Сурвалжилга: Өмнөговь аймгийн үлгэр жишээ үйлдвэрлэгчид 1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдлаа

-Жижиг, дунд үйлдвэрийн газраас 21 аймаг тус бүрт 1 тэрбум төгрөгийн зээл олгоно-

 Нийслэл, орон нутгийн хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон гарааны бизнес эхлүүлэх хүсэлтэй маш олон иргэд байдаг. Гэвч ихэнх бизнес эрхлэгчдэд санхүүгийн хүндрэлтэй асуудал маш их тулгардаг. Тэд энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газарт хандаж, хүсэлт илгээдэг. Харин зээл хүссэн 10 байгууллагын хоёр нь л зээл олгогчийн шаардлагад нийцдэг жишиг тогтоод удсан. Бид энэхүү хандлагыг жижиг, дунд үйлдвэрийн газар дотоодын үйлдвэр эрхлэгчдийг дэмжих сонирхолгүй, эсвэл бодит байдалд нийцэх боломжгүй босго тогтоодог хэмээн шүүмжилдэг билээ. Тэгвэл энэ жилээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрыг тойрсон асуудлууд шийдвэрлэгдэж эхэлж байгаа бололтой.

Учир нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрлэлийн газраас 2020 оны төсөвт жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор 21 аймаг  тус бүрт нэг тэрбум төгрөгийг хуваарилах эрх олгожээ.   Энэхүү  ажил  Өмнөговь аймгаас эхэлж байна. 

Өмнөговь аймгийн нутгийн удирдлагын ордонд зээлийн санхүүжилтэд хамрагдах ААН-үүдтэй гэрээ байгуулах үйл ажиллагаа боллоо. Энэхүү арга хэмжээнд төсөлд тэнцэж, зээлийн гэрээ байгуулах эрхтэй болсон  11 ААН-ийн төлөөлөл ирсэн байв.

-Өмнөговь аймагт 3 үйлдвэр шинээр баригдаж, 62 шинэ ажлын байр бий болно-

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Сүх-Эрдэнэ “Бид 2016 оноос хойш жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь орон нутгийн онцлог, түүхий эдийн нөөцөд тулгуурлан импортыг орлох, экспортын чиг баримжаатай жижиг, дунд үйлдвэрүүдийг  шинээр байгуулах, хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. Энэ жил жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд 1 тэрбум төгрөгийг ХХААХҮЯ-ны  Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд аймгийн Засаг дарга, хамтран ажиллах гурван талт гэрээ байгуулан орон нутгийн төсөвт батлагдсан хөрөнгийг төвлөрүүлж ажиллаж байна. Төсөв сонгон шалгаруулалтад нийтдээ 49 ААН төсөл ирүүлснээс 20 ААН дэд хорооны шалгуурыг хангасан. Эндээс эхний 11 төслийг орон нутгийн төсвийн санд төвлөрүүлсэн эх үүсвэрээс хөнгөлөлттэй зээлд хамрагдах, гэрээ байгуулах боломжтой боллоо. Үүний үр дүнд Өмнөговь аймагт найман үйлдвэр үйл ажиллагаагаа өргөтгөж, гурван үйлдвэр шинээр байгуулагдаж,  62 ажлын байр шинээр бий болох бодит тооцоо гарсан байна” хэмээлээ.

    -Улсын хэмжээнд 1579 төсөл 238 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн-

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “Өмнөговь аймгийн удирдлагууд жижиг дунд үйлдвэрийг  хөгжүүлэхэд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд маш сайн ажиллаж байна. 2020 онд жижиг, дунд үйлдвэрийг  дэмжих зээлийг улс орон даяар зарласан. Сонгон шалгаруулалт дуусах хугацаа ойртож  байна. Орон нутагт  жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, хөнгөлттэй зээл олгох ажил Өмнөговь аймгаас эхэллээ. Тиймээс орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон ажлын байр шинээр бий болгох салбарыг  байнга дэмждэг орон нутгийн удирдлагуудад талархаж байна. 2020 онд улсын хэмжээнд 1579 төсөлд 238 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн. Энэ төслүүдийг 4 үе шаттайгаар сонгон шалгаруултад оруулсан. Орон нутагт эрхийг нь олгож,  орон нутгийн төсөл шалгаруулах дэд хороог хуралдаж, жагсаалтаа батлан манайд ирүүлсэн.  500 сая төгрөгийн зээлийг, Өмнөговь аймгийн хувьд орон нутгийнхаа төсөлд тусгасан 1 тэрбум төгрөг нийлээд 1.5 тэрбум төгрөгийг шаардлага хангасан ААН-үүдэд өгөх юм.  Гараанаас 49 ААН гарсан ч эхний  11 нь барианд ирсэн байна.  Бид дараагийн жилүүдэд төсвийг илүү нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг сүүлийн жилүүдийн судалгаа баталж байна. Өмнөговь аймаг бусад аймгуудаас  хошуучлагч  нь байж чадлаа. Орон нутгийнхаа төсөвт жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төсвийг  хуримтлуулдаг жишгийг бусад аймгууд үлгэрлэнэ гэдэгт итгэж байна” хэмээлээ.

Ингээд Өмнөговь аймгаас төсөлд шалгарсан ААН-үүдтэй гэрээг байгуулах үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. Төсөлд шалгарсан ААН-үүд ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж бизнес эрхэлдэг нь та бүхний сонирхлыг татаж байгаа байх. Уг арга хэмжээнд шинээр бизнесээ эхлүүлж байгаа хүмүүсээс гадна 5-10 жилийн турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан бизнес эрхлэгчид хүртэл байлаа.

Түүнчлэн шинэ санаа хэрэгжүүлэхийн тулд төсөл бичиж тэнцсэн нэгэн ч байна. Тэнд мал аж ахуй эрхлэн сүү, цагаан идээ боловсруулах үйлдвэр, чацарганы шүүс, цэвэр ус, хэрчиж савласан хүнсний ногоо, малын тэжээл,  модон эдлэл, арьсан эдлэл, түргэн хоол, аялал жуулчлалын бизнес эрхлэгчид цуглажээ. 

Гэрээ байгуулах үйл ажиллагаа дууссаны дараа Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Батлан даалтын сан, нутгийн удирдлагууд зээлд хамрагдсан ААН-үүдийн үйл ажиллагаатай танилцахаар  боллоо. Хөнгөлөлттэй зээлд хамрагдсан ААН-үүдийн зарим нь аймгийн төвөөс зайтай  үйл ажиллагаагаа явуулдаг. 

-"Хасуд бат" ХХК малын боловсруулсан арьс, ширээр хөдөлмөр хамгааллын хувцас үйлдвэрлэдэг-

Харин бид аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдээр орсон юм. Бид эхлээд  “Хасуд бат” арьсан эдлэлийн үйлдвэрийг зорин очив. Тус үйлдвэр нь уул уурхайн компанид хөдөлмөр хамгааллын стандартын шаардлага хангасан арьсан хэрэглэл, ажлын элгэн бээлий, өвөл зуны ажлын хувцас, ажлын гутал, хамгаалалтын арьсан бүслүүр, арьсан цүнх зэргийг үйлдвэрлэж, нийлүүлдэг.

Үйлдвэрлэл явуулдаг хоёр давхар шар байрны багтаамж бага боловч хоёр давхартаа оёдол, эсгүүрийг үйлддэг. Биднийг хоёр давхарт гарахад оёдлын машины хүрд тачигнаж хоёр эгнээнд дөрөв, дөрвөөрөө суусан эмэгтэйчүүд биднийг анзаарах завгүй ажиллаж байв. 

 Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан үйлдвэрийг хариуцсан захиралтай зээлийн хөрөнгийг хэрхэн ашиглах талаар ярилцан ярилцаж, үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцав. Үйлдвэрийн эзэн Б.Ганбат “Цаашдаа үйлдвэрлэл явуулах байрны багтаамжийг нэмэгдүүлж, шинээр ажлын байр бий болгож, бүтээгдэхүүнийхээ нийлүүлэлтийг өсгөх төлөвлөгөөтэй байна” хэмээн энэ үеэр ярьж байлаа.  Түүнчлэн “Хасуд бат” ХХК нь 2010 оноос хойш энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж “Оюу толгой” ХХК-д бүтээгдэхүүнээ ханган нийлүүлж байгаа арвин туршлагатай хамт олон юм. Мөн үнэгүйдэж буй арьс ширийг үнэ цэнэтэй бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж буй тэдний хөдөлмөрийг магтан сайшаамаар санагдлаа.

-Их говийн төгөл” ХХК өмнийн говьд чацаргана тариалж, нутгийн брэнд болгожээ-

Тэднийхээс гараад  дараагийн үйлдвэрлэгч болох “Их говийн төгөл” ХХК-ийг зорин ирэв. Тэднийх 2008 онд 2 га талбайд 2500 ширхэг чацарганы  мод тарьж, суулгацаар тариалалт хийсэн нь 2011 оноос жимслэн эхэлсэн ба 2018 оноос жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, цэвэр ус, чацарганы шүүсний үйлдвэрийг байгуулжээ. "Их говийн төгөл” ХХК Өмнийн говьд чацаргана тариалж, нутгийн брэнд болгосон байна. Аймгийн төвөөс 60 км зайд чацарганы төгөл байгуулжээ. Энэхүү төгөлийг  түшиглэн чацарганын өтгөрүүлсэн болон шууд хэрэглэх шүүс, тос, цэвэр ус савлах бүрэн автомат үйлдвэртэй болжээ. Ингэснээр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн томоохон компаниуд болон бусад төсөлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой болсон байна.  

Тус үйлдвэр гэр оффист үйл ажиллагаагаа явуулдаг.  Бид ус, шүүсний үйлдвэр рүү орохдоо гутлын улавч, цаасан малгай өмсөж оров. Биднийг очиход цэвэр усны үйлдвэрлэлийг явуулахаар хуванцар савнуудыг бэлтгэж байв. Тэдний үйлдвэрийг тоног төхөөрөмж, шал, тааз бүгд шинэхэн мэт цэвэр, цэмцгэр.  

Үйлдвэртэй танилцахаар очсон бидний хувьд  говьд чацаргана тарьж, түүнийгээ боловсруулж,   хөдөө орон нутагт үйлдвэрлэлийн стандартад нийцсэн цэвэр тохилог газарт үйлчилгээ явуулж болох жишгийг харсандаа бахархаж байлаа. 

Бид үйлдвэрээс гараад “Их говийн төгөл” ХХК-ийн гэр оффист зочлов. "Их говийн төгөл" ХХК -ийн гэр оффисийн хойморт шилдэг ААН-ээр удаа дараа шалгарсан өргөмжлөл, батламж өрөөстэй наагуур нь дөрвөн ширээ засаж компьютер, бичиг хэргийн хэрэгслүүдийг байрлуулжээ. Мөн үүдэнд нь хяналтын камер ажиллана. Үйлдвэр доторхийг эндээс хянадаг. Тэднийх үйл ажиллагаагаа явуулж эхлээд  нэгхэн жилийн хугацаа өнгөрсөн ч өөрсдөдөө болон бусдад үр ашигтай хөрөнгө оруулалт хийсэндээ талархаж явдаг.  Мөн үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэхийн тулд олон төлөвлөгөөг, шинэ санааг боловсруулжээ. Биднийг очиход үйлдвэрийг үүсгэн байгуулагч н.Одсүрэн эзгүй байсан ч түүний эхнэр А.Нарантуяа “Бид цаашдаа илүү их хөдөлмөрлөж, дахин шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг маш их хүсдэг. Манай гэр бүлийнхэн зүгээр суух дургүй хүмүүс. Бидэнд итгэж зээлд хамруулсанд баярлалаа. Та бүхний итгэлийг алдахгүй” хэмээн  хэлж байлаа. 

Жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлттэй зээлд хамрагдсан ААН-үүдийн үйл ажиллагаатай танилцах явцдаа энэхүү мөнгөн тусламж нь  "Зөв" эзэндээ хүрч чадвал хэчнээн үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт  болохыг нүдээр үзлээ. Хөнгөлттэй зээлд хамрагдсан ААН-үүдийн хувьд зөвхөн санхүүгийн тусламжаас гадна, үндэсний үйлдвэрлэлийг  өргөжүүлэн, хөгжүүлэх  урам зориг,  эрч хүчийг  олж авсан байх. Үйлдвэрлэгчид шинээр ажлын байр олноор бий болгож,  олон өрх айлын амьдрал ахуйг  өөдлөн дэвжихэд тусалж,  цаашлаад  аймаг, сумынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм. 

 

 

 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.110Санжаа   • 2020, 10 сарын 12. 10 цаг 42 минут

Эрдэнэсайхан даргыг төрийн сайн түшээ гэж боддог. Алба хашиж байхдаа олон ажлын захыг мушгисан. ЖДҮ-ийн даргаар томилсон нь онож. Гацаанд байсан салбарыг хөдөлгөнө гэдэгт найдаж байна.

64.119.22.48Алдаагаа зас   • 2020, 10 сарын 12. 9 цаг 33 минут

Сурвалжлага гэж бичддэгүй юм уу???

202.21.113.238Зочин   • 2020, 10 сарын 13. 10 цаг 56 минут

Тэгэж бичдэг үе өнгөрсөн

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.