2020 оны 9-р сарын 29
15 цаг 45 минут

Эерэг Дагва

МУСГЗ, Сэтгүүлч: Б.Ганчимэг гуайн бичсэн ЭЕРЭГ ДАГВА нийтлэлийг та бүхэнд хүргэж байна.

Өнгөрсөн дөрвөн жилийн улс төрийн амьдрал гаднаасаа нэг нам дангаар бүрэн эрхийн бодлого хэрэгжүүлсэн, цул эрх мэдлийн үеүд мэт харагдсан ч гаднадотноосоо улс төрийн зөрчил тэмцэл дунд ажилласан мөчүүд байлаа.

Ялангуяа нийслэл Улаанбаатарт тулгамдсан том том асуудлууд гороолж, иргэдийн бухимдал тал талаас нь ээрсэн бэрх үеийг тэд маш амжилттай давж гарсан гэж би хувьдаа хардаг. Ажлаа ч хийсэн, олон жил хуримтлагдсан асуудлуудыг ч халшралгүй, халгалгүй барьж аваад явсан.

Үүнд нь энэ багийн нэг том онцлог оршиж байгаа юм. Улаанбаатар хотын хуримтлагдсан зовлон, хураагдсан үйлээс зугтах газар тэдэнд байгаагүй. Тэд ч зутгаагүй.

Дараагийн нэг онцлог нь нам доторх зөрчил тэмцлийн асуудлуудаас тэд бас айж дөлөөгүй. Хотын дарга огцорно гэдэг бол хотод том тулаан өрнөсөн гэсэн үг. Энэ том тэмцэл дунд бидний өмнө НИТХ-ын дарга Р.ДАГВА гэж дүр гарч ирсэн. Тэр дүр лүү тухайн үеийн тэмцлээс ямар ч шавар шавхай очиж наалдалгүйг улс төрийн ажиглагчид анзаарсан байх.

Улс төрийн тэмцэл гэдэг бол зориг зүрх шаарддаг, хүн чанар сорьдог адармаатай тэмцэл. Баргийн хөнгөн шингэн гар байсан бол Р.Дагва шиг нэр цэвэр, элдэв хардлага сэрдлэгээс хол ийм эерэг оноотой гарч ирж чадахгүй.

Ингэхэд тэр хэн юм бэ?

Албан тушаалтны хувьд тэр НИТХ-ын дарга. Манай хотын парламенын удирдагч. Хувь хүнийх нь гялалзсан хурд, эв эеийг хангаж чаддаг арга барил, гал унтрааж, гар барьж өмнөх ажлуудаа явуулдаг өвөрмөц чанар нь НИТХ-ыг удирдах явцаас нь ил тод харагддаг. Ерөөсөө НИТХ-ыг зөрчил тээгч, хутгагч фигур удирдаж чаддаггүй.

Тийм ч учраас намчирхдаггүй, нам намын төлөөлөгчдийг эрх тэгш харилцаагаар хангаж чаддагт нь хүмүүс түүнд ам сайтай байдаг байх. Тэрхүү нам намын төлөөлөгчдийн ард зөвхөн сонгогчид байгаа шүү дээ гэж тэр хэлдэг.

Р.Дагвыг улс төрд тэрний хүн гэж өмчлөх юм уу, эсвэл тэр фракцийн нөхөр шүү дээ гэж хэн ч овоглож чаддаггүй. Дээр нь энэ хүн өөрөө багийн маш сайн зохион байгуулагч. Тийм ч учраас хотод явагдсан тэр том өөрчлөлтүүдийн үед Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчид нь “Ерөөсөө бид таныг сонгож энэ тамгыг атгуулна. Та л энэ ээдрээтэй асуудлуудын ард авч гарч чадна” гэж итгэсэн хэрэг.

Тэр энэ хотын ажил амьдралтай зууралддаг амаргүй ажлаа нэгжээс буюу дүүргээж эхлүүлж байсан түүхтэй хүн. Үнэндээ дүүлэн нисэх боломж түүнд байсан л байх. Гэхдээ тэр урдах замаа товчлоогүй юм.

Энэ тухай нь төнхөж асуухаар “Хүн ер нь бүх юманд туйлширч болдоггүй. Нөхөрлөлд ч хүн туйлширч болдоггүй. Бас ажил албан тушаалд адгаж яарч болдоггүй. Би адгах дургүй” гэж хариулна лээ.

Нийслэлийн хамгийн том дүүргүүдийн нэг Сонгинохайрханаас тэр иргэдийн хуралд сонгогдон ажиллаж, тэднийг төлөөлсөн он жилүүд нь түүнд Сонгинын Дагва гэдэг нэрийг хайрлажээ. Арга ч үгүй биз. 15 жил тэр дүүргийн ажил амьдралаас салаагүй явсан. Дүүрэгт, иргэдийн дунд ажиллаж явахад түүнээс бусад нь бүгд дээшээ явцгаасан.

Угаасаа тэр уралдаанч, урцалдаанч хүн биш.

Р.Дагва жирийн ажилчин айлын хүү. Долоон буудалд эмээтэйгээ өсч, хар багаасаа хариуцлага үүрч сурсан нэгэн. Хогийн шүүр хийж зардаг өвгөнд шавь орж хамт шүүрний өвсөнд явна. Шанд нь хоёр шүүр авна. Нөгөө хоёрыгоо зарж эмээдээ орлого олж өгнө. Эмээгийн хүү ингэж хар нялхаасаа ажил хийж сурчээ.

Тэр хавийн айлуудыг намар хадланд гарахад нь эмээ нь хүүгээ хамт явуулна. Эмээ хүү хоёр тэгж хоёр үнээгээ онд авч ордог байсан гэж байгаа. Хориод хоног хадланд яваад ирэхдээ тав зургадугаар ангийн тэр жаахан хүү хоёр машин өвстэй иргэд байсан гэнэлээ. Дунд сургуулиа төгсөөд тэр гурван жил эр цэргийн албанд мордож.

Эмээгээ орхиод явахад хэцүү л байсан байж таарна. Сунайсан гурван жилийн албыг хаагаад, сунагар залуу ирж бас таарна.

Амьдралын талаар нэг бол хоосон онол яриад, эсвэл хээнцэр зохиол яриад байдаг хүмүүс таардаг. Тэр бид хоёрын яриа дурсамжаар амилан тэртээ он жилүүдрүү очиж, долоон буудалд эмээгийнх нь жижигхэн бөөрөхний гэрээр орж, жаргал зовлон дундуур алхлаа.

Амьдралын арга ухааныг би эмээгээсээ л авсан. Алдаж болохгүй, алдах эрх байхгүй гэдэг ганц л ойлголт намайг өдий зэрэгт хүргэсэн. Татаж түших хүн байхгүй, зөвхөн бор зүрхээрээ л амьдралын аянд гарсан даа гэж тэр хэлдэг.

Дутуу гуцуухан борог амьдралд нухлагдаж өссөн ч эмээтэйгээ өнгөрүүлсэн бага насны амьдралаа инээж ярьдаг нь Р.Дагва.

Тэр угаасаа л инээд алдаад явдаг. Энэ ч бас тэр онцлог зан нь байх. Инээдэг Дагва Эерэг Дагва…

Ийм нэгэн бүх талаараа бэлтгэгдсэн Хотын зүтгэлтэн сонгогч таны төлөө ажилладаг юм.

Хоёрхон хоногийн өмнө бид ярилцлагын ширээний ард сууж байлаа. Таны аав гэж сайхан буурай хааяа тантай уулзахаар ирдэг гэнээ гэхэд “Муу аав маань 80 хүрч байна. Хааяаа хүү дээрээ ирнээ ирнэ” гээд инээж байлаа. Гэтэл жиндүүхэн намрын энэ өглөө түүнийг сайхан буурал аавгүй болгоод хонож. Харин Р.Дагва гунигаа залгичихаад ажиллаж л яваа харагдлаа. Амьдрал ийм үед хэцүү шүү гэхэс өөр үг гарч ирдэггүй юм байна….

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

79.98.213.82Зочин   • 2020, 9 сарын 29. 16 цаг 11 минут

хэхэ... сонгууль ойртоод бүх нэр дэвшигчид нэг иймэрхүү хөрөг болсон болоогүй хүмүүсээр мөнгөө төлж бичүүлж байх шив дээ

202.126.89.200Итт   • 2020, 9 сарын 29. 16 цаг 03 минут

Энд бичсэн шиг өөгүй нөхөр биш шүү Дагва бол МАН ын хутгууруудын нэг шуналтай нохойн гөлөг дөө.бас сайн удирдагч биш

122.201.23.226Зочин   • 2020, 9 сарын 29. 15 цаг 57 минут

ААВдаа байн байн очиж байхгүй яасан вэ. Харамсалтай байна

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.