БАЙР СУУРЬ: Иргэд хотын шинэ удирдлага, төлөөлөгчдөд юу хэлэв

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль орон даяар болж өнгөрлөө. Улмаар нийслэлд МАН 34, АН 8, ХҮН 3 суудал авч, орон нутагт МАН 13, АН 8 суудал авч, МАН үнэмлэхүй ялалт байгуулав. 

Ялалт байгуулсан Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар "Хотын шинэ даргыг тун удахгүй зарлаж, томилох болно. Мөн НИТХ-ын шинэ төлөөлөгчдийн хурлыг яаралтай хийнэ. Улс оронд хийж хэрэгжүүлэх ажил маш их байгаа учир ажилдаа шуурхайлан орно" гэсэн юм. 

Тэгвэл Хотын шинэ дарга болон НИТХ-ын шинэ төлөөлөгчдөөс иргэд ямар ажлыг нэн тэргүүнд хийж хэрэгжүүлэхийг хүсч байгаа талаарх байр суурийг нь сонслоо. 

Баянгол дүүргийн иргэн Б.Эрдэнэцэцэг: Санхүү, эдийн засаг, түгжрэл яриад байхаар хог мэтийн жижиг асуудлууд мартагдаад байна

-Одоогоор хэн, хаана сонгогдсон талаар мэдээлэл дутмаг байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүс ард түмнийхээ төлөө маш сайн ажиллаасай гэж бодож байна. Миний хувьд залуучуудыг түлхүү сонгосон байх гэж бодож байна. Орчин үеийн залуусын мэдлэг боловсрол өндөр болсон. Тиймээс тэдгээр залуу боловсон хүчнийг хууль дүрмийн дагуу зөв чиглүүлж ажиллуулах хэрэгтэй байх. Мөн нийслэлчүүдэд тулгамдаад буй хог хаягдлын талаарх асуудлуудыг шийдвэрлээсэй. Хотын гудамж талбайд хаа сайгүй л хог байна. Хотоо цэвэрхэн байлгах хэрэгтэй. Тиймээс ажлын төлөвлөгөөгөө багаас нь эхлэх хэрэгтэй болов уу. Санхүү, эдийн засаг, хотын түгжрэл гэж ярьсаар нүдэнд үзэгдэх жижиг асуудлуудыг мартагдах тал ажиглагдаж байна.

Баянзүрх дүүргийн иргэн С.Гансүх: Монголчууд диваажинд амьдарч байгаагаа ойлгох хэрэгтэй

-Хөл хорио тогтоосон энэ хэцүү цаг үед шинээр сонгогдсон хүмүүс хуучин жишгийг сахиж, ажлаа сайн хийгээсэй гэж хүсч байна. Иргэдийн төлөөлөл болж сонгогдсон хүмүүс өөрсдийнхөө ажлыг сайн мэдэж байгаа байх. Монголчууд тэгтлээ модоо барьж, хоосорч ядуураагүй байна. Бүгд өөрсдийнхөө төлөө хөдөлмөрлөж сайхан амьдарч байгаа. Монголчууд диваажинд амьдарч байна. Дэлхийн бусад улс орны иргэдтэй өөрсдийгөө харьцуулж харах хэрэгтэй.

Сүхбаатар дүүргийн иргэн Н.Отгоо: Нам биш ард иргэдийнхээ төлөө ажиллах хэрэгтэй

-Шинэ хотын дарга, төлөөлөгчдөөс эхлээд гудамж талбайн гэрэлтүүлэг, замын түгжрэлийн асуудлыг шийдэж өгөөсэй гэж хүсч байна. Жишээлбэл, Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд гэрэлтүүлэг маш муу байдаг. Хэдийгээр өнгөрсөн жилүүдийг бодвол энэ жил хамаагүй дээр байгаа ч бас л хэцүү байна. Иргэдийн төлөөлөл болж төрд сонгогдсон хүмүүс намынхаа ажлыг гүйцэтгэхээсээ илүү иргэдийг төлөөлж бидэнд хэрэгтэй хууль, дүрмийг боловсруулах хэрэгтэй байна. Аз жаргалтай Улаанбаатарыг бий болгох гэж хөдөлмөрлөх хэрэгтэй. Гэхдээ хараад байхад хотын удирдлагууд өөрсдийнхөө намыг л өөд нь татах ажлуудыг хийх юм. Тиймээс өөрсдийнхөө эрх, үүргээс нам гэдэг зүйлийг ангид байлгаж сурахыг  хүсэж байна.

Баянгол дүүргийн иргэн Ж.Чойжил : Замын түгжрэлийн асуудлыг хурдан шийдээсэй

-Өнгөрсөн сонгуулиудын талаар юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Бид сонгоод л байдаг. Гэвч сонгогдсон хүмүүс сайн ажиллаж байгаа эсэх нь одоогоор харагдахгүй л байна. Ажлаа хийдэг хүмүүс байдаг л байх . Гэвч санаанд хүрдэг нь цөөхөн юм.  Нэн түрүүнд замын түгжрэлийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Сонгогдсон хүмүүс маань ирэх дөрвөн жилд ард иргэдийнхээ  нүдэнд  үзэгдэх ажил хийгээсэй.

-Баянгол дүүргийн иргэн: Төрийн түшээдэд улс орноо хөгжүүлэх сэтгэл дутаж байна

-Хотоо тохижуулж, иргэдийг уур бухимдлаас нь ангижруулах хэрэгтэй. Замын түгжрэлийг бууруулж, ахмад настнуудын хөнгөлөлттэй эмийн олголт зэрэг олон асуудлыг шийдвэрлээсэй. Хөгшин, залуу ялгаагүй бүгд замын түгжрэлээс болж бухимдаж байна. Шинээр сонгогдсон төрийн түшээд ард түмнийхээ төлөө ажлаа чин сэтгэлээсээ хийгээсэй. Сэтгэл байвал бүх юм болно. Ямар нэгэншалтаг, шалтгаан огт сонин биш. Ямарч ажлыг чин сэтгэлээсээ хийвэл ямар шалтаг шалтгааныг даваад л гарна. Улс орноо хөгжүүлье, хүмүүсийг аз жаргалтай байлгах сэтгэл байвал бүх юм болно, бүтнэ. Монголд сэтгэлтэй хүн л дутаж байна.  Манайд мөнгө, байгалийн баялаг гээд бүгд л  байна.

-Баянзүрх дүүргийн иргэн: Өөрсдийнхөө төлөө биш ард түмний төлөө ажиллавал улс хөгжинө

-Өөрсдийнхөө төлөө биш санал өгсөн сонгогчдынхоо төлөө ажиллаасай гэж бодож байна. Одоо сонгогчдынхоо төлөө ажилладаг хүн алга. Ард түмэн юуны тулд тэдэнд санал өгч байгаа билээ тэрийг ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн нийгэм бүхэлдээ өөрчлөгдөж, хүмүүсийн мөн чанар ч өөрчлөгдсөн байна. Дарга болохын төлөө л төрд сонгогдож байна. Өөрсдийнхөө төлөө биш иргэдийнхээ төлөө юм хийгээсэй. Яг юу хийнэ гэж сонгогдсон билээ дээ. Тэр амлалтаа биелүүлэх  хэрэгтэй. Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр боловсруулсан байдаг. Тэнд хийхээр төлөвлөсөн ажил нь бодитойгоор хэрэгжсэн  юм байдаггүй. Харин өөрсдөдөө мөрийн хөтөлбөрөө 100 хувь хэрэгжсэн гэдэг үнэлгээ тавьдаг.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Ш.Сэржмядаг: Хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангасан ажлыг түлхүү хийх хэрэгтэй

-Шинээр сонгогдсон төлөөлөгчид үүргээ ухамсарлаж, амлалтаа биелүүлээсэй. Хотын түгжрэл, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, хүүхэд багачуудыг чөлөөт цагаа өнгөрүүлэх орчноор хангаж өгөөсэй. Бидний ирээдүй бол хүүхдүүд гэдгийг анхаарах хэрэгтэй. Зөвхөн эцэг, эхчүүдээс гадна шат шатны удирдлагууд хүүхдийн төлөө ажлуудыг сайн хийгээсэй. Мөн улсын сургууль, цэцэрлэгийн гадна, дотор орчныг сайжруулаасай. Хүүхдүүдийн орчинг аюулгүй байлгаж, бүрэн камержуулах хэрэгтэй. Өдөрт хэчнээн хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгааг бид мэдэхгүй. 

Баянзүрх дүүргийн иргэн Б.Гансүх: Нийгмийн даатгал, халамжийн үйлчилгээг тэгш хуваарилахад анхаарах хэрэгтэй

-Ард түмний төлөөлөл болсон залуучуудыг "Сэтгэл санаагаа дайчилж, ард түмнийхээ төлөө чин сэтгэлээсээ ажиллаасай" хэмээн хүсч байна. Мөн хотын удирдлагууд түгжрэлийн асуудлыг хурдан хугацааанд шийдэх шаардлагатай байна. Тэр тусмаа халамж, тэтгэмжийн мөнгийг хяналттай тараадаг байгаасай. Нийгмийн эмзэг бүлэгт багтдаг иргэдэд төрийн хишиг хүрч чадахгүй байна. Ихэнх хүмүүс нийгмийн халамжийн үйлчилгээ хавтгайрсан хэмээн шүүмжилдэг ч авах ёстой эзэддээ хүрч чаддаггүй. Танил тал, арын хаалга ашиглаж халамж, тэтгэвэр, хүнсний талон авдаг хүмүүс маш олон байдаг. 

 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03Хөшөөнүүд чихэвч зүүсэн нь Монос Хүнс ХК-ийн “ХЭНЭГТЭЙ МОНГОЛ ЭР ХҮН” нийгмийн нөлөөллийн төслийн эхлэл байжээ3 сар 13. 19:40СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20Д.Ангар: Монголын Эдийн засгийг 30 жил хорлосон институци бол Монголбанк2022, 12 сар 17. 17:03Шадар сайд С.Амарсайхан “Ипотекийн зээлийн хүүг бууруулах” асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар оруулна2022, 12 сар 13. 22:40"Тавантолгой ХХК"-ийн ТУЗ-өөс уриалга гаргалаа2022, 12 сар 5. 20:3395 дахь удаагийн Архивчдын өдөр тохиож байна2022, 12 сар 5. 14:03“Алтан үзэг” улсын наадмын шилдгүүд шалгарлаа2022, 12 сар 5. 14:00Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй2022, 12 сар 5. 13:56Улстөрийн задлан С.Баярцогт2022, 12 сар 5. 13:27ТЦА: Офицеруудын ордноос Таван шар хүртэлх замын нэгдүгээр эгнээгээр зөвшөөрсөн автомашинууд л зорчино2022, 12 сар 4. 13:53Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа2022, 12 сар 2. 13:51
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.