Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн "Их дуулга" ангиллын тэмцээн эхэлсэн билээ. Өчигдөр хөнгөн жингийнхний барилдаан болж, манайхаас 9 бөх татамид гарсан. Тэгвэл манай бөхчүүдээс 48 кг-д зодоглосон Г.Наранцэцэг ганцаараа медаль авлаа. Тэрбээр С хэсэгт багтаж, эхний тойрогтоо Чилийн бөх Мэри Диг ялсан. Харин хоёрдугаар тойрогт Португалын Катарина Костаг буулгаж авсан бол хэсгийн аваргын төлөө Сербийн бөх Андреа Стоядиновт ялагдсан юм.
Харин торгуулийн тойрогт Испанийн бөх Лаура Мартинезыг ялсан бол хүрэл медалийн төлөө Израйлын Шира Ришониг буулгаж авсан. Ийнхүү Г.Наранцэцэг Монголын баг тамирчдын медалийн "салхийг" хагаллаа. Манайхаас энэ өчигдөр Л.Өнөболд, Б.Эрхэмбаяр хоёр хүрэл медалийн төлөө барилдсан ч хараахан ялж чадсангүй.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Одоо үед чинь мэх хийхгүй барилддаг болсон дог шүү Яахав бусад улсын тамирчид мэх хийж л байг бид л хийхгүй бол боллоо Энрэнгүй ардчилсан нийгэм байгуулж байгаа улс гэдгээ харуулах хэрэгтэй шүү дээ Тойроод л ноцолдоод бай даа
yamarch meh hiihgui uran hurst barildaan hiihgui
Манай жүдо ч дээ, ямар ч ирээдүй харагдахгүй бнаа, очсон хэд нь торгуулиар л ганц нэг медаль авах юм, ямар ч мэх хийхгүй юм бол хаа бсан газар зардал гарган очих ямар хэрэг бнаа