Өнөөдөр өглөө NBA-гийн 2020-2021 оны улирлын финалын зургаа дахь тоглолт болж, "Лейкерс" өрсөлдөгч "Майами"-г 106:93-аар хожиж, аварга боллоо. Энэ нь клубын түүхэн дэх 17 дахь түрүү болж байгаа аж.
"Лейкерс" Миннеаполис хотын баг байхдаа 1949, 1950, 1952, 1953, 1954 онуудад 5 удаа түрүүлж байжээ. Харин Лос-Анжелес руу шилжсэнээс хойш 1972, 1980, 1982, 1985, 1987, 1988, 2000, 2001, 2002, 2009, 2010, 2020 онуудад 12 удаа түрүүлээд байна. Мөн өргөсөн цомынхоо тоогоор "Бостон"-тай тэнцэж ирлээ.
Сэтгэгдэл бичих