2020 оны 9-р сарын 30
12 цаг 05 минут

Д.Золбоо: Голомт банкны оюутны тэтгэлэгт хөтөлбөрт материал хүлээн авах хугацаа дуусахад 3 хоног үлдлээ

Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байгаа энэ үед Голомт банк оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө 16 дахь жилдээ зарлажээ. Уг хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын Ахлах менежер Д.Золбоотой ярилцлаа.

- Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар оюутнуудад ямар боломжууд нээгдэх вэ гэдгээс яриагаа эхэлье?

- Бид бизнесийн байгууллагуудаас хамгийн анх оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлснээс хойш 16 жил өнгөрч байна. Энэ хугацаанд Голомт банк нийт 1600 гаруй оюутан залуусын боловсролд 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт оюутан болсноор зөвхөн тэтгэлэг аваад зогсохгүй манай банкны судлаач оюутнаар ажиллах, мөн “G student club”-ийн гишүүн болж сурч хөгжих, нийгэмдээ чиглэсэн ажлууд хийх зэрэг хувь хүнийхээ хувьд өөрийгөө хөгжүүлэх, сорих боломжууд нээгддэгээрээ давуу талтай.

Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрийн хувьд есдүгээр сарын 21-нд зарлагдсан ба 10 дугаар сарын 2-нд бүртгэл хаагдахаар байгаа. Бүртгэл хаагдахад цөөн хоног үлдсэн тул оюутан залуустаа энэхүү боломжийг алдалгүй атгаад аваарай гэж хэлмээр байна.

- Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгуурын тухайд?

- Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлгийг мэргэжил харгалзахгүй олгодгоороо онцлогтой. Тэтгэлгийн нэг гол шалгуур бол эсээ бичлэг. Эсээг “Тогтвортой хөгжилд залуусын оролцоо”, “Цэнхэр алт усаа хайрлая” хоёр сэдвийн аль нэгийг нь сонгож бичих юм.

Голомт банк нэг жилийн өмнө НҮБ-ын хариуцлагатай банкны зарчмуудыг үндэслэж, өөрийн үйл ажиллагааг “Тогтвортой хөгжлийн зорилтууд” болон “Парисын гэрээний уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зорилтууд”-тай уялдуулахаа тунхагласан. Бид эх дэлхийдээ, нийгэмдээ, ирээдүйдээ хариуцлагатай байхад хүн бүрийн оролцоо маш чухал тэр тусмаа залуусын оролцоо. Тиймээс ч энэ 2 сэдвийг онцгойлон сонгосон. Залуусаас бидний хараагүй өнцөг, бодоогүй шинэ санаа гарна гэдэгт итгэлтэй байна.

- Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд төгсөөд Голомт банкийг зорьж, хамт олны нэг хэсэг нь болохыг сонгодог шалтгаан таныхаар юу байв?

- Өмнө дурдсанчлан бид зөвхөн тэтгэлэг олгоод зогсохгүй залуустаа хөгжих, өөрийгөө сорих боломжуудыг өгдөг. Магадгүй тийм ч учраас эргээд бидний нэг болохоор зорьдог болов уу. Манай тэтгэлэгт оюутнууд банкнаасаа ажлын гараагаа эхэлж, удирдах албан тушаалд амжилттай ажиллаж байгаа олон жишээ бий.

- Тэтгэлэгт хөтөлбөрөөс гадна залууст чиглэсэн ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна вэ?

- Оюутан, сурагчдадаа зориулсан Оюутны дадлагын хөтөлбөр, Сурагчийн дадлага хөтөлбөр, “Good vibes” хөтөлбөр, Оюутны тэтгэлэгт хөтөлбөр, Судлаач оюутны хөтөлбөр зэргийг дурдаж болно. Яг одоо бол манай Судлаач оюутны хөтөлбөр зарлагдсан байгаа. Дадлага гэхээр оюутнууд байгууллага дээр ирээд бичиг цаас үдэж, цай кофе зөөдөг гэх ойлголтоос ангид байх хэрэгтэй. Бид оюутан залууст онолын мэдлэгээ бодит ажил дээр хэрхэн хэрэгжих боломжийг энэхүү хөтөлбөрөөр олгодог.

Манай IT-ийн судлаач оюутнууд гэхэд томоохон судалгааны ажлууд хийж зарим нь сургуулиа төгсөх хүртлээ банкандаа судалгаагаа үргэлжлүүлэхийн хажуугаар ажиллаж, судалгааны сэдвээрээ дипломоо бичдэг.

- Голомт банкны ажилтнуудын хэдэн хувийг залуучууд эзэлж байна вэ?

Манай ажилтнуудын 20 орчим хувийг “Gen Z” үе эзэлдэг. 5 ажилтан тутмын 1 нь Gen Z  байгаа нь хүний нөөцийн хувьд залуу баг, хамт олон ажилладгийг илтгэдэг.

- Хүний нөөцийн мэргэжилтний хувьд шинэ залуу төгсөгчид, ажил горилогч нарт хандан ямар зөвлөгөө өгөх вэ? Чадварлаг ажилтан байхын тулд орчин үед ямар чадвар мэдлэгүүдийг шаардаж байна вэ?

- Хамт олон бол 2 дахь гэр бүл. Тиймээс ажиллах байгууллагаа сонгохоос гадна удирдах ажилтан, хамт олон, байгууллагын соёлын онцлог зэргийг сайтар бодолцож сонгох хэрэгтэй. Энэ жилийн хувьд Covid-оос шатгаалж дижиталчлал илүү хурдтай явагдаж, ажилтнуудаас дижитал ур чадварыг шаардаж байна. Бид хэзээ ч хуучных шигээ байхгүй. Гэхдээ бүтээлч байдал, харилцааны ур чадвар, тууштай байдал, хэлэлцээр хийх ур чадвар яалт ч үгүй чухал хэвээр байна. Нөгөөтэйгүүр байгууллагын онцлогоос хамаарч ур чадварын шаардлага бүр харилцан адилгүй байдгийг мартаж болохгүй.

- Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

- Баярлалаа.

Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн бүргэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.