2020 оны 9-р сарын 29
14 цаг 00 минут

Барилгын норм, дүрэм журмаа хангаж ажиллаагүй гэх "Сант хаан" компанийн зөвшөөрлийг цуцалжээ

   Нийслэлийн газрын алба, НМХГ хамтран өнөөдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд ажиллаж, орон сууцны барилгатай тулгаж барьсан 12а, 12б байруудыг хаах буюу үйл ажиллагааг нь цуцлахаар болжээ. 

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал "Энэхүү барилгын газрыг 2004 онд дүүргээс олгосон. Ингээд шат шатныхаа сунгалтуудыг хийлгээд өнөөдрийг хүрсэн. Нийслэлээс барилгын ажлын зөвшөөрлийг цаг тухай бүрт нь авсан. Гэсэн хэдий ч нэг ноцтой зөрчил илэрсэн. Энэ нь Ерөнхий төлөвлөгөөний газраас баталж өгсөн зургийн дагуу барилга баригдаагүй байна. Тодруулбал, барилга нэг талруугаа 10 метр гүйсэн хэлбэртэй баригдсан. Энэ нь өөрөө оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарсан, тодорхой норм стандартыг зөрчсөн байна гэдгийг тогтоосон. Ингээд барилгын үйл ажиллагааг өнөөдрөөс зогсоож байна. Барилгын норм, дүрэм журмаа хангаж ажилласангүй. Тиймээс газрын зөвшөөрлийг ингээд цуцалж байна. Газрыг зориулалтын бусаар барьсан байна" гэлээ. 

Харин тус "Сант хаан" компанийн Гүйцэтгэх захирал Д.Зоригт "Барилгыг 10 метр гүйлгэж барьсан гэж байна. Ингэх болсон шалтгаан нь Сүхбаатар дүүргийн барилга баригдахдаа бохирын шугамаа манай газар дээгүүр зөвшөөрөлгүйгээр татчихсан байна. Тиймээс бид барилгаа барихдаа Ерөнхий төлөвлөгөөний газар ийм учиртай зүйл боллоо гэж хэлж танилцуулаад, зөвшилцөөд барилгын ажлаа эхлүүлсэн. 

Манайх энэ газрыг 2004 онд Сүхбаатар дүүргээс авсан. Газрын гэрчилгээтэй. 2010 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар гэрчилгээ авсан. Үүнээс хойш цаг хугацаанд нь татвараа төлөөд явж байна. Бид 2015 онд энэ газар дээрээ 16 давхар хоёр байшин барихаар ерөнхий төлөвлөгөөгөө батлуулаад тэгээд газар шорооны ажлаа эхлүүлсэн. Ингээд 2017 онд манай захирлын тархины хавдраар өвчилж, үйл ажиллагаа нь түр зогссон. Улмаар энэ оны хоёрдугаар сараас хөрөнгө оруулагч олоод үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлтэй.

    Өнгөрсөн хоёрдугаар сард гэнэт энд байсан бохирын шугам задраад НМХГ, УОК-оос анхаарал хандуулж, энэ хэсэгт ажилласан. Ингээд манайх газар эзэмшиж байгаагийн хувьд бохирын бүх зүйлийг цэвэрлэж, зайлуулсан. Хөрс нь бохирдсон, мөстэй, устай байсныг дайрга авчирч тавин шинэчлээд, ариутгал хийсэн. Үүний дараа бид барилгын ажлаа эхлүүлсэн.

Барилгын ажил одоо тавдугаар давхартаа явж байна. 16 давхар хоёр орцтой 128 айлын орон сууц. Харин цаад барилга нь таван давхар хүртэл баригдаад зогсоно. Бүх зөвшөөрөл нь бий. Асуудалгүй.

     Урдах хоёр байрны гэрлийг хаах юм байна гэсэн гомдол ирж байгаа гэсэн. Тийм зүйл огт байхгүй. Манай байрууд урдах байрны гэрэл гэгээг хаах ямарч боломжгүй. Ерөнхий сайдад манай байрны эсрэг гомдол өгсөн хүн бол тухайн хоёр байранд огт амьдардаггүй хүн. Харин урдах хоёр байрны газрыг эзэмшдэг "Макс" компанийн хүн байгаа. Тэр хүн л манай барилгыг бариулахгүй гээд хэл ам хийгээд яваад байна. Ерөнхий сайдад асуудлыг маш буруугаар ойлгуулж, асуудлыг хүндрүүлсэн байна. Үүнээс болж бид ч гэсэн хүнд байдалд орж байна" гэлээ. 

 

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

80.215.134.165Зочин   • 2020, 9 сарын 29. 21 цаг 26 минут

ЕрөнхиЙ сайд ингэж ажил хийхгүйээ

66.181.191.159Зочин   • 2020, 9 сарын 29. 20 цаг 58 минут

ЗӨШӨӨРӨЛ ОЛГОСОН АЛБАН ТУШААЛТНЫГ НЬ ДАВХАР ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЭЭД Ч НААД КОМПАНИ ЧИНЬ ЗУНЫ ӨГЛӨӨ 5 ЦАГААС ЭХЛЭЭД НҮДЭЭД ЭХЭЛДЭГ БСАН. ОДОО Ч ГЭСЭН ХАЖУУГААР НЬ ГАРАХАД ЖОРЛОН ҮНЭРТЭЭД, БАРИЛГЫН ХАГААНЫ ГАДНА ТАЛ ЗАМ ДАГУУХАА ОГТ ЦЭВЭРЛЭДЭГГҮЙ. ХАБАЭ ГЭЭ ЯМАР ОЙЛГОЛТГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА

202.9.40.38Зочин   • 2020, 9 сарын 29. 20 цаг 21 минут

2004 оноос хойш юу ч хийгээгуй л байсан байна. Тиймээс Уул барилгыг буулгаж газараа челеелж авах нь зев байна.

81.185.170.129Зочин   • 2020, 9 сарын 29. 16 цаг 41 минут

Зөвшөөрөл өгөөд хяналт тавиагүй авилгач хэн бна.

49.0.137.164Une shuu Shuud helye   • 2020, 9 сарын 29. 16 цаг 05 минут

Avilgachidaa ehlee sain shiitgee Gazriin zovshoorliig ogson ter Manuuhaig barij hori ene karkasiig BUULGA

202.9.46.204зочин   • 2020, 9 сарын 29. 15 цаг 59 минут

ерөнхий сайд очоогүй бол энэ барилга зүгээр л баригдаад дуусах байсан. зөрчилтэй байсан юм бол яах гэж нийслэл өөрөө зөвршөөлийг нь өгч өчнөөн зардал гаргах эрхийг өг гэсэн юм. нэгэнт зөвшөөрлийг өгсөн юм бол ажлыг нь зүгээр л хийлгэ.

49.0.137.164!!!!   • 2020, 9 сарын 29. 15 цаг 44 минут

Ene barilgiig odoo buulgaa arai l dendej b na shuu !!!! Hun , Mashin ch ywah zaigui Tor Zasag gej baigaa bol buulgaa !!!

192.82.66.151Зочин   • 2020, 9 сарын 29. 15 цаг 44 минут

hetsuu hot shuu

139.5.217.173Зочин   • 2020, 9 сарын 29. 15 цаг 28 минут

анхнаасаа тэнэг шуналууд газрын зөвшөөрөл өгснөөс болж ийм байдалд орж байгаа юм биш үү

192.82.68.134Зочин   • 2020, 9 сарын 29. 14 цаг 39 минут

Хангай дэлхий хавчсан биш гэдэг шиг заавал тэнд шавааралдах ямар албатайв дээ. Баячуудын мөнгө барагдана гэх биш буулгахад ямар асуудал байхав

64.119.19.108Зочин   • 2020, 9 сарын 29. 14 цаг 19 минут

Угаасаа бүтэн сайн өдрийн өглөө 5 цагаас эхлээд л нүддэг. ХАБЭА дүрэм мөрддөггүй. Инжинерүүд нь гадаа машиндаа тамхи татаад д сууж байдг, орчны бохирдуулсан хэсгээ цэвэрлэдэггүй

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.