2020 оны 10-р сарын 8
11 цаг 20 минут

Б.Болормаа: Багш нараа чадавхижуулах нь иргэн рүүгээ, хүн рүүгээ хандсан чухал хөрөнгө оруулалт

Баянзүрх дүүргийн 25-р хорооноос Дүүргийн ИТХ-д нэр дэвшиж буй Б.Болормаа багштай ярилцлаа.

-Өөрийгөө танилцуулахгүй юу. Багш хүн дүүргийн ИТХ-д яагаад өрсөлдөхөөр шийдэв?

-Намайг Батбаярын Болормаа гэдэг. Би багш мэргэжилтэй. Боловсролын салбарт 10-аад жил ажиллаж байна. Багш нарын төлөө, залуучуудын төлөө хийж чадах олон зүйл байна. Өөрөө оролцоод үзье, хийж бүтээгээд үзье гэж шийдсэн. Бусдыг хараад энэ хүн л миний өмнөөс хийчих байх гэдэг байдлаар хандахыг хүсээгүй. Аль болох өөрийн хүсэл зорилгоор хийж чадах бүхэндээ хүрэхийн тулд би өөрөө оролцоод, зүтгээд, хийх гээд үзье гэсэн сэтгэлээр хандаж нэр дэвшихээр шийдсэн. Би Баянзүрх дүүргийн залуу багш холбооны тэргүүн. Монголын залуу багш холбооны удирдах зөвлөлийн гишүүн хүн. Миний хувьд зүгээр л хичээлээ заагаад явж байсан багш. Залуу багш нарыгаа төлөөлөөд, хөгжлийн төлөө юу хийж болохоор байна гэдгийг харж, залуу хүмүүсээ эерэгээр манлайлаад явах хүсэлтэй л багш хүн.

-Үнэхээр УИХ-д ч тэр, нийслэл, дүүргийн ИТХ-д ч багш ,эмч нарын төлөөлөл хомс байдаг шүү?

-Би өмнө нь Ж.Чинбүрэн эмчийг нэр дэвшиж байхад маш их дэмжсэн. Яагаад гэвэл төрд нийгмийн хамгийн чухал салбарууд болох боловсрол, эрүүүл мэндийн салбарын төлөөлөл хомс байна. Биднийг төлөөлж байгаа нь аль нэг компанийн захирал, бизнесмен гэдэг ч юм уу хүмүүс байна. Тэднийг үгүйсгээгүй. Нийгмийн чухал асуудлуудыг нуруундаа үүрч явж байгаа чухал салбаруудаасаа төлөөлөл байгаад, дуу хоолойгоо хүргээд яваасай гэж боддог. Дотор нь ажилладаг хүмүүс нь нарийн ширийн, зовлон жаргалыг мэддэг учраас салбарын бодлого шийдвэр гаргахад, ажил урагшлахад чухал гэж боддог. Тиймээс энэ төлөөллүүдээс байх ёстой гэж зорьж ДИТХ-д өрсөлдөж байна. Манай Баянзүрх дүүргийн МАН-аас гэхэд ДИТХ-д 43 төлөөлөгч нэр дэвшиж байгаа. Түүний дундаас боловсролын салбараас ганцхан хүн байгаа нь би байх жишээтэй. Цааш цаашдаа чухал салбаруудаасаа нэр дэвшээд, залуучуудыг түүчээлээд, өөрсдөө оролцоод, өөрчлөөд хийж бүтээгээсэй гэсэн бодолтой явдаг даа.

-Сонгуульд өрсөлдөх саналыг анх хүлээж аваад юу бодогдсон бэ?

-Баянзүрх дүүргийн МАН-ын хорооноос намайг залуучуудаа түүчээлээд нийгэмд оролцоотой, дуу хоолойгоо хүргээд явдаг багш хүн юм чинь яагаад ДИТХ-д өрсөлдөөд иргэдээ төлөөлөөд явж болохгүй гэж гээд санал тавьсан. Зөвхөн улс төр, нам гэсэн буруу өнцгөөс нь битгий хараач. Залуу хүн юм чинь иргэдээ төлөөлж байгаа зүгээр л нэг төлөөлөл гэж бод. Чиний амьдралд юу дутагдаж байна, юу хэрэгтэй байна тэр бүхнийг өөрийнхөө төлөө болон өрөөл бусдын төлөө хийх чухал үүргийг хүлээнэ. Тиймээс яагаад дэвшээд үзэж болохгүй гэж гэсэн. Зөвхөн хичээлээ заагаад явж байсан багш хүн улс төр, сонгуульд нэр дэвшинэ гэж бодож байгаагүй. Гэхдээ нээрээ яагаад багш хүн, төрийн үйлчилгээний албанд ажилладаг жирийн албан хаагчид иргэдээ төлөөлж болохгүй гэж гэсэн бодлоор хандаад саналыг нь хүлээж аваад, зориг шулуудсан.

-УИХ-д ч тэр, нийслэл, дүүргийн ИТХ-д ч тэр боловсролын салбараас багш хүн хэд байдаг юм бол?

-УИХ-ын гишүүд дотор миний мэдэхээр Монголын залуу багш холбооны ерөнхийлөгч Н.Учрал байдаг. Н.Учрал гишүүн УИХ-д өнгөрсөн дөрвөн жил ажиллалаа. Би хувьдаа гишүүнээр маш их бахархдаг. Яг одоо боловсролын салбарын төлөө дуугарч, шинэчлэл хийх талаар санал санаачлага дэвшүүлж,багш нарын төлөө санаа бодлоо илэрхийлж, цалин хөлс, нийгмийн асуудалд анхаарч, ярьж, бусад гишүүдэд сануулж яваа хамгийн мундаг гишүүн гэж боддог.

-Багш нарт ямар асуудал тулгамдаж байна вэ?

-Мэдээж цалин хөлсний асуудал байдгийг нь хүн бүр л ярьдаг. Ажиллах орчин нөхцөл, сургалтын  тоног төхөөрөмжийн бүрэн хангамж дутмаг байна. Ажлын ачаалал их. Бичиг цаасны ажил их байна.   Гэхдээ л багш нар урдахаа хийдэг, хийсээр ч байгаа. Их байна гэж хийлгүй орхисон удаа байдаггүй. Аль болох л өглөөнөөс орой хүртэл нойр хоолгүй хоноод ч хамаагүй сурагчдынхаа дэвтрийг засаад ажиллладаг хүмүүс.

-Багш нарын чадвар муу байна гэж нийтээрээ шүүмжилдэг. Яавал чадвартай багш нарыг бэлтгэх боломжтой юм бэ?

-Монголын ирээдүй, ер нь дэлхий дахинд хамгийн чухал зүйл бол боловсрол, хүний хөгжил. Хүнээ хөгжүүлж байж л улс эх орон хөгжинө. Хүний хөгжил рүү анхаарах хамгийн анхан шатны, эхлээд түрүүлж хэрэгжүүлэх ёстой зүйл бол багш нарын хөгжил. Боловсролтой, чадварлаг иргэдийг бэлтгэхийн тулд багш нарыгаа чадваржуулах ёстой. Би багш хүний хувьд Боловсролын их сургуульдаа нэлээд ач холбогдол өгөөд, санаа тавиасай. Бодлогоор дэмжээсэй гэж боддог. Багш нарын чанар, хүртээмж маш муу байна. Би өнгөрсөн хичээлийн жил нийслэлийн ерөнхий боловсролын 136-р сургуульд захиралаар ажиллаж байсан. Тэгэхэд бага ангийн багш нарын хүрэлцээ муу ч юм уу захын хороолол гээд багш нар ирж ажилладаггүй бэрхшээлүүд маш их тулгарч байсан. Багш хүний чадвар чадамж руу чиглэсэн маш олон зүйлийг бодлогоор хамгийн түрүүнд анхаараасай. Ингэснээр эргээд иргэн рүүгээ, хүн рүүгээ хандсан чухал хөрөнгө оруулалт гэж үзэж болно.

-Багш хүний хамгийн гоё сайхан нь юу юм бэ?

-Шавь нарынхаа хайрыг мэдрэх л  байдаг даа. Би 10 жил багшлах хугацаандаа анхны зургаан настангуудыг 4-р ангид орсон байхад нь анги удирсан багш нь болж байлаа. Тасралтгүй 8 жил ангийг нь удирдаж энэ жил манай ангийнхан их дээд сургуульд элсэн орцгоосон. Би багш байхдаа их хэнхэгтэй багш байсан. Хүүхдүүддээ мантуун бууз, пирошки авч өгөөд хичээлийг нь уншуулдаг, цээжлүүлдэг. Орой хүртэл суулгаж давтлага өгдөг. Уран зохиол, орос хэл, англи хэл гээд хаа хамаагүй хичээлүүдээр давтлага өгөөд багш нарынхаа ажилд туслаад, хүүхдүүдийнхээ боловсролд анхаардаг багш байсан. Тэгээд тэд маань их сургуульд орсныхоо хойно багшаа бид таныгаа хайрладаг шүү. Та бидний төлөө ямар олон зүйл хийж байсан юм бэ гээд надад урам зориг өгдөг нь надад маш сайхан санагддаг. Шавь нарынхаа хайрыг мэдрэх үед л хамгийн сайхан байдаг. Шавь нар маань есдүгээр сарын нэгэнд намайг уулзъя гээд ярьсан. Би ажил ихтэй завгүй явж байтал таньтай уулзмаар байна гэж өдөр эрт л ярьсан. Бүр орой харанхуй болсон байхад гэрийн гадаа ирчихсэн хүлээж байсан. Манай сурагчид оюутан болчихсон хэрнээ бүгдээрээ сургуулийнхаа формыг өмсчихсөн багштайгаа уулзах гээд ирсэнд нь маш их баярласан. Бид хэд тэр өдөр цэцэрлэгт хүрээлэнгээр ороод арван жилээ дурсаад сайхан байсан.

-Сонгуулийн сурталчилгаа эхэлчихсэн байгаа энэ үед иргэд, сонгогчид ямар үг дайж байна вэ?

-Сурталчилгаа хийгээд нэлээд хэд хоног гадуур нэрийн хуудсаа  өгч явлаа. Зарим төрийн байгууллагууд руу орлоо. Иргэд төрийн үйлчилгээ анхан шатандаа маш муу, хүртээмж муутай, хүнд сурталтай, цаг алдуулсан чирэгдэлтэй байна. Олон дахин явуулдаг гэх мэтээр бухимдалтай байна. Насаараа төрийн байгууллагад ажилласан ахмадууд эргээд төрийн үйлчилгээ авъя гэхэд ачаалалтай, хүндрэлтэй байна гэсэн гомдол санал их ярьж байсан. Энэ удаагийн сонгуульд шинэ залуучууд орж ирж байна. Тэднийгээ дэмжье. Хийж бүтээе гэсэн итгэл байна гэж байсан. Нэг удаадаа дэмжээд үзье. Эргээд хийж чадахгүй тохиолдолд дахиад сонголтоо өөрчлөх боломж бий учраас залуучуудаа дэмжинэ гэсэн хандлага ажиглагдаж байсан.

-Иргэд, сонгогчиддоо хандаж юу хэлэх вэ?

-УИХ-ын сонгуулийг бодоход Орон нутгийн сонгуульд иргэдийн оролцоо муу байдаг. Тиймээс энэ удаагийн сонгууль иргэн бүр идэвхитэй оролцож, амьдралыг тань өөрчлөх гэж байгаа, орчныг тань өөрчлөх гэж байгаа, шинэчлэл хийх гэж байгаа залуусыхаа төлөөллийг дэмжээрэй гэж хүсье.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.