2020 оны 10-р сарын 22
10 цаг 10 минут

УИХ-ын гишүүн Б.Бейсен: Би хахууль авч, бусдыг группт оруулж байгаагүй

2020 оны сонгуулиар Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бейсентэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн мягмар гарагийн УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн. Нийгмийн бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, уг хуулийн төсөл дээр хамтарч ажиллахаар болсон. Та эрүүл мэндийн салбарын хүний  хувьд энэ хуулийн төсөлд ямар санал нэмэрлэх вэ?

-Эм, эмнэлгийн хэрэгсэл, ялангуяа хүний эмийн асуудалд маргаан их гарч байна. Эмийн үнэ өндөр байна гэж ярьж байна. Бодит байдал дээр Эрүүл мэндийн даатгалын 2019 оны тайланд дурдсан тоонууд нийцэхгүй байгаа юм. Хөдөө сум, багийн эмийн хангалт тун бага. Үүнтэй холбоотойгоор хөдөөгийн, сумын эмнэлгүүдийг гүйцэтгэлээр санхүүжүүлдэг тогтолцоо руу орох хэрэгтэй. Тэгснээр ажил хийдэг хүн бий болно.

-Сум, багын эмнэлгүүд одоо ямар байдалтай байгаа гэж?

-Одоо сумын эмнэлгүүдэд байр нь бэлэн, мэргэжилтнүүд нь бэлэн байна. Гэтэл эм тариа хангамж байхгүй, шинжилгээний аппарат байхгүй гэдэг шалтгаанаар өвчтөнүүдийг аймаг руу явуулдаг. Ингээд аймгийн нэгдсэн эмнэлгийн ачаалал ихэсдэг. Аймгийн эмнэлгүүд нь хот руугаа явуулаад хотын эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал ихэсдэг. Тиймээс эхний ээлжинд сумын эмнэлгүүдийн оношлогооны аппараттай болгох ёстой. Тодруулбал цус, биохими, шээс, зүрхний бичлэгийн аппарат, эхо аппарат зэргээр хангаад тэндээ хүнээ эмчилдэг болмоор байна. Төсвийг нь  хангалттай хэмжээнд тавьж өгөх хэрэгтэй.

-Эрүүл мэндийн даатгалын сан 2019 онд 57 тэрбумын хэмнэлттэй ажилласан гэж тайланд дурдсан байсан. Энэ мөнгө эрүүл мэндийн даатгал төлсөн хэрнээ үр ашгийг нь гаргаж чадаагүй, эмчилгээндээ зарцуулж чадаагүй, өөрийн түрийвчнээс гаргасан иргэдийн мөнгө биз дээ?

-Эрүүл мэндийн даатгалын сан 2019 онд 57 тэрбум төгрөгийн хэмнэлттэй гарсан гэж байна. Энэ сан хэмнэлттэй ажиллах ёсгүй. Энэ бол ард иргэдийн эрүүл мэндэд зарцуулагдах ёстой татварын шимтгэлийн мөнгө. Л.Энх-Амгалан гишүүний ярьж байгаагаар харин ч өртэй гарах ёстой. Хэмнэлттэй гарч байна гэдэг нь мэдээлэл эзэндээ очдоггүйн жишээ. Иргэд асар их мөнгөө эм авахад, эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа зарцуулаад байна. Энэ нь хүндээ хүрч үйлчлэхгүй байгаагийн маш тод жишээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн бүх мэдээллийг иргэдэд ил тод, тууштай өгч байх хэрэгтэй байна.

-2021 он төсвийн төсөл гишүүдийн гар дээр хэзээ ирсэн бэ. Та уншиж, танилцаж амжсан уу?

-Уржигдар авсан. Одоо танилцаж байна. Чуулганы хуралдаан хүртэл танилцчих байх. Бид сая орон нутгийн сонгуулиар хөдөө тойргуудаар ажилласан учраас жаахан хожимдож авлаа.

-Сая орон нутгийн сонгуулиар АН ялалт байгуулсан 8 аймагт хуваарилсан төсөв маш бага байна гэсэн мэдээлэл сошиалаар гарсан. Төсөвтэй танилцахад тийм  зүйл байсан уу?

-Тэр талын мэдээлэл аваагүй байна.

-Баян-Өлгий аймгийн эмч нар хахуулиар эрүүл хүнийг хэлгүй, дүлий болгож, группэд хамруулсан ноцтой хэрэг илэрсэн талаар хэвлэлүүд бичиж байна. Авлига авсан хэргийн гол зохион байгуулагчаар таныг буруутган шалгуулж байгаа гэх мэдээлэл байна. Юу болсон юм бэ?

-Групп тогтоосон асуудалд Баян-Өлгий аймгийн магадлан итгэмжлэгдсэн эмч нар холбогдож байгаа юм билээ. Надад тодорхой мэдээлэл алга. Заримдаа намайг ч толгой нь байсан маягаар бичсэн байна билээ. Би 2016 оноос хойш Баян-Өлгийд эмчээр ажиллахаа больсон. Хахууль авч группт хүн оруулж байгаагүй. Шүүх, АТГ шалгаж байгаа юм байна. 2014 оноос хойш хүүхэд өвдөөд гадагшаа явсан. 2016 оноос хойш огт ажиллаагүй. Сая орон нутгаар ажиллахдаа эмнэлгийн тусламж үйлчилгээ ямар байна гэдгийг судалж явсан болохоос биш ямар учиртай хэрэг болсон талаар асуугаагүй.

-Та УИХ-ын гишүүн хүн байж аймагтаа болж байгаа ийм том асуудлаар ямар ч мэдээлэлгүй байна гэж үү?

-Хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгааг нь мэдсэн.

-Та эмч хүн. УИХ-д орж ирсэн эрүүл мэндийн салбарын цөөхөн төлөөллийн нэг. 2021 оноос эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийгдэх нь. Эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр нь санхүүждэг болгоно гэж байна. Энэ шинэчлэл зөв үү?

-Эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх энэ ажлыг зөв гэж бодож байна. Яагаад гэвэл энэ салбарт тодорхой ахиц гаргаж, ажил хийхгүй бол байр, мэргэжилтэн нь бэлэн байдаг, цалин хөлс авдаг хэрнээ эм тариа байхгүй, санхүүжилт дууссан гэх нэрийдлээр аймаг, сумын эмнэлгүүд хоосон сууж байна.

-Сумын эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүжихгүй гэсэн шүү дээ?

-Сумын эмнэлгийг оруулах ёстой гэж Т.Мөнхсайхан сайдад хэлээд байгаа юм. Хувийн эмнэлгүүдийг гүйцэтгэлээр санхүүжүүлж байгаа юм бол сумын эмнэлгийг орхиж болохгүй. Жинхэнэ тусламж авах ёстой ард иргэд баг, суманд байгаа. Тиймээс сумын эмнэлгийг гүйцэтгэлээр санхүүждэг системд оруулах юм бол ажлаа хийдэг, аймаг хүртэл эм тариа хайж явах асуудалгүй болно. Зарим тохиолдолд сумаас аймаг хүртэл 200 км газар эм хайж явж байна шүү дээ. Эмний хангалт, аптекын асуудалд онцгойлон анхаармаар байна. Т.Мөнхсайхан сайд хамтарч ажиллана. Тэр талын асуудлыг боловсруулж байгаа гэсэн хариу өгсөн.

-Баян-Өлгий аймагт эрүүл мэндийн салбар нь яг ямар байдалтай байна вэ?

-Эрүүл мэндийн салбарын асуудал уналттай байна. Гэхдээ сайжруулж болох асуудал. Төсөв хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлууд их байна. Улаанбаатараас 1500 км алслагдсан газраас тэр бүр хот руу явах боломж муу. Хот орж ирээд очих айл байдаггүй. Замын ачаалал ч ихэсдэг. Тиймээс бүсийн хэмжээнд, аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт нь шинэчлэл хийгээд өгөх нь зүйтэй.

 

 

 

 

 

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.40Unshigch   • 2020, 10 сарын 22. 20 цаг 36 минут

Bayanulgiihiihen aihtar muu yumand garshsan humuus yum

66.181.161.50Зочин   • 2020, 10 сарын 22. 14 цаг 42 минут

kazak хүн юм чинь авилгал авах наад захын асуудал.Харваас МАН-ын Том хулгайч бна

66.181.161.84Уншигч   • 2020, 10 сарын 22. 12 цаг 50 минут

Үе өлгөнөндөскейн

202.126.88.150Ккккккк   • 2020, 10 сарын 22. 11 цаг 22 минут

Тэтгэврийн хунд хуухэд урчлуулдэггуй хуулийн заалт ОХУ_л бий

202.131.227.122Зочин   • 2020, 10 сарын 22. 10 цаг 49 минут

grupp togtoolchood ajlaa dawhar hiideg geh met zawhral zunduu bna mergejliin said negiig bodoj tsegtsleerei

202.131.225.214Зочин   • 2020, 10 сарын 22. 10 цаг 09 минут

Аймгуудад лав хахууль авч групт оруулдаг, Бүр тогтсон ханштай Гэтэл жинхэнээрээ өвчтэй хүмүүстээ болохоор бөөн хүнд суртал Хэрвээ энэ групын асуудал цэгцрэгдээд шударгаараа груп авдагууд нь авдаг болбол мөнгө нь ч өснө шүү дээ

202.55.191.205Зочин   • 2020, 10 сарын 22. 9 цаг 50 минут

yamar ikh hudal yrij bna))0000000

103.26.195.62Зочин   • 2020, 10 сарын 22. 9 цаг 37 минут

Яаж яваад Баян өлгийгээс сонгогдсон хүн бэ?

49.0.137.164!!!!! ATG, Zagdaa ,ShuuH !!!   • 2020, 10 сарын 22. 9 цаг 33 минут

Hasguud barag bugd Tetgemj tetgeleg Halamj Grupp geed buhii l suvgiig tultal ni ashigladag tuhai soni site Facebook bolgonoor garah bolloo uuniig ATG, Zagdaa ,Tagnuul Shuuh neg sain shalgaad buruutai etgeeduuded hatuu hariuzlaga toozohgui bol arai l dendlee shuu !!!!

124.158.97.120зочин   • 2020, 10 сарын 22. 8 цаг 38 минут

ховдн БОЭТ хөгжихэд л хангалттай. хэдхэн хүн амтай сумын ЭМТ бүрийг цэцэглүүлэх боломжгүй

103.26.195.224Зочин   • 2020, 10 сарын 22. 8 цаг 30 минут

***** hasag

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.