2020 оны 10-р сарын 21
8 цаг 10 минут

Т.Мөнхсайхан: Эмийн хэрэглээг зохицуулсанаар тураана, эрүүлжүүлнэ гэсэн бүтээгдэхүүний зохицуулалт сайжрана

      Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Энэ үеэр гишүүдийн хэлсэн үгийг протоколдон хүргэж байна. 

   Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах зорилгоор эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэх эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг эрсдэлээр ангилан бүртгэх шинэ зохицуулалтыг оруулж, эм, уламжлалт эм, малын эмийг сонгох, бүртгэх зарчим, шалгуур болон эм үйлдвэрлэгч, импортлогчийн эмийн чанар, аюулгүй байдалд хүлээх хариуцлагыг нэмэгдүүлж, эмийн хяналтад нэгдсэн цахим программ хангамж нэвтрүүлэхээр тусгасан.

Мөн эмийн зохистой хэрэглээ, сонголт, жор бичилтийг сайжруулах зорилгоор эмийн жорыг заавар удирдамжид үндэслэн бичих, цахим жор хэрэглэх, эм хангамжийн байгууллага, эмч төлөөлөгч нарын эмийг зах зээлд таниулах, нэвтрүүлэх үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгаад байгаа. Энэ хүрээнд иргэд эм гэж төөрөгдөн хэрэглэдэг эрүүлжүүлнэ, тураана, таргалуулна гэсэн хэт дөвийлгөсөн зар сурталчилгаатай бүтээгдэхүүний зохицуулалт сайжрана. Түүнчлэн эмийн хангамж, хүртээмж, иргэдийн эм худалдан авах боломжийг нэмэгдүүлэхээр эмийн үнийн ил тод байдлыг хангах, гадаад, дотоодын жишиг үнийг нэвтрүүлэх, түгээлтийн шат бүрт эмийн үнийг зохицуулах, иргэд шуудан илгээмжээр эмийг хүлээн авах эрх зүйн орчныг шинэчлэхээр тусгасан"

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Манай улсын иргэд бусад улстай харьцуулахад 5-6 дахин үнэтэй эм хэрэглэдэг. Хилээр орж ирж 3 гурван эмийн 1 нь бүртгэлгүй буюу баталгаатай эсэх нь эргэлзээтэй"

Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд "2005 онд батлагдсан  хуульд малын эм, хүний эм хоёрыг цугт нь зохицуулсан. Олон улсад ч мөн эмэнд тавигдах шаардлагууд нь ижил учраас цугт нь зохицуулдаг. Шинээр байгуулж буй агентлаг болох Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар судалгаа хийж, судалгааны үндсэн дээр тухайн эм хэдэн төгрөгөөр борлуулагдах вэ гэдгийг тооцоолдог байхаар төлөвлөж байна. Одоо байгаа хууль эмийн үнийг Засгийн газар тогтооно гэсэн ганцхан ерөнхий заалттай учир хэрэгжээгүй. Одоо үнэ тогтоох аргачлалын дагуу гаргаж ирсэн үнийг сайдын тушаалаар эцэслэн баталгаажуулж явна. Эмийн чанартай холбоотой асуудлаар чанарын хяналтын тогтолцоонд шилжиж, эм анх хаана үйлдвэрлэгдсэнээс эхлээд хэрэглэгчид очих хүртэлх тогтолцоонд мөн агентлаг хяналтаа тавина. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл үүнд давхар хяналт тавина"

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Эмийн үнэ тогтоох хүмүүс нь эм импортлогчдын сонирхолд үйлчлэхгүй гэх баталгааг хэрхэн хангах, энэ талаарх бие даасан хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг яаж гаргах вэ"

Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд "Агентлагийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг төрийн хяналтын байгууллагууд хянана"

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Ээлжит бус чуулганаар баталсан өөрчлөлтөөр эмийн үнэ тогтоох, чанарыг хянах агентлаг байгуулж, нэгдсэн худалдан авалт хийдэг болох юм байна гэж ойлгосон. Гэтэл энэ төсөлд зөрчилдөөнтэй асуудлууд орж ирлээ. Нэгдсэн худалдан авалтын талаар нэг ч үг алга. Мэргэжлийн хяналтын байгууллага эмийн чанарыг хянаж чадахгүй байгааг бид бүгд мэднэ гээд нэгдсэн худалдан авалтыг хэрхэн хийх вэ"

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Хуулийн төслийн зарчим таны хэлсэнтэй дүйцэж байгаа. Зарчимын дагуу нэгдсэн худалдан авалт хийх боломжууд гарч ирнэ гэж бодож байна"

УИХ-ын гишүүн П.Анужин "Иргэдээ улам л эмийн хамааралтай болгох асуудлыг ярихаас бус эмийн хамаарлаас гаргах бодлого ярихгүй байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дотоод сүлжээ доголдолтой байдаг"

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Төслийг хэлэлцэхийг хойшлуулах шаардлагыг ганцхан заалтаас нь харсан. Эмийн бодлого нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын бодлого байх ёстой. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн “Эмийн үндэсний бодлого нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нэгдмэл бодлогын салшгүй хэсэг мөн” гэсэн заалтыг шинэчилсэн найруулгаас яагаад хассан бэ"

Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд "Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулиар салбарын бодлого дотроо энэ заалтыг оруулсан учраас шинэчилсэн найруулгаас хассан" 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх асуудал 8 жил үргэлжилж байгаа нь эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлэхэд саад болж байна. Эмийн чанар, аюулгүй байдал, үнийн хөөрөгдлийг шийдэхийн тулд энэ хуулийн шинэчилсэн найруулгыг хойш нь татахгүйгээр, ярьж буй бүх зохицуулалтаа хэлэлцүүлгийн явцад тусгаад баталж болно. Санал гаргаж байгаа гишүүд Ажлын хэсэгт орж ажиллаад засаж залруулах шаардлагатай эдгээр зүйлсээ төсөлд тусган, хуулийн төслөө хэлэлцэхийг дэмжээд явъя"

Санал хэлсэн гишүүд эмийн чанарт хяналт тавих, үнийг шударгаар тогтоох, эмийн нэгдсэн худалдан авалт хийх, малын эмийг тусад нь зохицуулах, хөндлөнгийн хяналтын механизмыг хүчтэй ажиллуулах, эм импортлогчдын монополь эрхийг чөлөөлөх зэрэг саналуудыг гаргасан юм.

Ийнхүү хэлэлцээд Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 85.7 хувийн саналаар дэмжсэнээр Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

 

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.177.162Иргэн   • 2020, 10 сарын 22. 3 цаг 09 минут

Энэ хэд одоо коммунизм замруу яг орлоо шүү бүр.

64.119.26.161иргэн   • 2020, 10 сарын 21. 10 цаг 28 минут

Манай улсад эмийн үнэ хэт өндөр байгаа, даралтын эмийг Германаас авахаар хэт хямд учир авахаа больсон гэсэн, эмийн үнийг олон улсын жишиг үнийг сайн судлаж ард иргэдийн амжиргаатай уялдуулж өгөх

119.40.98.177Иргэн   • 2020, 10 сарын 21. 9 цаг 56 минут

Эмийн асуудал Монгол улсад их хүнд болсон. Эмийн худалдаа эрхлэгч болон эмчийн бизнес болсон. Үүнийг таслан зогсоох ёстой. Эмч нь жор бичээд дараа нь хувиа авах явдал хавтгайраад байна шүү ЭМ-ын Сайдаа

202.131.245.220zochin   • 2020, 10 сарын 21. 9 цаг 03 минут

ene asuudliig tsegtslehgvi bol utgaa aldsaan yu ch orj ireed hvmvvsiig huilruulaad bdiin ergeed l hortoi ene ter

202.131.236.170Зочин   • 2020, 10 сарын 21. 8 цаг 42 минут

Ямар ч улсад батлагдаагүй,Монгол улсын эмийн бүртгэлд ороогүй эм, эмийн бүтээгдэхүүнийг ТВ-р сурталчилж, өөрсдөө бүтээж, өөрсдөө хэрэглээд үзчихсан юм шиг ЭЛИЙРДЭГ авгай нарыг хориглох хэрэгтэй. Энэ бол Санаатайгаар үндэсний аюулгүй байдалд, иргэдийн эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол учруулж байгаа гэж үзэж Эрүүгийн хариуцлагад татах ёстой

124.158.88.8вв   • 2020, 10 сарын 21. 8 цаг 38 минут

энэ мөнхсайхан учираа олохгүй ээ 1 тэрбумаар гарсан мөнгөний сайд мэдлэг уу

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.