2020 оны 10-р сарын 20
8 цаг 00 минут

Ц.Баярбат: Тухайн иргэний цалин өндөр, орлого хангалттай бол 6 хувийн зээл авахад хамтран зээлдэгч шаардахгүй

Ипотекийн зээлийн хүүг 8-аас 6 болгож бууруулж,  арилжааны банкуудаар олгож эхэлсэн билээ. Тэгвэл ипотекийн зээлийн хүүн 6 хувь болсонтой холбогдуулан журамд ямар өөрчлөлт орсон эсэх талаар БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Баярбаттай ярилцлаа.

-Ипотекийн зээлийн хүү 6 хувь болсон. Зээлийг олгоод эхэлсэн гэсэн. Хүү буурсантай холбоотойгоор ипотекийн зээлийн журамд ямар өөрчлөлт орсон бэ?

-Зээл олголт эхэлчихсэн. УИХ-ын чуулганаар 2021 оны төсөв хэлэлцэх үеэр БХБ-ын сайд Б.Мөнхбаатар энэ талаар мэдээлэл өгсөн гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Монголбанкнаас холбогдох шийдвэрүүд нь гараад, арилжааны банкуудад хүргүүлчихсэн. Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар баталсан ипотекийн зээлийн журамд өөрчлөлт орж байгаа. Гэхдээ хоёрхон заалтад л өөрчлөлт орсон. Тодруулбал, хуучин журамд ипотекийн зээлийн хүү 8 хувь байна гэж заасан байсан. Одоо 6 хувь болж өөрчлөгдсөн. Түүнээс гадна, амины орон сууцанд олгодог ипотекийн зээлийг нийслэл хотод өгдөг болж байгаа юм. Өмнө нь зөвхөн аймаг, сумын түвшинд л олгодог байсан. Ийм л үндсэн хоёр өөрчлөлт орж байна. Бусад журмууд хэвээрээ байгаа, өөрчлөгдөөгүй.

-Иргэдийн хамгийн их сонирхож байгаа зүйл нь 6 хувийн хүүтэй зээлийг хэр урт хугацаанд олгох вэ гэдэг асуулт байна. Өмнө нь 5 хувийн зээл өгч байсан ч багахан хугацаанд хэрэгжүүлээд л зогсоосон түүх байгаа шүү дээ?

-Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тодорхой зорилтуудыг тавьсан. Түүний нэг нь ипотекийн зээлийн хүүг бууруулах. Нийгмийн даатгал төлдөг иргэдэд анх удаа орон сууц авахад нь 4-6 хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгоно гэсэн зорилтыг багтаасан. Энэ зорилтыг хэрэгжүүлж байгаа алхам. Засгийн газар зорилтоо тавьчихсан. 6 хувийн хүүтэй зээл өгөх ажлаа ч эхлүүлчихлээ. Тиймээс цаашид өснө гэсэн тооцоо байхгүй. Харин ч хүүг дахиад бууруулах боломж байгаа эсэхийг л судалж, зорино уу гэхээс биш өсөхгүй. Аль ч засгийн үед иргэдэд аль болох хүү багатай зээл олгохыг л зорино. Зөвхөн ипотекийн гэлтгүй бусад төрлийн зээлийн хүүг ч бууруулах бодлого барьж байна. Монголбанк ч бодлогынхоо хүүг бууруулж байгаа.  2013 онд 8 хувийн хүүтэй ипотекийн зээл гаргаж байхад Монголбанкны бодлогын хүү 12 хувь байсан. Гэтэл одоо бүр 8 хувь руу орж ирж байна.  Эдийн засаг, санхүү талаасаа харвал ипотекийн зээлийн хүү эргэж өсөх нөхцөл байдал ажиглагдахгүй байгаа юм.

-Ипотекийн зээлийн хүртээмж бага байгаа талаар шүүмжлэл багагүй гарч байсан. Цаашид ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх бодлого баримтлах уу. Зургаан хувийн хүүтэй болохоор энэ хөтөлбөрийн зээлийн эрэлт нэмэгдэх нь тодорхой?

-Бид ипотекийн зээлийн эх үүсвэрийг аль болох нэмэгдүүлэх л зорилго тавьдаг. Гэхдээ хэд хэдэн нөхцлөөс нэмэгдэх эсэх нь хамаарч байдаг. Нэгдүгээрт, улс орны эдийн засгийн нөхцөл байдал байна. Коронавирусийн үед дэлхий нийтээрээ л эдийн засаг хүндэрчихсэн, төсөв мөнгө хүрэлцээгүй болсон. Ийм хүнд үед бид бодлогоо гаргаад, ипотекийн зээлийн хөтөлбөрөө боломжийн хэмжээнд авч явж байна. Эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, хөрөнгө оруулалт өсөөд ирвэл эх үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой. Нөгөө талдаа орон сууцны зах зээлээ бид бас харах ёстой. Орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлт гэдэг том хүчин зүйл бий. Энэ харьцааг зөв хадгалж явахгүй бол эргээд эдийн засгаа хямраах эрсдэлтэй. 2013 онд ипотекийн зээлийг бий болгоод, гэнэт их хэмжээний зээл иргэдэд олгож эхэлсэн. Гэтэл орон сууцны нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхээ болиод, үнэ нь өсчихсөн.  Тиймээс бүх талаас нь бодолцож үзэж, тооцож байж үе шаттайгаар эх үүсвэрээ нэмэгдүүлэх ёстой. Түүнээс огцом өсгөж болохгүй.

Гэхдээ санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэдүүлэх талаас нь Засгийн газар бодлогоо гаргаад ажиллаж байна. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хуримтлалын санг бий болгох талаар тусгаж өгсөн. Хуримтлалын санг бий болгож, тэр хөрөнгөө иргэдээ орон сууцаар хангахад зарцуулах юм. Энэ нь цаанаа нийгмийн даатгалынхаа тогтолцоотой уялдаатай байна. Хуримтлалын санд ямар эх үүсвэрээс хөрөнгө татах вэ гэдгийг ч тооцоод ажиллаж байгаа. Хэрвээ хуримтлалын сангаа бид байгуулчихвал тэндээ хөрөнгөө хуримтлуулаад ажиллах боломж бүрдэнэ. Одоо ипотекийн зээлд өгч байгаа хөрөнгийн эх үүсвэр нь Монголбанкных. Хоёрдугаарт, арилжааны банкууд бас өөрсдийнхөө эх үүсвэрээр зээл олгоно. Энэ хоёр эх үүсвэрээс зээлийг шийдээд, иргэддээ 6 хувийн хүүтэйгээр олгоно. Энэ жилийн хувьд энэ чигээрээ л явна. Цаашид бусад эх үүсвэрүүдийг татах арга хэмжээ авна гэсэн зорилттой байна.

-Монголбанк нэгэнт өгсөн ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс орж ирсэн мөнгөө буцааж зээлэх маягаар 8 хувийн зээлийг өгч байсан. Яг тэр маягаар л 6 хувийн зээлээ олгоод явна гэсэн үг байх нь?

-Одоо Монголбанк ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс орж ирж буй эх үүсвэрээ ашиглаад, зээлээ олгож байгаа. Та бүхэн мэдэж байгаа байх, Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан. Хөтөлбөрт хамрагдахад ОУВС-гаас нөхцөл, шаардлагаа гаргаж, манайд тавина. Тэр утгаараа Монголбанк янз бүрийн хөрөнгийн эх үүсвэрийг ипотекийн зээлд зориулж ашиглах боломжгүй, хориотой. Яг л зөвшөөрөгдсөн хэмжээнд эх үүсвэрүүдээ шийдээд л яьж байна. Цаашид Засгийн газар өөр эх үүсвэрийг шийдээд оруулаад ирвэл боломжууд улам л нэмэгдэнэ. Монголчуудын хувьд нэг хачирхалтай зантай. Шинэ зүйл гараад ирэхээр л дараалал үүсгээд, давчдаад, хурдхан авах гээд л хичээгээд, өөрсдөдөө бухимдал үүсгээд байдаг. Энэ хөтөлбөр үе шаттайгаар хэрэгжээд л явна. Иргэд урьдчилгаагаа цуглуулаад, шаардлагаа биелүүлээд л банкиндаа очиход болно. Өнөөдөр л өгөөд дуусчих гэж байгаа юм шиг хандах хэрэггүй гэж зөвлөе.

-Арилжааны банкны зээлийн дундаж хүү 15-16 хувьтай байгаа. Гэтэл ипотекийн зээлийн хүү 6 хувь байна. Банкууд өөрсдийнхөө эх үүсвэрээр ипотекийн зээл гаргахад зориулж Засгийн газраас хүүгийн татаас өгч байгаа юм уу?

-Өгөхгүй. Монголбанк арилжааны банкуудтайгаа гэрээ хийгээд, тохирч байгаа. Ипотекийн зээлийн 8 хувийн хүүг 6 болгож бууруулахын тулд бид маш их тооцоо, судалгаа хийсэн. Тэгж байж хүүг бууруулсан. Ямар зардлаа бууруулбал хүүг багасгаж болох вэ гэдэг бүх тооцоог хийсэн. Нөгөө талаар арилжааны банк гэдэг чинь ашгийн төлөө байгууллага. Бид банкуудыг ямар ч ашиггүй ажиллуулах зүйл хийнэ гэж байхгүй. Ипотекийн зээлийн хүүг бууруулахын тулд бид Үнэт цаасжуулах купоны жигнэсэн дундаж хүүг нэг нэгж хувиар бууруулсан. Хоёрдугаарт, МИК-д хуримтлагдсан хөрөнгийн нөөцийн хэмжээг нэг нэгж хувиар бууруулах арга хэмжээ авсан. Ийм байдлаар хоёр хувиар хүү бууруулах арга хэмжээг авлаа.

-Банкны шалгуурыг багасгах боломжтой эсэх талаар иргэд байнга асуудаг. Урьдчилгаа 30 хувийг бууруулахыг хүсэх хүн цөөнгүй байдаг. Банкны шалгууртай холбоотой өөрчлөлт орсон уу, хэвээрээ байгаа юу?

-Энэ зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг банкны систем бий болгож байна. Тэр эх үүсвэрээ банкаар дамжуулан олгож байгаа. Тэгэхээр банкны дүрэм, журмын дагуу л зээлээ олгоно. Коронавирусийн халдвараас үүдээд банкуудын чанаргүй зээлийн хэмжээ өссөн. Банкны салбар хямарвал аюултай шүү дээ. Тиймээс эрсдэлээ бууруулахын тулд банкууд нөхцөл, шаардлагаа тавьдаг. Ипотекийн зээлийн 97.7 хувь нь найдвартай гэдэг ангилалд багтаж байна. Ердөө л 2.3 хувь нь л чанаргүй зээл. Зээлдэгчдэд банкнаас тавьж байгаа нөхцөл шаардлага зөв учраас хамгийн найдвартай зээл болж байна шүү дээ. Зээл олгож байгаа болон авч хүн хоёулаа хариуцлага хүлээх ёстой. Тэгэхгүй бол эдийн засгаа хямраах ч эрсдэлтэй. Хүн болгоны жишээ татаж ярьдаг Америкийн эдийн засгийн хямрал байна. Хэтэрхий хавтгайруулж зээл олгосноос болоод хямарчихсан. Тийм байдалд орохгүй нь тулд банк шалгуураа дүрэм, журмынхаа дагуу тавих л ёстой. Тиймээс 30 хувиа төлөөд, 70 хувьд нь зээл ав гэсэн журам өөрчлөгдөөгүй.

-Ипотекийн зургаан хувийн зээл авахад хамтран зээлдэг шаардахгүй гэдэг мэдээлэл гарсан. Энэ талаар тайлбар өгвөл?

-Би тэр мэдээллийг уншсан, харин хаанаас өгснийг мэдсэнгүй. Хамтран зээлдэгч гэдэг тухайн хүний орлого нь хангалттай, тэрийгээ нотолж чадах эсэхээс л хамаарна шүү дээ. Ипотекийн зээлийн журамд Зээлийн эргэн төлөлт нь өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж заасан байгаа. Тэгэхээр орлогоо нотлох л ёстой болно.  Хэрвээ таны цалин хангалттай өндөр, энэ шаардлагыг биелүүлэхээр бол хамтран зээлдэгч шаардахгүй байж болно.

Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд, ипотекийн зээлийн 25 орчим хувийг орон нутагт олгохоор бодлого барьж байгаа. Мөн төрийн албан хаагчдад ипотекийн зээлийн эх үүсвэрийн 15 орчим хувийг зарцуулж, зээл олгоно гэсэн зохицуулалтыг барьж ажиллаж байна.

-Ипотекийн зээл авах гэхээр олддоггүй. Гэтэл зээл гаргаж өгнө гэх зэргээр арилжааны банкинд ажилладаг хүмүүс мөнгө төгрөг авдаг гэдэг хэл ам байдаг.  Зээлийн хүү зургаан хувь болохоор иргэд ипотекийн зээл авах нь бүр ч нэмэгдэнэ. Түүнийгээ дагаад арилжааны банкууд зээл олгохгүй байна, мөнгө төгрөг өгч байж зээлээ бүтээлээ гэх хэл ам улам нэмэгдэх байх. БХБЯ энэ чиглэлд Монголбанктай хамтраад хяналт тавих ажил хийх үү?

-Гарч байгаа гомдол, санал нь банкуудтай холбоотой байдаг. Тийм учраас Монголбанк голлон хариуцна. Монголбанкны зүгээс хэрвээ ийм асуудал байгаа бол мэдэгдээрэй гэдэг. Яагаад гэвэл Монголбанкнаас хөрөнгийн эх үүсвэрийг шийдэж байгаа. Засгийн газраас оролцож байгаа зүйл байхгүй. Хэрвээ Засгийн газар эх үүсвэрийн тодорхой хувийг гаргаж байгаа бол бид шалгаж, тогтоодог. Монголбанк, банкууд өөрсдөө гаргаж байгаа учраас олгосон мөнгийг нь зориулалтын дагуу зарцуулж байна уу гэдгийг хянана, шалгана. Гэхдээ манайд ч бас энэ чиглэлээр ажилладаг бүтэц бий. Иргэд хандвал бид тодорхой хэмжээнд ажиллаж, шалгаж тогтоох боломжтой.  

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.245.220zochin   • 2020, 11 сарын 7. 9 цаг 55 минут

iim undur tsalintai hvmvvs haana bgaan hed gej tootsoolj bgaan.

202.21.118.58Зочин   • 2020, 10 сарын 27. 13 цаг 53 минут

8 % - зээлтэй хүмүүсээ бүгд тэмцэл хийе эээ...Хамтарч босьё ...тэгэхгүй бол МАН дээрэлхэж байна

202.21.118.58Зочин   • 2020, 10 сарын 27. 13 цаг 51 минут

8:% зээл авсан хүмүүсээ 6% болгоочээ.......МАН намаа

64.119.23.146Зочин   • 2020, 10 сарын 23. 20 цаг 52 минут

Ulder yriad bgaarai.. 8% ugj chadahgui bj

202.179.21.213зочин   • 2020, 10 сарын 21. 11 цаг 47 минут

Төрд суугаа түшмэл ийм л юм яриад сууж байна ш тэ. Баян хоосны ялгаа улам их болж баян хүнд үйлчилсэн бодлого явуулаад ядуу жириин ард иргэдээ орхиод байна наадуул чинь Хүрэлсүхээ???

202.21.109.45Зочин   • 2020, 10 сарын 20. 22 цаг 10 минут

Гадаадад байгаа залуусыг байрны зээлэнд орох нөхцөлөөр хангаач

66.181.177.102Буурч л байг   • 2020, 10 сарын 20. 17 цаг 33 минут

Миний хүүхдүүд 10 жилийн дараа байр авах үед 3 хувь болох байх.

103.229.120.130irgen   • 2020, 10 сарын 20. 17 цаг 17 минут

8 huviin zeel avsan humuusiinhiigee yadaj 7 bolgood ugchihvul sain baigaa yum daa

103.229.120.130irgen   • 2020, 10 сарын 20. 17 цаг 15 минут

yadaj 100 metr kvadrat bolgood uguh heregtei baina shuu manaihaan Anhaaraarai.Avah gej baigaa zarah gej baigaa ali alind ni heregtei sh dee. Buh yumand hyazgaar tavih bas yalgavarlah asuudal ih baina shuu. Gants biye humuusiin emzeg tseg deer dandaa daramt irdeg shuu.avsan zeelee tulj chadaj l baival boloo bish uu?

202.126.89.30Зочин   • 2020, 10 сарын 20. 17 цаг 09 минут

Yag zuv orlogotoi undur tsalintai hun zeel avaad huu tuluud yavna gene hutsvaa

110.44.192.38иргэн   • 2020, 10 сарын 20. 15 цаг 35 минут

Иргэдээ байнга ялгаварлан гадуурхдаг байдал хэзээ арилах болоо.

203.217.139.243Зочин   • 2020, 10 сарын 20. 13 цаг 53 минут

80m2-aar hyazgaarladgiig boliochee, olon am bultei aild bair avah zeel oldohgiu bna

124.158.95.14ЗОЧИН   • 2020, 10 сарын 20. 10 цаг 33 минут

БИТГИЙ ХУДЛАА ҮЛГЭР ЯРИАД БАЙГААЧ, ӨНДӨР ЦАЛИНТАЙ, ХАНГАЛТТАЙ ОРЛОГОТОЙ ХҮН ЗЭЭЛ АВААД ЯВАХ УУ? ЯАВАХГҮЙ Ш ТЭЭ, БЭЛЭН МӨНГӨӨРӨӨ Л ХУДАЛДААД АВЧИХДАГ ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ??? ЗҮГЭЭР Л ТЭГШ БАЙДЛААР ХАНДААЧ ДЭЭ? ТЭГЭЭД Ч БАНКУУД ДЭЭР ОЧИХООР ЯМАР НЭГЭН ШААРДЛАГА ТАВИАД ЗЭЭЛ ОЛДОХ НЬ ХОВОР ШҮҮ ДЭЭ??

202.9.46.49Зочин   • 2020, 10 сарын 20. 12 цаг 31 минут

Өндөр цалинтай байлаа гээд орон сууц бэлнээр авч чадахгүй шдээ

202.9.46.176зээлдэгч   • 2020, 10 сарын 20. 9 цаг 29 минут

8% хувийн зээл олгож эхэлснээс хойш зээл авсан хүмүүссар бүр төлөөд л байгаа хирнээ одоо хүүгийн төлбөрөөсөө ч салаагүй үндсэн зээл нь төлөгдөөгүй хэвээрээ л байгаа. Тэднийг 6% руу шилжүүлэх л хэрэгтэй шүү дээ. Өдийг хүртэл банкинд хангалттай хүү төлсөн. Шилжүүлэхгүй бол 8%-ынхан нэгдэж тэмцэх л болно доо

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.