А.Амгаланболд: Шүүх эмнэлгийн дүгнэлт хэн нэгэнд таалагдах албагүй

      Сүүлийн үед шүүх эмнэлгийнхний гаргасан дүгнэлт олон нийтийн бухимдлыг төрүүлж байна. Учир нь өнгөрсөн наймдугаар сард хоёр настай охин Дундад Ази үүлдэрийн хоёр нохойд сийчүүлэхэд хөнгөн, өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр нэгэн хүү толгойдоо хазуулж, 15 оёо тавиулахад бас хөнгөн гэсэн дүгнэлт гаргаад байгаа юм. Тиймээс Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд дарга А.Амгаланболдтой гэмтлийн зэрэг тогтоох асуудлаар ярилцлаа.

-Сүүлийн үед шүүх эмнэлгийн эмч нарын гаргасан дүгнэлт нэлээд асуудал дагуулж байна. Эмч нар хүний биед учирсан гэмтлийг ямар үзүүлэлтээр тогтоодог вэ?

-Хүний биед учирсан гэмтлийг тогтоохдоо 2014 оны арванхоёрдугаар сарын 5-ний өдрийн Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтран баталсан А216, 422 тоот гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу тогтоодог. Энэхүү журамд хүний биед учирсан гэмтлийг хүнд, хүндэвтэр, хөнгөн гэж гурав ангилна хэмээн заасан. Мөн шалгуур шинж хэмээх үзүүлэлтүүдийг авч үзнэ. Үүнд, дөрвөн төрлийн шалгуур шинж багтдаг. Тодруулбал, амь насанд аюултай эсэх, эрүүл мэнд сарниулсан хугацаа, гэмтлээс үүссэн үлдэц уршиг, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур шинжээр үнэлж гэмтлийн зэргийг тогтоодог.

-Гэмтлийн хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлүүд нь ямар шинж тэмдэгт хамаарч, ангилагддаг вэ?

-Гэмтлийн хүнд зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох, амиа алдах нөхцөл байдалд хүргэсэн, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвараа их хэмжээгээр алдсан гэмтэл хамаарна. Энэ ангиллын гэмтэлд гавлын хөндий нэвтэрсэн гэмтэл, гавал ясны хугарал, тархины няцралт, цус хуралт эсвэл тархины бүрхүүлүүдийн цус хуралт, хүзүү, нуруу, нугасны гэмтлүүд багтана гээд журамдаа заасан байгаа. Мөн цээж, хэвлийн битүү гэмтэл. Их хэмжээний талбайг хамарсан түлэгдэлт, хөлдөлт эсвэл том хэмжээний чөмөгт ясны эл хугарлууд багтана. Харин хүндэвтэр гэмтэлд амь наснаас холуур боловч эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадварыг үлэмж хэмжээгээр алдагдуулсан гэмтлүүд хамаарна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно.

Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр 5-10 хувь тогтонги алдагдсан гэмтлүүд хамаардаг. Шүүх эмнэлгийн шинжээч нь өөрийн анагаах ухааны тусгай мэдлэгийг ашиглаж, хуулийн өмнө хариуцлага хүлээж шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргадаг.

-Шинжээч эмч нарыг хахууль авч, танил талдаа үйлчилж дүгнэлт гаргадаг гэсэн шүүмжлэл маш их байдаг?

-Шүүх эмнэлгийн шинжээчид зөвхөн журманд заасны дагуу гэмтлийн зэргийг тогтоодог. Хувь хүний үзэмж, хандлага, дүгнэлтээр ажилладаггүй. Журманд батлагдсан зүйл заалтын дагуу л ажиллаж байна. Иргэд шүүхийн шинжилгээний байгууллагын эмч нарыг өөрсдийн үзэмжээр ажиллаж байна гэсэн буруу ташаа ойлголттой байдаг. Гэтэл бид хууль дүрмээ чанд сахиж ажилладаг. Шүүх эмнэлгийн дүгнэлт хэн нэгэнд заавал таалагдах албагүй. Бид хэн нэгний ашиг сонирхолд нийцүүлэх гэж дүгнэлт гаргадаггүй. Миний гаргах дүгнэлтэд хэн нэгэн дарга, хөндлөнгийн хүн оролцох ямар ч боломжгүй. Хэрвээ хэн нэгний ашиг сонирхолд нийцүүлэн дүгнэлт гаргавал эрүүгийн хариуцлага хүлээдэг. Зарим хүмүүс шүүх шинжилгээний дүгнэлттэй санал нийлэхгүй тохиолдолд манайхыг буруу дүгнэлт гаргасан мэтээр ташаа мэдээлэл тараадаг. Гэсэн ч бид энэ талаар төдийлөн ярих боломжгүй байдаг. Учир нь шүүх шинжилгээний хуулийн 15.1-д зааснаар шинжилгээний үр дүнгийн талаар шинжээч томилсон этгээдээс бусад этгээдэд танилцуулахыг хориглоно гэж заасан байдаг. Бид шинжилгээний талаар шинжилгээнд томилсон мөрдөгч, прокурор, шүүгчид л тайлбарлах үүрэгтэй.

-Та бүхний гаргаж байгаа дүгнэлтийг үндэслэж, Зөрчлийн хуулиар шийдэх үү, эрүүгийн хуулиар шийдэх үү гэдэг маш том асуудал үүсдэг юм билээ?

-Шүүхийн шинжилгээний байгууллага бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжилгээний дүгнэлт гаргадаг чиг үүрэгтэй байгууллага. Хэргийн хууль эрхзүйн орчинд бид огт оролцдоггүй. Энэ дүгнэлтээс болж энэ хэрэг хэрхэн шийдэгдэх нь бидэнд хамааралтай биш. Бид зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх тухай ажиллагаанд хуульд заасан дагуу дүгнэлт гаргадаг. 2017 оноос хойш мөрдөгдөж байгаа эрүүгийн хуулинд зарим гэмт хэргийн зүйлчлэлд хөнгөн гэмтлийг гэмт хэргийн зүйлчлэлээс гаргаж, зөрчлийн хэрэг болгон хуульчилсан байдаг юм билээ. Энэ талаар хуулийн байгууллагаас дэлгэрэнгүй  мэдээлэл авсан нь дээр байх.

-Шүүх шинжилгээний байгууллагад ханддаг хүмүүсийн гэмтлийн зэрэг ихэвчлэн ямар хэлбэрээр тогтоогддог вэ. Гэмтлийн зэргийн тоон үзүүлэлтийн талаар судалгааны мэдээлэл байдаг уу?

-Монгол Улсын хэмжээнд нэг жилийн хугацаанд 27-30 мянга орчим хүнд гэмтлийн зэрэг тогтоох үзлэг, шинжилгээний дүгнэлт гаргадаг. Нийслэлийн хэмжээнд 2019 онд 13618 гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ хийсэн байна. Үүнээс 728 нь хүнд, 1442 хүндэвтэр, 7519 хөнгөн, 2420 гэмтлийн зэрэгт хамаарахгүй, 1509 гэмтэл тогтоогдоогүй гэсэн дүгнэлтүүдийг гаргасан байна.

-Шүүх эмнэлэг хөнгөн гэж дүгнэлт гаргаад асуудал дууслаа. Гэтэл хэдэн сар, жилийн дараа тухайн иргэнд хожуу үеийн хор уршиг илэрвэл яах вэ?

 -Шүүх эмнэлэг гэмтлийн зэрэг тогтоохдоо тухайн учирсан үеийнх нь байдлаар тогтоодог. Энэ гэмтэл цаашдаа 1-5 жилийн дараа хэрхэн хүндрэхийг урьдчилан мэдэх ямарч боломжгүй. Тухайн гэмтэл бүрэн эдгэрч эсвэл хүндрэл үүсэх тохиолдол байдаг. Хэрвээ өвчин хүндэрсэн тохиолдолд  дахин шинжилгээ хийлгэж, гэмтлийн зэргийг өөрчлөх тохиолдлууд гардаг. Эдгээр нь ихэвчлэн  хүнд зэргийн гэмтэлд хамаардаг. Энэ гэмтлүүдийн улмаас үлдэц, хор уршгийн төрлүүд гэж байдаг. Суумгай болох саажилт, таталт өгөх болон эд эрхтнээсээ хагацах тохиолдол гардаг. Бидний хөнгөн гэмтэл гэж дүгнэсэн жижиг шарх, даамжирч гар хөлийг нь тайруулах тохиолдол ч гардаг. Энэ тохиолдолд бид тэр хүний гар хэдэн сарын дараа буглаж тайруулна гэж хэлж чадахгүй шүү дээ. Тиймээс тухайн үед нь хөнгөн шарх байсан нь хүндэрч гараа тайруулсан бол дахин шинжилж, анх хөнгөн зэрэг тогтоосон шархны улмаас үүссэн хүндрэл мөн эсэхийг нь тогтоож, үнэлдэг.

-Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хөнгөн зэрэг тогтоосон ч хэсэг хугацааны дараа гэмтэл хүндэрвэл танайд гомдол гаргаж болно гэсэн үг үү?

-Гомдол гаргах боломжтой. Гэвч таны ярьж байгаа санааг бусад хүмүүс ч сайн ойлгохгүй байна. Иргэд миний гэмтлийг хэдэн сарын дараа хэрхэн, яаж хүндрэхийг шүүх эмнэлгийн эмч мэдэх ёстой гэдэг хандлагатай байдаг. Дээрх гомдлууд их ирдэг. Жишээлбэл, сарын өмнө осолд ороход намайг хөнгөн гэмтэлтэй гэж дүгнэсэн. Харин би одоо унаж татдаг өвчтэй боллоо гэх мэт. Энэ гомдлын дагуу хуулийн байгууллагаас тогтоол, шийдвэрийг нь авчирвал тухайн хүнд дахин шинжилгээ хийж дүгнэлт гаргадаг. Шүүхийн шинжилгээ зөвхөн хуулийн байгууллагын тогтоол, шийдвэрээр хийгддэг ажил шүү дээ.

-Та сая тухайн гэмтлийг учирсан үед нь тогтоодог гэж хэллээ. Маш хурдан хугацаанд гэмтлээ тогтоолгох шаардлагатай гэж ойлголоо. Тэгвэл ямар ч хүн гэмтэл авсан тохиолдолд эхлээд эмнэлгийн тусламж авах нь ойлгомжтой байх. Тухайн хүн хэзээ, ямар үед нь танай байгууллагад хандаж гэмтлийн зэргийг тогтоолгох ёстой байдаг вэ?

-Шүүх эмнэлэг гурван төрлийн үндсэн шинжилгээг хийдэг. Үүнд хүний бие, цогцос, хэргийн материалыг шинжилдэг. Тухайн хүн гэмтэл авсан даруйдаа эмнэлгийн байгууллагад хандаж анхны тусламж, үйлчилгээг авах ёстой. Энэ бол хамгийн зөв алхам. Тухайн хүн эмнэлгийн тусламж авах цаг, минут тутамд авсан эмнэлгийн үйлчилгээг баримтжуулдаг. Өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас, амбулаторийн карт зэрэг нээгддэг. Дараа нь тэр бүх материалыг цуглуулж, хэргийн материалд дүгнэлт гаргуулдаг. Тухайн хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, бүрэн тэнхэрснийхээ дараа эмнэлгийн түүх, нотлох баримтад тулгуурлан дүгнэлт гаргуулж болдог. Эмнэлгийн тусламж авах шаардлагагүй гэмтлийн үед шүүх эмнэлэгт шууд хандаж болно.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.