Канад улсын Nova Scotia, орчмын далайд ажиллаж байсан судлаачид 3541 фунт жинтэй, 17 фут 2 инч урттай асар том цагаан акулыг олжээ. Судлаачид түүнийг дэлхий дээрх хамгийн том акул хэмээн тэмдэглэсэн байна. “OCEARCH” ТББ-ын эрдэмтэд эмэгчин акулыг "Далайн хатан" хэмээн тодорхойлж, түүнийг “Иukumi” хэмээн нэрлэжээ. “Nukumi” гэдэг нь уугуул Америкийн Микмачуудын домогт гардаг хөгшин эмэгтэйн дуудлага нэр ажээ.
OCEARCH-ийн судлаачдын багийнхан "Бидний цуглуулсан шинэ өгөгдлүүд дээр энэхүү материал өөрийн мэргэн ухааныг олон жилийн турш хуваалцах болно" хэмээн бичсэн байна.
“OCEARCH” ТББ бол аварга том акул, далайн гахай, далайн хав болон бусад амьтдын тэмдэглэж , мэдээлэл цуглуулах үүрэгтэй байгууллага юм.
Эх сурвалж: СИИ
Сэтгэгдэл бичих