2020 оны 10-р сарын 13
14 цаг 42 минут

СЕХ: Асуудалд холбогдоод буй нэр дэвшигчдийн хэргийг шүүхээр шийдсэний дараа буруутай бол эргүүлэн татна

СЕХ-ноос мэдээлэл хийлээ. Улмаар 2020 оны аравдугаар сарын 15-нд орон нутгийн сонгуулийн санал авах өдөр товлогдсон. Сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангасан. Санал хураалтын өдрийн сонгуулийн автоматжуулсан системийн найдвартай байдал, нийгэмд үүсээд байгаа эргэлзээг арилгах зорилгоор сонгуулийн туршилтын санал хураалтыг нээлттэй зохион байгуулж үзүүлэх гэж байгаа талаар мэдээллээ. Уг үйл ажиллагаанд сонгуульд оролцож байгаа нам эвслүүд, төрийн бус байгууллагын төсөөлөл, иргэдийн төлөөлөл, сэтгүүлчид, СЕХ-ныхон оролцох юм гэв.  

СЕХ-ны Хууль эрхзүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ "Нийгэмд үүсээд байгаа, сонгуульд оролцож байгаа нэр дэвшигч, намуудын зүгээс гаргасан саналын дагуу 2615 санал тоолох төхөөрөмжийг нэг бүрчлэн баталгаажуулаад гэрчилгээ олгосон. Сонгуульд ашиглахаар бэлэн болсон. Саналын хуудас хэвлэх ажил дуусч бүх хэсгүүдэд тараагдсан. Энд цугласан нам, эвсэл нэр дэвшигчдийн төлөөллөөс аль хэсэг дээр санал явуулах вэ гэдгээ сонгоод, тийшээ хамт очиж санал хураалтаа хийж туршиж үзнэ. 

Тэр хүмүүсээр өөрсдөөр нь саналын хуудас дээр тэмдэглэгээг нь хийлгээд уншуулаад туршина. Буцаж СЕХ дээр ирээд СЕХ-ны төв серверт ирж байгаа мэдээлэлтэй нийцэж байна уу гэдгийг тулган шалгана" гэв. Энэ үеэр сэтгүүч асуулт асуусан юм. 

-Мөнгө тараасан асуудлууд бичлэгүүд байна. Нэр дэвшигч Ж.Батбаясгалан, Г.Гангамөрөн нарыг эргүүлэн татах уу. Төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэгт яллагдах уу. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Батсүмбэрэл нарын 12 дарга нэг хаяг дээр нийтийн байранд амьдарч байгаа баримт байна. Энэ асуудал юу болоод байна вэ?

-Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн дагуу мөнгө, эд зүйл тараасан гэх асуудлыг цагдаагийн байгууллага шалгана. Гэм бурууг шүүх эцэслэн шийдвэрлэх ёстой. Шүүхийн шийдвэр гарсны дараа тухайн нэр дэвшигчийг эргүүлэн татах хуулийн заалттай. 

Нийтийн байранд нэг хаяганд олон хүн байгаа асуудал байна. Түүнтэй холбоотой асуудлыг УБЕГ хариуцаж байгаа. Тухайн байгууллага мэдээлэл өгөх байх. 

Хар машин хакердуулна гэж мөнгө төлсөн гэх асуудал нэр дэвшигчийг залилах шинжтэй үйлдэл ч байж болзошгүй. Мөн илт худал мэдээллийг олон түмэнд түгээсэн асуудлыг шалгаж өгөөч гэж ТЕГ-т хандсан. 

Энэ үеэр нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамьян "Сэтгүүлч та нарын асуултад СЕХ-ныхон ямар хариулт өгч байгааг харж байгаа биз. Яг адилхан сонгуулийн хууль зөрчиж байгаа олон зөрчил байгаа. Эрх баригч намтай холбоотой зөрчлүүдийг ярихаар бид мэдэхгүй, шүүх шийднэ гээд яаралтай дүгнэлт хийдэг. Хар машины өчигдрийн бичлэгтэй холбоотой Г.Гангамөрөн гэх мэт хүмүүсийн яриаг шүүх шийдэхгүй байна. Та нар шүүхэд яагаад өгөхгүй байгаа юм. Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдчихаад байна шүү дээ. Та нар тэр хүмүүсийг баривчлаад шалгаад асуух ёстой байтал энд ингээд жүжиг тоглох гээд сууж байна. Улс орон даяар хийдэг луйврыг чинь энд бид шалгаад суух хэрэг байна уу. Сэмжидмааг, Гангамөрөнг шалгасан уу" гэлээ. 

СЕХ-ны Хууль эрхзүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ "СЕХ сонгууль зохион байгуулах ёстой байгууллага болохоос гэм хэрэг, зөрчил шалгадаг газар биш" гэлээ. 

 

 

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.19.39Зочин   • 2020, 10 сарын 13. 22 цаг 18 минут

Феодалуудын хуйвалдаан л болоод байна даа аль ч сонгуульд

64.119.19.39Зочин   • 2020, 10 сарын 13. 22 цаг 17 минут

Феадалууд 5ь хуйвалдаан зохиож гараад байвал ард мөд аж амьдрал нь дээшлэхгүй Үнэн чанар ардаараа тэмцэж ялсан жинхэнэ ардын нам ардын засаг байгаад ард түмний боловсрол амьдралыг сайжруулсан нь дээр дээ

66.181.161.10Иргэн   • 2020, 10 сарын 13. 18 цаг 45 минут

ардчилсан нам болиосой

202.179.27.6MONGOL ULSIIN IRGEN   • 2020, 10 сарын 13. 14 цаг 48 минут

luivar hiih geed ain.Er n bol oron nutgiin songuuliar MAN garahguin oilgomjtoi.Tandaj medeed songuuli luivardah argaa sedeh geed.Ichij amidaraarai.UNUUDUR HUURCH BOLOH CH TSAG HUGATSAA NI BOLOHOOR BUGD HARIUTSLAGA HULEEN SHUU.ARD TUMNEE BITGII DORD UZEEREI.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.