Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг оны шилдэг дуу шалгаруулах "Морин хуур" наадам энэ жил 33 дахь удаагаа болж байна. Наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт өнөөдөр 10:00 цагт Монголын Хүүхдийн Ордны концертын танхимд "Мэргэжлийн дууны төрөл"-өөр эхэллээ.
Харин 14:00 цагт "Нийтийн дууны төрөл", 17.50 цагт "Эстрадын дууны төрөл" - өөр үргэлжилнэ.
Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтад уран бүтээлчдийн нэр дурьдагдахгүй дуу болгонд тусгайлан олгосон код болон дууны нэрээр зарлагдах бөгөөд сугалааны дарааллаар уралдаант шалгаруулалтад оролцох юм байна.
![](stat/file/p/l/2010/16023003405f8129b4990f4.jpg)
![](stat/file/p/l/2010/16023003275f8129a7da86f.jpg)
![](stat/file/p/l/2010/16023003345f8129ae1b7a6.jpg)
Сэтгэгдэл бичих