2020 оны 10-р сарын 15
8 цаг 30 минут

Т.Доржханд аа, өөрөө намаа хорлочихоод буруугаа бусдаас хайх чинь ардчилал уу

Орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид өчигдөр батламжаа гардаж авлаа. Харин ХҮН-ын нэр дэвшигчид батламжаа гардаж авч чадаагүй. Учир нь шүүхээс ХҮН-ыг сонгуульд оролцуулах Нийслэлийн Сонгуулийн хорооны шийдвэрийг түр түдгэлзүүлсэн. Энэ хэргийн цаана шүүхэд нөлөөтэй нэгэн байгаа гэж ихэнх нь хардлаа. Үнэндээ ч нөхцөл байдал тийм л дүр зурагтай харагдсан. Гэтэл өчигдөр ХҮН-ынхан Сүхбаатарын талбайд гарч ирж жагсаж, сүр сүр юм ярилаа. Ах нь гарч ирээд өмөөрөхөөр томордог бацаанууд байдаг даа. Яг л тийм дүр зураг. Намын дарга Б.Найдалаа нь ардчилалд онц байдал зарлахгүй болох болохгүй нь. Шударга ёс хаана байна гэж ирээд л баахан дөвчигнөв. УИХ-ын гишүүн Т.Доржханд өөрийнх нь нам өеөдсөн нь өрөөлийн буруу. Ерөнхийлөгч өө амжихгүй шүү гэж тачигнав.  

Гэтэл начир дээрээ Баяраа өөрөө ширээн дээрээс нь уначихсан нь ойлгомжтой боллоо. Тэр дундаа Т.Доржханд, Б.Найдалаа тэргүүтнүүд гишүүнгүй, бодлогын улс төрийн хүчин болно гээд бүх үүр, хороодоо татан буулгачихаж. ХҮН-ын Нийслэлийн намын хорооны даргаар сонгогдсон гээд байгаа /Яг сонгогдсон, намын бүх гишүүд нь хүлээн зөвшөөрсөн юм уу бүү мэд/ О.Бямбадэлгэр "Үүр, хороодоо татан буулгасан шалтгаан нь анхан шатны нэгжүүдэд Хөдөлмөрийн Үндэсний намыг үүсгэн байгуулсан, гарын үсгээ зурсан гишүүд байсан юмаа. Анхан шатны үүр хороодод “Эрс шинэчлэл”, “Соёмбо” хөдөлгөөнийхөн тэр чигээрээ байсан. Тэдгээр нөхдийг С.Ганбаатарын дагуулууд, гудамжныхан, хар масс гэж үзээд зайлуулахаар “Гишүүнгүй, бодлогын” нам гэж зарласан. Үүнээс эхлэн нам дотор хагарал үүссэн" гэж ярьж. 

Энэ хагарал нь л ХҮН-ыг орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй болгочихож. Өчигдөр Хөдөлмөрийн үндэсний намыг сонгуульд оролцуулах шийдвэрийг түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэрийг мэдээллийн хэрэгслүүд бүрэн эхээр нь нийтэллээ. О.Бямбадэлгэр нь гомдол гаргаад, шүүх түүнийг нь хянаж үзээд л сонгуульд оролцох шийдвэрийг түдгэлзүүлчихэж.  Ерөөс Т.Доржханд, Б.Найдалаа тэргүүтэй хэдхэн хүн асуудлыг шийдээд, П.Наранбаярыг Нийслэлийн намын хорооны даргаар томилсныг эсэргүүцэж байна гээд О.Бямбадэлгэр хэл ам хийгээд яваад байсан. Тэр асуудлаа ч шийдэж чадсангүй, ХҮН-ынхан. Шүүхийн шийдвэрт ч дотоод маргаантай холбоотойгоор сонгуульд оролцуулахгүй байхаар шийдсэн гээд тодорхой биччихсэн байна билээ. 

Ийм байхад яаж ичихгүй талбайд гарч ирээд, сүр сүр юм яриад, попорч чаддаг байна аа. Өөрсдийнхөө замд байгаа жижиг чулууг харалгүй бүдэрчихээд, уул өшиглөхөөр оролдож хэрэггүй л дээ. О.Бямбадэлгэрийн чинь ярьж байгаа үнэн шүү дээ, хэдхэн хүн эрх мэдлээрээ дулдуйдаж, намын жирийн гишүүдийг байгуулсан намаас нь "жийх" гэж оролдохоор яаж өөдлөх юм. Ийм байж ардчилал аюулд орлоо гэж ичихгүй хэлж болохгүй ээ.  

Дээрээс нь нийгмийн хамгийн эмзэг сэдвийг ашиглаж, өөрсдийгөө өрөвдүүлэх гэж оролдоод ч байх шиг. Тавхан настай ХҮН-ыг хүчирхийллээ гэнэ үү. Өөрийнхөө хөлдсөн "шээсэн" дээр хальтирчихаад, намайг зодсон, хүчирхийлсэн гэж ярьвал арай л увайгүй биш үү. Монголд ардчилал алга болох дээрээ арай ч тулчихаагүй байна. Харин шударга ёс алдагдсан нь үнэн. Шүүх засаглал хараат бусаар ажиллаж чадаж байгаа юу гэдэг ч эргэлзээтэй хэвээрээ байгаа. Гэхдээ өөрийн чинь намын төлөөлөл гомдол гаргаад, шүүх түүнийг нь хянаж үзээд, үндэслэлтэй байна гээд шийдвэр гаргаж байхад та нар шударга ёс нэхэж дөвчигнөх ичмээр биш үү. 

Эцсийн эцэст, УИХ-ын гишүүн Т.Доржханд, намын дарга Б.Найдалаа тэргүүтнүүд өөрсдөө л намаа хорлочихсон нь О.Бямбадэлгэрийн ярианаас тодорхой л байна. Хэн ч та нарыг ширээн дээрээс түлхээгүй. Эхлээд намынхаа дотоод асуудлыг цэгцэлчих. Ганц сонгуульд олигтойхон нэгдээд орчихож чадахгүй байж яаж гуравдагч хүчин болох гээд байгаа юм. Та бусдад тоглох орон зай гаргаж өгөөд байвал том намууд тоглож л таараа. 

28
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

28 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.242.243.175Зочин   • 2020, 10 сарын 21. 8 цаг 59 минут

DORJHAND BOL ELBEGDORJIIN YALGADAS SHUU DEEE MANANGIIN MUNGUUR SANHUUJDEG GULUGNUUD NAMIINHAN N MEDDEGCHGUI BAIHDOO ZAILUUL

103.26.195.224Зочин   • 2020, 10 сарын 21. 8 цаг 59 минут

Hudlaa gar shuu

124.158.97.120зочин   • 2020, 10 сарын 21. 8 цаг 42 минут

Зандангн ижлүүд

31.165.231.3Зочин   • 2020, 10 сарын 9. 18 цаг 00 минут

huurmach tamgatai nam

31.165.231.3Зочин   • 2020, 10 сарын 9. 17 цаг 59 минут

shal utgagui emh zambaraagui gudamjnii um shig nam baina....hend ch hereggui, gadniihniig duuraij uimeen hiideg hereggui nam baina byy songo

103.57.95.235зочин   • 2020, 10 сарын 4. 9 цаг 38 минут

Алив зүйлийг шүүмжлэхээс өмнө би хэн билээ гэдгээ сайн бод. хэрэв санаа бодлоо илэрхийлье гэж бодож байвал шүүх утгаар бус харах өнцгөө өөрчил. Тэртэй тэргүй юмыг өөчилж гоочлох шиг амархан юм байхгүй.

103.57.95.235зочин   • 2020, 10 сарын 4. 9 цаг 28 минут

Аргагүй л хөлсний бичээч юм даа. Аливаа юмын гэрэл гэгээтэйг олж харах сэтгэл байвал хэлж буй үг хийж буй ажил ойлгомжтой шүү дээ. Тамга хуурамчаар үйлддэг тэр нөхөр Хүн намын удирдлагуудыг харьцуулж харахад нүүрэн дээр нь ил байна. Энэ залуу үеийн төлөөлөл бол эх орноо гэсэн сэтгэлтэй мэдлэг боловсролтой зорилготой хараваас тодорхой биш байна гэж үү Ёстой нүд байгаад сохор оо гэгч юм болж байна. Энэ мэт хөлсний бичээчийн үе өнгөрөн одож байна даа. Үг хэлээр бус үйлсээр харуулдаг юм аа. Ийм залуу үеийнхнийг бид дэмжин гаргах ёстой.

122.201.19.99Алтанцэцэг   • 2020, 10 сарын 2. 13 цаг 17 минут

Хэ энэ залуугын зөв байсан шүү Хүн намын нийслэлд оролцох батламжыг нь өгөөчээ ямар муухай юм бэ

66.181.189.32Зочин   • 2020, 10 сарын 2. 10 цаг 43 минут

Хэрүүлч ч гэх хайшаа юм, хачин яриатай

64.119.27.183Ккк   • 2020, 10 сарын 1. 13 цаг 53 минут

ХҮН ээр ч яах юм

202.126.88.232Зочин   • 2020, 10 сарын 1. 12 цаг 33 минут

ХҮН нам гээд байгаа хэдэн залуус төлөвшиж, улс төрийн намын институцын хэмжээнд очиж төр барих мөн ч өдий байнаа. Шалчига шалчига гэсэн хэрүүл л хийгээстэй

124.158.95.14ЗОЧИН   • 2020, 10 сарын 1. 12 цаг 12 минут

МАШ ДЭЭРЭЭС 1 НОМЕРЫН ХҮНИЙ ШИДСЭН ЧУЛУУ ГЭДЭГ НЬ ОЙЛГОМЖТОЙ Ш ТЭЭ, ЖЕНКО ОДОО ДАРАА ЖИЛИЙН СОНГУУЛИЙН НҮҮДЛЭЭ ЭХЭЛЛЭЭ, ДАРГАГҮЙ АН-ЫГ БАЗАЖ, ДАХИАД ӨӨРӨӨ ГАРАХААР ШИЙДЭВ БОЛОЛТОЙ? ЭНДЭЭС ХАРАХАД АН ЖЕНКОГИЙН ХАЛААС РУУ ГҮЙГЭЭД ОРЧИХЛОО, ЧОНЫН АМНААС ГАРААД БАРЫН АМ РУУ ШУУД ОРОХ НЬ ТЭР??? ХҮН НАМ ГУРАВДАГЧ ХҮЧНИЙ ХУВЬД ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧ, ЗАЛУУЧУУД НЬ ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ, УГ НЬ БОЛ АРАЙ ӨӨР САЛХИ ОРУУЛАХ Л ХҮЧТЭЙ ХҮЧИН БАЙЛАА, ХҮЁТЭНИЙ ӨМНӨ ХҮЧГҮЙ НЬ БУРУУТАН БОЛЖ БАЙНА ДАА, ХАРАМСАЛТАЙ

202.126.89.2Зочин   • 2020, 10 сарын 1. 11 цаг 54 минут

Эрс шинэчлал соёмбо гэх галзуучууд,тэнэгүүд,яашканууд дураараа зайлахгүй.Тэдэнтэй цуг байвал нэг ч хүн дэмжихгүй.

66.181.180.62Зочин   • 2020, 10 сарын 1. 11 цаг 43 минут

улс төрийн ямарч боловсролгүй хүмүүс байна лээ

66.181.180.62Зочин   • 2020, 10 сарын 1. 11 цаг 42 минут

гэрээ засаж төрөө зас суудлаа олохгүй явж юун төрд орох тухай бодно вэ

103.212.119.72Зочин   • 2020, 10 сарын 1. 10 цаг 58 минут

Хэрүүлийн бузар болж дээ. Гэрээ засаж чадаагүй дотроо хэрэлдэж байж төр засаж чадах уу

202.21.98.10Зочин   • 2020, 10 сарын 1. 10 цаг 45 минут

ХҮН дотоод зөрчлөө шийдээд дараагаар нь том асуудал руу орохоор юм байна даа. Улс төрд аргагүй л туршлага дутаж байна. Болоогүй байна. Боловсроогүй байна. Үнэнийг бичжээ.

202.9.40.186Зочин   • 2020, 10 сарын 1. 10 цаг 26 минут

Ман-намын бөөснүүд хөлсний бичээчид язганаж байна.ХҮН-намын залуучууд шиг эрдэм мэдлэгтэй болооч.хоосон толгойнууд 5үгийг наана цаана нь оруулж бичээд их мөнгө авдаг уу.

66.181.186.36Зочин   • 2020, 10 сарын 1. 10 цаг 18 минут

Ёстой чиг үнэн хэллээ дээ. Дотроо учраа олохгүй худлаа хуцацгаад. Бөөн холион бантангууд.

192.82.72.97Зочин   • 2020, 10 сарын 1. 10 цаг 13 минут

Бангладеш Док ч хүний хөрөнгөнд болж эхнэр авна ашиглаад хаяна. Ховдын холион бантангуудын угшилтай ,Элбэгдоржийн утасан хүүхэлдэй,барууны тэжээвэр . Удахгүй ард түмэн маскгүй байхыг хараад би юу хийвээ болно доо хонины арьс нөмөрсөн цөөвөр гэжуга.

103.26.194.37Зочин   • 2020, 10 сарын 1. 9 цаг 35 минут

DURDE ITGESEN DURAKUD

66.181.178.98Зочин   • 2020, 10 сарын 1. 9 цаг 17 минут

Doko kareeree allaa daa, huurhii

192.82.64.147dgm   • 2020, 10 сарын 1. 8 цаг 59 минут

сэтгэцийн өвчтэй хүмүүс цуглардаг газар

192.82.64.147dgm   • 2020, 10 сарын 1. 8 цаг 58 минут

яана даа энэ хүүхдүүд, дотроо учраа олохгүй байж, том улс төр ярих юм, ичээч сармагчингуудаа

202.9.40.186Зочин   • 2020, 10 сарын 1. 8 цаг 46 минут

ХҮН-ийн бүх залуусыг бүгдийг нь,мөн Жагар,Ууганбаяр, Мөнхцэлмэг,Өэлүн,,Цэгмэд,Энхсайхан,Хажидмаа, нарын олон залуучуудыг ажил юм хийлгэмээр байнаа. Ман-намын залуус дэндүү бэртэгчин, юм.Залуучуудыг дэмжээчээ.

66.181.178.98Зочин   • 2020, 10 сарын 1. 8 цаг 43 минут

Doko pizda zailaa

66.181.161.100Зочин   • 2020, 10 сарын 1. 8 цаг 37 минут

яаг үнэн шүү.Энэ Доржханд бол УИХ -д сайндаа ч гарчихсан юм биш.зарим тохиолдолд илжиг байсан ч гарчихдаг шиг л юм болсон.Яс яривал хиншүү Ганбаагийн л буянаар явсан амьтан. Ер нь ямар бодлогогүй донгосдог хог байна лээ

202.179.24.134иргэн   • 2020, 10 сарын 1. 8 цаг 36 минут

Хүн нам , Доржханд эхлээд Намын дотоод Асуудлаа шийдчихээд Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч рүү дайрч давшилах хэрэгтэй, Уг нь бол Нам дотроо л Хөлөө жийлзээд байгаа юм байна лээ ш дээ,

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.