Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 2020-2021 оны улирал эхэллээ. Өнгөрсөн шөнө дөрвөн хэсгийн эхний тойргийн тоглолт болсон. Тэр дундаа Н хэсэгт сонирхолтой тоглолт боллоо. Хэсгийг толгойлсон Францын "ПСЖ" клуб талбайдаа Английн "Манчестер Юнайтед"-ыг хүлээж авч, тулсан. Энэ тоглолт хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байсан. Ихэнх нь "ПСЖ" клубыг хожно гэж таамаглаж байсан ч "Улаан чөтгөрүүд" гэнэтийн бэлэг барьж, хамгийн хүчтэй өрсөлдөгчөө талбайд нь 1:2-оор буулгаж авлаа.
Тоглолтын 23 дахь минутад Бруно Фернандеш торгуулийн цохилтоос гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 55 дахь минутад Марсьяль өөрийнхөө хаалга руу мөргөчихсөн. Харин 87 дахь минутад Рэшфорд түүний алдааг засаж гоолдсоноор багтаа тун хэрэгтэй хожил авчирлаа.
Нөгөө талд Германы клуб талбайдаа Туркийн "Истанбул" клубыг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр эхний тойргоос л хэсгийг тэргүүлж эхлэв. Тоглолтын 16, 20 дахь минутад Анхелиньо хоёрыг оруулж, багтаа ялалт авчирлаа.
Сэтгэгдэл бичих