2020 оны 9-р сарын 30
7 цаг 50 минут

Х.Нямбаатар: Энэ өөрчлөлтийг хийснээр би хамгийн муу Хууль зүйн сайд болох байх

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тодруулбал, "торгох чиглэлийг барьсан хууль” гэх иргэдийн шүүмжлэлийг хүлээн авсан энэхүү хуульд хэд хэдэн өөрчлөлт хийхээр төлөвлөжээ. Хэлэлцүүлэгт Зөрчлийн тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэгч 30 гаруй байгууллагын төлөөлөл, иргэд нийт 150 гаруй хүн оролцсон юм. Энэ үеэр яг ямар тодорхой өөрчлөлтүүд хийхээр төлөвлөж буй талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай ярилцлаа.

-Зөрчлийн тухай хууль Монгол Улсад хэрэгжиж эхлээд бараг гурван жил болж байна. Энэ хугацаанд хэчнээн зөрчилд хариуцлага тооцсон байдаг юм бэ. Тоон мэдээлэл байна уу?

-2015 онд батлагдсан Зөрчлийн тухай хууль 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс үйлчилж эхэлсэн. Үндсэндээ 2.6 жилийн хугацаанд Зөрчлийн тухай хууль үйлчилсэн байна. 2020 оны зургадугаар сарын 30-ны өдөр хүртэлх статистик мэдээллээр 5.2 сая зөрчил бүртгэгдэж шийтгүүлсэн байна. Энэ бол Зөрчлийн тухай хууль буюу Монгол Улсын хариуцлагын нэгдсэн тогтолцоо, механизм тодорхой хэмжээнд ажиллаж байна гэдгийг харуулж байна.

-Зөрчлийн хууль иргэдээс маш их шүүмжлэл хүлээсэн. Бараг хэрэгцээгүй хууль гэцгээсэн. Хуульзүйн сайдын хувьд та ямар хариулт өгөх вэ?

-Иргэд олон түмэн Зөрчлийн тухай хуульд дийлэнх нь дургүйцэж, энэ хуулийг хүчингүй болгох ёстой, өөрчлөх ёстой гэсэн санал шүүмжлэл хэлдэг. Хоёр хүн тутмын нэг нь Зөрчлийн хуулийг шүүмжилж, үгүйсгэж ярьдаг. Эрхзүйг үгүйсгэх байдал нййгэмд бүр хавтгайрсан. Нийгэмд эцсийн дүндээ дэг журам тогтоосон хоёр үндсэн хууль болох Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг төрийн дуулга болгож, үгүй болгох гэхээс илүү боловсронгуй болгох ёстой юм. Сая статистик тоо хэллээ. 5.2 сая хүн гурван жил хүрэхгүй хугацаанд Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээсэн байна. Зөрчлийн тухай хууль гэдэг бол Монгол Улсын нийгмийн амьдралыг бүхэлд нь зохицуулж байгаа 280 гаруй хуулийг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг ийм л хууль. Зөрчлийн хууль гэдэг бол өөрөө бие даасан хариуцлагын тухай хууль гэхээс илүү 280 гаруй хуулиар нийгмийн харилцаанд оролцогчдын эрх үүргийг тодорхойлсон тодорхойлолтыг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг хууль юм.

-5.2 сая зөрчлөөс хамгийн ихээр үйлдэгдсэн зөрчил ямар зөрчил байсан бэ?

-Нийт гаргасан зөрчлүүдийн 97 орчим хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих зөрчил эзэлж  байна. Өнөөдөр насанд хүрсэн хүн бүр тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож байна. Иргэд өөрсдийнхөө эрхзүйн ухамсрыг дээшлүүлж, замын хөдөлгөөнд оролцохдоо дураараа биш дүрмээрээ зорчдог болсон тохиолдолд энэ зөрчлийн тоо хэмжээ буурна.

-ҮНЭТЭЙ УТАС ХУЛГАЙЛВАЛ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ, ХЯМДХАН УТАС ХУЛГАЙЛВАЛ ЗӨРЧИЛ БОЛДОГ ТОГТОЛЦООГ ӨӨРЧИЛНӨ-

-Зөрчлийн хуулийг цаашид улам боловсронгуй болгох үүднээс дахин нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулсан юм байна. Тодорхой ямар нэмэлт өөрчлөлтүүд оруулах юм бэ?

-Бид цаашид Зөрчлийн тухай хуулийг боловсронгуй болгох эрэлт шаардлага байна. Зөрчлийн тухай хуульд хэд хэдэн зарчмын өөрчлөлт оруулахаар зорьж байна. Нэгдүгээрт, хуучин Эрүүгийн хуулинд хуульчлагдсан байсан жижиг гэмт хэргүүд гэж томъёолж байгаа танхайрах, жижиг хулгай, хүн зодох гэх мэт зөрчлүүдийг буцааж Эрүүгийн хууль руу нь шилжүүлье. Жижиг, том хулгай гэж ялгах шаардлага байхгүй. Шийтгэл оногдуулахдаа л ялгах ёстой. Хулгайн хэрэг бол шууд сэдлээр хүний халаас руу гар орж байгаа үйлдэл.

-Тухайлбал, өмнө нь хулгайн гэмт хэргийн улмаас 300 мянган төгрөгийн хохирол учраагүй бол эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалздаг байсан. Одоо энэ өөрчлөлтөөр хохирлын хэмжээ хамаарахгүй эрүүгийн гэмт хэрэг болж байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Үнэтэй утас хулгайлсан бол гэмт хэрэг, 300 мянган төгрөгнөөс доош үнэтэй утас хулгайлсан бол зөрчил гэж үзэх ёсгүй гэж үзэж байгаа юм. Хүний халаас руу орж байгаа гэмт зан үйл бол ерөөсөө л хүний өмчлөх эрхэнд халдъя гэсэн санаа. Түүнээс биш Доржийн халаасанд 300-аас доош мянган төгрөгний үнэтэй утас байгаа. Энэ бол  зөрчил гэж бодож  хулгайлахгүй. Тухайн үедээ үнэтэй утас таарсан бол Эрүүгийн гэмт хэрэг, хямдхан утас байсан бол зөрчил болдог тогтолцоог өөрчилж, энэ гэмт хэргүүдийг бүхэлд нь эрүүгийн гэмт хэрэг рүү шилжүүлье гэж хуулийн төсөлд тусгах санал хэлэлцэж байна.  

-Зөрчлийн гэгдэж байсан хэргүүд эрүүгийн хэрэг болохоор гэмт хэргийн тоон мэдээлэл өснө гэсэн үг биз дээ?

-Сөрөг зүйл нь гэмт хэргийн тоо маш их өснө. Өөрөөр хэлбэл, хоногт 200 гаруй зөрчлийн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгддэг. Харин Эрүүгийн гэмт хэргийн дуудлага мэдээлэл зарим шөнөдөө 10-15 бүртгэгддэг. Дээрх зөрчлийн гэмт хэргүүдийг эрүүгийн хэрэг болгосноор дээрх зөрчлийн 200 дуудлага гэмт хэрэг болж тоо нь өснө л гэсэн үг. Энэ нь Хуульзүй дотоод хэргийн яам гэмт хэрэгтэйгээ тэмцэж чадахгүй байна гэж судлаачид шүүмжлэх өгөөш болох байх. Гэхдээ бид нийгэмд шударга ёс тогтоох, дэг журам сахиулах, иргэдийн амар тайван, аюулгүй амьдралын төлөө үүрэг хүлээж байгаа хүмүүсийн хувьд юу гэж хэлүүлэх нь чухал биш, агуулга нь чухал байх ёстой гэдэг үүднээс ийм өөрчлөлт оруулахаар ярьж байна. Үе үеийн хуульзүйн сайд нар юунаас айдаг байсан бэ гэхээр гэмт хэргийн тоон статистик өсөхөөс айдаг байсан. Магадгүй энэ өөрчлөлтийг хийснээр би хамгийн муу Хуульзүйн сайд болох байх. Яагаад гэвэл статистик тоо нь маш их өснө. Цаад үр дагаврыг нь тооцох ёстой юм.

-Хоёр дахь өөрчлөлт нь юу юм бэ?

-Хоёр дахь том өөрчлөлт бол Зөрчлийн хууль бичигдэхээ нэг том алдаа гаргасан нь 250 хуулийн хариуцлага гэдэг хэсгийг шууд тасдаад Зөрчлийн хуулинд нэгтгэчихсэн. 2015 онд хийгдсэн процесс. Намайг Зөрчлийн тухай хуулийг санаачилсан гэж иргэд, олон нийт буруу ойлголттой явдаг. 2015 онд хууль тогтоогчид энэ хуулийг батлах үед би орон нутагт ажиллаж байсан. Эрхзүйн хэм хэмжээний бүрдэл нь гурван зүйлээс бүрддэг. Гипотез-диспозиц-санкц гурав нийлж байж эрхзүйн хэм хэмжээ болдог. Хуулиас шууд хариуцлагатай холбоотой хэсгийг тасдаж авснаар зарим хэм хэмжээний Гипотез-диспозиц нь үндсэн салбарын хуулиндаа үлдчихээд байгаа юм. Тэгэхээр бид 2300 зөрчлийг дахиж шинээр томъёолох гэж байна. Зарим зөрчлийг нэгтгэнэ. Давхардлыг нь арилгана. Гипотез-диспозиц-санкц гэдэг хэм хэмжээний бүрдлийг нэмэлт өөрчлөлтөөр шийдэхээр явж байна. Дараагийн нэг зүйл нь туйлын тодорхой санкцтай холбоотой асуудал. Өөрөөр хэлбэл, шийтгэл нь ерөөсөө л 100 мянга, эсвэл 50 мянга гээд төгрөг гээд шууд бичигдсэнийг дээд, доод хэмжээгээр торгох боломжтой болгохоор ярилцаж байна.

-ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН ЗӨРЧЛИЙН ШИНЖ ЧАНАР, ЗӨРЧИЛ ҮЙЛДЭГЧИЙН ХУВИЙН БАЙДЛААС ШАЛТГААЛЖ ТОРГУУЛИЙГ ДЭЭД, ДООД ХЯЗГААРААР ТОГТООНО-

-Тодруулахгүй юу. Иргэдийг Зөрчлийн хуулиар ялгавартай торгоно гэсэн үг үү?

-Зөрчлийн шинж чанар, зөрчил үйлдэгчийн хувийн байдал, зөрчил гаргахдаа гаргасан үйлдлийг харгалзан үзэж торгуулийг дээд, доод хязгаартай болгож оруулъя гэж байгаа юм. Төр эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагчдаа эрхийг нь өгье. Тэр эрхийг авсан эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинж чанар, зөрчил гаргагчийн хувийн байдлыг харгалзан үзээд шийтгэврээ дээд, доод хязгаараар оногдуулна. Ийм эрх нь эрх бүхий албан тушаалтанд байх ёстой л гэж үзэж байна. Би Зөрчлийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ахалж ажиллаж байх үед үүний бас л хэлж байсан. Тухайн үед ажлын хэсгийнхэн юу гэж үзсэн бэ гэхээр тэр эрх бүхий албан тушаалтнууд танил талаа 50 мянгаар, таньдаг бишээ 10 мянгаар торгоод авлигын болон бусад схем үүснэ гэж болгоомжилсон. Төр алийн болгон эрх бүхий албан тушаалтандаа итгэхгүй байдал үүсгэх юм бэ. Төр өөрөөсөө эрх олгосон албан тушаалтанд тодорхой шийдвэр гаргах эрх эдлүүлэх ёстой.

-Өөр хийдэлтэй ямар заалтуудыг өөрчлөх юм бэ?

-Зарим төрлийн зөрчлүүдэд баривчлах шийтгэл оногдуулах шаардлага байна. Тухайлбал, шүүх хуралдааны хэвийн үйл ажиллагааг тасалдуулсан тохиолдолд шүүгч шууд тэр дор нь захирамж гаргаж баривчлах шийтгэл оногдуулах ёстой. Энэ бол шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйлдэл. 2017 оны нэмэлт өөрчлөлтийн үед заалнаас санал гаргаад баривчлах шийтгэлийг нь унагаачихсан юм. Өөрөөр хэлбэл, 100 мянган төгрөгөөр хэдэн ч удаа торгуулаад шүүх хуралдааныг тасалдуулаад байж болон гэсэн заалт орсон. Мөн хүнийг зодох зөрчлийг эрүүлжүүлнэ гэж дээр хэлсэн. Одоо Зөрчлийн хуулиар энэ хэргийг үйлдсэн этгээдийг 100 мянган төгрөгөөр торгоно гэж байгаа юм. Манай сонгогдоогүй гишүүдийн нэрийг хэлээд яах вэ. Тэр хүмүүс санал гаргаж байгаад Эрүүгийн хуулиас унагаачихсан. Популизм ийм сөрөг үр дагавартай. Тиймээс энэ алдаануудыг засъя гэж байгаа юм.

-Зөрчлийн тухай хуулиар 5.2 сая иргэд торгууж шийтгүүлсэн гэж ярьсан. Гэтэл эдгээр зөрчлийн дагуу торгуулиа төлсөн нь яг хэд юм бол. Торгууль төлөх үйл ажиллагааг идэвхижүүлэх ямар нэг арга бий юу?

-Зөрчлийн тухай хуульд оруулах гэж байгаа дараагийн том асуудал бол энэ. Торгууль шийтгэлээ хугацаанд нь төлсөн тохиолдолд 50 хувиар шийтгэлийг нь бууруулж төлдөг болгоё гэж байна. Бусад улс орнуудад байдаг эрхзүйн хөшүүргийг оруулж ирнэ гэж байгаа юм. Тухайлбал, ОХУ-д замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчөөд торгуулийн тасалбар хүлээж авсан хүн 7 хоногийн дотор 50 хувиар бага төлж болдог хууль байгаа юм. Өөрөөр хэлбэл, 10000 төгрөгийн торгуулийн шийтгэл авсан хүн хуулийн хугацаандаа 5000 төгрөг төлөх боломжтой гэсэн үг.

-Торгох чиглэл барьсан хууль гэж иргэд шүүмжилдэг. Тэгвэл энэ өөрчлөлтөөр сануулах арга хэмжээ авдаг болгоно гэж сонссон?

-Зөрчлийн тухай хуульд орж байгаа хамгийн том өөрчлөлт бол дийлэнх зөрчилд сануулдаг үе шат орж ирнэ. Хүний амь бие, эрүүл мэндэд шууд хор хохирол учруулахааргүй нөхцөл байдалд зөрчил илэрсэн тохиолдолд эрх бүхий албан тушаалтнууд 7-10 хоногийн хугацаатай сануулдаг, зөрчлөө арилгах албан шаардлага хүргүүлдэг байхаар энэ хуулийн төсөл бичигдэж байна. Энэ хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд Зөрчлийн харилцаа үүсээд нөгөө торгууль шийтгэл нь ногддог болно.

-Сануулах боломжгүй зөрчил гэж байгаа биз дээ?

-Зарим төрлийн зөрчлийг сануулж болохгүй. Тухайлбал, дөрвөн замын уулзвараар улаан гэрлээр дайрч гарсан тохиолдолд энэ бол хүний амь нас, эрүүл мэндэд шууд хор хохирол учруулж байгаа юм. Хурд хэтрүүлэх гэх мэт тодорхой төрлийн зөрчлүүдэд шууд шийтгэл ногдуулдаг процесс явагдана. Ер нь бол замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж байгаа тохиолдолд сануулна гэж бараг үгүй. Эцэст нь хэлэхэд, Зөрчлийн тухай хуулийг бид илүү боловсронгуй болгож байж нийгэмд амар тайван амьдрах, тэгш шударгаар амьдрах боломж нөхцлүүд бүрдэнэ. Монгол Улсад дэг журам тогтоож байгаа хоёр хууль байдаг. Нэг нь Эрүүгийн хууль, нөгөө нь Зөрчлийн тухай хууль гэж дээр хэлсэн. Нийгэмд арай бага хор хохирол учруулж байгаад нь товчхондоо Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэж, нийгэмд хор аюултай тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Энэ хоёр өөр хоорондоо уялддаг хууль. Бүхэлдээ нийлж байж Монгол Улсын хариуцлагын нэгдсэн тогтолцоо бий болгодог юм.

 

48
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

48 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.108.216Зочин   • 2020, 10 сарын 2. 7 цаг 54 минут

Хятадын тавиул

203.91.112.114санал байна   • 2020, 10 сарын 1. 8 цаг 37 минут

Сүүлийн үед замын цагдаа нар шууд л торгодог болж, торгоод бай гэдэг үүрэг өгдөг юм болов уу гэж бодогдохоор л байна. Үндсэн үүрэг болох урьдчилан сэргийлэх анхааруулгыг уг нь хиймээр л байх юм. Машин тэрэгний доголдлыг гаднаас нь сайн л хардаг байх даа.

122.201.21.233Зочин   • 2020, 10 сарын 1. 7 цаг 50 минут

монголчуудын боловсролын тувшин тааруу. энэ сайд бүр муу

202.126.90.7Зочин   • 2020, 10 сарын 1. 7 цаг 31 минут

Khoyulaa Saiyan er Khun shig zodoldoe chadahuu gunj mini

202.9.46.176Зочин   • 2020, 10 сарын 1. 1 цаг 57 минут

Avgai ni noxroo orj irexed ni tesej garaxiin muuxai ygeer dairch doromjlon gartaa taaraldsan byxneer nyylgedeg tegyylsen noxor shiryyxen xariult xelsenii toloo xorigdoj bn.tolgoi gudailgan zogsson olon zaluusiig xarsan da.

202.126.89.250Зочин   • 2020, 10 сарын 2. 1 цаг 15 минут

Ter ch vnen baih shvv Ene ***** huuliaas bolj olon ger bvl salaj neg negniigee vzehee baij bna

64.119.19.43зочин   • 2020, 9 сарын 30. 20 цаг 02 минут

Хамгийн муу сайд биш гэж хэн хэлээд байгаа юм бэ, хэвлэл мэдээлэл хааяа харж байхад яадаг юм бэ, гараа кармандаа хичихаад л пээдийгээд байдаг

202.179.25.221зочин   • 2020, 9 сарын 30. 18 цаг 52 минут

Муу байна аа.яаж яллах уу торгох уу гэд л байхын маа

14.48.87.32Зочин   • 2020, 9 сарын 30. 16 цаг 44 минут

Avilga alban tushaalaa ashiglaad xeden terbymaar idsen xvmvvs n ymar yltai ve teriigee todorhoi bolgooch

139.5.219.142чин сэтгэлийн үг   • 2020, 9 сарын 30. 16 цаг 19 минут

Юу ч гэх поподсон угаасаа боловсрол нимгэн, дадлага туршлагагүй нь 5-н үгэндээ танигдаад байхын зэрэгцээ эрх мэдэл,эд хөрөнгийн төлөө шүгэлсэн сэтгэлээ нуухыг хичээвч халагддаггүй байхгүй юу?аль өнцгөөс нь хархад муу гэдгүй юм гэхэд барагтайхан залуу

192.82.67.7б   • 2020, 9 сарын 30. 15 цаг 57 минут

Угаасаа хамгийн муу сайд юм байж, бага гай болоорой. Одоо нөгөө төрийн албан хаагчид нь бөөн авилгал яриад эхэлнэ. Тэдэн цаас өгчихвөл багаар торгоно гээд.

192.82.78.79Зочин   • 2020, 9 сарын 30. 19 цаг 04 минут

Teguul tegeed deed hemjeegeer ni torguulil daa kkk.

103.229.120.127Зочин   • 2020, 9 сарын 30. 15 цаг 24 минут

ene gaitai novshiig chireed buulgamaar bna

202.179.24.134иргэн   • 2020, 9 сарын 30. 14 цаг 59 минут

угаасаа л Бага насны буюу 14төй Охинтой бэлгийн харьцаанд орж болох Хуулийн зүйл заалтыг санаачилж Батлуулсан Дэлхийн Улс оронд хаа ч байхгүй ХЗ-н сайд шүү дээ

66.181.185.194Зочин   • 2020, 9 сарын 30. 14 цаг 34 минут

ажилгүйдэл, ядуурал буураагүй цагт хууль хэчнээн чанга байгаад нэмэргүй!

103.26.193.120Зочин   • 2020, 9 сарын 30. 13 цаг 51 минут

ugaasaa ene huuliig sanaachilsanaar l muu bsan shd .uhsendee shaagaad bgaa

103.57.95.127ард түмэн хэцүү байна   • 2020, 9 сарын 30. 12 цаг 55 минут

төрийн хулгайчдаа шоронд хий

103.57.95.12714 нас охин   • 2020, 9 сарын 30. 12 цаг 49 минут

угаасаа л хамгийн боловсролгүй новшийн сайд шдээ

202.21.124.132Зочин   • 2020, 9 сарын 30. 12 цаг 16 минут

зөрчлийн тухай хууль бол тухайн нийгмийн хямралын үед хэрэгжидэг хувирамтгай зөрчлүүдэд ноогдуулах шийтгэлүүдийг хамгийн бага хэмжээний торгуулиар зохицуулах ёстой,зөрчил давтагдвал шийтгэл хүндрэх нь олон улсын жишиг ,,,жолооч нарыг цахим бүртгэлд оруулсан сайн гэхдээ дүрэмээ боловсронгуй болгохгүй бол хуулийн нэр муудана

58.109.221.157Зочин   • 2020, 9 сарын 30. 11 цаг 48 минут

Shine uurchlultuudiig demjij bn Tanhaichuud eserguutseh ni medeej

103.10.23.33Зочин   • 2020, 9 сарын 30. 11 цаг 45 минут

Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр шүүгчийн халдаг сольдог заалтыг та Оюун- Эрдэнэ нарын хамт гудамжинд ард түмнийг турхирч жагсааж байгаад бий болгосон... Түүнийг л боль тэгвэл та хамгийн сайн сайд.

182.160.33.128Зочин   • 2020, 9 сарын 30. 11 цаг 35 минут

Шинэлэг хууль гэхээс илүү бараг өмнөх захиргааны хариуцлагын тухай хуулийг л буцааж сэргээх гэж байгаа юм байна гэж ойлголоо.

202.126.90.136Зочин   • 2020, 9 сарын 30. 11 цаг 06 минут

Зайлаа сда

64.119.24.166Зочин   • 2020, 9 сарын 30. 10 цаг 53 минут

Гэр бүлийн хүчирхийлэл гэж балай хууль байна. Бараг чанга дуугаар хэрэлдэх юм бол аваачаад 7-14 хоног хорьдог.

202.170.68.38Зочин   • 2020, 9 сарын 30. 10 цаг 17 минут

манай цагдаа, прокурор, шүүх бүгд оросын хуулийн тогтолцоог хуулсан. Энийг өөрчлөх гэж зүтгэж байна гэж ойлгож байгаа, Эрүүгийн хуулиар шийдэх хэд хэдэн асуудлууд орж байгаа нь хорьж цагдах суулгах биш, хохиролгүй болгох шийтгэлийг оногдуулах нь зүйтэй.

139.5.219.142Хандлага   • 2020, 9 сарын 30. 16 цаг 28 минут

Оросын муулах гэж байгаа бол арай байгаа оноогүй юм шиг байна. Уг манай хуульчид Германы хуулийг сайн гэж дэлхий нийтээр л үздэг энэ жишигээр судалж сайн гэсэн бүхнийг авах гэж оролдсон нь зарим талаараа сайн гэх бүрэн нь хоорондоо авцалдахгүй тал гарсан байх. Ямар ч байлаа Х.Нямбаатар эдгээр ауулийг сайжруулна гэж байхгүй..Санаа байсан гэж бодллоо ч мэдлэг нь хүрэхгүйн дээр албан тушаал,эрх мэдлийн төлөө шүглэсэн сэтгэлгээний хир ад дон нь ч саад болноо.Горьдох юмгүй

192.82.78.8Иргэн   • 2020, 9 сарын 30. 10 цаг 02 минут

Ийм том хуулийн хэлэцүүлгийг 150 сонгогдсон хүн очоод шийддэг юм биш. улс орон даяар хэлэлцүүлэг хийх хэрэгтэй.

43.228.130.186zochin   • 2020, 9 сарын 30. 10 цаг 01 минут

chamaas bolj mongoliin erchuud jijig gerbuliin margaanaas bolj achigdaj baina. ger bul salj baina. ajil ni suirch ajilgui bolj baina durakaaa

66.181.165.216Зочин   • 2020, 9 сарын 30. 10 цаг 00 минут

ОХУ-ын жишээг дэмжиж байна

202.72.245.125иргэн   • 2020, 9 сарын 30. 9 цаг 40 минут

Зөрчлийн тухай хуулиндаа өөрчлөлт хийх гэж байгаа бол олон нийтийн санал асуулга явуулахгүй юм уу. Ямар ч мэдээлэл байхгүй байж санал асуулга , энэ тэр явуулсан гэсэн Пи Ар хийгээд байхийн

139.5.219.142Хандлага   • 2020, 9 сарын 30. 16 цаг 36 минут

Энүүний хийж чаддаг цорын ганц ажил нь хүн гүтгэж, нэр хүндийг гутаах хар Пиар хийж нийгмийн хар массын тархийг угааж байгаад шоронд хийх ганц шалгарсан мэхтэй эр . 100 жилийн түүх намтартай МАН- маань ийм арга барилтай болсонд жирийн гишүүд сэтгэл дундуур байдаг юм.

202.72.240.53зочин   • 2020, 9 сарын 30. 9 цаг 34 минут

цагдаагийн зөрчлийн хэрэг гэж прокуруор луу байнга гүйдэг балай тогтолцоог өөрчил согтууг торгоод эсвэл баримчлах тэгээд л болоо цагдаагийн урьдчилан сэргийлэх ажлыг хийлгэ гэмт хэрэг мөрдөж байгаа юм шиг бүх бүх хүнийг байцаагаад явдаг болсон байна лээ хэдэн цагдаагийн нурууг авдаг болждээ авч байгаа цалинг нь бодоорой бэлэн боосон хэрэг аваад шийдэж байгаа шшүх, прокурор ямар цалин авч байна сайд гуай

66.181.180.60Зочин   • 2020, 9 сарын 30. 9 цаг 34 минут

UNENHUU ***** OROVDMOOR NOVSHIIN NOVSH.HURDAN UHEJ DALD SHOROOND BULUULAASAI.

43.228.130.186zochin   • 2020, 9 сарын 30. 9 цаг 25 минут

UGIIN L MUU KHUN SHUU DEE CHI

202.126.90.160Зочин   • 2020, 9 сарын 30. 9 цаг 23 минут

Эхний ээлжинд сануулна гэдэг зөвөө зөв. Уншиж үзэхгүй л гарчигтай хэрэлддэг гарууд байх юм. Хараасан коммeнтоо бичээд л нэг сайхан тавирдаг гарууд

66.181.161.118Зочин   • 2020, 9 сарын 30. 9 цаг 15 минут

Ажил хийж амьдрах гнж байгаа хүмүлсээ Төр нь торгож шийтгэж дарамтлахаа л урьтал болгодог биз дээ. Эхлээд сануулж шаталсан арга хэмжээ авах талаар хуулиндаа оруулах бас байцагч нарт хэтэрхий эрх мэдэл өгчихвөл за ёстой тэнэгтэж өгөх биз юун хууль болох байхдөө.

150.129.140.25Зочин   • 2020, 9 сарын 30. 9 цаг 14 минут

Муугаа мэдсэн бол дуугай л огцор тоодгороо

202.179.27.143иргэн   • 2020, 9 сарын 30. 9 цаг 09 минут

Чи угаасаа Бага насны буюу 14 төй жаахан Охинтой Бэлгийн харьцаанд орж болохыг Хуульчилаад өгчихсөн Бөмбөрцөгт байхгүй ХЗ-н Сайд шүү дээ

109.28.104.161annemasse   • 2020, 10 сарын 1. 0 цаг 48 минут

tenegt bandiàa

139.5.219.142Хандлага   • 2020, 9 сарын 30. 16 цаг 43 минут

МАН-йн сүүлийн үеийн залуучууд бүгд хүчирхийлэл үйлдсээн. Оюун-Эрдэнийг охин хүчирхийлснээс болж амиа егүүтгэх явдал олон жилийн өмнө болсон гэж мэддэг хүмүүс ярьдаг юм билээ. Амарбаясаглан Сүхбаатарын буудалд үйлчлэгчийг ньхүчирхийлсан гээд зураг хөрөгтэй нь хар бараа юм нийгмийн сүлжээгээр хөвөрдөг юм,Үнэн худлыг мэдэхгүй

43.242.243.101Зочин   • 2020, 9 сарын 30. 9 цаг 06 минут

хамгийн муугийн муу Сайд болдогоо болсон. одоо хүртэл өөрөө мэдээгүй юм уу

139.5.219.142Хандлага   • 2020, 9 сарын 30. 16 цаг 45 минут

яаж мэдэв дээ.ккк Эрх мэдэл,эд хөрөнө олох ад дондоо хөтлөгдөөд өөр юм харах тэнхэлгүй болдог юм аа

192.82.75.247УУЛ   • 2020, 9 сарын 30. 8 цаг 47 минут

Сая нэг факттай би учирлаа. ДүүргиН САНХҮҮ ТӨРИЙН сангийн хэлтэст очиж тайлангаа баталгаажуулаад Улсын бүртгэлийн газарт очин дүрмийн сандаа өөрчлөлт оруулсны дараа дахиж Төрийн сангийн хэлтэст гэрчилгээнийхээ хуулбарыг аваачиж өгөөгүйгээс программ дээр зөрчлийн тухай хууль зөрчсөн алдаа гарч ирээд түүнийг нь харалгүй явж байгаад хувь хүнээр 400к-р торгуулах болчоод байна. Гүээ яагаад Улсын бүртгэлийн газар дээр орсон өөрчлөлт автоматаар Төрийн сан дээр харагддаг болгож болдгүй юм бэ.

202.179.31.252нэрээ оруулна үү   • 2020, 9 сарын 30. 9 цаг 18 минут

Гүээ, гэж монгол үг байхгүй

202.72.245.125иргэн   • 2020, 9 сарын 30. 8 цаг 28 минут

700к төгрөгийн цалинтай хүн чамаас болж 300 к аар торгуулж байна. Гол нь зөрчил гаргаж хэн нэгэнд хохирол учруулсан бол бас яая гэхэв. Үг үсгийн алдаа хийсэн гээд Гаалийн байгууллага чинь 300 к аар торгоод дээр ажилгүй амьдралгүй болгоод хуулийг мушгин гуйвуулж хэрэглээд байна . Харьяа Сангийн Яам нь хүртэл тоохгүй ба даа. Хэнд яаж хандахаа мэдэхээ байлаа

202.131.243.190иргэнд   • 2020, 9 сарын 30. 9 цаг 46 минут

ямар зөрчил гэхээрээ үг үсэг алдаад 300 мянгаар торгодог байнаа, арай чанга уу

139.5.219.142Хандлага   • 2020, 9 сарын 30. 16 цаг 50 минут

Х.Нямбаатар өөрөө ч найруулага зүйн хувьд зөв сайхан, дүрмийн адаагүй бичиж чадахгүй ш дээ. Бичиг үсгийн алдаа байвал залруулаад иргээд буцааж болноо доо. Хэн ч байсан зөвлөсөн ёсоор нь засаж залруулаад ирнэ ш дээ

99.57.27.106nemo   • 2020, 9 сарын 30. 8 цаг 06 минут

chi ugaasaa hogiin sda

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.