмэгдсэн. Нийтийн тээвэрт мөн адил иргэдийн дунд бөөгнөрөл ачаалал үүсгэхгүй байхын тулд бүх автобуснуудаа зуны цагийн хуваарьт шилжүүлэхгүй, гаралтыг нь бууруулахгүй зорчигчдыг олноор нь явуулахгүйн тулд автобусыг зуны 3 сар 900 төгрөгөөр явуулсан. Гэтэл тэр хэмжээний санхүүжилтийг зуны хуваарьт шилжиж хэмнэдэг байсан бол энэ жил тэр хэмнэлт гарч чадаагүй. Тэр хэмжээгээр үүссэн сөрөг зүйл нь иргэдийн зорчилт, орлого буурсан. Үүнээс болж бидний зардал өссөн байна. Тиймээс бид автобусны тоог нэмэхийг хүссэн ч батлагдсан санхүүжүүлэлтэнд  баригдах шаардлагатай. Нэмэлт автобус явуулсан тохиолдолд тэр автобусны санхүүжилт байхгүй төсөвт суугаагүй гэсэн үг. Энэ мэт хүндрэлүүд байна.

Бид төсөвт баригдаж автобусныхаа тоог барьж байдаг. Харин 2021 оны төсөвт 1500 автобус үйлчлэх шаардлагатай гэдэг тооцооллыг гаргасан. Энэ судалгааг бид танилцуулсан ч Нийслэлийн төсөвт энэ хэвээр нь батлахад хүндрэлтэй. Бидний танилцуулсан 1500 автобусны төсвийг багадаа 1200 автобус гэж баталбал автобусны хүрэлцээг нэмэгдүүлэх боломжтой юм.

-Одоогоор нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобуснуудын насжилт хэр байгаа вэ?

-Автобусны насжилт стандартад зааснаар 12 жилийн хугацаанд үйлчилгээнд яваад хасагдах ёстой байдаг. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобуснуудын 60-аад хувь нь 8-9 жилийн насжилттай байна. Энэ бол харьцангуй өндөр насжилт юм. Сүүлийн таван жилд 100 гаруй тээврийн хэрэгсэлд парк шинэчлэлт хийгдсэн. Нөхөн хангалт жил бүр 100 гаруй автобусанд хийгддэг.

 

35
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

35 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.70.123Зочин   • 2020, 10 сарын 2. 22 цаг 27 минут

Энэ эмэгтэйн яриагаар бол гэрэл гэгээ ойрын 100 жилдээ байхгүй юм бна даа

203.91.119.42Зочин   • 2020, 10 сарын 1. 15 цаг 32 минут

өөрсдөө автобусаар явдаг хүн л ЭНЭ төлөвлөлтийг хийх байх!!!

64.119.23.27Иргэн   • 2020, 10 сарын 1. 11 цаг 42 минут

Шугаманд явж байгаа автобусаа цаг минутаар явууллаа даа хэдэн жолоочоо журмын дагуу хянаад явуулж чадахгүй Байж юун олон юм ярьдагийм авто тээврийн байцаагчийн орон тоог хас Зүгээр сууж цалин авдаг биздээ

150.129.140.12Зочин   • 2020, 10 сарын 1. 10 цаг 33 минут

газрын наймаачин хүкчид хотын төвийн хэсэгхэн газраа үнэтэй байлгахын тулд 2 км газарт бүх төр захиргаа шамбааруулчаад ичихгүй иргэдээс болж түгжрэл үүссэн гэнэ. нийтийн тээврээ шахаачид нь дампуулруулчаад одоо жирийн иргэдийг машин унахыг хориглож байх юм. яагаад ийм хөгийн шаарнуудыг төрд дахин дахин залаад байдаг бэ пиздаа

139.5.217.12Зочин   • 2020, 10 сарын 1. 8 цаг 09 минут

Mongol avtobus gej yu baoh ve. Hoshin shog bishdee. Gashuun ch gesen unen bpdit baidaltaogaa evlereed sain chanartai avtobusuudiig oruulj ir

202.72.245.124Зочин   • 2020, 10 сарын 1. 7 цаг 38 минут

Сонгосон сонголтоо эдэлж байна даа одоо яая гэхэвдээ түгжрээд уурлаад гөлөг царайлаад чацга царайлаад ,долигноод,саналаа худалдаад явахаас өөр сонголт үлдсэнгүй дээ үхэр монголчуудаа

149.74.112.49Зочин   • 2020, 10 сарын 1. 3 цаг 33 минут

Mongol baabaa.. Hvrelsvh, Battulga 2 googoo. Ta mini ee hezee boltol ene heden novshnuudyn tuluu sanalaa uguh gesen wm be!!!

150.129.140.170Зочин   • 2020, 10 сарын 1. 1 цаг 08 минут

өнөө орой тогоон чинээ гэдэстэй жирэмсэн бэр минь хүүхдээ гэмтлийн эмнэлэгт үзүүлээд харих замдаа бүтэн 5 цаг түгжирлээ Хүрэлсүх даргаа юу бодож байна

77.2.25.86MGL   • 2020, 10 сарын 1. 0 цаг 44 минут

ENE BOL ZOBXON MONGOLD TER CAARAL XASHAAND CUUJ BAIGAA YXRYYD GUDAMJIND BILCHDEG YXRYYDIIG XEZEECH TOOXGYI EDGEER YXRYYD MOORCH BAIGAAD 76-N YXRYYDIIG CAARAL XASHAAND ORUULCAN ODOO YAYA GEXEB 4-N JIL MOOROOD MOOMOO UNJUULAAD XAR UCAA UUGAAD XATCAN OBCOO XIBEED BAIXAAC

77.2.25.86ZOCHIN   • 2020, 10 сарын 1. 0 цаг 36 минут

GERMAN ULCAD NIITIIN TEEBERT YILCHILDEG AUTOBUS, METRO,OGLOO 5.OO MINUUTAND EXELDEG TSAGIIN XUBIAARIIN DAGUU IRGEDED YILCHILDEG AJILD YABAX AJLAAC TARAX YED NEMEGDEL YILCHILGEE BAINGA BAIDAG BERLIN , MÜNXEN,ZEREG TOM XOTUUDAD 4.00 YILCHILGEE EXELDEG SHONO 02.00 XYRTEL YILCHILNE XARIN YILCHLEX TEEBRIIN XEREGCELIIN TOO BAGACDAG MONGOLD ENE ZARCHMIIG BODOJ CETGEJ XIIX XEREGTEI BAIX

203.91.117.8зочин   • 2020, 9 сарын 30. 22 цаг 15 минут

наад тээврийн газрууд чинь худал тайлбар яриад юуч хийхгүй Хотын бүх замыг нэгдүгээр эгнээгээр Автобус явдаг болго автобус тоог нэм өнөөдөр хүнийг шахаж суулгасанАбусууд маш ашигтай ажиллаж бгаа

43.242.242.59Зочин   • 2020, 9 сарын 30. 21 цаг 56 минут

Хотынхоо түгжрэлийг хар эрх баригчдаа. тэгээд Улааныаатар хотоо Аз жаргалтай хот гээд байгаа шүү. Ингэж хэлэхээсээ ичдэггүй юм байх даа. Ингэж хэлсэн хүмүүс ичихгүй орон нутгийн сонгуульд дэвшиж байгаа даа. Хотын дарга нараа одоо худлаа ярьж сайхан амлалт өгөхөө болиод том захуудаа зарим их дээд сургуулиа хотоос гаргачихбал энэ түгжрэл чинь арилна. Үүнийг дагаад бензин тосны хэмнэлт гарна. Тэр хирээр эдийн засгийн хэмнэлт гарна биз дээ

202.126.88.153Зочин   • 2020, 9 сарын 30. 19 цаг 38 минут

Яг 2 цагийн түгжрэлд уншиж бна хха

192.82.73.149zochin   • 2020, 9 сарын 30. 18 цаг 17 минут

zuun 4 zamaas baruun 4 zam orox gej 2 tsag arai l bish . fizzda mongold amidrax arga alga. ulaanbaataraas bornuur orox zamiig ingej tuuldag xelex ug algadaa. xeden muusain namiin fizzdaanuud bugdeeree uxej dald oroosoi. xunee bodson sain xun ene tord garaasai.

202.21.107.69Зочин   • 2020, 9 сарын 30. 17 цаг 56 минут

яг ачаалалтай үед богино рейс хэрэгтэй бна 4 зам сапорра гм

202.179.13.134Зочин   • 2020, 9 сарын 30. 17 цаг 34 минут

Баячуул юу хүснэм гэхээр 10 жил болсон машинуудыг хот дотор бүүү явуул, хөдөөний мөшиныг хотод бүү оруул тэгээд бид чөлөөтэй явна гэнэм хуцаваа ёстой

202.179.13.134Зочин   • 2020, 9 сарын 30. 17 цаг 31 минут

Автобуснууд 5 мин зайтай явдаг гэж дарга нар боддог..... Автобус компанууд их л бол 10 мин зайтай явдаг гэдэг... худлаа... 20-30мин 50 мин болж байна. тэгэхээр хувийн машинаар явахаас өөр арга алга. ** ачаалын үед өглөө 7-9, орой 17-19 цагийн хооронд богинд эргэлтийн автобус гаргах хэрэгтэй байна.

202.179.13.134Зочин   • 2020, 9 сарын 30. 17 цаг 27 минут

Зунжин Тэц4 г бүтэн цаг хүлээлээ 8,00-8,50 хүртэл 5 шарын буудал дээр... ЯВган хүний гэрлэн дхион дээр хүнээ буулгаад зогсохгүй яваад өглөө.... Диспетчэр хяналт гэж байхгүй болсон юм уу..... нэг ирэхээрээ 2 гураваараа ирнэ... Богино эргэлт хэрэгтэй байна. Саддоро Тэц4 гэх мэтээр

202.9.46.212Зочин   • 2020, 9 сарын 30. 16 цаг 34 минут

хохино сэжигийн арчаагүй хүлцэнгүй монголчууд

43.228.130.240Зочин   • 2020, 9 сарын 30. 15 цаг 43 минут

dargantsaruud avtobusandaa suugaad ajildaa yavj uzeech..Zamiin tugjrel hetsuu bna shu.Uvul bolloo.Ajildaa ochih gj 2 tsag tugjirch bna.

202.179.26.5Зочин   • 2020, 9 сарын 30. 15 цаг 10 минут

одоо жирийн иргэн машин унахыг хориглох гэж байгаа түгжрэлийг бууруулж байгаа үйлдэл нь. нийтийн тээврийг энэ хулгайч нар л шахааны хог оруулж ирж дампууруулсан, тэгээд иргэд яах ёстойв хөл дүүжлэх нэг юмтай л болно биздээ ингээд бүгд машинтай болсон явган явж болохгүй хотод машин унахаас өөр яах юм. одоо тэгсэн дарга нар үмхий хулгайчдаас бусад нь машин унах эрхгүй боллоо. нам нам гэж далдаганасан хөгийн новшнуудын бах нь ханаж байна уу пиздакуудаа.

202.21.115.126иргэн   • 2020, 9 сарын 30. 14 цаг 30 минут

Метрополис биш миниполис болсон хотоо тэлэхгүй бол мянга мянган автобус нэмээд ямарч нэмэр байхгүй.Хотын төвд байгаа бүх төр захиргаа хувийн болон хувьсгалын сургууль бүгдийг хотын захруу нүүлгэх хэ:рэгтэй.Яг одоо бол тээврийн хэрэгслэлүүдийг тэгш сондгой тоогоор явуулах шаардлага байна.

150.129.141.84Зочин   • 2020, 9 сарын 30. 13 цаг 41 минут

ТА НАР БИТГИЙ ДАНДАА ГОНШИГНО УБ ХОТ МААНЬ АЗ ЖАРГАЛЫН БИЕЛЭЛТ 95% БАЙНА ГЭСЭН ЭНЭ ТОО Л ӨНДӨР БАЙВАЛ НИЙТИЙН ТЭЭВРЭЭР Ч ЯАДАГ ЮМ ХОХЬ НЬ ТА НАР

43.242.242.59Зочин   • 2020, 9 сарын 30. 21 цаг 58 минут

УБ хотын аз жаргалын биелэлт 95 хувь байна гэсэн судалгаа гаргасан нөхдүүдийг хотын төвөр өглөө оройдоо машинтай явуулах вюмсан

66.181.190.79Зочин   • 2020, 9 сарын 30. 13 цаг 23 минут

metrotoi bol hichneen amar..haluund servvn.hvitend dulaan.tvgjrehgvi..tsag minutaar yavna..hedhen hvnee iim bailgah sonirholtoi bh shg..daanch..

103.57.94.42Зочин   • 2020, 9 сарын 30. 13 цаг 22 минут

Zugeer buh hun munguu tuluud yvuulaach ee... Mungu tulj bgaa hun mash tsuun, buun niigmiin halamj iim bhad yaj oligtoi bh be..

202.21.124.132Зочин   • 2020, 9 сарын 30. 11 цаг 56 минут

шугамын автобусаа өглөө 05,00 цагаас эхлэн явуулаачээ, 06,30 чинь оройтоод бн,,,жижиг машинуудаа дугаараар нь хянаж цөөрүүлээчээ,,,хөдөөнөөс орж ирээд машинтайгаа бөглөрөө үүсгээд байгааг хязгаарлаачээ,гэрлэн дохоотой зам дээр цагдаа зогсоод үймүүлээд хүмүүсийн уурийг барж байгаагаа мэдрээчээ,,

202.179.22.107зочин   • 2020, 9 сарын 30. 11 цаг 48 минут

Автобусны тоог 1500 болгосон ч энэ байдал дээрдэхгүй. Түгжрэл буурахгүй. 5-10 жилийн хугацаатай хотын дэд бүтэц, хот байгуулалт, авто зам байгуулалт, нийтийн тээврийн бүтцийн шинэчлэлт зэрэг ажлуудыг цогцоор нь хийхгүй бол энэ байдал арилахгүй.

192.82.65.120Зочин   • 2020, 9 сарын 30. 11 цаг 21 минут

Оюутнууд их дээд сургуулиудыг хотоос нүүлгэ,гадаадаас иргэд маш олноороо ирж байгаа нь замын түгжрэл,бөөгнөрөл,ирсэн хүн болгон нэгээс хоёр машин худалдан авч унаж түгжрэл ихэсгэдэг машины үнэ хэд дахин нэмэгдсэж хотод багтахаа байлаа төр засаг яаралтай арга хэмжээ авахгүй бол явах зам газаргүй болжээ!!!!

202.180.220.172ИРГЭН   • 2020, 9 сарын 30. 9 цаг 19 минут

ЭНЭ ЧИНЬ Л АЗ ЖАРГАЛТАЙ УБ ШҮҮ ДЭЭ.

103.26.193.120Ажилгүй иргэн   • 2020, 9 сарын 30. 9 цаг 01 минут

Амьдрал сайхан цалин боломжийн болтол гэртээ хүүхдийнхээ мөнгө халамжаараа амьдар битгий гэрээсээ гар

192.82.74.119зочин   • 2020, 9 сарын 30. 8 цаг 52 минут

Монголд үйлдвэрлэсэн гэж юу байхав. Хятадаас эд ангийг нь авчраад угсарч байна. Яг үнэндээ тэр угсарсан автобуснуудыг нийтийн тээвэрт тохирох эсэхийг нь шалгах лаборатори байдаг юмуу. Яаж шалгадаг юм бэ. Өвөл суухад хүйтэн, хатуу их л тохигүй юм билээ. Ядаж угсрахдаа цэвэрхэн хийж болно доо. Ийм юм хийж төсвийн мөнгө дэмий үрсэнээс сайн хийдэг газраас арай өндөр үнээр ч болов авчраад хэрэглэвэл ашиглалтын хугацаандаа бүрэн явна. Хямд чанаргүй автобус 2-ыг угсарч хэрэглэх хугацаанд арай үнэтэй 1 автобус хэрэглэснээр хэмнэлт гарна

202.131.245.220zochin   • 2020, 9 сарын 30. 8 цаг 45 минут

abtobusaa olshruulj.1 -r zamaa chuluuluuchee

202.126.88.164Зочин   • 2020, 9 сарын 30. 8 цаг 31 минут

Bolomjgui ym bizde tgd hze bolomjtoi boloh ymbe??

43.228.131.113Зочин   • 2020, 9 сарын 30. 8 цаг 17 минут

арай биш байнаа. оюутнуудын хичээл эхлэх цагийг 1 цагаар хойшлуулж болох уу. тэгэхгүй бол хүүхдээ хүргж өгөөд автобусанд алалцаад алаасаа хоцроод хэрэг алгаа. эсвэл автобусныхаа тоог нэмээч

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.