Сурвалжилга: Яагаад томуугийн вакцинд хамрагдах ёстой вэ

    Хүйтний улирал дөхөх тусам ханиад томуу, хатгалгаанаас эхлээд хүүхэд хөгшидгүй өвчинд өртөмтгий болдог. Энэ цаг үед дархлаагаа сайжруулах нь юу юунаас илүү чухал юм. Улирлын томуугийн вакцинийг 6 сартайгаас дээш бүх насны хүмүүс ямар нэг эсрэг заалтгүй бол хийлгэх бүрэн боломжтой байдаг. Түүнчлэн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эрсдэлт бүлгийн хүн ам болох жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдээс гадна онцгой нөхцөлд ажиллаж буй албан хаагчдыг томуугийн вакцинд хамруулдаг. Энэ жил  "Томуугаас сэргийлье" уриан дор дархлаажуулалтын 10 хоног аравдугаар сарын 1-ээс эхэлсэн.

Тодруулбал, энэ сарын 1-ээс эхлэн 10-ныг дуустал улсын хэмжээнд зорилтот бүлгийн иргэд вакцинд хамрагдах юм. Энэ жил томуугийн эсрэг вакциныг Бразил, БНСУ-аас оруулж ирж байгаа. Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор зарим иргэдийн дунд улирлын томуугийн вакциныг коронавирусийн эсрэг туршилтын вакцин байж болзошгүй гэдэг хардлага их байна. Тиймээс бид иргэдээс улирлын томуугийн эсрэг вакциныг тариулахын ач тус, хаана хэрхэн вакцинд хамрагдах талаарх  мэдээлэлтэй байгаа эсэхийг тодрууллаа.

Д.Лхагваа: Хүүхэд маань ганцаараа вакцин хийлгэхгүй хоцорч болохгүй байх

Сүхбаатар дүүргийн иргэн

 -Би томуугийн эсрэг вакцинд хүүхдээ хамруулчихаад явж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдэд тарьдаг байх. Вакцины талаарх  нарийн учрыг нь сайн мэдсэнгүй. Гэвч цэцэрлэгийн багш нар нь маш сайн тайлбарлаж байна. Хүүхдийн маань ангийн  бүх хүүхдүүд  хийлгэж байх шиг байна. Манай хүүхэд ганцаараа хийлгэхгүй үлдэж болохгүй байх гэж бодоод тариулчихлаа.

Б.Баярцэцэг: Томуугийн вакциныг бүх насны хүн хийлгэж болдог юм уу

Хэнтий аймгийн оршин суугч

-Томуугийн эсрэг хийж эхэлснийг мэдээгүй юм байна. Өмнө нь томуугийн вакцинд хамрагдаж байгаагүй. Одоогоор хаана хийлгэхээ мэдэхгүй байна. Харьяа дүүргийнхээ эмнэлэгт очиж хийлгэх болов уу.  Томуугийн вакциныг цэцэрлэгийн хүүхдүүд л хийлгэдэг байх. Бүх насны хүмүүс хийлгэж болдог болов уу.

Т.Мөнхзаяа: Хүүхдэдээ томуугийн вакцин тариулахгүй

Сүхбаатар дүүргийн иргэн 

-Томуугийн вакциныг хүүхдэдээ хийлгэдэггүй. Учир нь  хүүхдэд дараа нь маш муу үр дагавар үзүүлэх эрсдэлтэй байх. Бага насны хүүхдийн дархлаа байгалиасаа өөрөө суух ёстой. Харин  томуугийн вакцин нь  хүүхдийн төрмөл дархлааг эвдэж хиймэл дархлаа суулгаж байгаатай адилхан. Одоохондоо мэдэгдэхгүй ч алсдаа хүүхдийн бие маш сул дорой болох аюултай. Тиймээс томуугийн вакцин тариулах нь  дэмий санагддаг.

Д.Алтанцэцэг: Томуугийн вакцины талаарх үнэн зөв мэдээллийг иргэдэд ойлгуулах хэрэгтэй

Баянзүрх дүүргийн иргэн

-Томуугийн вакциныг жил бүр хийдэг. Томуугийн вакцинд хамрагдсанаар ханиад хүрэх нь багасдаг гэсэн. Томуугийн эсрэг вакциныг коронавирусийн эсрэг вакцинтай холбож үзэхгүй байна. Ихэнх хүмүүс вакцин тариулах нь буруу, сөрөг нөлөөтэй гэдэг хандлагатай байх шиг байсан. Энэ бол маш буруу хандлага шүү. Боломжтой бол хүн бүр хамрагдах хэрэгтэй.  Тиймээс өрхийн эмч нар энэ талаарх зөв мэдээллийг иргэдэд хүргэж, ойлгуулах  хэрэгтэй юм болов уу.

ХӨСҮТ: ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн, батлагдсан томуугийн вакцин оруулж ирсэн тул эргэлзэх хэрэггүй

Иргэдийн дунд томуугийн эсрэг вакцинд хамрагдах талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байгаа мэт санагдав. Эрүүл мэндийн байгууллагаас томуугийн вакцины талаарх мэдээ мэдээллийг цаг тухайд нь иргэдэд хүргэж, харьяа дүүргийнхээ өрхийн эмнэлэгт хандаж томуугийн вакцинд заавал хамрагдахыг сануулж байгаа билээ. Тэгвэл эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд дараах тайлбарыг хүргэж байна.

        Томуугийн эсрэг сайн дурын вакциныг 15 мянган төгрөгөөр хийнэ

ХӨСҮТ-ийн Томуугийн нэгжийн дарга А.Бурмаа

Амьсгалын замыг цочмог халдварт өвчин дэлхий дахинд болон Монголд эмнэлэгт хэвтэлтийн ихэнх хувийг эзэлдэг. Томуу төст халдварын тархалт өмнөх долоо хоногоос бага зэрэг нэмэгдэж, амбулаторийн үзлэгийн 4.2 хувьд томуу, томуу төст өвчин эзэлж байна. Томуу төст халдвар авсан хүмүүсийн 70 гаруй хувь нь 4 хүртэлх насны хүүхэд байна. Хүн амын дунд томуугийн реновирусийн халдвар буюу ханиад шуухинаа түгээмэл байна. Вакциныг 6 сартайгаас 2 насны хүүхэд жилд нэг удаа хийдэг. Вакцин бол өвөрмөц сэргийлэлт юм. Зорилтот бүлгийн иргэдээс гадна сайн дурын дархлаажуулалтад хамрагдахыг хүссэн хүмүүс  харьяа дүүргийн эмнэлэгтээ 15 мянган төгрөг төлж хамрагдах боломжтой. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү

Энэ сарын 1-нээс томуугийн вакцин хийх ажил улс орон даяар өрнөж байна. Томуугийн эсрэг вакциныг батламжтай, хоёр өөр улсад үйлдвэрлэгдсэн ч орц найрлага нь яг ижилхэн вакциныг хүлээж авсан. Тодруулбал, БНСУ-д, Бразил улсад үйлдвэрлэгдсэн вакцинууд байна. Хамгийн гол нь орц найрлага нь яг ижилхэн бөгөөд батламжтай вакцинууд бий. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн, батлагдсан вакциныг оруулж ирсэн тул та бүхэн эргэлзэхгүй зүйлгүйгээр вакцинаа хийлгэх хэрэгтэй. 

Бид баасан гарагт /2020.10.02/ улирлын томуугийн вакцин хийж буй Нийслэлийн 16 дугаар цэцэрлэгийг зорин очиж, хүүхдүүд хэрхэн вакцинд хамрагдаж байгаа талаар болон эцэг, эхчүүд хүүхдүүдээ хэр идэвхтэй томуугийн вакцинд хамруулж байгаа талаар тодрууллаа.

16 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Оюунчимэг "Манай цэцэрлэгийн хүүхдүүд томуугийн вакциныг  5 дахь жилдээ хийлгэж байна. Эрүүл мэндийн чиглэлээр бага насны хүүхдүүдэд олж авах хамгийн эхний  арга хэмжээ бол томуугийн вакцин юм. Өнгөрсөн жилд манай цэцэрлэгийн хүүхдүүдийн 88.9 хувь нь томуугийн вакцинд хамрагдсан. Томуугийн вакцинд хамрагдсанаар хүүхдүүдийн дундах өвчлөл буурна. Хүүхдүүд ханиад хүрсэн ч арай хөнгөн өвдөх нөхцөл бүрдэнэ. Энэ хичээлийн жилд томуугийн вакцинд 300 гаруй хүүхдүүдийг хамруулж байна. Хүүхдүүдээ томуугийн вакцинд хамруулах эцэг, эхийн саналыг харгалзан үзэхэд 93 хувь томуугийн вакцинд хамруулах хүсэлтээ өгсөн байна. Мөн өнөөдөр бусад цэцэрлэгийн вакцинд хамрагдаж чадаагүй хүүхдүүд манай цэцэрлэгт ирж вакцинаа хийлгэж байна.

Сүхбаатар эрүүл мэндийн төвийн дархлаажуулалт хариуцсан халдвар судлаач эмч Б.Лхагважаргал "Сүхбаатар дүүгийн 16 дугаар цэцэрлэгт 6 сартайгаас 1 нас, 2-5 настай хүүхдүүд дархлаажуулалтад хамрагдаж байна. Хоёр хүртэлх настай хүүхдүүдийг 0.25 мг-аар давтан тунгаар, 3-5 хүртэлх хүүхдэд 0.5 мг нэг удаа вакцинд хамруулж байна. Хүүхдүүдэд вакцин хийхийн өмнө эцэг, эх, асран хамгаалагч нарт вакцины талаарх мэдээллийг хүүхдийн байгууллагаар дамжуулан өгч, тухайн хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын бусад вакцинд хамрагдаагүй, аливаа нэг халдварт өвчнөөр өвдөөгүй болохыг баталгаажуулан эцэг эхийг зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зуруулж вакцинжуулна.

Тухайн хүүхэд өмнө нь анафилакси шок-д орж, тахианы болон өндөгний харшилтай бол вакцин хийлгэхгүй. Хүүхдүүдийг вакцинд хамруулахын тулд эхлээд биеийн халуун, ерөнхий үзлэг буюу арьс салст, хоолой биеийн бүтэн үзлэг бүгдийг нь хийж байж хамруулна. Хүүхэд үзлэгийн үед халуурч, ханиад хүрч, хоолойн өвдөж, биен дээр нь тууралт өгсөн байвал вакцинд хамруулахгүй. 

10 сарын 1-нд 6 сартай хүүхэд дархлаажуулалт хийсэн бол арваннэгдүгээр сарын 1-нд дахин давтан тунгаа хийлгэнэ. Товлолын вакцины 30 хоног нь хүрээгүй хүүхдүүд вакцинд хамрагдах боломжгүй. Томуугийн вакцин тариулснаар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ач тустай юм.

Хүүхдүүд вакцин хийлгэсний дараа 30 минутын хугацаанд эмчийн хяналтад байна. Хүүхдүүдийг вакцинд хамруулсны дараа дулаан хувцаслах, сайн хооллох, шингэн зүйл ихээр уулгах, усанд оруулахгүй байх, тариулсан хэсгийг маажих, цохихоос сэргийлэх, эм тос ариутгалын бодисыг түрхэхгүй байх хэрэгтэй" гэлээ. 



3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.73.3Зочин   • 2020, 10 сарын 7. 9 цаг 25 минут

7 nastai 2r angiin huuhduuded saagiin vactsin + tomuugiin vactsin 2 lang ni zereg hiine gehiin ene ni zuv uu

64.119.18.222Зочин   • 2020, 10 сарын 6. 19 цаг 32 минут

билл гейтсийн санхүүжүүлсэн вакцин мөн үү. Гадаадын хаанаас юу хийсэн нь үл мэдэгдэх вакцин оруулж ирчээд ичээч та нар

202.179.13.134Зочин   • 2020, 10 сарын 5. 11 цаг 11 минут

Та нарын жип, тансаг контор, тусгай хангамж л ард түмний төлөө ажиллах золиос, урам зориг тэмүүлэл төрүүлэхгүй байна.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.