2020 оны 10-р сарын 6
7 цаг 50 минут

Ж.Чинбүрэн: Би сайд болох гэж УИХ-ын гишүүн болоогүй

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй эрүүл мэндийн салбарын шинэчлэл, төсөв мөнгө болон цаг үеийн бусад асуудлаар ярилцлаа.

-СОЛОНГОС КИНОНД ГАРДАГ ШИГ ДУРЫН ЭМНЭЛЭГТ ОЧИХОД ТОСОЖ ГҮЙДЭГ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ БОЛНО-

-Таныг УИХ-ын гишүүн болоход Эрүүл мэндийн сайд болно гэсэн хүлээлт байсан. Гэвч сайд болоогүй. Одоогийн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ямар хүн бэ?

-Мундаг, сайн ажиллаж байгаа залуу хүн. Сайн байна. Би сайд болъё ч гэж бодоогүй. Хийх ажил маш их байна. Даатгалын асуудлыг шинэчлэхэд л тогтолцооны ямар том өөрчлөлт орж ирж байна. Өөр цаана нь батлах маш олон хууль байна. Тухайлбал, Нийгмийн эрүүл мэндийн тухай хууль, Эмч, эмнэлгийн ажилчдын эрхзүйн тухай хууль байна. Мөн Эмчлүүлэгчийн эрхзүйн тухай хууль, тэдгээрийн аюулгүй байдлыг хамгаалах гээд маш олон асуудлыг шийдэхийн төлөө улс төрд орж ирсэн болохоос сайд болох гэж УИХ-ын гишүүн болоогүй.

-Одоо шинжилгээгээ ч үнэгүй хийлгэж чадахгүй байна. Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн ачаар дурын эмнэлэгтээ очиход Солонгос кинонд гардаг шиг тосож авч үйлчилдэг болно гэж ойлгоод байгаа. Зөв үү?

-УИХ-ын ээлжит бус чуулганаар бидний хийсэн гол ажил  даатгалын шинэчлэл. Санхүүжилтийн тогтолцоог нь эрүүл болгох. Эрүүл мэндийн системийн санхүүжилтийг өөрийг нь эрүүл болгож байна. Өртөгт нь тохирсон санхүүжилтийг өгөхийг зорьж байна. Хуучин бол даатгуулсан иргэн жилдээ 2 сая төгрөгийн тусламж авах бололцоотой байсан. Та өвдвөл жилдээ 2 сая төгрөгнөөс үнэтэй өвчнөөр өвчилж болохгүй гэж л энгийнээр ойлгож болно. Тэгвэл тэр хязгаарыг болиулж байна. Өвдсөн л бол эмчлэхийн тулд даатгалаас шаардлагатай санхүүжилтийг нь өгнө. Эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийн багц нь гарч байгаа өртөгтэйгээ тэнцдэггүй учраас нэмэлтээр мөнгө төлөх асуудал гараад байна шүү дээ. Энэ бүгдийг шийдэх зорилгоор иргэн дагасан санхүүжилтийн тогтолцоо бий болгох том хууль баталж чадсан.

-Эрүүл мэндийн даатгалаа төлдөг л бол хүссэн эмнэлэгтээ шууд хандаад  л ямар ч үйлчилгээ авах боломжтой юу?

-Жишээ нь, гараа зүсчихсэн хүн байлаа гэж бодъё. Одоо бол яаралтай тусламжийг төр дааж байна гээд эмнэлэгт нь санхүүжилт өгчихдөг.  Санхүүжилтийг авсан эмнэлэг л яаралтай тусламжаа үнэгүй үзүүлдэг.  Харин санхүүжилт аваагүй эмнэлгүүд мөнгө нэхэж үйлчилгээ өгдөг. Яаралтай үед мөнгөтэй, мөнгөгүйгээс үл хамааран эмчилгээ тулсамж үзүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэгвэл 2021 оноос гараа зүссэн байгаад ямар ч эмнэлэгт очсон төрөөс дааж байгаа яаралтай тусламжийн мөнгийг даатгалаар дамжуулаад өгчихнө. Тэгэхээр эмнэлгүүд цаашаа гэхгүй, ирж байгаа иргэн бүрийг даатгуулагч гэж харна. Өртөг нь маш их нэмэгдсэн.

-Өртөг нь нэмэгдсэн гэдгээ тодруулахгүй юу?

-Тухайлбал, хүн толгой нь өвдөөд эмнэлэгт хандаад, эм аваад гарах хэмжээний тусламж авбал 20 мянган төгрөг.  Тариа хийлгэвэл 80 мянга, бүр эрчимт эмчилгээ рүү орвол даатгалаас шууд 2.5 сая төгрөг  гаргах байдлаар өртгийн хэмжээг нь нэмээд өгчихсөн. Тэгэхээр эмнлэгүүд манай төсөв олон хүн эмчлээд дуусаж байна гэж айхгүйгээр, эсрэгээр үйлчилж байж мөнгөө авах гээд байна. Өөрөөр хэлбэл, иргэнээ түлхэж биш угтаж авч үйлчилдэг тогтолцоо, санхүүжилтийн механизм үүсгэж байна.

-Хэзээнээс хэрэгжиж эхлэх юм бэ. Мэдээж жигдэртлээ хугацаа шаардах байх?

-2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлнэ. Алга хөрвүүлсэн юм шиг нэг өдөр өөрчлөгдөхгүй. Гэхдээ тогтолцоог нь шинэчилчихлээ. Одоо эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын газар нэгдэж, хамтран ажиллах ёстой. Энэ өөрчлөлтүүдийг хийх үндсийг тавьж чадсандаа эмчийн хувьд зовлонг нь мэддэг хүний хувьд баяртай байгаа.

-БИД ДОТООДДОО КОРОНАВИРУС АЛДААГҮЙ УЧИР ТАРХВАЛ МАШ ХУРДАЦТАЙ ТАРХАНА-

-Коронавирустэй холбоотойгоор Эрүүл мэндийн салбарт санхүүжилт их хийж байх шиг байна. Эмч хүний хувьд үүнд баярлаж байна уу?

-Эрүүл мэндийн салбарын 2021 оны төсвийн тоо баримтуудтай хараахан танилцаж амжаагүй байна. “Ковид-19” цар тахал дэлхий даяар тархаж, одоо хүртэл шийдэгдээгүй байгаа учраас Эрүүл мэндийн салбарт Засгийн газраас онцгой анхаарч, төсвийн хөрөнгө санхүүжилтийг хязгаарлахгүй байгаа. Та бүхэн анзаарсан байх. 2020 оны төсвийн тодотгол хийхдээ ч бууруулаагүй. Монгол Улсад “ковид-19” халдвар тархаагүй байгаа учраас бусад улс орныг бодоход иргэдийн дунд дархлаа үүсээгүй байна. Тиймээс ямар нэг байдлаар халдвар алдагдвал шинэ халдвар дэгдэж байгаа юм шиг маш хүчтэй тархах эрсдэл байгаа. Тиймээс вакциныг маш чухалчилж байна. Вакцины баталгаажилт, үйлдвэржилт бэлэн болвол Монгол Улс худалдаж авахаар мөнгө төгрөг төсөвлөсөн байгаа нь иргэдээ хамгаалах чухал үйл ажиллагаа гэж харж байна.

-Манай улс дотооддоо халдвар тархвал маш аюултай зүйл болно гэж та үзэж байна уу?

-Саяхан олон улсын парламентын виртуал хурал болоход би үүнийг бас онцолсон. Бусад улсыг бодоход бид дотроо алдаагүй байгаа учраас маш хурдан тархах аюултай. Олон удаагийн эрсдлийн үнэлгээгээр Монгол Улс өндөр эрсдэлтэй гэж гараад байгааг та бүхэн мэдэж байгаа. Сүүлийн үеийн судалгааны сайн мэдээг хэлэх юм бол халдвар авсан 100 хүний 90-д нь дархлаа тогтож байна гэж байна.

-ХӨНГӨЛӨЛТЭЙ ЭМИЙН ТӨСВИЙГ 60 ТЭРБУМ ХҮРТЭЛ НЭМЭГДҮҮЛНЭ-

-Хөнгөлөлттэй эмэнд сар бүрийн эхэнд дугаарладаг байдал ирэх сарын 1-нээс эцэс болох нь гэж ойлгож байгаа. Зөв үү?

-Арваннэгдүгээр сарын 01-нээс хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангаар олгохоор боллоо. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, ЭМЯ нэлээд эрчимтэй ажиллаж байна.  Хөнгөлөлттэй эмийг төвөгтэй авдаг байсныг төвөггүй авдаг болох гэж байна. Амь нас нь эрсдэлтэй, тогтмол байнга эм ууж байх ёстой хүмүүст зориулж хөнгөлөлттэй эм өгдөг. Энэ эмийг ууснаараа амь насны эрсдлийг буруулна. Тиймээс эмүүдийг аль болох бүх иргэддээ хөнгөлөлттэй олгох зорилго тавьж байна.

-Эм дууссан үедээ хүссэн цагтаа аль ч эмийн сангаас авч уух боломжтой гэсэн үг биз дээ?

-Энэ бол хүмүүсийг тав тухтай байлгах гэж байгаа асуудал биш. Эрсдлийг бууруулах зорилго нь гол. Тухайлбал, даралттай хүн тогтмол даралтын эм уухгүй байж байгаад харвах юм бол яах вэ. Эрүүл мэнд нь эрсдэлд орох гээд байна. Тиймээс эрсдэлд орохгүйн тулд заавал сарын эхэнд дугаарлаж авдаг биш эмээ тогтмол авдаг байх ёстой. Эм нь дууссан үед дуртай цагтаа очоод авах боломжийг хангах нь чухал. Ниргэсэн хойно хашгирав гэгчээр одоо бол араас нь бөөн зардал эмчилгээ болдог. Тухайн хүний амь насны эрсдэл, хөдөлмөрийн чадвар алдах гээд асуудал маш хүндэрдэг. Тиймээс энэ бүгдээс сэргийлэх зорилгоор энэ арга хэмжээг авч байна. Тэр ч утгаараа ЭМЯ Эрүүл мэндийн даатгалын сангийн  төсвийг нэмэх төсөөлөл 2021 онд оруулж байна.

-Хэдий хэмжээгээр нэмэгдүүлэх юм бэ?

-Одоо 28 орчим тэрбум байгааг 60  хүртэл нэмэх санал оруулж байна. Энэ нь өөрөө Эрүүл мэндийн даатгалын сангаа хамгаалж байгаа мөнгө. Хүмүүсийн дунд замбараагүй эмэнд мөнгө зарцуулах гээд байна гэх хандлага байна. Тийм биш. Ардаа дандаа эдийн засгийн тооцоотой. Хүний амь насны эрсдэл, хөдөлмөрийн чадвар алдалтын эрсдэл зэргээс болоод Эрүүл мэндийн даатгалын сангаас гарах зардал улам ихэсдэг. Аливаа юмыг урьдчилан сэргийлэх нь сайн шүү дээ. Урьдчлан сэргийлээд эмийг нь өгөөд байвал тухайн хүмүүсийн эрүү мэнд эрсдэлд орохгүй. Даатгалын сангаас гарах зардал багасна гэсэн үг.

-Хөнгөлөлттэй эмийн жагсаалтаа шинэчлэх үү. Шаардлагагүй эмнүүдээ хасаж, шаардлагатайг нь нөхөж оруулах уу?

-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, ЭМЯ хамтраад хөнгөлөлттэй эмийн жагсаалтаа шинэчилж байна. Хэрэггүй, шаардлагагүй эмүүдийг хассан. Онц шаардлагагүй эмүүдийг оруулах нь төсөвт дарамт болж байгаа. Та бүгд санаж байгаа бол виферон лааны асуудал нэг өвөлжин маргаан дагуулсан. Энэ эмийг хөнгөлөхөд бараг 6 тэрбум төгрөг зарцуулж байсан. Энэ эмийг заавал хөнгөлөх шаардлагагүй. Хэрэглэхгүй байснаараа хүн эрсдэлд орохгүй. Харин түүний оронд томуугийн эсрэг вакцинаа хийлгэх нь үр өгөөжтэй гэдэг нь нотолгоогоор харагдаж байгаа учраас вакцинд хамруулах асуудалд анхаарч байна. Аравдугаар сар гарчихлаа. Хүйтний улирал ирж байна. Хүүүхдийн сургууль, цэцэрлэг ажиллаад эхэлчихлээ. Иргэддээ хандаж томуугийн вакцин хийлгэхийг зөвлөж байна. Энэ бол маш чухал асуудал.

-ДЭМБ-ЫН ЗӨВЛӨМЖӨӨР, ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХОР ХӨНӨӨЛ БАЙХГҮЙ ГЭСНИЙ ДАРАА ВАКЦИН ХЭРЭГЛЭДЭГ-

-Эцэг, эхчүүд томуугийн вакцинд нэг л итгэж өгөхгүй байна. Химийн элдэв найрлагатай вакцин хийлгэвэл алсдаа элдэв хорт хавдар үүсгэх эрсдэлтэй гэсэн мэдээлэл ч олон нийтийн сүлжээгээр тархаад байна шүү дээ?

-Ковидын вакцины тухай  яръя л даа. Маш олон шалгуур давж байж үйлдвэрлэх эрхээ авдаг гэж байгаа биз дээ. Вакцин хамгаалаад байна гэдэг эхний нотолгоо гараад ирсэн байхад ч үйлдвэрлэхгүй байгаа шалтгаан нь урт хугацаандаа яадаг юм бэ гэдгийг нь судлаад байна. Түүнээс биш санамсаргүйгээр гэнэт нэг эм авч ирээд хэрэглэчихдэггүй байхгүй юу. Маш олон судалгаа, туршилтаар орж, хүний эрүүл мэндэд аюултай нөлөөлөл байхгүй гэдгийг баталж байж хэрэглэдэг. Тиймээс Монголд вакцин авч ирж турших гээд байгаа асуудал байхгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу, зөвшөөрөгдсөний дараа, хүний эрүүл мэндэд хортой нөлөө байхгүй гэсний дараа хэрэглэдэг. Би хүртэл өөрөө вакцин хийлгэчихсэн.

-Эмэнд тавих хяналтыг яаж сайжруулах юм бэ?

-Эмийн зөв зохистой хэрэглээ, Монголд борлуулж байгаа эмийн чанарын асуудал, үнийн зохицуулалтыг Эмийн агентлаг хийнэ. Эмийн агентлаг гэж байгуулагдах талаар та бүхэн сонссон байх. Бас л 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа нь эхэлнэ. Хүмүүс дахиад л орон тоо, төсөв гаргаж байна гэж шүүмжилж байгаа. Үгүй шүү дээ. Мэргэжлийн хяналтын газар, ЭМЯ, Эрүү мэндийн хөгжлийн төвүүд дээр зөвхөн эмийн асуудлаар ажиллаж байгаа 70 гаруй хүн байдаг. Энэ хүмүүсийг нэг дээвэр дор, нэг бодлогоор зангидах гэж байна. Ингээд л асуудал шийдэх боломж зөндөө байна шүү дээ. Энэ бол улс төр биш. Хүний эрүүл мэндийн асуудал.

-Хэрвээ эмийн сангууд хөнгөлөлттэй эм олгохгүй, дууссан гэдэг элдэв шалтаг хэлэх юм бол яах вэ?

-УИХ-ын гишүүд хууль батлахаас гадна хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ёстой. Тийм зүйл гаргуулахгүйн тулд би өдөр бүр яамтай, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай яаж байна, ийж байна гээд санаа тавьж ажиллаж байгаа. Болохгүй, байхгүй гэх эрсдэл бага гэж бодож байна. Шинэ эмийн сан,  эмнэлэг барих гээгүй. Байгаа тогтолцоог л илүү цахимжуулаад, хурдан болгочих асуудал.

-Эрүүл мэндийн салбарт ирэх жил хэчнээн төгрөг төсөвлөж байна вэ?

-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, даатгалд 1.1 их наяд төгрөг төсөвлөсөн. Хуучин аль болохоор мөнгөө бага зарцуулж, хадгаламжийн сан шиг ажиллаж байсан. Энэ биш юм. Одоо эрсдлийн сан шиг хангалттай зарцуулж, эрсдэлд орж байгаа хүмүүсээ авар гэдэг зарчмаар ажиллана. Харах өнцөг өөр болж байна. Үлдсэн мөнгөө янз бүрийн банкинд алдахгүй байх гэх мэт зохицуулалт хийж өгсөн.

-Хавдрын эрт илрүүлгийн долоон төрлийн шинжилгээ авахаар боллоо гээд өнгөрсөн жил төсөв батлуулаад байсан. Тэр юу болчихов оо?

-Эрүүл мэндийн даатгалаас эрт илрүүлэг дээр илүү анхаарал тавих гэж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хүртэл иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна гэж тусгасан. Энэ бол хөрөнгө орж хийгдэж байгаа ажил учраас эхний ээлжинд жишиг төвүүдийг байгуулаад эхэллээ. Жишээ нь, Баянзүрх дүүрэгт эрүүл хүмүүсийг дуудаж үздэг төв заслын ажил дуусаад тоног төхөөрөмж худалдан авах ажил эхэлж байна. Тэгээд л даатгалаас санхүүжилтээ өгөөд явчихаар тэр байгууллага өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явчихна. Механизм өөрөө зөв байж машин явна шүү дээ. Ийм байдлаар санхүүжилтээ авахын тулд дүүргүүд, аймгууд урьдчилан сэргийлэх үзлэг хийх төвүүдтэй болох хүсэлтэй болно. Санхүүгээр нь удирдах гэж байна. Мөнгө өгөхгүй бол хийхгүй гэдэг биш. Хийж санхүүжилт олохын төлөө, иргэдийн эрүүл мэндийн эрсдлээс сэргийлэхийн төлөө засаг дарга нар нь, нэгж байгууллагын дарга нар нь хийх хүсэлтэй болно.

13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.191.194гийчин   • 2020, 10 сарын 8. 10 цаг 01 минут

эмч хагалгаа хийгээд өвчтөнөөс мөнгө авдаг нь үнэн. 300000-500000 төг авдаг ханштай. хагалгааны өмнө мөнгөө өгөхгүй бол халтуурддаг бузар хүмүүс шдээ. өөрөө ийм байсан хүн энэ байдлаа засаарай

66.181.168.131   • 2020, 10 сарын 6. 14 цаг 11 минут

Balantsgiih ni duuri,ugaasaa tiim huulitai,hechneen achaalaltai baisan eyeldeg baih yostoi

49.0.147.33аги   • 2020, 10 сарын 6. 13 цаг 21 минут

сайн байна

103.80.211.192зочин   • 2020, 10 сарын 6. 13 цаг 06 минут

шаа

202.179.13.34Зочин   • 2020, 10 сарын 6. 11 цаг 23 минут

Хагалгаа эмчилгээ маш үнэтэй ажил шүү араас нь харамсаж байгаа бол хагалгаагаа хийлгэхгүй байгаарай малнуудаа

202.179.21.235зочин   • 2020, 10 сарын 6. 11 цаг 13 минут

Улсын гэх тодотголтой бүх эмнэлэгийг хувьд шилжүүлэх нь зөв бас хэрэв хэвтэн эмчлүүлэгч өвчтөн эмнэлгийн хаалгаар орохдоо зөвхөн бэлэн мөнгөө төлдөг системд шилжих хэрэгтэй

66.181.180.62Зочин   • 2020, 10 сарын 6. 11 цаг 08 минут

манай орон харин ч хямдхан мэс засал хийдэг улсын нэг шүү солонгост бол ядуу нь үхэх юм билээ

59.153.115.168Зочин   • 2020, 10 сарын 6. 10 цаг 12 минут

Салбараа улам сайн болгох бх л гэж чамайг сонгосон

192.82.64.153Зочин   • 2020, 10 сарын 6. 9 цаг 13 минут

Халгалгаа хийж мөнгө олдог бүлэглэлийн загалмайлсан ЭЦЭГ

192.82.64.153Зочин   • 2020, 10 сарын 6. 9 цаг 12 минут

Та чмөн ч олон хүний хагалгаанд орсон гэж мөнгө авсан даа нэг хагалгаа хийгээд 300-500 мянга авна өдөрт хэдийг олох уу хүний амьдралаа гэж жинхэнэ мөнгө саагч байснаа мартаагүй байх гэж найдая одооч таны үйл хэрэг үргэлжилсээн байгаа шүү тэр бохир мөнгө саагч нараа яриач ОВОО БАЯЖСАН ДАА хүний зовлонгоор

202.9.46.181Зочин   • 2020, 10 сарын 6. 9 цаг 11 минут

Сайд болох боломж байвал болох л хэрэгтэй шдээ мэргэжилийн хүн нь сайд болохгүй бол өөр хэн болох юм.

202.70.37.34Зочин   • 2020, 10 сарын 6. 8 цаг 33 минут

Амжилт

124.158.113.3Зочин   • 2020, 10 сарын 6. 8 цаг 23 минут

Тулгамдсан олон асуудал руу эрчтэй орж байна. Эмчдээ баярлалаа. Таны ажилд улам их амжилт хүсье.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.