2020 оны 9-р сарын 29
14 цаг 05 минут

БХ-ын сайдын дэргэд “Ахмадын зөвлөл” байгуулагдана

    Монгол Улсын Засгийн газраас 1992 оноос эхлэн ахмад настнууддаа жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдөр хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон бөгөөд Монгол Улсын хэмжээнд ахмадын баярыг 28 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Батлан хамгаалах яам, ЗХЖШ өнгөрөгч баасан гарагт салбарын ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэхүү ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, Монгол Цэргийн нэгдсэн холбооны тэргүүн, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо болон Батлан хамгаалах салбарын чөлөөнд байгаа генерал, бэлтгэл офицер, ахлагч нарын нийт 380 гаруй ахмад настан оролцлоо.

Батлан хамгаалах салбарын хувьд энэ жилийн ахмадын өдрийг угтаж Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын санаачилгаар “Батлан хамгаалах яамнаас ахмад настны талаар баримтлах бодлого” цоо шинэ баримт бичиг, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, баталгаажуулсан байна.

Энэхүү баримт бичгийн хүрээнд ахмад настны эрхийг хамгаалах, төрийн болон төрийн бус байгууллагын үүрэг оролцоог идэвхжүүлэх, ахмад настнуудынхаа эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ авах боломж, амьдрах орчин, нөхцөлийг нь сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэхээс гадна ахмадуудынхаа нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын зорилтуудаа тодорхойлжээ. Уг бодлогын баримт бичгийг 10 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлалууд, харьяа цэргийн нэгтгэл, анги, байгууллагынхаа дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төдийгүй нэн тэргүүнд Батлан хамгаалахын сайдын дэргэд “Ахмадын зөвлөл” байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэх аж. Ахмадын зөвлөлийг байгуулснаар ахмад настны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, сайдад зөвлөх, бусад ахмадын хороо, зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй ажиллах юм.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр уулзалтанд хүрэлцэн ирсэн нийт ахмадууддаа хандан, томилогдсон өдрөөс хойш хийсэн ажлуудаа танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг өгсөн юм. Мөн тэрээр хэлэхдээ, “ Цэргийн тэтгэвэрт гарсан генерал, офицер, ахлагч нартаа зориулж “Ахмадын өргөө” байгуулна. Ахмадын өргөө байгуулах санал, санаачлагыг та бүхний төлөөлөл гаргасан. Би дэмжиж байгаа, үүнийг хэрэгжүүлснээр Та бүхэн маань цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, санаа бодлоо солилцох, биеэ чийрэгжүүлэх, тэмцээн уралдаан, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах гээд олон асуудлыг шийдвэрлэх боломжтой болно. Энэхүү ажлыг бодит үр дүнд хүргэхэд ахмадууд та нартайгаа хамтраад хэрэгжүүлнэ гэж бодож байгаа.

Цаашид БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлалууд, цэргийн нэгтгэл, анги, байгууллага өөрийн ахмадын хороо, зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах талаар идэвхитэй ажиллах болно. Зөвхөн жил бүрийн цагаан сарын баяр, Олон улсын ахмадын өдрөөр хүлээн авч хүндэтгэл үзүүлээд болчихдог гэсэн ойлголтыг өөрчилнө.

Жилийн туршид Ахмадын хороо, зөвлөлийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд хэвийн явуулах боломжоор хангаж, дэмжлэг туслалцаа үзүүлэх, ахмадуудынхаа үйл ажиллагаа, амьдрал ахуйд нь туслах, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай ахмад настанг салбарын бодлого, хууль тогтоомж боловсруулах, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зөвлөгөө өгөх, эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх чиглэлээр болон цэргийн алба, амьдралын баялаг туршлагатай ахмад настныг хүүхэд, залуучуудад цэрэг-эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх ажилд зохион байгуулалттай оролцуулах зэргээр идэвхтэй хамтран ажиллах болно.

Ахмадууд та нарынхаа эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ авах боломж, амьдрах орчин, нөхцөлийг нь сайжруулах тал дээр ч тодорхой ажил, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Юуны түрүүнд Цэргийн төв эмнэлэгт цэргийн дээд цолтой болон ”Батлан хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэгтэй ахмадуудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дараалал харгалзахгүй үзүүлэх боломжийг бүрдүүлж өгнө.

Мөн ахмад настнуудыг хүүхэдтэйгээ хамтраад төлбөрийн уян хатан, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц түрээслэх боломжийг бүрдүүлэх талаар холбогдох төрийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллахаар төлөвлөгөөндөө тусгаад байна.

Ирэх онд Батлан хамгаалах яамны 110, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100, Цэргийн төв эмнэлгийн 100 гээд олон ой тохионо. Батлан хамгаалах яам олон нийтийн дэмжлэг, ард түмнийхээ оролцоотойгоор ойгоо нийтэд хүртээмжтэй, өргөн дэлгэр тэмдэглэнэ гэж бодож байна. Энэ арга хэмжээний хүрээнд хийх ажил, арга хэмжээнд Зэвсэгт хүчний амьд түүх болсон ахмадууд та бүхнийгээ татан оролцуулна.

Та бүхнийхээ цогцлоон бүтээсэн, өнөөдрийн бидэнд хүлээлгэн өгсөн батлан хамгаалах салбарынхаа хөгжил дэвшил, ололт амжилт бүхнийг нэр төртэй үргэлжлүүлж, улам ахиулахын төлөө хичээн ажиллана гэдгээ Та бүхэндээ илэрхийлье” хэмээн онцолоод нийт ахмадууддаа Ерөнхий сайдын гарын бэлэг, Батлан хамгаалахын сайдын тушаалаар салбарын шагнал, ЗХЖШ-ын даргын тушаалаар зарим ахмадуудад мөнгөн урамшуулал олгож, Монголын цэргийн нэгдсэн холбооноос гарын бэлэг гардууллаа.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

79.163.234.143Зочин   • 2020, 9 сарын 29. 16 цаг 36 минут

Za bolidoo tetgeverte garaad naadah ahmaduud cholootei bailgah heregtei er ni ene yamyg tatan buulgah heregtei

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.