2020 оны 10-р сарын 14
13 цаг 50 минут

Н.Энхбаяртай нэг "хөнжил"-д орсон Ардчилалгүй АН-аас ахмадууд нь "дүрвэж" байна

Ардчилсан нам орон нутгийн сонгуульд оролцохдоо толхилцоод гарч, үндсэндээ хорлох ажиллагаа явуулсан Ж.Батзандантай, нэгэн цагт МАН-ын "хаан" байсан Н.Энхбаяртай хамтарч байгаа.   Ж.Батзандан, Л.Болд хоёрын байгуулсан намтай хамтрах гэхээсээ нэгдсэн гэвэл илүү ононо. Ерөөс ШИНЭН гэж байхгүй болоод, АН-тай нэгдэж байгаагаа ч ил тод мэдэгдсэн дээ.  За тэр Ж.Батзандангийн нам ч яахав, угаасаа л тоглоомын нам байсан. Тэгвэл нэгэн цагт ардчиллыг нухчин дарж явсан /АН-ын ахмад гишүүдийн тодорхойлсноор/ Н.Энхбаяртай нэг "хөнжил" хувааж нөмөрсөн нь энэ намын ахмад үеийнхэн, жирийн гишүүдийн зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэсэн бололтой. Тэд тэсэлгүй өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Зарим нь намаасаа гарч буйгаа ч мэдэгдлээ.  Эрс эсэргүүцэж буйгаа ч зарлав. 

Тэд АН-д ардчилал байхгүй болсон, хэдхэн дарга дээгүүрээ асуудлыг шийдээд, ханцуйдаа наймаалцдаг болсон хэмээн бухимдав.  Ерөөс хэнтэй нэгдэх, эвсэх, хамтрахыг гишүүдээсээ асууж, санал бодлыг нь сонсож байх ёстой байтал хэдхэн дарга л шийдвэр гаргаад, ардчиллын эсрэг ажиллаж байсан хүнтэй нийллээ гэж тэд бухимдав.  Ардчиллын, ардчилсан намын төлөө насаараа зүтгэсэн хүмүүст МАХН-тай хамтрах гэдэг санаанд буухгүй байгаа байх.  АН Н.Энхбаярын намыг дэмжиж, нийслэлийн сонгуулийн 8 тойрогт нэр дэвшигч дэвшүүлээгүй.  Тэдгээр тойргуудад амьдарч байгаа ардчилсан үзэл бодлыг, ардчилсан намыг дэмждэг хүмүүс МАХН-ын нэр дэвшигчдийн төлөө саналаа өгөх болж байна уу. Үүнийг л тэд гайхаад байна. Гайхах нь ч аргагүй.  Тэр дундаа ардчилал, шударг ёс, эрх чөлөөг дээдэлдэг хүмүүс яав ч МАХН-ынхан санал өгөхгүй.  Гол зөрчилдөөн энд л байна. 

Том зургаар нь харж, тайлбарлавал нийслэлийн АН-ын удирдлагууд ингэж нүүхээс өөр аргагүй л байх. Яагаад гэвэл, АН-д ялалт хэрэгтэй. Ялахын тулд ямар ч хамаагүй арга ашиглаж байгаа.  Ялж чаддаггүй юм гэхэд ахиухан хэдэн суудал аваад, нийслэл дээр сөрөг хүчин болж суухыг хүсэж байгаа нь ойлгомжтой.  Сонгогчийн хувьд ялаасай, олон суудал аваад олигтойхон ажиллаасай гэж хүсэж байна. Гэхдээ ялалтад хүрэх зам их л бартаатай байх нь. Намынх нь ахмадууд гарч ирээд, "Ардчилалгүй АН" гээд хашгирчихлаа.  Хэдхэн даргын шийдвэрээр энэ намын бодлого явдаг болсон гэж зарлалаа.  Намынхаа гишүүнчлэлээс татгалзлаа.   

Хэвлэлийн хурал хийсэн нь 5, 6-хан хүн болохоос үүний цаана хэчнээн мянган жирийн гишүүд, дэмжигчид намаасаа татгалзахад бэлэн суугааг хэлж мэдэхгүй нь.  Сонгуулиар Ардчилсан үзэл баримтлалыг сонгодог хүн хэд байдаг вэ. Яг энэ цаг үед асуух л асуулт.  УИХ-ын сонгуулиар нийт сонгогчдын 44 хувь нь МАН-ыг дэмжсэн гээд байгаа. Үлдсэн 56 хувь нь бусад намыг сонгосон байсан. Тэд бүгдээрээ л Ардчилсан үзэл баримтлалд саналаа өгөөгүй. Хэрвээ тэгсэн бол АН өдийд УИХ-д олонх болчихсон байх байлаа.  Үндсэндээ АН УИХ-д бүлэг байгуулах хэмжээний суудал авсан нь АН-ыг олон жил хувиралтгүй дэмжсэн, энэ намын үе үеийн удирдлагууд зөв бодлого баримталж, улс орныг хөгжүүлнэ, МАН-тай, МАХН-тай далдуур нэг "хөнжил"-д орчихгүй гэж итгэсэн мянган мянган жирийн гишүүдийнх нь гавьяа. 

Гэтэл МАХН-тай, Н.Энхбаяртай хамтарснаараа тэд насаараа АН-ыг дэмжсэн, алдаа, оноотой нь хайрлаж байсан жирийн гишүүдээ л алдаж байна.   Ердөө л энэ нүүдлээсээ болоод хэчнээн хүүгээ "идүүлж" байгааг чөтгөр бүү мэд.  АН орон нутгийн сонгуульд ялах нь чухал байх. Ялагдана гэж сонгуульд оролцдог нам гэж юу байх билээ.  Гэхдээ л энэ удаад арга болгоноос хамгийн муу байж болох Н.Энхбаяртай хамтрах сонголтыг л хойш нь тавих байж дээ.  Үнэмлэхүй ялалт байгуулаад нийслэлд ялж, яаж ажил хийж, асуудал шийдэж болдгийг харуулбал ч яахав. Тэгж чадахгүй бол их гарзтай  л ялагдал болох нь дээ.  Хоёргүй сэтгэлээ дэмждэг хүмүүс ч ховрын бараа даа, уг нь. 

 

27
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

27 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.91.112.22Зочин   • 2020, 10 сарын 7. 9 цаг 23 минут

batzandan bold gej jinhene luivarchid ed nartai niilsen nildeg nohduud ch bas sugnuud

115.84.87.146ХАААН   • 2020, 10 сарын 7. 9 цаг 17 минут

Асар хүчтэй байаа МАН-г ялахын тулд бүх нам нэгдэхгүй бол барахгүй ш тээ? ХАРИН Ч ЦӨӨХӨН НАМ НЭГДЭЖ ЭНХБАЯР ЯМАР ХЯТАД УУ? ЭЛБЭГДОРЖ САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ МЭТИЙН ХЯТАДУУДААС Л АЙ А

192.82.76.81Иргэн   • 2020, 10 сарын 7. 1 цаг 20 минут

АН бол Монгол улсыг Баруунынханд зардаг, МАХН бол Энхбаярын гэр бүлийн нам - яг Хойд Солонгосын удирдлага шиг

176.143.119.112Зочин   • 2020, 10 сарын 6. 22 цаг 04 минут

Ийм худлаа эргүү тэнэг сурталчилгаа хийгээд яахавдээ. Ардчилал шудрага ёсны төлөө МАХН АН хамтарч байгааг тэнэг биш л бол ард түмэн ойлгож байгаа асуудлыг ингэж худлаа мушгин гуйвуулаад яахав.

202.9.46.36Зочин   • 2020, 10 сарын 6. 21 цаг 49 минут

Америкчууд бүгд агуу америк болохыг хүсэж байхад хувиа бодсон бэртэгчин монголчууд эрх чөлөөгөө хүсэж байна.

103.57.93.87Зочин   • 2020, 10 сарын 6. 20 цаг 23 минут

Хөрөнгө мөнгийг оройн дээд болгон шүтэж, хөрөнгөтний нийгмийг байгуулж байгаа учраас Энхбаяр хөрөнгө мөнгөний төлөө, албан тушаалын төлөө улайрч байсан нь мэдээж. Гэхдээ, улсаа худалдах сэтгэл түүнд арай ч байхгүй биз.

103.57.93.87Зочин   • 2020, 10 сарын 6. 20 цаг 09 минут

Дээрхийг бичсэн хүн Энхбаярт их өшөөтэй бололтой. Элбэгдоржийн оймсны түрийнд явдаг л нэгэн байх аа даа. Угаасаа ардчилал гэж хишгирцгаах ч үнэн хэрэгдээ ардчилал гээч байгаагүй. Та бүхний муучлаалд байдаг социаоизмын үед нэг нам, түүнийг толгойлсон хэдэн хүн л төрийн асуудлыг шийддэг байсан, одоо ч тийм л байгаа. Ялгаа нь социализмын үед МАХН улсаа худалдаагүй бол ардчиллын гэх үед улсаа худалдаж байна, газар нутгаа зарж байна. Өөрөө бий болгоогүй баягалиас заяасан бүхнийг өөрийн өмч гэх болсон, үүнийг арай ардчилал гэхгүй байх

192.82.70.137Зочин   • 2020, 10 сарын 6. 19 цаг 30 минут

Элбэгдоржоос чинь Энхбаяр нь хавьгуй дээр шуу зоногуудээ

59.153.87.166ИРГЭН   • 2020, 10 сарын 6. 19 цаг 22 минут

ХОНИНЫ АРЬС НӨМӨРСӨН ЧОНО ГЭДЭГТЭЙ АДИЛ АРДЧЛАЛ ГЭГЧ ХУУРМАГ ХАЯГ ШОШГО ӨӨРСӨДДӨӨ НААСАН УРВАГЧ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН АЛУУРЧИН ГЭЭД МУУ МУУХАЙ БУЗАР БУЛАЙН ШИД НЬ БҮРДСЭН ХЭДЭН ЦӨӨВӨР АРД ОЛНЫГ ХУУРЧ МЭХЛЭН УЛС ОРНЫГ САМАРЧ МӨХЛИЙН ИРМЭГТ ТУЛГААД БАЙНА. ЭЛБЭГДОРЖ МОНГОЛ УЛСЫГ ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЖ УНАГАЖ ЧАДЛАА ГЭЖ БАЯР БАХДЛАА БАРЬЖ ЯДАН ТӨРИЙН ЕСӨН ХӨЛТ ЦАГААН ТУГИЙГ ТОЙРОН ДЭВЖ МОНГОЛЧУУДЫГ ДОРОМЖЛОН БАХ ТАВАА ХАНГАЖ БАЙСНЫГ БҮГД ХАРСАН ДАА. СЭРЦГЭЭ СЭХЭЭРЦГЭЭ АРД ТҮМЭН МИНЭЭ

103.57.92.234Зочин   • 2020, 10 сарын 6. 19 цаг 20 минут

HUJAA BARILGACHID MERGEJILTENGUUD GEED BAIGAAGIIN TGSAAD UCHIR NI MUNGU UGAAH,HUNII NAIMAA L GESEN UG,,BUGD MEDEJ BAIGAA,SIZINPING CH MEDEJ BAIGAA

103.57.95.214Зочин   • 2020, 10 сарын 6. 19 цаг 20 минут

Болд өөрөө л буруутсан шүү дээ. Хэн тэрнийг нэг далдагансан юм дагаж намаасаа гар гэсэн юм. Тэгээгүй бол өдийд УИХ д сууж байхгүй юу.

43.242.243.175Зочин   • 2020, 10 сарын 6. 18 цаг 39 минут

ZAHIALGAAR HUDLAA HUTSAHAA BOLIOOO HULGAICH NAR ELBEGDOAJ BATUUL NARIIN LALARUUD UDAHGUI UURD BAIHGUI BOLNOOOO

202.179.26.109ЗОЧИН   • 2020, 10 сарын 6. 18 цаг 37 минут

ЭНЭБАЯР, ЭЛБГЭЭ ЕРИЙЛЭГЧ АСАН, ЭНХСАЙХАН ЕРӨНХИЙ САЙД АСАН НАР БОЛ УЛС ТӨРИЙН ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ , ОЮУН УХААН САЙТАЙ ХҮМҮҮС. МАНАЙД ОДОО ИЙМ ХҮМҮҮС ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ.

64.119.22.166Зочин   • 2020, 10 сарын 6. 18 цаг 16 минут

Элбэгдоржийн нам байснаас Энхбаярын нам болсон нь дээрээ

202.9.46.36Зочин   • 2020, 10 сарын 6. 17 цаг 40 минут

ардчилал гэж угаасаа энэ хорвоод дээр огт байдаггүй юм.

182.160.35.234Зочин   • 2020, 10 сарын 6. 18 цаг 11 минут

ХУЦДАГ ЗӨНӨГ ВЭ?АМЕРИК СО ЯПОН ГЭЭД НҮДЭЭ НЭЭГЭЭД ХАР ТАМПУУ ТОЛГОЙ

66.181.189.12Зочин   • 2020, 10 сарын 6. 17 цаг 11 минут

АНүнэн царайгаа танигдсанаар ард түмэн холдлоо Элбэгдоиж ЭрдэгэбавтБаярцогт Бат үүл Да Ганболд С Эрдэнэ гээд ледэр хулгайч авилгач нар Монголыг цѳлѳмж гадаадынхан дотоодын хулгай нартай нийлээд хѳлжсѳн нь үнэншдэн сѳнѳхѳѳс яахав бусдад нялзаах хэрэггүй амгалан нойрсог

66.181.161.31Уншигч   • 2020, 10 сарын 6. 17 цаг 09 минут

Анархист болсон АН одоо юутай нэгдэж хатраад ч нэмэргүй болсон.байхаа. Харин АН-д байгаа тэр сайхан мэдлэг мэрэгжилтэй залуучууд л хайран цагаа дэмий өнгөрүүлж бухын юуг харж үнэг яав гэдэг л болж байна. Тэдэнд л хайран цаг хугацаа өнгөрч байгаа нь хөөрхий байна. Ингээд л хөгширлөө шүү дээ

192.82.67.37Зочин   • 2020, 10 сарын 6. 16 цаг 37 минут

хоорондоо хамтарч нэгдэх нь ардчилал ш дээ. хогийн юм бичихээ болмоор юм

202.9.46.211гишүүн   • 2020, 10 сарын 6. 16 цаг 04 минут

АН маань байхгүй болчихлоо,одоо тэгээд гишүүний батлахаа буцааж өгөх даргагүй болчихлоо,МАХН-д Пүрэвдавааг дагаад орохоосдоо өөр сонголт алга шив.

202.126.89.30Зочин   • 2020, 10 сарын 6. 15 цаг 49 минут

Бүгдээрээ сайхан дэмжиж байгаад АН г татан буулгаж домог болгох хэрэгтэй. Байр сав юу байдаг өөдтэй өнгөтэй бүхнийг нь улсад өгч ганц ч гэсэн хэрэгтэй нэмэр болговол зохино

183.177.100.4Зочин   • 2020, 10 сарын 6. 15 цаг 41 минут

ardchilsan namd unet zyil ner tor izm alga bolj

64.119.24.213Zochin   • 2020, 10 сарын 6. 15 цаг 34 минут

zailuul zailna l bzde.Ugaasaa shantaajnii sdakudaar yaadiin

203.91.112.133Зочин   • 2020, 10 сарын 6. 15 цаг 01 минут

Сүртэй тэнэг юм бэ. Угаасаа л дуусаж байгаа нам ш дээ

202.9.40.85өвгөн хүн   • 2020, 10 сарын 6. 14 цаг 42 минут

биднийг эргүү тэнэг гэж боддог даргатай байсан учир очих ёстой хогын цэг дээр очиж байгаа нь тэр бараг бүх нам тэгэх эхлэл эхэлж байгаа нь тэр явцуу бүлэглэл ард түмэнд гадуурхагдана түүх иймэл байдаг ёстой юм ёсоороо бүх хаант засаг унаж байсан бүх намын бодлого унаж байсан түүх дэлхийгээр дүүрэн ард түмэн байжил байна дэлхий сөөнөчихгүй бол муу санаа биеээ отно гэдэг үг хууль юм

192.82.70.141Зочин   • 2020, 10 сарын 6. 14 цаг 30 минут

Bi l lav ene zavhai namaas garlaa. Daraagiin darga n Nambar boloh tavilantai baijee

202.126.88.146Huh hangain suvd   • 2020, 10 сарын 6. 14 цаг 12 минут

Hudaldagsan chutguruuded eV negdel bas taalagdsangui... Alaltsval goy uu tegvel

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.