Сурвалжилга: Нэг машин угаахад 100 литр ус ашигладаг бол саарал ус ашигладаг газрууд 20 литр ус л ашиглаж байна

Нэг сарын хугацаанд авто угаалгын газар 100-400 шоо метр ус ашигладаг

 Улаанбаатар хотод авто угаалгын үйлчилгээ эрхэлдэг 200 гаруй аж ахуй нэгж байдаг.  Өнгөрсөн жил усны тухай хууль батлагдаж, мэргэжлийн байгууллагууд авто угаалгын газрын үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг болсон. Энэхүү хяналтын ажлын гол зорилго нь усны үр ашиггүй хэрэглээг хязгаарлах, цэвэр усны нөөцийг хадгалах, авто угаалгын газруудад усны үр ашигтай хэрэглээг нэвтрүүлэх стандартыг тогтоох юм.  Монголчууд маш олон жилийн өмнөөс усыг дахин боловсруулах талаарх судалгаа, шинжилгээний ажлыг хийж эхэлсэн ч Монгол Улсад саарал усны технологийг бүрэн нэвтрүүлэхэд учир дутагдал их байгаагаас шалтгаалж энэ асуудлыг түр хойш тавьсан. Харин саяхан БОАЖЯ, Экологийн цагдаагийн албатай хамтран “Цэнхэр алт” аяныг зохион байгуулж, саарал ус ашиглалтын талаар хөндлөө. Хэдийгээр “Цэнхэр алт” аян өндөрлөсөн ч усны нөөц, хомсдолын талаар хэзээ ч мартаж болохгүй юм.

Тиймээс бид саарал ус ашиглалтын талаар сурвалжилга бэлтгэлээ. УСУГ-ын мэдээлж байгаагаар “Манайд одоохондоо усыг дахин боловсруулж хэрэглээндээ ашигладаг томоохон үйлдвэрүүд байхгүй. Саарал усыг ундад хэрэглэх ямар ч боломжгүй харин арьс ширний үйлдвэр, авто угаалгын газрууд ашиглаж болдог. Сүүлийн хэдэн жил саарал усыг ашигладаг авто угаалгын газрууд олон болсон. Тэдгээр газрууд хувийн эзэмшлийн өмч учраас саарал ус ашиглах техник, хэрэгслийг өөрсдөө шийдсэн байдаг" гэв. 

-Авто угаалгын газрын 20 хүрэхгүй хувь нь саарал ус  ашигладаг-

 

УСУГ-ын олон нийттэй харилцах мэргэжилтэн Т.Солонго

"УСУГ-т 117 авто угаалгын газар бүртгэлтэй байдаг. Эдгээрээс 34 аж ахуй нэгж усыг дахин боловсруулж саарал ус болгож ашиглаж байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг авто угаалгын газруудыг УСУГ-ын стандартын дагуу ажиллах үүрэг чиглэлийг хүргүүлсэн байдаг.  УСУГ 2011 оноос хойш ус бохирдуулагч аж ахуй нэгж байгууллагуудад цэвэр ус ашиглахыг хориглосон. Нийт авто угаалгын газрын 20 хүрэхгүй хувь нь усыг дахин боловсруулж ашиглаж  байгаа.  Энэ бол маш хангалтгүй үзүүлэлт юм. УСУГ, МХЕГ авто угаалгын газруудыг дараах гурван стандартыг мөрдөж ажиллахыг чиглэл болгодог. Үүнд, машин угаах, машин угаалгын газраас гарсан бохирыг төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх, заавал саарал ус ашигладаг байх стандартууд багтдаг. Мөн усыг бохирдуулж буй байгууллагуудыг усны тухай хуулийн дагуу торгууль ногдуулдаг. Мэргэжлийн байгууллагууд усны эрүүл ахуйн стандартад хяналтыг маш сайн тавьдаг” гэлээ. 

Авто угаалгын газрууд тухайн машины бохирдлоос нь хамаарч бага оврын нэг машиныг угаахад 50-60 литр ус зарцуулдаг. Харин олон автомашин хүлээн авах хүчин чадалтай, том угаалгын газрууд нэг машин угаахад ойролцоогоор 100-150 литр ус зарцуулдаг ажээ. Эхлээд машины гадаргуу дахь шороог унагаж, дугуй, шалавч зэргийг шүршинэ. Дараа нь хөөсөөр шүршиж дахин цэвэр усаар зайлахад нэг автомашинд 100 литр ус өлхөн зарцуулдаг. Машин угаах хүчин чадлаасаа шалтгаалан угаалгын томоохон газар сард ойролцоогоор 60 гаруй тонн ус урсгадаг. Ингэснээр цэвэр усны хомстол үүсгээд зогсохгүй машин угаахад ашиглаж байгаа угаагч бодис нь хөрс бохирдуулдаг сөрөг нөлөөтэй.

Бид дээр дурьдсан саарал усыг хэрэглээндээ нэвтрүүлсэн авто угаалгын үйл ажиллагаатай танилцаж, усыг бодит хэрэглээнд хэрхэн хэмнэж байгаа талаар тодруулахаар саарал ус ашигладаг “Сансар” авто угаалгын газрыг зорилоо. Тэднийх  КТМС-ийн автобусны буудлын чанх урд байрладаг. Том заалтай машин угаалгын газар байв. Биднийг очиход тус газрын захирал ажилтнууддаа зөвлөгөө өгч байж  таарав. Түүнд авто угаалгын газрыг зорьж ирсэн шалтгаанаа тайлбарлаж цөөн хором ярилцав.

-Манайх 7 сая төгрөгийн өртөгтэй ус цэвэршүүлэгчийг ашигладаг-

"Ялгуусан" ХХК-ийн захирал Ж.Болдбаатар

-Манайх нэг жилийн өмнөөс саарал ус ашигладаг болсон. Энэ төхөөрөмжийг хэрэглэж эхэлснээр усны нөөцийг хэмнэхэд хувь нэмрээ оруулж байна. Мөн санхүүгийн хувьд ч хэмнэлттэй байгаа. Авто угаалгын газар өдөрт хэчнээн автомашин угаах хүчин чадлаасаа хамаарч дунджаар 5 тн усыг ашигладаг. Манайх 7 сая төгрөгийн өртөгтэй ус цэвэршүүлэгчийг байршуулсан. Энэ төхөөрөмжөөр нэг удаа ашигласан цэвэр усны 80 хувийг дахин ашиглах боломжтой байдаг. Хэдийгээр манайх энэ төхөөрөмжийг Хятадаас оруулж ирсэн боловч манай улсад цогц хэлбэрээр ашиглах технологи байхгүй байна. Зарим хүмүүс хэчнээн хүсээд ч хэрэгжүүлэхэд хэцүү байгаа.  Усыг цэвэршүүлэх технологийн асуудлыг харьцангуй өндөр хөгжилтэй улс орны иргэд ярилцдаг асуудал. Манайд дөнгөж эхлэх суурь нь алдаа, оноотой тавигдаж байна. Өмнө нь  усны асуудлаар бидний үйл ажиллагааг зогсоодог байсан. Өнгөрсөн жил /2019/ гэхэд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй авто угаалгын газарт МХЕГ-аас шалгалт хийсэн. Тэдгээрээс 104 нь УСУГ харьяалагддаг. Тэдгээр газруудын ихэнхийг нь цэвэр усыг дахин ашигладаггүй хэмээн хаасан. Мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалтыг маш сайн тавьдаг. Түүний хүчинд 30 гаруй газар саарал усыг дахин ашигладаг болсон байх. Манайх ч гэсэн тэдний нэг" гэсэн юм. 

Саарал ус боловсруулах төхөөрөмж үнэ өртгийн хувьд өндөр байдаг мэт санагдав. Бизнес эрхлэгчид мэргэжлийн байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлж, Монгол хөрсөнд буулгахад хэцүү ч гэсэн саарал усыг ашиглаж эхлээд нэг жилийн хугацаа өнгөрчээ. Тэд саарал усыг боловсруулахдаа улсын ямар нэгэн байгууллагаас тусламж авалгүйгээр өөрсдөө хэд хэдэн худаг гаргаж, шугам сүлжээний аюулгүй байдлыг хангасан байна.

Бид  “Сансар” авто угаалгаас гараад  Нийслэлийн прокурорын газрын замын эсрэг талд байрлах “Есо ехpress” угаалгын газарт ирэв. Тэднийх бүх автомашиныг гар аргаар биш, автоматаар угаадаг. Тэнд дуу чимээ маш ихтэй. Угаалгын газрын усны нөөц, хэрэглээг хариуцсан мэргэжилтэн эзгүй байсан учраас зохион байгуулагчаас саарал ус ашигладаг талаар нь  тодрууллаа.

-Манайх Улаанбаатар хотод саарал ус ашигласан анхны авто угаалгын газар-

Бидэнтэй зохион байгуулагч С.Номин уулзаж “Саарал усыг 2014 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш ашиглаж байна. Манайх Улаанбаатар хотод анх удаа саарал ус боловсруулах төхөөрөмжийг нэвтрүүлсэн газар. Тухайн үед БОАЖЯ-аас авто угаалгын газруудыг саарал ус ашигладаг болгох шаардлага хүргүүлж эхэлж байсан. Манайхыг 2014 онд байгуулагдаж байхад мэргэжилтнүүд ирж төхөөрөмжийг шалгаж, судалгаа бөглүүлдэг байлаа.  Мөн бусад угаалгын газрын эзэд ирж туршлага судалдаг. Саарал усыг машины гадар шүрших, ариун цэврийн өрөөний суултуурын усанд ашигладаг” хэмээн хөөрөлдөв. Мөн тоног төхөөрөмж байрладаг өрөөндөө дагуулан орж сонирхуулав.

Хоёр авто угаалгын газраар ороход төхөөрөмжид боловсруулсан саарал усыг шугам, хоолойгоор дамжуулан  хадгалдаг  худаг хамгийн чухал мэт санагдав. Учир нь бидний орсон газруудад төхөөрөмжийн ойролцоо 3-4 худаг байв.

Бидний дараагийн зогсоол Баянбүрдийн тойрог байлаа. Тэнд байх “Бишрэлт” авто угаалгын газрыг зорин очив. Тэндхийг хариуцах эзэн нь Хятад хүн байх бөгөөд хэл үл нэвтрэлцэв.

-Саарал ус ашиглах тоног, төхөөрөмжүүдийг судалж байна-

Биднийг хяналт, шалгалтын ажилчид гэж ойлгосон бололтой маш хурдан утас цохиж Э.Түвшинжаргал гэдэг эмэгтэйтэй яриулав. Тэр өөрийгөө бидэнд зохион байгуулагч хэмээн танилцуулаад “Манайх саарал усыг одоохондоо ашигладаггүй. Хараахан тоног төхөөрөмжөө оруулж ирж чадаагүй байна. Бид шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авахаар судалж байгаа” хэмээн ярилаа. Тус авто угаалгын газар нээгдээд удаагүй байгаа бололтой агааржуулалтаас эхлээд шийдэгдээгүй олон асуудал харагдаж байв. 

 Бидний дараагийн очсон газар бол Хүчит шонхор захын ойролцоох авто угаалгын газар байв. Тэдний авто угаалгыг зорин ирсэн шалтгаанаа учирлаж, зохион байгуулагч Г.Гантулгатай уулзаж ярилцав. Тэрбээр "Манай угаалгын газар өнгөрсөн жилээс хойш үйл ажиллагаа явуулахдаа саарал ус ашиглах технологийг ашигласан. Авто угаалгын газрууд нэг удаа машин угаахад  100 л ус ашигладаг бол манайх 20 л ус ашигладаг. Хэрэглэсэн усаа 3 дахин цэвэршүүлж ашигладаг. Мөн манайх саарал усыг дахин ашиглахаас гадна борооны усыг цуглуулж усыг дахин ашиглах төхөөрөмж авах гэж байгаа" хэмээн товч хариулав. Тэднийх гадна, доторх засварын ажилтай байгаа учраас зураг дарахгүй байхыг биднээс хүссэн юм. 

Бид усаа хайрлая, усаа гамная гэж уриалдаг ч усны нөөцийг хадгалах бодит үр дүнтэй арга цөөн хэрэглэдэг бололтой. Харин бидний төдийлөн ойшоодоггүй авто угаалгын газрууд усыг хэмнэхэд томоохон үүрэг гүйцэтгэж байна. Цаашдаа тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамжийг шийдвэрлэхэд төрөөс туслалцаа үзүүлбэл илүү олон газар саарал ус ашиглаж, усны нөөцийг хадгалахад бодит хувь нэмэр оруулах боломжтой юм. 

13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

78.119.154.135Зочин   • 2020, 10 сарын 14. 1 цаг 56 минут

Mongolie udahgui am ni tsangana

43.242.243.94Зочин   • 2020, 10 сарын 13. 21 цаг 43 минут

АВТО УГААЛГЫН ГАЗРУУДАД СААРАЛ УСНЫ ИНЖЕНЕРИЙН БАЙГУУЛАМЖ БАЙХГҮЙ УЧИР УСНЫ ТӨЛБӨРИЙГ Л ӨНДӨРӨӨР ТОГТООЖ ӨГӨХ НЬ ТОХИРОМЖТОЙ. ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ТӨВИЙН БОХИРИЙН ХООЛОЙГООР ЯВААД ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖРУУ ХҮРЖ ЦЭВЭРЛЭГДДЭГ. АВТО УГААЛГА БОЛГОН ИЙМ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВНА ГЭВЭЛ ХЯТАД ГАДААДЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХАТУУ ВАЛЮТ ЗАРЖ АВНА ГЭСЭН ҮГ. ЭНЭ НЬ УЛСЫН ХЭМЖЭЭНД ТОМ ЗУРГААР ХАРВАЛ ДАВХАР ДАВХАР ҮРГҮЙ ЗАРДАЛ ГАРГАЖ БАЙНА Л ГЭСЭН ҮГ. ХАРИН УГААЛГААС ӨНДӨР ТӨЛБӨР АВЖ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ШААРДЛАГАТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ НЬ ЗӨВ

150.129.143.130Зочин   • 2020, 10 сарын 13. 16 цаг 59 минут

АВТО УГААЛГА АЖИЛЛУУЛДАГ БИД УСНЫ ЯЗГУУР ЭРХ АШИГ ҮНЭ ЦЭНИЙГ МАШ САЙН ОЙЛГОДОГ ТУЛ УСЫГ ГАМНАЖ ХЭРЭГЛЭДЭГ .ТЭР УТГААРАА Ч ИХ ӨНДӨР ТӨЛБӨР ТӨЛДӨГ . ХАРИН ИЙМ НИЙГЭМ БОЛООД БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДАЛ БАЙГАА ТУЛ УСНЫ ТӨЛБӨРИЙГ НЭМЭЭД ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖЫН ДЭД БҮТЭЦДЭЭ ШААРДЛАГАТАЙ ХӨРӨНГ ОРУУЛАЛТ ХИЙГДЭХ ТОХИРОМЖТОЙ БОЛОВУУ ГЭЖ БОДОЖ БН.

202.9.46.33Зочин   • 2020, 10 сарын 13. 16 цаг 13 минут

усаа цэвэршүүлээд дахин ашиглаж усаа хэд дахин хэмнэж хайрлаж чаддаггүй арчаагүй хүүрнүүд юмаа.

150.129.143.130Зочин   • 2020, 10 сарын 13. 12 цаг 58 минут

АВТО УГААЛЫН ГАЗАРУУД ЗААВАЛ ЦЭВЭР УСААР МАШИН УГААГААД БОХИРДУУЛААД УНДНЫ УСЫГ БАГАСГАХ САНАА ЗОРИЛГО ЕРДӨӨ Ч АГУУЛААГҮЙ ХАРААД БАЙХАД АВТО УГААЛГУУДЫГ БАЙНГА ШҮҮМЖИЛЭЖ ХАРАГДАХ ЮМ. ЖИНХЭН ГАРАА ХӨДӨЛГӨЖ ХӨДӨЛМӨРЛӨЖ АМЬДРАЛАА АВЖ ЯВЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН Л НЭГ ХЭСЭГ НЬ ЮМШҮҮ!

202.126.90.27Зочин   • 2020, 10 сарын 13. 21 цаг 49 минут

авто угаалгын газруудыг буруутгахгүй ээ хө

150.129.143.130Зочин   • 2020, 10 сарын 13. 12 цаг 51 минут

УГААЛГЫН ГАЗАР БОЛГОН ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛНА ГЭВЭЛ ХЯТАД УЛСАЛ ҮЙЛДВЭРЛЭСЭН ФИЛТЭРИЙН МАТЕРИАЛЫГ Л ИХЭЭР ИМПОРТЛОХ АЖИЛ НЭМЭГДЭНЭ ТӨДИЙ ХЭМЖЭЭНИЙ ВАЛЮТ ГАДАГШАА УРСАЖ ҮГҮЙ БОЛНО.

150.129.143.130Зочин   • 2020, 10 сарын 13. 12 цаг 47 минут

ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ГЭДЭГ ӨНДӨР ЗАРДЛААР БҮТЭЭГДСЭН ЗОРИУЛАЛТЫН БАЙГУУЛАМЖ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙХАД ДАХИЖ УГААЛГЫН ГАЗАР БОЛГОН ТУС ТУСДАА СУУРИЛУУЛНА ГЭДЭГ НЬ УЛСЫН ХЭМЖЭЭНД ХАРАХАД АШИГГҮЙ ҮЙЛ ЮМ.

202.131.243.186Зочин   • 2020, 10 сарын 13. 16 цаг 11 минут

Аль аль талдаа усыг дахин ашиглах нь ашигтай гэдгийг ойлго л доо. Цэвэр усны төлбөр, хэрэглээ 3 дахин буурна гэдэг нь чухал шүү дээ. Тэр хэмжээгээр ЦЭНХЭР АЛТ-ыг хэмнэх юм шүү дээ. Цэвэрлэх байгууламж нтр бол дараагийн асуудал л даа хө.

150.129.143.130Зочин   • 2020, 10 сарын 13. 16 цаг 48 минут

УС ДАХИН АШИГЛАХ НЬ АШИГТАЙГ МАШ САЙН ОЙЛГОЖ БАЙГАА ХӨ ТОМ ЗУРАГААР НЬ ХАРВАЛ ДАХИН АШИГЛАХ УСАНД ЗОРИУЛСАН ҮР АШИГГҮЙ ДАВХАР АЖИЛЛАГААНД Л ГОЛ АСУУДАЛ БАЙГААГ ОЙЛГУУЛАХ ГЭЖ ЗОРЬЖ БИЧСЭН ЮМАА ХӨ. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ АВТО УГААЛГАД БОХИР УСЫГ ШҮҮЖ ЦЭВЭРШҮҮЛЭЭД ДАХИАД БОХИРЫН ХООЛОЙГООР ЯВААД ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖРУУ ОЧООД ДАХИАД ЦЭВЭРЛЭЖ БАЙГАА НЬ ӨӨРӨӨ МАШ ӨНДӨР АШИГГҮЙ ЗАРДАЛ ВАЛЮТ ГАДААДРУУ УРСАХ 1 ШАЛТГААН Л НЭМЭГДЭЖ БАЙГААГ ОЙЛГУУЛАХ ГЭЖ Л ЗОРИОД БАЙГАА ЮМ.

150.129.143.130Зочин   • 2020, 10 сарын 13. 12 цаг 38 минут

АВТО УГААЛГУУД УСНЫ ТӨЛБӨР ИХ ӨНДӨРӨӨР ТОГТООГДСОН ИХ ТӨЛЖ БАЙГАА.ИЙМ ӨНГӨ АЯСААР СУРТАЛЧИЛЖ БОЛОХГҮЙ!ХЭРЭВ СААРАЛ УС НЬ БАЙВАЛ ХЭРЭГЛЭХЭД ТАТГАЛЗАХ ЗҮЙЛГҮЙ! ТИЙМ ИНЖЕНЕРИЙН БАЙГУУЛАМЖ БАЙХГҮЙ. УГААЛГЫН ГАЗАР БОЛГОН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖТАЙ СААРАЛ УСНЫ ТӨХӨӨРӨМЖ ХИЙВЭЛ ХЯТАДЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ Л ХУДАЛДАН АВАХЫГ ДЭМЖИЖ БАЙГАА ҮЗЭГДЭЛ БОЛНО. ӨРГӨН ТОМ АГУУЛГААРАА ИХ БОХИРДУУЛЖ БАЙГААГААРАА ИХИЙГ ТӨЛӨХ НЬ ЗАРЧИМД НИЙЦНЭ.БИД ХАРИУЦЛАГААС ЗУГТАХ САНАА БАЙХГҮЙ! АВТО УГААЛГУУДЫГ БУРУУТГАСАН АЯСТАЙ НИЙТЛЭЛ БИТГИЙ БИЧЭЭРЭЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА.

66.181.168.131   • 2020, 10 сарын 13. 9 цаг 20 минут

TSEVERLEH BAIGUULAMJIHAA USIG TSEVERSHUULEED ERGUULEED SHAHAACHEE,TER CHI L SAARAL US,TEGEED DELGUUREES TSEVER US AVCH UUJ BAI,

64.119.23.232Зочин   • 2020, 10 сарын 13. 9 цаг 17 минут

Арга хэмжээ авч зохицуулахгүй хичнээн яриад яах ч юм билээ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.