ЖИНХЭНЭ ЖДҮ: Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулын дунд орших “Говийн өргөө” жуулчны бааз

 

Энэ удаагийн “ЖИНХЭНЭ ЖДҮ” буландаа Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулын Ёлын аманд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Говийн өргөө” жуулчны баазыг онцолж байна. “Говийн өргөө” жуулчны цогцолбор нь Өмнөговь аймгийн хамгийн отгон жуулчны бааз юм. Тэднийх Өмнийн говийн өвөрмөц тогтоц бүхий байгалийн үзэсгэлэнт газрыг түшиглэн аялал, жуулчлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулахын тулд 2019 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Хэдийгээр үйл ажиллагаагаа явуулаад удаагүй боловч дотоодын аялагчдад тохь тухтай,  цэвэр цэмцгэр орчинг санал болгож байна. 

“Говийн өргөө” жуулчны баазыг Өмнөговь аймгийн уугуул иргэн Б.Бямбадорж байгуулжээ. Тэрбээр төрийн албанд 10 гаруй жил ажилласан нэгэн. Гэр бүлийнхэнтэйгээ хамт Монгол орны үзэсгэлэнт газруудаар аялаж явахдаа өөрийн төрж, өссөн нутагтаа дотоодын аялагчдыг хүлээн авах амралтын газар байгуулахыг хүсжээ.  Тус жуулчны бааз нь нэг дор 350 хүнийг хүлээж авах боломжтой их өргөөнд жуулчдыг амраахаас гадна хурим найр, хүндэтгэлийн хурал цуглааныг зохион байгуулдаг. Ингээд “Говийн өргөө” жуулчны баазыг байгуулсан Б.Бямбадоржийн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.  

             -Та энэхүү бизнесийг  эхлүүлж байсан түүхээсээ хуваалцаач?

-Би жуулчны бааз байгуулах санаагаа гэр бүлээрээ эх орныхоо өргөн уудам нутгаар аялж явахдаа бодож олсон.  Өмнөговь аймгийн Говь гурван сайхан байгалийн цогцолборт газрын ойролцоо жуулчны баазууд маш ховор байсан. Олон улсын болон  дотоодын маш олон жуулчид Өмнөговь аймгийн Ёлын амыг зорин ирдэг. Тиймээс олон улсын болон дотоодын жуулчдад тохь,  тухтай орчноор үйлчилж болох юм байна гэсэн бодол төрж байсан. Шинэ бизнес эхлүүлэхэд бидэнд анх  санхүүгийн бэрхшээлүүд маш их тулгарсан. Анхны санхүүжилтийг олохын тулд батлан даалтын сангийн талаар судалж байлаа.  Ингээд өөрсдөө  төсөл бичиж, шалгаруулалтад орох боломжтой гэдгийг мэдсэн.

Дараа нь 2019 онд Жижиг, дунд үйлдвэрийн газраас төсвийн зээлүүдэд санхүүжилтээр тусална гэдэг зарыг интернетээс харсан. Тухайн үед тэр шалгаруулалтад аялал жуулчлалын бизнес эрхлэгчийн хувьд  орох боломжтой  хэмээн  бодсон. Тиймээс Жижиг, дунд үйлдвэрийн газарт төсөл бичиж өгсөн.   Хичээж ажилласны үр дүнд дөрвөн шатны шалгаруулалтад бидний бичсэн төсөл амжилттай тэнцэж чадсан. Тиймээс Жижиг, дунд үйлдвэрийн газраас төслүүдийнхээ санхүүжилтийг авч 2019 оноос үйл ажиллагаа эхлүүлсэн байдаг.  

-Та бүхнийг  бизнесээ өргөжүүлэхэд Жижиг, дунд үйлдвэрийн газраас олгосон зээл томоохон хөрөнгө оруулалт болж чадсан бололтой. Ихэнх бизнес эрхлэгчид энэхүү зээлд хамрагдаж чаддаггүй шүү дээ?

-ЖДҮ-ийг дэмжих сангийн зээл нь маш бага хүүтэйгээс гадна уян хатан нөхцөлтэй байдаг.

Харин бизнес эрхлэгчдийн гаргадаг гол алдаа  нь шаардлгатай бичиг, баримтыг хангалттай бүрдүүлээгүйгээс болж эхний шатнаасаа хасагддаг. Хоёрдугаар шатанд тэнцлээ гэхэд  дараагийн төслөө танилцуулахдаа маш хайхрамжгүй ханддаг мэт санагдсан. Тиймээс бизнес эрхлэгчид төсөл бичихдээ  маш сайн судалж тооцоолол, төлөвлөгөөтэй хийж чадвал  сандарч, айж ичих зүйл байдаггүй юм билээ. Харин хамгийн чухал нь таны төсөл үнэн, бодит цаашид хэрэгжих ирээдүйтэй, эдийн засгийн үр өгөөжийг хэдий хугацаанд нөхөх боломжтойг маш сайн тооцоолох хэрэгтэй.

Мөн бичиг баримтыг маш сайн бүрдүүлж, шаардлагатай бүхнийг цуглуулах.  Эдгээрийг хангаж чадвал өөр хүндрэлтэй  асуудал  тулгарахгүй мэт санагдсан.

-Говийн өргөө жуулчны баазыг бүтцийн хувьд танилцуулбал. Энд их өргөөнөөс гадна 10 гаруй жижиг гэр харагдаж байна?

-Надад цаашид өргөжүүлэхээр бодож төлөвлөсөн маш олон ажил байна. Манайх Жижиг, дунд үйлдвэрийн зээлд хамрагдаж, Монгол Улс төдийгүй дэлхийд гайхагдсан Говь гурван сайхан уулын  Ёлын амны  хойд бэлд баригдсан жуулчны бааз. Тиймээс үндэсний хэв шинжийг агуулсан бүтээн байгуулалт байх ёстой хэмээн тунгааж та бидний зогсож буй энэ өргөөг барьсан. Олон улсын болон дотоодын жуулчид монгол гэрийг маш их сонирхдог. Монгол гэр эрт дээр үеийн өвөрмөц онцлогийг хадгалсан байх ёстой учраас энэ уламжлалыг бодолцож энэ өргөөг босгосон.  Мөн манайд амарч буй жуулчид халуун усанд орж,  боловсон ариун цэврийн өрөөг ашиглах боломжоор хангахын тулд жуулчны баазынхаа зохион байгуулалт, дэд бүтцийг шийдсэн. Мөн манайх зуны улиралд нарна эрчим хүчийг ашигладаг. Цаашлаад саарал ус ашиглах технологийг ч нэвтрүүлсэн байгаа. 

-Танайх байгуулагдаад удаагүй байгаа ч үйл ажиллагаагаа хэвийн байдлаар үргэлжлүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд дараа, дараагийн өөрчлөлт шинэчлэлийн ажлууд хийх төлөвлөгөөг гаргасан уу. Шинэ шийдлүүдийг хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгөний асуудалд хамгийн их тулгардаг байх. Жишээлбэл, энэ хэсэгт маш их салхитай байдаг бололтой? 

-Тэгэлгүй яахав.  Санхүүгийн асуудлууд одоо ч тулгарна. Манайх говь нутаг учраас жуулчны баазыг байгуулахаас өмнө цогцолборын хашаанд 2600 орчим мод тарьсан. Энэ моднуудаа хоёр үе шаттайгаар ургуулсан. Эдгээр модны ургалтыг хувиар тооцвол 98 хувьтай өсөж байна. Энэ нь салхи шуурганаас хамгаалахаас эхлээд орон нутагт маань өнгө үзэмж, ногоон төглийг нэмэгдүүлнэ гэсэн бодолтой байдаг. 5-10 жилийн дараа гэхэд энэ дэнж өндөр сайхан мододтой болсон байх болно. Энд бас жимсний мод тарьсан байгаа. Модод бүрэн ургаж дууссаны дараа олон төрлийн шувууд жиргэж, холоос зорин ирсэн амрагчид маань тэр сайхан моднуудын дор сууцгааж, алжаалаа тайлцгаах болно. Энэ бол миний мөрөөдөл. Өмнөговь аймаг ногоон төгөл байгуулах ажлыг  маш идэвхтэйгээр гүйцэтгэдэг  орон нутгуудын нэг.  “Ковид-19” өвчинтэй холбоотойгоор аялал жуулчлалын салбар уналтад орсон. Үүнийг Өмнөговь аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар, ойн анги ойлгож бүх жуулчны баазуудад модны суулгацыг үнэгүй бэлэглэсэн. Эндээс бид 900 гаруй суулгац авч тарьсан.

-Өмнөговь аймагт танайхтай адилхан бизнес эрхлэгчид хэр их байдаг вэ. Хөдөө орон нутагт тог цахилгаан, шугам сүлжээнээс алслагдсан газар жуулчны бааз байгуулахад хүндрэл багагүй тулгардаг байх?

-Тэгэлгүй яахав. Хөдөө орон нутагт төвлөрсөн эрчим хүч дулаанаас эхлээд энэхүү бизнесийг эрхлэхэд хүндрэлтэй талууд их бий. Өмнөговь аймагт 25-26 жуулчны бааз байдаг. Энэ баазуудын үйл ажиллагаа ихэнх нь  жигдэрсэн. Монголд төдийгүй дэлхийд гайхагдсан баазууд олон бий. Дэлхийд бүртгэлтэй эко 25 баазын нэг нь Өмнөговь аймагт байдаг. Тиймээс Өмнөговь аймагт аялал жуулчлалын салбарт туршлагатай,  энэ салбарт бүх сэтгэлээ зориулж ажилладаг хүмүүс олон бий. Манай жуулчны бааз бол Өмнөговь аймагтаа байгуулагдсан хамгийн отгон бааз гэж явдаг. 

-Аялал жуулчлалын цөөнгүй баазууд байдаг бололтой. Тэгвэл танайх бусад цогцолборуудаас ялгарах онцлог юу вэ?

-Бидний зогсож байгаа энэ монгол гэрт 300-350 хүн хүлээн авах боломжтой гэр ресторан. юм. Өнөөдрийн байдлаар их өргөөний хажууд  15 жижиг  гэр байдаг.  Одоогийн  байдлаар  60 хүнийг  нэг дор хүлээж авах боломжтой байна.  Цаашдаа үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэх болно.

-Дотоодын үйлчлүүлэгчид хэр их ирдэг вэ. Энэ салбарын сул зогсолт улирлаас шалтгаалдаг байх?

-Тийм шүү. Өнгөрсөн жил биднийг ажиллаж эхэлж байхад гадны жуулчид маш ирдэг байсан. Мөн дотоодын аялагчид их ирнэ. Энэ жил “Ковид-19” өвчинтэй холбоотойгоор дотоодын аялагчид илүү их ирж байна. “Ковид-19” өвчнөөс болж аялал жуулчлалын бизнес уналтад орсон боловч бидний хувьд дотоодын аялагчдыг ихээр хүлээж авсан, ачаалалтай жил байсан. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэгч тур компаниуд олон болсон байна. Бид тэдгээр байгууллагуудтай хамтарч ажиллах сонирхолтой байдаг. Би сая хэлэхдээ бизнес эхлүүлэхийн тулд судалгаа,  төлөвлөгөө маш сайн  байх ёстой гэж хэлсэн. Говь гурван сайхан уулын Ёлын аманд  олон улсын  жуулчдын 60 гаруй хувь нь зорин ирдэг. Зөвхөн говь нутгийн  байгалийн тогтоцыг  үзэхийн тулд  Монголд ирдэг жуулчид ч  их байдаг. Тиймээс энэ урсгалыг дагуулж  бизнесээ эхлүүлсэн.

17
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

17 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

197.210.76.127mongolia   • 2021, 8 сарын 15. 6 цаг 16 минут

if you want to sell your kidney for $700,000usd contact narayanahealtcare.in@gmail.com

202.21.113.238Зочин   • 2020, 10 сарын 14. 17 цаг 14 минут

баяр наадам болсон янзтай хандах юм үгүй шүү дээ давхар зориг зүрх эрсдэл явдаг юм. Хэн хүссэн аавын хүү оролдоггүй юм аа

202.21.113.238Зочин   • 2020, 10 сарын 14. 17 цаг 13 минут

Өмнөговь сайхан аймаг шүү нутгийн хүү сайн байна эх нутгаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа бололтой. Хүн бүр эх нутгаа боддог ч хэн хүссэн нь ингэж ажиллаж чадахгүй байх. Хичээгээрэй бусдын муу үгнээс сайхыг нь шүүрэх хэрэгтэй залуу минь амжилт төрийн албанд олон жил ажиллаасан хүнд энэ зэргийн тооцооолол ухаан байх ёстой. төр ийм л хүмүүст итгэж зээл олгох нь зөв. Зээл бол зээл шүү дээ. Авахад сайхан ч зарцуулах дараа нь яаж төлөх вэ гээд бодох юм ихтэй дээ. Бас сэтгэлийн зовиур болдог шүү. тэр чигтээ л эрсдэл гэсэн үг. Хүмүүс их л сайхан

66.181.168.131Зочин   • 2020, 10 сарын 14. 14 цаг 24 минут

Chamshig muu hulgaich hunii naimaachin hujaad ataarhval yostoi aldas boloh bailguide

202.21.113.238Зочин   • 2020, 10 сарын 14. 15 цаг 47 минут

deneg bogos

66.181.168.131Зочин   • 2020, 10 сарын 14. 12 цаг 43 минут

Chamshig hulgaich hujaad ataarhval odoo yostoi jinhene tenegrel biz

43.228.131.113Зочин   • 2020, 10 сарын 14. 12 цаг 37 минут

монголчууд улам л тэнэгрээд л...сайн яваа нэгэндээ ямар их атаархуу болж вэ...өөрсдөө бичиг баримтаа бүрдүүлж чадахгүй, тайлбарлаж чадахгү,й чин сэтгэлээсээ хичээхгүй, хүний өмнөөс амьдарч байгаа мэт явбал ямар ч ажил бүтэхгүй...хэнд гомдож тунирхаад байгаа юм...

202.21.113.238Зочин   • 2020, 10 сарын 14. 12 цаг 42 минут

Яг зөв. Манайхан юм хийгээд л байдаг. Утга учиргүй хэнд хэрэгтэй нь мэдэгдэхгүй бүтээгдэхүүнүүд гаргадаг. Тэр болгондоо зээл авахыг хүснэ. Гэсэн атлаа яаж авах арга ухаанаа мэддэггүй. Ойлгодоггүй. Тэгсэн мөртлөө бусдыг шүүмжлэх дуртай хүмүүс юм аа яанадаа гэж.

202.21.113.238Зочин   • 2020, 10 сарын 14. 12 цаг 20 минут

сайн сайхан яваа нэгэндээ бүү атаарх,

192.82.66.151Зочин   • 2020, 10 сарын 14. 12 цаг 14 минут

asdfasd

202.126.89.60Зочин   • 2020, 10 сарын 14. 11 цаг 31 минут

НААД ЖДҮ Г ЧИНЬ АВЧ ЧАДААГҮЙ ӨЧНӨӨН ХҮН БН БИТГИЙ ГАЙХУУЛ ДУУГАЙ БАЙ БАЛАЙ ЧИНЬ ГАЙХУУЛААД БГААРАЙ

66.181.168.131   • 2020, 10 сарын 14. 11 цаг 23 минут

Baahan hujaanuud ochij baaj sheej shaaltsah biz,hairan baigal

139.5.218.109Зочин   • 2020, 10 сарын 15. 20 цаг 28 минут

golog mine ene hun chine manai ah hujaa bish muu gichi mine

66.181.161.25Zochin   • 2020, 10 сарын 14. 11 цаг 13 минут

Dajgui saihan tohijuulsan baina le, hool muutai baisan

66.181.168.8ЙЧЁ   • 2020, 10 сарын 14. 10 цаг 36 минут

тарьсан модыг нь хармаар о байлаа

202.21.108.161онгод   • 2020, 10 сарын 14. 9 цаг 48 минут

Сайн бн сайхан болохыг улам өргөжихийг хүсэн ерөөе. Хамгийн гол нь халуун ус, 00 шүү, очноо. Хог л бүү хаяуулаарай, хосгүй нутгаа хайрлаарай

202.126.90.6Зочин   • 2020, 10 сарын 14. 8 цаг 52 минут

Гоё газар бна

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.