2020 оны 10-р сарын 16
12 цаг 10 минут

ТАНИЛЦ: НИТХ-ын 45 төлөөлөгчийн ес нь эмэгтэй

 Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт өчигдөр болж, нийслэлийн ИТХ-д МАН үнэмлэхүй ялалт байгууллаа. Сонгуулийн Ерөнхий хорооны танилцуулсан  мэдээгээр нийслэлийн ИТХ-ын 45 гишүүнээс 34 нь МАН-ын нэр дэвшигч байгаа бол АН-аас 8, ХҮН-аас 3 хүн сонгогджээ. 

Дүүрэг Тойрог Мандатын тоо Нийслэлийн ИТХ-д сонгогдсон Төлөөлөгч Нам Саналын тоо
Баянгол 1 2 Д.Ихбаяр  МАН 9,841
Ө.Сумъяабаатар МАН 9,438
2 2 Ж.Батбаясгалан МАН 11,363
Г.Гангамөрөн МАН 10,352
3 2 Д.Энхтуяа  АН 9,388
Ч.Мэндбаяр МАН 9,285

Д.Ихбаярын тухайд Баянгол дүүрэгтээ төрж, өссөн унаган хүүхэд нь. Эрх зүйч, Монгол Япон хэл орон судлаач мэргэжилтэй, хэл шинжлэлийн магистр зэрэгтэй. Нийслэлийн МАН-н хорооны сургалт, судалгаа олон нийттэй харилцах хэлтсийн даргын албыг хашдаг.

Ажлын туршлага: 
2008-2009 ИЗОУИСургуулийн гадаад харилцааны мэргэжилтэн
2009-2013 ИХ засаг лицей сургуулийн захирал
2013-2014 БГД-н гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга
2014-2016 БГД-н ЖДҮ дэмжих төвийн дарга
2016-2018 СХД-н хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан.
Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны гишүүн, НАМЗХ-н бага хурлын гишүүн, УЗ-н гишүүн нийслэл бүс хариуцсан нарийн бичгийн дарга

Ө.Сумъяабаатар-Стратеги академийн орлогч захирал

Ж.Батбаясгалан- Эрх зүйч, Хууль зүйн магистр. 

АЖИЛ ЭРХЛЭЛТ:
2004.07-2006.07 онд УИХ-ын Тамгын газар
2006.07-2008.07 онд УИХ-ын Тамгын газар, УИХ -ын гишүүний бие төлөөлөгч
2008.09-2012.09 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
2008.09-2012.09 онд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга
2008-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны Зөвлөлийн гишүүн
2009-2012 онд Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны гишүүн
2012-2016 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга
2016-2019 онд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч
2019 оноос Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч

2020 оноос хотын даргыг түр орлон гүйцэтгэгч 

СОНГУУЛЬТ АЖИЛ:
2016 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон

Г.Гангамөрөн бол Дандар баатарын зээ охин юм. 

Доржзовдын Энхтуяа нь Монголын сэтгүүлч, улс төрч. Тэрбээр Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд 8 хүүхэдтэй айлын отгон охин болж мэндэлжээ. Аав Доржзовд нь малын эмч, ээж Сугар нь багш мэргэжилтэй. Сэтгүүлч мэргэжилтэй Энхтуяа ажлын гараагаа 1992 оноос Монголын үндэсний телевизийн “Үдшийн хэмнэл” студиэс эхэлсэн. Тухайн үед залууст зориулсан телевизийн нэвтрүүлэг бараг байгаагүй бөгөөд тэр үеийн залуусын дунд чамгүй сайн танигдсан. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг орос, англи хэлний орчуулагч багш мэргэжлээр 1997 онд төгссөн. Сэтгүүлч мэргэжилтэй болох зорилгодоо хөтлөгдөн Герман улсыг зорьж 2004 онд Карлсруэгийн их сургуулийг олон улсын сэтгүүлч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгсчээ. 2017-2018 онд ИБУИНВУ-ын Лондон хотын Метрополитаны их сургуульд олон улсын харилцаа, улс төрийн бодлого судлал (Political science) чиглэлээр суралцсан. Орос, герман, англи хэлтэй.

Ч.Мэндбаяр-Орон сууц, нийтийн аж ахуйн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан. 

Баянзүрх
 
4 2 М.Тулгат АН 9,625
Т.Батцогт АН 9,121
5 2 П.Наранбаяр ХҮН 11,112
Д.Гантулга ХҮН 8,074
6 2 Ү.Оюунзул МАН 8,828
Д.Энхбаяр МАН 8,588
7 2 Д.Пүрэвдаваа АН 9,516
Н.Баярмөнх МАН 9,030
8 2 Б.Сүхбаатар МАН 10,415
Б.Пүрэвдагва МАН 9,141

М.Тулгат “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн Бизнес хөгжил хариуцсан дэд захирал, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэд дарга

Түмэндэлгэрийн Батцогт нь 1985 онд Дархан хотод төрсөн, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг.
1993-2003 онд Дархан хотын “Оюуны ирээдүй” цогцолборт бүрэн дунд боловсрол эзэмшиж, 2003-2008 онд ШУТИС-ийн Уул Уурхайн Инженерийн Сургуулийг төгссөн, инженер мэргэжилтэй. Мөн 2009-2010 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг Бизнесийн удирдлагын магистраар төгссөн, магистр зэрэгтэй. Түмэндэлгэрийн Батцогт нь 2004 онд “Ардчилсан нам”-ын дэргэдэх оюутны намын байгууллага болох “Чөлөөт Ардчилсан оюутны” холбоог анх байгуулалцаж явсан, АН-ын залуу манлайлагчдын нэг юм. Тэрээр энэ үеэс эхлэн намын үйл ажиллагаанд идэвхи, санаачлагатай оролцож 2008-2010 онд Ардчилсан Залуучуудын Холбоонд Улс төрийн ажилтан,2010-2012 онд “И Эм Си Эйч Инженеринг” ХХК-ийн захирал, 2011-2017 онд БЗД-ийн АН-ын дэд дарга, 2012-2016 онд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгч, 2016 оноос НИТХ-ын Төлөөлөгч, 2017 оноос Нийслэлийн АН-ын дэд дарга, 2019 оноос АН-ын БЗД-ийн намын хорооны дэд дарга гэсэн улс төрийн сонгуульт ажлуудыг хашиж байна. Мөн Т.Батцогт нь 2012 оноос БЗД-ийн Засаг даргын орлогчын албыг хашиж байгаа.

П.Наранбаяр эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг.  1976.11.05-нд төрсөн. Япон, Англи, Орос хэлтэй. 

Боловсрол
• 2015 он - Доктор, Хүмүүнлэгийн ухааны сургууль, МУИС
• 2007 он - Эрх зүйн магистр, Эрх зүйн факултет, Ки
• 2000 он - Олон улсын харилцааны бакалавр, ОУХДС-ийн Япон судлалын тэнхим, МУИС
Ажлын туршлага
• 2000-2002 он - Мэргэжилтэн, Байгаль орчны яамны Хамтын ажиллагааны хэлтэс
• 2002-2004 он - Байгаль орчны сайдын туслах
• 2007-2009 он - Японы Экологийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга
• 2009-2011 он - Мэргэжилтэн, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Шинэтгэлийн болдлогын газар
• 2011.01-2011.09 сар - Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газрын орлогч дарга
• 2011.09-2012.011 сар - Судлаач, Токиогийн гадаад судлалын их сургууль
• 2012.11-2020.02 сар - Захирал, Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургууль
• 2020.01 - ээс одоог хүртгэл - Хөдөлмөрийн Үндэсний Намын Бодлого, судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга

Д. Гантулга нь ХҮН-ын ЕНБ-ийн дарга. Санхүүгийн тооцооллын мэргэжилтэн. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 1973.12.12-нд төрсөн. 
Боловсрол
• 2001-2004 MBA, Их Британи, Манчестер Метрополитаны Их Сургууль
• 1995-1997 Магистр, МУИС-ийн Математик Компьютерийн Сургууль
• 1991-1995 Бакалавр, МУИС-ийн Математик Компьютерийн Сургууль
• МУИС-ийн дэргэдэх Гүнзгийрүүлсэн Сургалттай Сургууль, 1991
Мэргэшил
• Бизнес, биет бус хөрөнгөөр мэргэшсэн RICS-ийн гишүүн үнэлгээчин, 2018
• Актуар аргачлалын диплом, Актуарчдын Институт, Их Британи, 2014
• Санхүү, хөрөнгө оруулалтын сертификат, Актуарчдын Институт, Их Британи, 2014
• Монгол улсын мэргэшсэн үнэлгээчин, 2009
Ажлын туршлага
• 2015 хойш УЗ-ийн гишүүн, ЕНБД, Хөдөлмөрийн Үндэсний Нам
• 2008 хойш Гүйцэтгэх захирал, УЗ-ийн дарга, Монголын Актуарчдын Нийгэмлэг
• 2008 хойш Ерөнхий захирал, ТУЗ-ын дарга, Гэрэгэ Партнерс ХХК
• 2012-2015 Мөнгөний Бодлогын Зөвлөлийн хараат бус гишүүн, Монголбанк, 2013-2015 Хадгаламжийн Даатгалын Корпорацийн Үндэсний хорооны гишүүн
• 2007-2008 Актуарын шинжээч, Грант Торнтон, Лондон, Их Британи

Үнэнбатын Оюунзул “Долоон гарагийн тэмдэглэл”, “Шантралгүй урагшил”, “Зогсолтгүй тэмүүл” номуудын зохиогч, лектор, НАМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга

Д.Энхбаяр 

Даваахүүгийн Пүрэвдаваа
Боловсрол:
1986 он -1996 он Нийслэлийн тэргүүний 1 дүгээр дунд сургууль
1998 он – 2002 он Монгол Бизнес Дээд Сургууль /Эдийн засгаар мэргэшсэн Бизнесийн Удирдлагын Бакалавр/
2005 он – 2007 он Засгийн газрын Хэрэгжүүлэгч Агентлаг
Удирдлагын Академийн Нийгмийн Удирдлагын Сургууль / Удирдахуйн ухааны магистр/
Ажлын туршлага:
2004 он – 2012 он “ЦЭНАН” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2012 он Нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл , экологийн асуудал хариуцсан Орлогч дарга
2012 он – 2017 он Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга
2017 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдол хариуцсан зөвлөх.

Н.Баярмөнх

Овог, нэр: Нацаг Баярмөнх

Төрсөн он: 1972

Мэргэжил: Бизнесийн удирдлага

Гадаад хэл: Англи хэл

Одоогийн албан тушаал: НИТХ-ын төлөөлөгч

 Мэргэжлийн зэрэг, төгссөн сургууль

2006-2009 он: Зочид буудал, аялал жуучлалын менежер ”Хардфорд” Их сургууль

2009-2010 он: Бизнесийн удирдлага Удирдлагын Академи

2013-2014 он: Төрийн удирдлагын магистр Удирдлагын Академи

 Ажил албан тушаал, сонгуульт ажил

1990-1992 он: Түрүүч, байлдагч Дотоодын цэргийн 05-р анги

1992-1995 он: Эргүүлийн цагдаа Дархан хотын Цагдаагийн хэлтэс

2002-2020 он: Захирал “Старжин” ХХК

2008-2010 он: БЗД-ийн 26-р хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга

2008-2012 он: БЗД-ийн ИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгч БЗД-ийн ИТХ

2011-2016 он: МАН-ын 31-р үүрийн дарга БЗД-ийн МАН-ын хорооны дарга БЗД-ийн МАН

2012-2016 он: БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч

2016-2020 он: Тэргүүлэгч, төлөөлөгч НИТХ


Б.Сүхбаатар нь "Суман гүн трэйд" захирал, Улаанбаатар Бизнес хөгжлийн төв НӨҮГ дэд захирал,
TV10 Захирал,"Эрүүл хүнс" ХХК-ийн захирал, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, НОСК-ын захиралаар ажиллаж байсан. 

Б.Пүрэвдагва нь Монгол Ардын Намын дэргэдэх НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, “Thanks man” ТББ-ын тэргүүн зэрэг сонгуульт ажил эрхэлдэг. Тэрбээр Монгол Улсын Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгсөж, 2017 онд Австрали улсын Нью-Кэслийн их сургуульд Тогтвортой хөгжлийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.
• 2009-2011 онд нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо /НАМОХ/-ны дарга
• 2009-2011 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Намын байгуулалтын газрын Улс төрийн ажилтан
• 2011 – 2012 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын шадар туслах
• 2013 – 2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн
• 2016 – 2017 Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын орон тооны зөвлөх зэрэг албан тушаалыг хашиж,
• 2017 оноос Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн.

Сонгинохайрхан
 
9 2 Ц.Төрхүү МАН 11,112
Р.Дагва МАН 10,057
10 2 Б.Сэргэлэнбаатар МАН 9,733
Ц.Баттөр МАН 9,088
11 2 Ж.Сандагсүрэн МАН 10,305
Н.Баярчимэг МАН 10,196
12 2 Г.Төгөлдөр МАН 9,821
М.Говьсайхан МАН 9,345
13 2 Н.Алтаншагай МАН 10,762
Б.Мөнхцэцэг МАН 10,578

Ц.Төрхүү НИТХ-ын төлөөлөгчөөр улиран сонгогдож байна. 

Р.Дагва-Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга

Б.Сэргэлэнбаатар 

Ц.Баттөр- Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн хэлтэст хэлтсийн даргаар ажиллаж байв

Ж.Сандагсүрэн-Сонгинохайрхан Дүүргийн Засаг Даргаар ажиллаж байв.

Н.Баярчимэг нь АНУ-д магистр хамгаалж, Люксембургийн хамтын ажиллагааны нийгэмлэг болон Харвардад мэргэжил дээшлүүлж, хууль эрх зүй, олон улсын бизнесийн удирдлага, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж, томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийн удирдлагын багт ажиллаж ирсэн. 

 Г. Төгөлдөр нь 2015 оны 11 сарын 02-ны өдрөөс Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төсөл хөрөнгө оруулалтын хэлтсийн захирал, Бизнес хамтын ажиллагааны газрын захирал, Дэд захирал, Үйл ажиллагаа хариуцсан захирал, Тэргүүн дэд захирлаар томилогдон ажиллаж байна. Ажлын гараагаа Прайм женерал даатгалд (Тэнгэр даатгал) даатгалын мэргэжилтнээр эхэлсэн ба Мандал даатгал, Грата хуулийн фирм, Пи Си Ди Пи ххк-д менежер, бизнес хөгжлийн захирал, дэд захирал, гүйцэтгэх захирлын албан тушаалд ажилласан 9 жилийн туршлагатай. Бизнесийн удирдлагын бакалавр, санхүүгийн удирдлагын мэргэжилтэй.

М.Говьсайхан- Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байв.

Н.Алтаншагай-Нийслэлийн МАН-ын дэд дарга

Б.Мөнхцэцэг- Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга 

Сүхбаатар
 
14 2 М.Халиунбат МАН 8,569
Д.Бадарсан АН 7,927
15 2 Х.Болормаа АН 10,495
 Б.Эрдэнэсүх АН 10,001

М.Халиунбат нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр улиран сонгогдож байна.

Д.Бадарсан
Төгссөн сургууль : 1995-1999 Хэл Иргэншлийн Дээд Сургууль
1999-2003 Ибаракигийн технологийн үндэсний коллеж
2009-2011 Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
2011-2014 Монгол Улсын Их Сургууль
Боловсрол, мэргэжил,Эрдмийн зэрэг цол : Дээд, Инженер, Бизнесийн удирдлага, Санхүүгийн удирдлага, магистр
Ажилласан байдал : 2003-2005 “Монхит трейдинг” ХХК захирал
2005-2007 УБЦТС ХК-ий төслийн ажилтан
2007 оноос “Юу Эм Кэй” ХХК захирал
2012-2016 СБД-ийн Засаг дарга
Гавъяа шагнал : Худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан, Алтангадас одон
Сонгуульт ажил: 2012, 2016 онд АН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Тэргүүлэгч

Х.Болормаа нь 1987 онд Нийслэлийн 12 дугаар сургууль, 1987-1992 онд Техникийн их сургууль Хүнс, нийтийн хоолны технологич, инженер, 2010-2012 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн.
Ажлын туршлага:
1993-1994 онд Улаанбаатар ресторанд ээлжийн ахлагч, зохион байгуулагч
2003-2006 онд Тэмүүлтэргэл ХХК-д менежер
2007-2012 онд БДТТ ХХК-д захирал
2008-2012 онд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч
2012 оноос Сүхбаатар дүүргийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч
2016 оноос Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байна.

Б.Эрдэнэсүх нь Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн заан цолтой. Монголын Бодибилдинг Фитнессийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.

 

Чингэлтэй
 
16 2 Н.Батсүмбэрэл МАН 9,547
Б.Мөнхбат МАН 9,203
17 2 З.Төмөртөмөө МАН 11,707
Л.Ариунтуяа МАН 11,610

Н.Батсүмбэрэл 2004 онд ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж эхэлснээр улс төрийн гараагаа эхлүүлсэн бөгөөд 2006 онд Монгол Ардын Намд элсэж албан ёсны намын гишүүн болжээ.
Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, НАМОХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, МАН-ын нарийн бичгийн даргын зөвлөх гэхчлэн улс төрийн өндөр албан тушаалын ажлуудыг хийж хэрэгжүүлж байсан. Чингэлтэй дүүргийн засаг даргаар ажиллаж байсан. 

Б.Мөнхбат НИТХ төлөөлөгчөөр улиран сонгогдож байна.

З.Төмөртөмөө нь УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллаж байсан. 

Л.Ариунтуяа Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч хийж байсан.

Хан-Уул
 
18 2 Ж.Алдаржавхлан МАН 9,907
Б.Мягмар МАН 7,879
19 2 Л.Отгонбаатар АН 6,563
Б.Өнөбат МАН 6,527
20 2 Б.Одсүрэн МАН 8,315
П.Ганзориг ХҮН 7,585

 

Ж.Алдаржавхлан НИТХ төлөөлөгч, Хан-Уул дүүргийн засаг дарга

Б.Мягмар нь Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны даргаар ажиллаж байсан. 

Л.Отгонбаатар

Б.Өнөбат нь “МИАТ” ХК-ийн нисгэгч. Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийг төгсөөд аавынхаа мэргэжлийг өвлөхөөр шийдэн, 2007-2008 онд АНУ-ын Калифорни мужийн “Sierra University” сургуульд суралцаж, арилжааны нисгэгчийн мэргэжил эзэмшсэн байна.

Б.Одсүрэн нь Метро Девелопмент Группийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга, МХБХ-ны сахилга батын хорооны гишүүн. 

П.Ганзориг “Монре Даатгал” Компанийн Гүйцэтгэх Захирал

Багануур
 
21 2 С.Даваасүрэн МАН 5,482
Т.Отгонболд МАН 5,193
Багахангай 22 1 С.Эрдэнэбаяр МАН 1,205
Налайх 23 2 Ч.Раднаабазар МАН 7,962
Б.Нэргүй МАН 6,954

С.Даваасүрэн нь 1991-1995 онд МУИС-ийг төгсөж, 1995-1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд магистр, 1999-2001 онд Их Британийн Нэгдсэн Вант Улсын Манчестрийн их сургуульд мастер, 2005-2011 онд АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд докторын зэрэг тус тус хамгаалжээ. АНУ, Англи, Югослав зэрэг орнуудад мэргэшил дээшлүүлсэн байна.
Тэрбээр 1996-2003 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багш, 2001-2003 онд Тогтвортой амьжиргаа төслийн ерөнхий зохицуулагч, 2003-2005 онд Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирал, 2005-2007 онд АНУ-ын Хэритэйж Юнайтад Вэй судалгааны байгууллагад судлаач, 2006-2008 онд АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд багш, 2008-2009 онд АНУ-ын Дахин хөрөнгө оруулалтын корпорацид шинжээч, зөвлөх, 2010-2012 онд МУИС-д ахлах багш, тэнхимийн орлогч эрхлэгч, эрхлэгч, 2014 оноос МАН-ын даргын эдийн засгийн зөвлөхөөр, 2016 оноос СЗХ-ны даргаар ажиллаж байсан.

Т.Отгонболд нь Багануур дүүргийн засаг даргын орлогчоор ажиллаж байсан. 

С.Эрдэнэбаяр нь Багахангай дүүргийн засаг даргаар ажиллаж байсан.

Ч.Раднаабазар нь Налайх дүүргийн засаг даргаар ажиллаж байсан.

Б.Нэргүйгийн хувьд Налайх дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан. Цэргийн их сургууль төгссөн. 2010 оноос эхлэн Налайх дүүргийн Засаг даргын ТББ-олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад дүүргийн ИТХ-д сонгогдсон байдаг.

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.181.178Зочин   • 2020, 10 сарын 19. 9 цаг 56 минут

Энэ НИТХ-д хийх ажил байхгүй ээ хамт олноороо нийлж биеэ биенээ шагнасан гадаадад туршлага судлах хуралд олон цагаар сууж ядаргаанд орсон нэрээр сая саяаар төгрөг зарцуулах олон олон тогтоол гаргах ажилтай

223.38.63.67Иргэн   • 2020, 10 сарын 16. 23 цаг 03 минут

Дагваас бусад нь сонгожээ. Энэ нэг өгөр толгой одоо тэтгэвэртээ гар.

66.181.161.60Зочин   • 2020, 10 сарын 16. 21 цаг 05 минут

Zuv humuus nudee olj songogdson bn. Bitgii ataarh.

103.57.92.134n   • 2020, 10 сарын 16. 17 цаг 45 минут

buun tsvnh barigch dargantsar.daldgaruud b.adaa

66.181.161.99Зочин   • 2020, 10 сарын 16. 14 цаг 52 минут

Dandaa ihenhi ni oyutnii holboo ntr gsn hend hereggui holboo uu dargantsar hisen tsagaan gartanguud shireenii ard yambalah durtai joomnuud bna uls iim bertegchin novshnuudaar yadgiin ulsiin hurungu mungu idej shamshigduulj sursan hulgaich nar

202.126.89.220баатар   • 2020, 10 сарын 16. 14 цаг 04 минут

харамсалтай анхан шатны ажлуд хийж байсан хүн алга шахуу байна гэдэг чинь жинхэнэ үүрэг гүйцэтгэх ажлын онцлогыг ойлгохгүй хүн ДАРГА болно гэхээр харамсалтай байна

59.153.84.139Зочин   • 2020, 10 сарын 16. 13 цаг 55 минут

ДАГВА МАГВА ГЭХЭЭС БИШ. ДАЖГҮЙ ОЮУНЛАГ ЗАЛУУЧУУД СОНГОГДЖЭЭ УУЛ НЬ. ОДОО НАМ НТЭР ГЭЛГҮЙ ХООРОНДОО ЭВТЭЙ ХҮЧТЭЙ УЛААНБААТАР ХОТОО УДИРДААД ЯВААРАЙ. БҮГДЭД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.

202.9.40.1Зочин   • 2020, 10 сарын 16. 13 цаг 43 минут

d enxtuya aa gej

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.