2020 оны 10-р сарын 13
8 цаг 00 минут

Б.Найдалаа: Зогсоолгүй газарт зогссон машин бүрийг анаж байгаад ачдаг тэнэг аргаа болих ёстой

ХҮН-ын дарга Б.Найдалаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ХҮН нам орон нутгийн сонгуульд оролцож чадахгүй хэмжээнд очиж, олон саад туулах шиг боллоо. Одоо ямар нэг асуудалгүй сонгуульдаа оролцох боломжтой болсон уу?

-Угаасаа манай намд ямар ч асуудал байгаагүй. ХҮН-д дотоод асуудал өчүүхэн ч байгаагүй. СЕХ-нд материал бүрдүүлэлттэй холбоотой бас ямар ч дутуу зөрүү юм байгаагүй. Журмынхаа дагуу бүх зүйл бүрэн байсан. Зүгээр л улс төрийн зорилгоор гүтгэсэн асуудал байгаа.

-Хаанаас, хэн гүтгэсэн гэж үзэж байгаа юм бэ?

-Мэдээж улс төрийн зорилгоор өрсөлдөгчдөөс л байх л даа.

-Танай намын сонгуулийн сурталчилгаа бусад намаас сүүлд эхлэх шиг болсон. Иргэддээ хүрч хүмүүсээ таниулж чадаж байна уу?

-Бид нэлээд оройтож гарсан. Талаас илүү хугацааг нь алдсан. Тэглээ гээд нэг их санаа зовохгүй байна.

-Таны хувьд хаанаас нэр дэвшиж байгаа юм бэ. Машин ачилтыг зогсооно гэсэн уриатай сонгуулийн сурталчилгаагаа хийж байгаа тань олон түмнээс дэмжлэг авч байх шиг байна?

-Би Чингэлтэй дүүргийн 1-11 дүгээр хороо буюу 16 дугаар тойргоос НИТХ-д, Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооноос дүүргийн ИТХ-д давхар нэр дэвшиж байна. ХҮН-ын мөрийн хөтөлбөр арай онцлог байгаа. МАН, АН хоёр Улаанбаатар хотыг 30 жил ээлжлээд удирдсан хэрнээ асуудал шийдэгдсэн юм нэг ч байхгүй. Битүү түгжрэл. Явган хүний зам ч байхгүй. Байгаа стандартаа ч мөрддөггүй болчихоод байна. Ийм байж “Яг одоо сонгоод өг. Одоо шийдье" гэж байгаа нь утгагүй сонсогдож байна. Түгжрэл бол бидний хамгийн ноцтой, суурь асуудал. Үүнийг шийдэх ёстой. Шийдэх шийдэл бидэнд байна. Харин зам нэмж бариад, тэнгэрийн зам бариад, эсвэл дугаарын хязгаарлалт хийгээд тэгш сондгойгоор явна гэж байгаа бол энэ шийдэл биш. Богино хараатай, ойр зуурын утгагүй тэнэглэл гэж хэлнэ. Өөр шийдэл байгаа. Машин ачилт бол манай шийдлүүдийн нэг жижигхэн хэсэг. Машин ачилтыг эсэргүүцэж байна. Болиулах хэрэгтэй. Яагаад гэвэл харахад дүрэм зөрчсөн хүнийг ачаад байгаа юм шиг боловч үнэндээ хүүхдээ цэцэрлэгт оруулж өгөх хооронд машиныг нь аччихаад хаа байсан хол газарт таксидуулаад, өндөр төлбөр аваад иргэнээ хохироож байна. Эхлээд зогсоолоо шийд л дээ. Зогсоол нь хаана байгаа юм бэ. Зогсоол дээр нь төрийн захиргааны байшин барьж зайгүй болгож, газрыг нь зарчихаад эргээд иргэнээ машинаа түрхэн зогсоогоод хүүхдээ зөөх боломжгүй байдалд оруулж байна.

-Машин ачилтыг бүр болиулна гэж үү. Зарим тохиолдолд хэрэгтэй юм биш үү?

-Онцгой тохиолдол байж болно. Зам хаасан, осол болсон зэрэг онцгой тохиолдлоос бусад тохиолдолд машин чирч гулдчих ямар ч шаардлагагүй гэж бодож байна. Бүр болиулна гээгүй шүү. Зогсоолгүй газар зогссон машин бүрийг анаж байгаад ачдаг тэнэг аргыг л болих хэрэгтэй гэж байгаа юм. Зөвхөн хэсэгхэн хүн төрөөр дамжуулж гоё юм ярьж байгаад мөнгө олж байгаа явдал. Зүгээр торгуулийн хуудас наачихаж болно шүү дээ. Торгуулийн хуудас наалаа, торгуулиа төллөө. Тэгээд л болно. Одоо бол ачилтын компаниуд хэв журам сахиулах гэхээсээ илүү яаж эзэнд нь мэдэгдэхгүйгээр олон машин хурдан ачиж мөнгө олох вэ гэсэн сэдлээр ажиллаж байна. Ийм дүрэм хотод үйлчилж болох юм уу. Болохгүй.

-ХҮН нийслэлд олонх болж байж энэ шийдвэрийг цуцлуулж чадах байх?

-Мэдээж олонх болчихвол шууд цуцална. Гэхдээ олонх болоогүй ч иргэд дэмжиж байгаа учраас НИТХ-д санал тавьж болно шүү дээ. Яагаад хэн ч үүний талаар дуугарахгүй байгаа юм бэ. Иргэд өдөрт хэдэн зуугаараа ачуулаад, 60-100 мянган төгрөг төлөөд л яваад байна. Хаа байсан газар аваачаад тавьчихна. Ачуулж үзсэн хүн тодорхой мэдэж байгаа. Ачуулах вий гэсэн айдастай байгаа. Гэтэл ийм айдастай байж бид асуудлаа зөв болгох талаар яагаад ярихгүй байгаа юм бэ. Би сонгогдсон ч сонгогдоогүй ч энэ асуудлыг ярьж, зохих хүмүүст нь хандана.

- ХҮН-д түгжрэлийг шийдэх өөр шийдэл байгаа гэлээ. Ямар шийдэл вэ?

-Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл, иргэд өөрсдөө ямар ч зохицуулалтгүй, үр ашиггүй явж байна. Хэтэрхий олон машин хэтэрхий замбараагүй явж байна. Үүнийг смарт технологи ашиглан сууриар нь шийдэх ёстой. Өөрөөр хэлбэл, таксинд явж байгаа машинуудыг аль болох сул явалт багатай, хүнээ хайгаад хотоор хэсээд байдаггүй болгох ёстой. Энэ технологийг ашиглаад сул явдаггүй, захиалгаа авдаг, гар утсаараа зорчигчтойгоо холбогдох боломжийг бүрдүүлэх ёстой. Заавал албан ёсны такси гэж хэтэрхий сүржигнэж, стандарт ярьж дэмий чангалахгүйгээр наад захын шаардлагыг нь тавиад олон хүнийг оролцуулаад илүү орлоготой, ажлын байртай болох талаас нь ажилламаар байна. Дэмий олон машин хотоор сүлждэгийг болиулах нь түгжрэл шийдэх нэг шийдэл. Мөн нийтийн тээвэр. Хүйтэнд автобус нь ирдэггүй, иргэдийг удаан хүлээлгэдэг. Тохь тухгүй болохоор л хүмүүс машин унаад байна. Тиймээс машин унуулахгүйн тулд нийтийн тээвэр нь машинаас илүү тохитой байх ёстой. Янз янзын тусгай замын автобусны шийдэл, асар үнэтэй метро, тэнгэрийн зам ярихгүйгээр Улаанбаатарын түгжрэл шийдэх шийдэл байгаа. Дүгнээд хэлэхэд, цахимжуулаад хотын хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудыг ухаалаг, үр ашигтай болгох нь хамгийн чухал. Дараа нь тэр зам талбайгаа барих, засч янзлах ажлаа хийх хэрэгтэй.

-Шинээр бүрэлдсэн УИХ  ажлаа хэр сайн хийж байгаа гэж дүгнэж байна вэ?

-УИХ-ыг дүгнэх хугацаа нь арай болоогүй байна. Дөнгөж сая төсвийн тодотгол баталсан. Өөрөөр сайн, муу гэж хэлэхэд хэцүү байна. Баттай бардам хэлэхэд, манай Зөв хүн электорат эвсэл, ХҮН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Доржханд маш сайн ажиллаж байгаа гэдгийг хэлнэ. Т.Доржханд гишүүний ард хүчтэй мэргэжилтнүүд, олон хүнтэй баг байгаа. Ганц гишүүнтэй байлаа ч сөрөг хүчин байгаад асуудалд мэргэжлийн түвшинд хандаж болдог юм байна гэдгийг харуулж байгаа.

16
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.109.83Зочин   • 2020, 10 сарын 13. 13 цаг 42 минут

тэнэг вэ

66.181.183.144Зочин   • 2020, 10 сарын 13. 13 цаг 17 минут

Улам л түгжиргэнэ дээ

202.21.98.178Зочин   • 2020, 10 сарын 13. 13 цаг 06 минут

Энэ чинь тэнэг юм уу. Зогсож болохгүй гээд тэмдэг тавьсан байхад зогсож байгааг ачих нь зөв ш дээ. Сонгож болохгүй хүн байна.

203.98.76.100Зочин   • 2020, 10 сарын 13. 11 цаг 28 минут

maliig buur mashintai ni achuul taarna

58.109.221.157Зочин   • 2020, 10 сарын 13. 11 цаг 06 минут

***** gar yum aa huurhii Onoo avah gesen boltoi

64.119.26.201Гомбо   • 2020, 10 сарын 13. 10 цаг 49 минут

Гайгүй гар юм болов уу гэж бодож байсан чинь бас нэг ПОПЫН ХААН байж.

202.126.90.136Зочин   • 2020, 10 сарын 13. 10 цаг 53 минут

Ийм юм ярьвал ард түмний дэмжлэг авна гэж горьдоод байгаа юм байх даа?Чааваас даа.

103.206.195.230Юу ярьж байна аа та минь ээ.   • 2020, 10 сарын 13. 10 цаг 15 минут

ЗОГСООЛГҮЙ ГАЗАР ЗОГССОН БОЛ АЧИХ НЬ ЗҮЙН ХЭРЭГ ГЭДГИЙГ ОЙЛГОХГҮЙ БАЙВАЛ ЯАЖ Ч ЦААШАА ОЙЛГОНО ДОО...

103.229.123.195зочин   • 2020, 10 сарын 13. 10 цаг 06 минут

Их мэддэгүүд нэг их,дээд сургуулийн орчмоор ирж үзээд наадах сайхан зүйлээ яриад үз.Шоучид....

202.179.26.160Зочин   • 2020, 10 сарын 13. 10 цаг 06 минут

Дэмжиж байна. Зөв санал

202.21.100.210Зочин   • 2020, 10 сарын 13. 9 цаг 28 минут

anax ni zov oor yax yum ene maluudyg. xarin chi ooroo lalar bna zogsoolgui gazar mashinaa tavidag

202.21.113.146ББ   • 2020, 10 сарын 13. 9 цаг 21 минут

Хөлдүү төмс вэ

103.216.196.10 САЙН АЧ   • 2020, 10 сарын 13. 9 цаг 19 минут

АЧИХГҮЙ БОЛ БҮР ТАГ ТҮГЖИРДЭГ БОЛООД ТҮГЖЭЭГ ОНГОЙЛГОЖ ӨГЧ АЧИЖ БАЙГАА ЛОГИКОО ОЙЛГО МАШИНАА АЧУУЛСАН ЦӨӨХӨН ХҮНИЙ САНАЛЫГ АВНА ГЭЖ БОДВОЛ САНАСАНЫ ЧИНЬ ГАРЗ ТЭД ДАХИЖ АЧУУЛАХГҮЙ БОЛДОГООС АЧСАН НАМД САНАЛ ӨГӨХГҮЙ АЧИХЫГ БОЛИУЛАХ НАЙДЛААД ӨГНӨ ГЭЖ БАХГҮЙ, ХУУЛЬ ЗӨРЧИХИЙГ УРИАЛДАГ УЛС ТӨРЧ БАЙЖ БОЛОХГҮЙ

202.9.46.6УБ   • 2020, 10 сарын 13. 9 цаг 15 минут

Ачих нь бол зөв байх. Гэхдээ 2 талын ойлголцоо зарим үед баймаар юм билээ./торгууль байх/

202.9.40.82Ж   • 2020, 10 сарын 13. 8 цаг 46 минут

Тэнэг юм ярихын. Зогсоолгүй газар машин яаж зогсохын. Зогсохыг хориглосон газар харин зогссон бол ачих нь зөв. Иргэд эрхээ эдлэхийн тулд үүргээ ч бас биелүүлж байх ёстой.

66.181.178.197Зочин   • 2020, 10 сарын 13. 8 цаг 34 минут

Ачих нь зөв анаж бгаад ач тэгж байж л зам бөглөж тавихаа болино

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.