Б.Лхагвасүрэн: WIFI төхөөрөмжөө унтрааж хэвших нь хорт хавдраас сэргийлэх хамгийн энгийн арга

Бидний нүдэнд үл үзэгдэх цахилгаан соронзон орны долгион нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хорт хавдар үүсгэгч гол хүчин зүйлсийн нэг болдог ажээ. Дэлхийн олон орны эрдэмтэд утасгүй технологийн цахилгаан соронзон цацраг аюулын харанга дэгдээж байгааг маш олон судалгаагаар тогтоосон байдаг. Манай улсад одоогоор энэ талаар албан ёсоор судалдаг байгууллага байдаггүй. Харин цөмийн физикч мэргэжилтэй Б.Лхагвасүрэн нь хавдар судлалын үндэсний төв эмнэлэгт физикч мэргэжлээр ажиллаж байхдаа хорт хавдар үүсгэгч далд шалтгаануудыг судалсан байна. Бид энэ талаар Б.Лхагвасүрэнтэй ярилцах үед тэр нийтийн эрүүл мэндийн төлөө бидэнд дараах уриалгыг хүргүүлсэн юм.  Түүний уриалга маш энгийн.

Иргэн та унтахдаа өөрийн гэр бүл болон хөршүүдийнхээ эрүүл мэндийн төлөө шөнө унтахдаа WIFI төхөөрөмжөө унтрааж хэвшихэд л болох юм.  

-Цахилгаан соронзон цацраг гэж юуг хэлэх вэ, хэрхэн яаж үүсдэг вэ?

-Цахилгаан соронзон талбарын цэнэггүй бөөмсийн урсгал нь маш олон зүйлээс үүсдэг. Бидний өдөр тутам хэрэглэдэг бүх л цахилгаан хэрэгслүүд багтана. Тухайн цацрагийг үүсгэж байгаа үүсгэгч рүү  ойртох тусам нөлөөлөл нь илүү ихэсдэг. Харин  үүсгэгчээс холдох тусам нөлөөлөл нь эрс багасна. Бидний өдөр тутмын хэрэглээнд хамгийн ойр байдаг цахилгаан соронзон цацрагийн үүсгэгч нь WIFI төхөөрөмж юм. Тиймээс WIFI  төхөөрөмжийг шөнө унтрааж унтах, өдөр хэрэглэхгүй үедээ ч унтрааж хэвших нь хүний биед үзүүлэх сөрөг нөлөөг багасгана. Шөнө унтахдаа WIFI төхөөрөмжийг унтраавал нойроо маш сайн авч, эд, эсүүдийг илүү сайн нөхөн сэргээнэ.

WIFI төхөөрөмжөөс гадна гэрт байгаа цахилгаан хэрэгслүүдийн долгион бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байх?

-Тийм шүү. Энэ бол зөв ойлголт. Анхаарлын төвд байх ёстой гурван ойлголт бий. Үүнд WIFI төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, гар утасны хэрэглээ орно. Өнөөдрийн нийгэмд энэ бүгдээс татгалзах боломжгүй. Тиймээс бид хэрэглээг багасгаж, аюулгүй байдал руу ойртуулах гаргалгааг ярих хэрэгтэй. Гар утас хэрэглэхдээ зай барих тусам нөлөөлөл нь эрс буурдаг. Жишээлбэл, чанга яригч тохиргоогоор нь ярих гэх мэт.  Гар утсыг тархинаас нэг см хол байрлуулж ярихад сөрөг нөлөөлөл нь багасдаг. Цахилгаан ашиглаж байгаа төхөөрөмжүүд бүгд цахилгаан орныг үүсгэж байдаг. Энэ нь хүний биед сөргөөр нөлөөлдөг. Учир нь хүний бие бол цахилгаан соронзон орон буюу био цахилгаан систем юм. Тархи био цахилгаан системээр дамжуулж эд, эсүүдийг удирддаг. Мөн хүний биеийн эсүүд нь шим тэжээл орж гарах үүд хаалгыг цахилгаан хүчдэлээр удирддаг. Тиймээс хүчтэй цахилгаан орон дотор бидний биеийн цахилгаан систем доголддог. Эсийн үйл явц гэмтэх үед түүнд хуримтлагддаг бодисууд зарим үед хэвийн хэмжээ нь өөрчлөлтөд ордог. Үүнээс сэргийлэхийн тулд өндөр хөгжилтэй орнуудад цахилгаан залгуур гурван ширхэг шонотой байдаг юм.  Харин Монголд ихэвчлэн хоёр шонтой залгуурууд байх нь элбэг. Хоёр шонтой цахилгааны утсанд газардуулга байдаггүй нь цахилгаан орныг харьцангуй илүү хуримтлуулдаг.

-Бидний эрүүл мэндэд яг яаж нөлөөлөх вэ. Хорт хавдар үүсгэх гол шалтгаан мөн үү?

-Хавдар судлалын үндэсний төв эмнэлэгт ажиллаж байхдаа хорт хавдрыг ямар хэцүү өвчин болохыг мэдсэн. Тэр үед хавдар үүсэх шалтгаануудыг судалж байхдаа далдуур нөлөөлж байдаг, хүмүүсийн мэддэггүй сэдэв байгааг анзаарсан. Өөр ойлгомжтой тодорхойлсон шалтгаанууд маш их байдаг. Жишээлбэл, хорт зуршил, архи, тамхи гэх мэт. Харин цахилгаан соронзон цацрагийн бохирдлын хор нөлөө, хорт хавдар үүсэх шалтгааныг олон нийт мэдэхгүй байна. Энэ шалтгааныг судалж ойлгосон эрдэмтэд энэ цацраг ямар хэмжээгээр өөрчлөгдөж, хүний биед нөлөөлж байгааг нарийн судалсан байдаг. Тэдгээр эрдэмтэд энэ талаар маш том уриалгуудыг гаргаж байна. Шинэ технологиудыг эсэргүүцэж, жагсаал хүртэл зохион байгуулдаг. Харин би хүмүүсийг жагсаал, цуглаанд турхирахаас татгалзаж, аль болох өөрсдөдөө ойр байгаа төхөөрөмжөө унтраагаад унт гэдэг уриалгыг хүргэж байгаа юм.

-Таны ярьж байгаа цахилгаан соронзон долгион нарнаас ч бас ялгардаг шүү дээ. Мэдээж байгалийн эрчим хүч, цахилгаан хэрэгслийн хооронд асар их ялгаа байгаа болов уу?

-Ихэнх хүмүүс нарнаас маш хүчтэй цахилгаан соронзон цацраг ялгардаг гэж ойлгодог. Харин гар утаснаас ялгарах цацраг өчүүхэн бага хэмээн ярьдаг. Гэтэл эдгээрийн хооронд асар их ялгаа бий. Бодит байдалд нарнаас ялгарах цацрагийг гар утасны цацрагтай харьцуулбал нэг сая дахин бага байдаг. Нарны цацраг нь байгалийн зүй тогтлын дагуу дэлхий гадарга руу зөв хэлбэрээр ирдэг. Харин бидний ашиглаж байгаа утасгүй технологид ашиглагдаж байгаа цацраг нь “Мутацид” орсон гэж хэлж болохоор долгионууд байдаг. Энэхүү эрүүл бус цацраг нь хүний биед маш муугаар нөлөөлдөг. Харин нарнаас ирдэг цацраг нь эрүүл, зөв цацраг.

-Тэгвэл бид эрүүл бус цацрагуудаас өөрсдийгөө хэрхэн хамгаалах ёстой вэ?

- Дэлхий нийтээрээ цахилгаан системүүдийг эсэргүүцэх боломжгүй. Тиймээс бид өөрсдийнхөө хэрэгжүүлэх боломжтой энгийн арга болох WIFI төхөөрөмжийг унтрааж хэвших хэрэгтэй. Мөн цахилгаан хэрэгслүүдийг газардуулгад холбох нь зөв. Түүнчлэн гар утасны хэрэглээг аль болох багасгах, эсвэл хамгаалалтын хэрэгслүүдийг ашиглах хэрэгтэй байна. AMAZON олон улсын худалдааны сайтад цахилгаан соронзон долгионы хамгаалалттай гар утасны кэйс хүртэл худалдаалагддаг. Энэ кэйс нь тархи руу орж байгаа цацрагийг 80-90 хувь бууруулдаг. Мөн бага насны болон жирэмсэн ээжүүд гар утасны хэрэглээгээ хязгаарлах хэрэгтэй.

-Цахилгаан соронзон орны долгион бидэнд хэрхэн сөргөөр нөлөөлөх вэ, яаж илрэх вэ?

-Дэлхийн хэмжээнд энэ талаар маш олон судалгаа хийгдсэн байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын харьяа “IARCA”  хавдар судалгааны хамгийн том байгууллага 2011 онд гар утасны долгион нь хавдар үүсгэх эрсдэлтэй гэдэг дүгнэлтийг гаргасан. Мөн 2018 онд АНУ-ын эрүүл мэндийн яамны томоохон хөтөлбөр болох NTP программ дээр 30 сая долларын санхүүжилтээр 10 жил судлагдсан судалгааны үр дүн гарсан. Судалгааны явцад гар утасны долгионууд нь туршилтад орсон хархны зүрх, тархинд хавдар үүсгэж байгаа нь батлагдсан. Хэдийгээр хүний биед туршилт хийгээгүй байгаа боловч энэ нь хүний биед томоохон эрсдэлийг дагуулна гэдэг дүгнэлтийг тавьж байгаа юм. Зарим хүмүүс дээрх судалгааг үгүйсгэдэг. Гэвч  өмнө нь хийгдэж байсан судалгаан дээр амьтны биед үзүүлж байгаа хариу  үйлдлийн шалтгаан нь хүний биетэй тун ойролцоо байдаг. Дээрх судалгаанаас үзэхэд хүмүүс цахилгаан хэрэглээгээ багасгаж өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Бид цахилгаан соронзон орны цацрагийг эргэн тойрондоо хэчнээн хэмжээгээр агуулагдаж байгааг нүдээр харах боломжгүй. Тиймээс төдийлөн сайн анхаарахгүй байна. Цаашид нөхцөл байдал илүү хүндэрнэ хэмээн яригдах болсон.  Учир нь одоогийн байгаа системд Еlon Мask  эрдэмтэн 42 мянган хиймэл дагуулыг доод орбитод хиймэл дагуул болгон хөөргөх гэж байгаа. Бид одоогоор агаар салхинд амраад ирэх боломжтой байгаа боловч хэдэн жилийн дараа дэлхий нийтээрээ хаана ч  очсон цэнэгт орчинд байх болно. Дэлхийн эрдэмтэд дараа үеийн хувцас загварын шинэ хандлагыг цацрагийн хамгаалалттай хувцаснууд эзлэх  болно хэмээн үзэж байгаа.

- Зөвхөн гэр гэлтгүй ажил дээрээ цаашлаад гудамж талбайд хүртэл WIFI сүлжээтэй орчинд байдаг шүү дээ. Тэгвэл тус орчинд хэчнээн цаг байх ёстой гэсэн заалт байдаг болов уу?

-Энэ талаар нарийн судалгаа байдаггүй.  Харин NTP судалгаагаар харханд хийсэн туршилтаар өдөрт 9 цагийн турш  цацраг идэвхт орчинд байлгахад хавдар үүсэж байсан.

 

 

 

 

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.91.115.45Зочин   • 2020, 10 сарын 23. 23 цаг 56 минут

Тиймээ.Их зөв сэдэв.Бид үүнийг уншиж ойлгосноор хүүхдүүдээ бага наснаас нь ойлгуулж хэвшүүлэх нь зүйтэй юм.

202.131.234.194Зочин   • 2020, 10 сарын 23. 13 цаг 27 минут

Гэрийнхээ төхөөрөмжийг байнга залгуураар нь салгаж хэвсэн бусад хүмүүс айл өрхүүд ч гэсэн салгаж бай ядаж бөх сайхан амарна

202.21.113.238Зочин   • 2020, 10 сарын 23. 12 цаг 53 минут

mundag bna amjilt

202.21.108.161Онгод   • 2020, 10 сарын 23. 10 цаг 44 минут

ТУН ЗОРИГТОЙ ЗАЛУУ БН, ГАДНА ДОТНЫ АКУЛУУДАД АЛУУЛЖ МЭДНЭ ШҮҮ, АХИН ХАМААГҮЙ ИНГЭЖ БОЛОХГҮЙ, ТЭНЭГҮҮД НЬ ҮХЭЭД ДУУСАХААР АЯНДАА ОЙЛГОЖ ЭХЭЛНЭ

202.179.21.236зочин   • 2020, 10 сарын 23. 10 цаг 19 минут

Одоо үед маш их чухал зөв сэдэв шүү дээ эцэг эхчүүдэд хэлээд ойлгодоггүй юм. Эмч нар хүмүүс ийм жоохон хүүхдэд хавдар яагаад үүсчихвээ гэж хайгаад олохгүй хий дэмий л удамшил ярьдаг олдоггүй . Цахилгаан соронзон оронд хүүхэд илүү мэдрэг байхгүй юу???

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.