ЖИНХЭНЭ ЖДҮ: Ясны шөлтэй ванны бөмбөлөг таны хүүхдийн ядаргааг тайлж, дархлааг дэмжинэ

Энэ удаагийн “ЖИНХЭНЭ ЖДҮ” буландаа “Ядаргааг ядраана” уриатай ардын уламжлалт арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “AQUILA” брэндийг онцолж байна. Эднийх тойг, ясны шөлтэй хүүхдийн ванны бөмбөлөг, хөлийн дүрлэг, чацарганатай улаан давс, тойгны тос, талын хар архитай үе мөчний тос, шахмал саван, ам зайлагч зэрэг бүтээгдэхүүнүүд  үйлдвэрлэдэг юм.

“AQUILA” брэндийг үүсгэн байгуулагчийг Л.Ганхараа гэдэг. Тэрбээр авто машины инженер мэргэжилтэй. Түүнд анх ядаргаа тайлах бүтээгдэхүүний бизнес эрхлэх бодол зорилго, огт байгаагүй. Харин эрүүл мэндийн онцгой шалтгаанаас болж өөрийн хэрэглээг амар хялбар болгохын тулд таван жилийн өмнө тойгны тостой ванны бөмбөлгийг анх удаа өөртөө зориулан хийж байжээ.

 Анхны туршилт нь амжилттай болсон ч илүү сайжруулахын тулд маш урт хугацаа зарцуулсан байна. Түүний боловсруулсан бүтээгдэхүүн шинээр гарааны бизнес эрхлэгчдийн дунд зохиогддог олон тэмцээн, уралдаанд тэргүүн байр эзэлжээ. Тухайн үед олон хүн ядаргаа тайлах тойг, ясны шөл агуулсан бүтээгдэхүүнийг “Дэлхийд Монголын нэрийг гаргасан шилдэг бүтээгдэхүүн болж чадна” хэмээн урамшуулж байсан ч С.Ганхараа өөрийнхөө бүтээгдэхүүнийг олон нийтийн хэрэглээнд хүргэж чадна гэдэгтээ итгэлгүй байсан аж. Тиймээс түүний бүтээгдэхүүн зөвхөн гэр бүл, найз нөхдийн хүрээлэлд нь зарагддаг байсан байна.

Харин одоо өөрийг нь зорьж ханддаг хэдэн зуун үйлчлүүлэгчтэй болж чаджээ. Тэрбээр бүтээгдэхүүнийхээ бүх л түүхий эдийг өөрийн гараар боловсруулж, бэлтгэдэг.

“AQUILA” брэндийн бүтээгдэхүүнүүд ямар ч химийн бодис агуулаагүй гэдгээрээ адил төст бусад брэндийн бүтээгдэхүүнүүдээс ялгарна. Тэднийд бүх л насны хүмүүс хэрэглэж болох ардын уламжлалт эмчилгээний зориулалттай түүхий эдүүдийг ашигласан бүтээгдэхүүнүүдтэй аж. 

"АQUILA" брэндийг үүсгэн байгуулагч Л.Ганхараа

 Тэдгээрийн дундаас хүүхдийн ядаргааг тайлах ясны шөлтэй ванны бөмбөлөг олон хүний анхаарлыг татаж, хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн болжээ. Энэхүү ванны бөмбөлөг нь хүүхдийн биеэс хорыг тайлж, дархлааг дэмжих ач тустай. Найрлагад нь тойгны тос, сода, лимоны хүчил, овьёос, жамц давс, лаванда эфирийн тос агуулагддаг. Хүүхдийн ядаргаа тайлах ясны шөлтэй ванны бөмбөлөг зах зээлд харьцангуй хямд үнээр буюу 3500 төгрөгөөр борлуулагддаг байна.  Ингээд “AQUILA”  брэндийг үүсгэн байгуулагч С.Ганхараагийн ярилцлагыг хүргэж байна.

-Өөртөө зориулан анхны бүтээгдэхүүнээ хийж байсан түүхээсээ хуваалцаач?

-Би үе мөчний хүнд өвчтэй байхдаа тойг, чөмөгний тос байнга хэрэглэдэг байсан. Тухайн үед хэрэглэж байсан тоснууд маш хурц үнэртэй байсан учраас гадуур явахад бага зэрэг эвгүй санагддаг байлаа. Нэг удаа санамсаргүй ванны бөмбөлөгний найрлагад оливын тос орсон байхыг хараад, энэ тосыг тойг, чөмөгний тосоор орлуулж болох мэт санагдсан. Анх маш их судалгаа хийж, 4-5 лабораторит очиж зөвлөгөө авч байсан. Дараа нь өөрийнхөө хийсэн бүтээгдэхүүнийг гэр бүлээрээ хэрэглэж эхлээд цааш хөгжүүлэхэд боломжтой мэт санагдсан. Тиймээс бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн сургалтад суусан. Тэнд очиход олон хүн миний санааг дэмжиж, оюуны өмчөөр баталгаажуулахыг зөвлөсөн. Би тэр сургалтад сууснаар бизнес эрхлэх анхан шатны бүх мэдлэгийг олж авсан.

Энэхүү ванны бөмбөлөг нь хүүхдийн хий ядаргааг маш сайн тайлж,унтуулж амраадаг. Дархлаа сайжирч ханиад томуу хүрэхээс сэргийлж, харшил диатезийг багасгах ач тустай

-Ясны шөлтэй ядаргаа тайлах ванны бөмбөлгийг ямар технологиор хийдэг вэ?

-Энэ ванны бөмбөлгийг хийхийн тулд өвлийн гурван сарын хугацааг зарцуулсан. Мөн уламжлалтын эмчээс заавар зөвлөгөө авч орц найрлагыг зохиож байсан. Анх өөртөө зориулж гэрийн нөхцөлд хийж, хэрэглэхдээ хүний биед нэн тустай гэдгийг нь мэдэрсэн учраас илүү боловсронгуй болгох гэж хичээсэн. Би багаасаа тойг, ясны шөлөнд орж, хэрэглэж өссөн учраас надад энэ бүтээгдэхүүнүүдийг хийхэд хүндрэл бага учирсан. Монголчууд эртнээс тойг, ясны шөлийг ядаргаа тайлах, хүч тэнхээ орох зорилгоор ашигладаг байсан түүхтэй. Ядаргаанд өртсөн хүмүүс тойг, булууны ясны шөлтэй усанд ороход нойр нь маш их хүрдэг. Хүн өөрт хэрэгтэй эрдэст бодисын 98 хувийг хоол тэжээлээр дамжуулан авдаг. Харин 40-60 хувийг арьсаараа дамжуулж авах ёстой. Мөн ядаргаа тайлах ванны бөмбөлөгт үхрийн булууны ясны чөмөгт агуулагддаг эрдэст бодисууд бүгд багтдаг. Манай бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүмүүс “Нойр их хүрч байна, хөлс их гарлаа, хүүхдийн нүдний доор харласан байсан хэсэг арилсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцдаг. Эдгээр шинж тэмдэг илэрч байгаагийн шалтгаан нь арьс өөрт хэрэгтэй эрдэс бодисыг авсан гэсэн үг юм. Бид өөрийн биед хуримтлагдсан ядаргааг тайлж чадвал дархлаагаа маш сайн дэмжих боломжтой болж эхэлдэг.

-Ядаргаа тайлах ясны шөлтэй ванны бөмбөлгөөс гадна өөр ямар бүтээгдэхүүнүүд гаргадаг вэ?

-Манайх 13 нэр төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Одоогоор зарим бүтээгдэхүүнийг түр завсарласан байна. Худалдан авалт хамгийн сайн хийгддэг гурван бүтээгдэхүүн бий. Тэдгээр нь тойгны тос, талын хартай үе мөчний тос. Энэ тосыг өнгөрсөн жилийн цагаан сарын үед худалдаанд гаргаж байсан. Үүнийг үе мөч өвдөх, өвдгөөр хатгуулах, хуян, булчин чангарах үед хэрэглэж болно. Ахмад настнуудаас гадна фитнессийн тамирчид их сонирхож, худалдан авалт хийдэг. Мөн хөл амраах дүрлэг маш сайн зарагддаг. Энэ бүтээгдэхүүн 2017 онд олон улсын үзэсгэлэнд инновацийн шагнал авч байсан.  Харин хамгийн их зарагддаг бүтээгдэхүүн бол хүүхдийн ядаргаа тайлах ясны шөлтэй ванны бөмбөлөг байгаа.

-Та хэдийнээ байнгын үйлчлүүлэгчид олонтой болсон мэт санагдаж байна. Бүтээгдэхүүнээ борлуулах ямар маркетинг ашиглаж байна вэ?

-Манайх маш олон байнгын үйлчлүүлэгчидтэй болсон. Гэвч манайх бүтээгдэхүүнийхээ реклам, сурталчилгааг огт хийж байгаагүй. Өөрсдийн цахим хуудсаар эсвэл үзэсгэлэн худалдаагаар дамжуулан сурталчилдаг.

Энэхүү дүрлэг нь хөлийг амрааж, арьсыг зөөлрүүлнэ

-Танай бүтээгдэхүүнүүд хаана худалдаалагддаг вэ?

-Манай бүтээгдэхүүн одоогоор 4-5 газарт борлуулагдаж байна. Хүмүүсээс эрэлт их байхад нийлүүлэлт бага байна гэдэг шүүмжлэл их ирэх болсон. Одооноос л нийлүүлэлт  сайжрах болов уу. Коронавирустэй холбоотой хөл хорио маш олон эрсдэлийг мэдрүүлсэн. Бодит байдал дээр маш олон зүйлийг ойлгууллаа. Коронавирус гарахаас өмнө манайх дөрвөн ажилтантай байсан. Харин одоо нөхөртэйгөө хоёулаа ажиллаж байгаа. Жижиг бизнес эрхлэгчдэд цагаан сарын үзэсгэлэн худалдаа хагас жилийнхээ төсвийг бүрдүүлэх том боломж байдаг. Харин энэ жил төлөвлөж байснаас байдал өөрөөр эргэж бидний их хэмжээгээр бэлтгэсэн бүтээгдэхүүнүүд үнэгүйдсэн. Энэ эрсдэл бидэнд маш том ташуур болсон. Тухайн үед ажилчдынхаа цалинг тавих боломжгүй байдалд хүрсэн. Тиймээс өөрсдийнхөө бүх л үнэт зүйлийг барьцаалан зээл авч, ажилчдынхаа цалинг тавьсан. Тэр үед ингээд л  бизнес маань дуусах нь дээ гэж бодсон. Харин 4-5 сарын үед  хөл хорионы дэглэм суларч, дахин бизнесээ эхлүүлж худалдааны төвүүдэд ил худалдаа эрхлэх болсон.

ЗD гарын саван

-Танай бүтээгдэхүүнүүд зах зээлд ямар үнэтэй зарагддаг  вэ?

- Манай бүтээгдэхүүн гурван жилийн өмнө зарагддаг байсан өртөгөөраа зарагдаж байгаа. Өөрчлөлт оруулаагүй.  Бусад органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газруудтай харьцуулахад хамгийн бага үнээр борлуулагддаг. Ясны шөлтэй бөмбөлөг 3500, Талын хартай үе мөчний тос 7500-18000, хүүхдийн чацарганатай ванны давс 1800, ам зайлах давс 1800 төгрөгөөр зарагддаг.  Манайхан тойг, булууны ястай холбоотой бүтээгдэхүүнийхээ үнийг тэнгэрт тултал өргөдөг мэт санагддаг. Манайх баталгаат ясны шөлний үйлдвэрээс бүтээгдэхүүнээ авдаг. Тиймээс түүхий эд тасалдах асуудал багассан. Миний мөрөөдөл бол ясны шөлний үйлдвэртэй болох. Би хоёр жил өвчний улмаас шаналж байхдаа өөрийнхөө хийдэг бүтээгдэхүүний үнэ цэнийг маш сайн мэдэрсэн. Мөн энэ хугацаанд манай байнгын хэрэглэгчид бидэнд маш их итгэл өгсөн. Би өөрийн гараар хамгийн чанартай тосыг ашиглаж бусдад хэрэгцээтэй зүйлийг нь бэлтгэж байхдаа өөрөөрөө маш их бахархдаг.

Энэхүү ванны бөмбөлөгийг хэрэглэснээр таны чангарсан булчингуудыг суларч, алжаал тайлагдаж  хуурайшилттай арьсыг зөөлөн булбарай болгоно

Биеэс хорыг тайлж, цусны эргэлт сайжруулж, булчин суллан амрааж, ядаргааг тайлж тайвшруулна. Арьсны харшил өвчллөлүүдийн үед үрэвсэл намдаана

Энэхүү тосыг  нуруу, үе мөч, өвдгөөр хатгуулах, булчин чангарах, хуян ядаргааг тайлах үед хэрэглэж болно

Том савлагаатай хөлийн дүрлэг. Хөлийн улан дахь мэдрэлийн цэгийг идэвхжүүлж хялгасан судсыг тэлсэнээр биеэс хорыг гадагшлуулна.

  -Та бүхэн "AQUILA" брэндийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хамтран ажиллахыг хүсвэл холбогдохыг 91010306, 96030696 дугаар руу залгаарай-

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.46.147Зочин   • 2020, 11 сарын 1. 15 цаг 20 минут

зайлаа юу ч хийж чадахгүй юмнууд

79.98.213.82Зочин   • 2020, 10 сарын 1. 15 цаг 48 минут

мэндээ.... мммм

109.252.82.19Зочин   • 2020, 11 сарын 1. 14 цаг 36 минут

Ай. Ммм

202.170.68.38Зочин   • 2020, 10 сарын 1. 10 цаг 58 минут

Борлуулалтын хаяг дэлгүүр тодорхой бичнэ үү.

98.253.30.34Зочин   • 2020, 10 сарын 1. 8 цаг 38 минут

Goe l iym bna. MGLd ochihooroo zaaval hudaldaj avaad hereglej uznee.

124.158.109.232zochin   • 2020, 10 сарын 1. 8 цаг 18 минут

utasnii dugaraa ogooch haanaas abah bolomjtoi be

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.