2020 оны 10-р сарын 6
14 цаг 41 минут

Олимпын хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр ОУОХ-ны анхны хуралдаа оролцжээ

 
Олон Улсын Олимпийн Хороо/ОУОХ/-ны Ерөнхийлөгч Томас Бах энэ сарын 02-ны өдөр ОУОХ-ны нийт гишүүн Үндэсний Олимпийн хорооны Ерөнхийлөгчидтэй цахим уулзалт хийж, “Токио-2020” олимпийн наадмын талаар чөлөөт ярилцлага өрнүүлжээ. Цахим уулзалтад нийт 150 гаруй орны Олимпийн хорооны ерөнхийлөгч оролцсон бөгөөд ярилцлага хоёр цаг орчим үргэлжилсэн байна.
 
Цахим уулзалтын эхэнд ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах “Токио-2020” олимпийн наадмыг аюулгүй, амжилттай зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хичээнгүйлэн хийж, хичээл зүтгэл гарган шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа Японы шинэ Ерөнхий сайд болон Олимпийн хорооны зохион байгуулах комисст талархал илэрхийлээд “ОУОХ-ны зүгээс бүх талаар нь дэмжиж, үйл ажиллагаанд нь нягт уялдаатай хамтран ажиллах болно гээд зарим мэдээллийг өгчээ.  
 
ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах "Дэлхий даяар Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор олимпийн наадмын үеэр онош хурдан тогтоох түргэвчилсэн тестүүдийг ашиглах болно. Үүнээс гадна Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ДЭМБ/-тай хамтран Ковид-19 вакцин гаргаж авахад онцгойлон анхаарч ажиллаж байна. Вакцины хоёр болон гуравдугаар шатны туршилт амжилттай болбол дараагийн шатны туршилтуудыг ирэх онд болох олимпийн наадмаас өмнө дуусгаж хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой байна" хэмээжээ.
 
Мөн цахим уулзалтын үеэр Беларусын улс төрийн нөхцөл байдал болон Иран улс тамирчиндаа цаазын ял өгсөнтэй холбоотойгоор ОУОХ-ны байр суурийг илэрхийлсэн байна. Ингэхдээ хэдийгээр бид улс орнуудын дотоод үйл хэрэгт оролцох боломжгүй ч спортоор дамжуулан хүний эрх, эв нэгдлийг хангах, ялгаварлан гадуурхалтыг багасгах зорилготой хэмээн мэдэгджээ. 
 
Энэ үеэр Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр “Монгол Улс “COVID-19” цар тахалыг дотооддоо алдаагүй орны нэг болсон. Мөн энэ халдварьт өвчин гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн ч дотооддоо бүрэн хяналтад авч эмчилж чадаж байна. Түүнчлэн хэдийгээр дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч хөл хорио тогтоосон ч манай тамирчид “Токио-2020” олимпийн наадмын бэлтгэлээ тасралтгүй хийж, бэлтгэлээ хангаж байна” гээд цар тахал гарсан энэ онцгой нөхцөл байдлын үед олимпийн наадам зохион байгуулахаар ажиллаж буй нийт хамтран зүтгэгчиддээ амжилт хүссэн юм. Үүний хариуд нь ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах Олимпийн аварга Н.Түвшинбаярыг МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргээд ажлаа амжилттай хийнэ гэдэгт нь огтхон ч эргэлзэхгүй байна" хэмээсэн байна. 
 
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.