2020 оны 10-р сарын 22
8 цаг 00 минут

А.Энхжин: 35-аас дээш насныханд ипотекийн зээл олгохгүй гэсэн хязгаарлалт байхгүй

Ипотекийн зээлийн хүүг 8-аас 6 болгож бууруулж,  арилжааны банкуудаар олгож эхэлсэн билээ. Тэгвэл ипотекийн зээлийн хүүг 6 хувь болсонтой холбогдуулан журамд ямар өөрчлөлт орсон эсэх талаар БХБЯ-ны төлөөллөөс тодруулга авч хүргэсэн. Гэсэн ч иргэд журамтай холбоотой зарим асуултыг тавьсаар байгаа юм. Тиймээс Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжингээс ипотекийн зээлтэй холбоотой зарим асуудлыг тодрууллаа. 

-Зургаан хувийн зээлийг олгож эхэлсэн талаар БХБ-ын сайд мэдээлсэн. Гэтэл арилжааны банкууд Монголбанкнаас зээлийн эх үүсвэр ирээгүй байгаа учраас олгож эхлээгүй байна гэх тайлбарыг өгч байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарч, ипотекийн зээлийн журамд өөрчлөлт орсон. Улмаар аравдугаар сарын 1-нээс хойш олгож эхэлсэн ипотекийн зээлийн хүү 6 хувь болоод буурчихсан байгаа. Манайх ямар зарчмаар зээл олгож талаар тайлбарлая. Банкууд эхлээд харилцагчийнхаа зээлийг шийдээд, олгосны дараа санхүүжилтээ өгдөг. Банкуудад аравдугаар сарын 1-нд эх үүсвэрийг хуваарилаад, мэдэгдчихсэн. Арваннэгдүгээр сарын 5-нд зээлээ шийдүүлсэн зээлдэгчдийнхээ бүх мэдээллийг нь ирүүлвэл бид санхүүжилтыг нь өгнө гээд хэлчихсэн байгаа. Тэгэхээр банкууд аравдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 5-ны хооронд манай хуваарилсан дүнтэй тэнцэх хэмжээгээр харилцагчдаа зээлийг нь олгосны дараа бид нөхөж санхүүжилтийг нь өгдөг байхгүй юу. Түрүүлээд манайх эх үүсвэрийг нь өгөөд, банкууд цааш нь зээл олгодог гэж ойлговол буруу. Өнгөрсөн даваа гарагаас эхлээд 6 хувийн зээл олгож эхэлсэн. Бид өдөр болгон асууж, шалгаж байгаа. Банкууд бүгдээрээ зээлээ хэвийн олгож байгаа гэсэн мэдээллийг өгсөн. 

-Өмнө нь банкууд ипотекийн зээлийн санхүүжилтийг өөр зорилгоор ашигласан байж магадгүй зөрчилж илэрч байсан санагдаж байна. Түүнээс болоод санхүүжилтийг нь нөхөж олгодог болсон уу?

-Банкуудыг илүү шахаж байна л гэсэн үг. Та нар зээлээ шийдчих, түүний дараа санхүүжилтийг чинь олгоно гэж байгаа нь хяналт сайжирч буй хэрэг. 

-35-аас дээш насныханд ипотекийн зээл олгохгүй гэдэг мэдээлэл бас гараад байгаа. Банкууд тийм журам баримталж байгаа юм уу?

-Тийм хязгаарлалт байхгүй. Манай журмаар ипотекийн зээлийн хугацаа 30 хүртэлх жил. Тэгэхээр 35-аас дээш насны хүн 30 жилийн хугацаатай зээл авбал тэтгэврийн насанд хүрээд, эрсдэл үүснэ гэх мэт дэл сул мэдээлэл гараад байгаа юм. Бидний банкуудад тавьж байгаа шаардлага бол ипотекийн зээлийн хугацаа 30 хүртэлх жилээр байж болно. Зээл авч байгаа хүний нас өндөрсөх тусам зээлийн хугацааг нь богино болгож болно гэж байгаа юм. Хэрвээ харилцагчийн орлого баталгаатай, төлж дийлж л байвал илүү богино хугацаатай зээл авч болно шүү дээ. Түүнээс биш 35-аас дээш насныханд зээл өгөхгүй гэсэн хязгаарлалт огт байхгүй. 

-8 хувийн зээлээ төлж дууссан иргэд дахиад 6 хувийн зээл авах боломжтой юу. Банкууд энэ тохиолдолд зээл олгохгүй гэж байна гэсэн мэдээлэл гараад байна?

 -Монголбанкны журмаар бол ипотекийн зээл авч байгаа иргэн ийм төрлийн зээлийн үлдэгдэлгүй байх шаардлагатай. Гэхдээ тодорхой хэмжээний хязгаарлалтууд журамд байгаа учраас банкууд голчлон шинэ зээлдэгчид зээл өгөх сонирхолтой байдаг юм.

-Хамтран зээлдэгч дараа нь үндсэн зээлдэгчээр ипотекийн зээл авах нь нээлттэй биз дээ. Энэ талаар иргэд их сонирхож байна?

-Өмнө нь өөр нэг хүний хамтран зээлдэгчээр орсон хүн дараа нь үндсэн зээлдэгчээр ипотекийн зээл авах боломжтой.

-Тодорхой жишээ татаж асууя. Нөхөр нь ипотекийн зээл авахад эхнэр нь хамтран зээлдэгчээр ордог шүү дээ.  Тэр тохиолдолд дараа нь эхнэр нь ипотекийн зээл авч болох уу?

-Үүнийг хязгаарласан заалт журамд байхгүй. Тэр хүн өөрөө л өмнө нь төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны хөнгөлөлттэй зээл авч байгаагүй л байхыг шаардана. Үндсэн зээлдэгчид л хязгаарлалт байгаа гэсэн үг. Дахиад хэлье, хамтран зээлдэгч дараа нь ямар нэг зээл авахад хязгаарлалт байхгүй. Энэ бүх журмыг Монголбанкны албан ёсны цахим хуудсаас уншиж болно.  

-Ирэх оны төсөвт 6 хувийн хүүтэй ипотекийн зээлд зориулж хөрөнгө мөнгө суулгаагүй. Тэгэхээр Монголбанк ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс орж ирж буй мөнгөө л буцааж зээлэх зарчмаар хөтөлбөрийн санхүүжилтыг олгох уу?

-Монголбанкнаас татаасын хэлбэртэй арга хэмжээг төсөвт мөнгө суулгах замаар хэрэгжүүлэх ёстой гэдэг санал хүсэлтийг байнга л тавьж байгаа. Засгийн газрын зүгээс төсөвт ипотекийн зээлийн санхүүжилт гэж мөнгө суулгаагүй. Ирэх онд яаж явах нь тодорхойгүй л байна. Монголбанк энэ онд ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа эрх зүйн үндэс нь Цар тахлын хууль. Цар тахлын тухай хуулийн үйлчлэл арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болбол түүнээс цааш яах вэ гэдэг нь одоохондоо тодорхойгүй л байна. 

-Ипотекийн зээлийн эргэн төлөлтөө зургаан сараар хойшлуулсан олон хүн байгаа. Үүнээс шалтгаалаад эргэн төлөлтөөс орж ирэх мөнгө багассан нь тодорхой. Тэгэхээр Монголбанкнаас гаргах ипотекийн зээлийн эх үүсвэр буурсан байгаа байх. Энэ он дуустал эх үүсвэрээ ямар байдлаар олгох юм бол?

-Ипотекийн зээлийн төлөлтийг 6 сараар хойшлуулах арга хэмжээнд 38 мянган зээлдэгч хамрагдсан. Үндсэндээ 2 их наяд төгрөгийн зээл авсан зээлдэгчийн эргэн төлөлт зургаан сараар хойшилсон. Энэ хэмжээгээр эх үүсвэр мэдээж буурч байгаа. Гэхдээ бид банкуудын эх үүсвэрийг оролцуулах замаар нийт санхүүжилтынхээ хэмжээг аль болох бууруулахгүй байхын төлөө л ажиллаж байна. Тиймээс энэ онд өнгөрсөн жилийнхтэй ойролцоо хэмжээний санхүүжилт олгоно. 

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.68.31zochin   • 2020, 10 сарын 22. 15 цаг 02 минут

banknii huuhnuuud zamd ni hor nairuulaad baigaa bolohoos bish tiim ch bolomjgui zuil bish baina lee

192.82.72.40корона спец операци   • 2020, 10 сарын 22. 12 цаг 09 минут

битгий зээл авч мөнгөө үрцгээ. ойрын ирээдүйд дэлхийд хувийн өмчийг булаан авч устгана гэсэн. тэгж гар дээрх жаахан мөнгөө банкинд өгөөд хэрэггүй л болов уу даа

66.181.168.131Deeremchin bank   • 2020, 10 сарын 22. 11 цаг 28 минут

Shaampar tsarailaad hujaa banknuuddaa hoshnogoo 2 saltal ni uneleed yav

66.181.168.131Зочин   • 2020, 10 сарын 22. 11 цаг 25 минут

Hudlaa shaajaagaan,

192.82.66.151Зочин   • 2020, 10 сарын 22. 10 цаг 09 минут

asdfasd

203.217.139.243Зочин   • 2020, 10 сарын 22. 9 цаг 46 минут

80m2-аар хязгаарлахыг болих хэрэгтэй. олон ам бүлтэй өрх том байр аваад хамтдаа амьдрах боломжийг нь олгох ёстой. заавал тусдаа байх албагүй. тийм бүлсэг хүмүүс байгаа шүү

202.131.241.182Зочин   • 2020, 10 сарын 22. 9 цаг 07 минут

нэг асуулт байна. Хамтран зээлдэгч жишээ нь аав нь заавал цалингийн зээлгүй байх ёстой юу хариулж өгөөч

202.21.113.238Зочин   • 2020, 10 сарын 22. 9 цаг 42 минут

Таны өөрийн чинь орлого хангалттай хүрээд, аавын чинь орлого өндөр байвал банк цалингийн зээлтэй эсэхээс үл хамаараад ипотекийн зээл олгоно. Хамгийн гол нь орлогоос л хамаарах юм билээ.

66.181.168.131Зочин   • 2020, 10 сарын 22. 11 цаг 26 минут

Bitii shaa

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.