2020 оны 10-р сарын 26
8 цаг 00 минут

"Гол студиудад шивнэх төдийд дуу нь сонсогддог дүрс бичлэгийн камер суулгасан нь гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэрэг"

Үндэсний тэргүүлэгч сайт www.zaluucom.mn энэ удаагийн “VIP Ярилцлага” буландаа МҮОНТ-ийн Түүх, уламжлал, өв соёлын нэвтрүүлгийн редакцийн сэтгүүлч, СГЗ Ш.Ёолк, сэтгүүлч, редактор Д.Долгорсүрэн, Монголын Үндэсний Радиогийн нэвтрүүлэг, СГЗ Д.Билгээ нарыг урьж, ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Үндэсний телевизийн уран бүтээлчдийн  төлөөлөл хэвлэлийн бага хурал хийж, удирдлагын багтай холбоотой олон асуудал үүсэж байгаа талаар ярьсан. Чухамдаа ямар асуудлууд үүсээд байгаа талаар дахиад нэг хөндөж яриач?

Редактор Д.Долгорсүрэн: Бид өнгөрсөн лхагва гарагт хэвлэлийн хурал бага хурал, олон нийтэд асуудлыг танилцуулсан. Энэ асуудал эртнээс үүссэн. Тухайлбал, Ерөнхий захирал есдүгээр сарын 2-ны өдөр  А92 тоот тушаал гаргасан. Тэр өдрөөс эхлэн нийт уран бүтээлчдийн эрх ашиг хохирч эхэлсэн. Тодорхой хэлбэл, удирдлагын баг өөрсдөө дур мэдэн ажилчдын цалинг хөндсөн. Нийт уран бүтээлчдийн цалинг 20 хувь хассан. Үүнээс үүдэж асуудал эхэлсэн. Гэхдээ энд бид зөвхөн цалин ярих гээгүй. Цалин зөвхөн нэг л хэсэг нь. Үндэсний телевизийн уран бүтээлчид яагаад ийм байдалд орчихов оо гэдгийг бид илүүтэй хөндөж ярьсан. Асуудлуудыг ярихын тулд бид эхлээд уран бүтээлчид, сэтгүүлчдээсээ санал, гомдол авсан. Тэгэхэд 256 санал, гомдол ирсэн. Ирсэн санал, гомдлыг Үндэсний зөвлөлд танилцуулсан. Гэвч Үндэсний зөвлөлийнхөн эхний уулзалтаар санал, гомдлыг хүлээж авч, нааштай хандлага үзүүлээгүй. Ямар ч байсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийнхэн нь бидэнтэй уулзаж, асуудалтай танилцсан. Гэхдээ тэд бидний асуудалтай танилцсан ч ойлгохыг хүсэхгүй байгаа нь тодорхой байсан учраас бид хэвлэлийн бага хурал хийсэн юм.  

-Коронавирустэй холбоотойгоор уран бүтээлчид цалингаа тодорхой хэмжээнд хасуулсан юм билээ. Гэтэл дарга, удирдлагуудын цалин энгийн сэтгүүлч миний нүдээр харахад их л өндөр тоо харагдана билээ. Нэг зүйлийг л гайхаад байна. Уран бүтээлчдийн цалинг бууруулж хэмнэсэн мөнгөө өөрсөддөө урамшуулал болгоод авчихсан юм уу. Яг тийм зүйл болсон нь үнэн үү?

Редактор Д.Долгорсүрэн: Коронавирустэй холбоотойгоор уран бүтээлчдийг сул зогсолтод хамруулсан. Уран бүтээлчдийн зарим нь  60-70 хувийн цалин авч, гэртээ сууцгаасан гэсэн үг. 3, 4, 5, 6 дугаар сард сул зогсолтод өтсөн уран бүтээлчид долдугаар сараас ажилдаа орсон. Гэтэл зөрүүлээд өөр уран бүтээлчдийг сул зогсолтод хамруулсан. Цалинг нь 60-70 хувиар бодож олгож байсан гэсэн дээ. Тэгэхээр багагүй мөнгө хэмнэгдэж, хуримтлагдана биз дээ. Хамгийн гайхалтай нь есдүгээр сараас эхлээд нийт ажилтан, уран бүтээлчдийнхээ цалинг 20 хувиар хасахаар шийдвэр гаргасан. Тэр 20 хувийг цалин биш гэж үзээд байгаа юм. Уг нь гүйцэтгэлийн норм, зүтгэл, идэвхи санаачилгаараа авдаг 20 хувь. Үүнийг нийтээр нь хасна гэсэн учраас уран бүтээлчид үгээ хэлсэн. Энэ телевизид уран бүтээлчдийнхээ цалинг тавьчих мөнгө төгрөг байдаггүй юм уу, юу болоод байгаа юм бэ гэдэг санал, гомдлоо тавиад, Үйлдвэрчний эвлэлдээ хандсан. Бид цалин дөрөвдүгээр сараас эхлээд хасагдсан. Гэтэл Үндэсний зөвлөлийнхний цалин 500 мянган төгрөгөөр нэмэгдсэн байх жишээтэй. Жишээлбэл, 720 мянган төгрөгийн цалин авдаг байсан Үндэсний зөвлөлийн гишүүн 1.2 саяыг авдаг болсон байх жишээтэй. 

Маш их хэмнэлт хийсэн, сайн ажилласан гээд захирал маань Үндэсний зөвлөлийнхөө гишүүдээс шагнуулсан байгаа юм. Уран бүтээлчдийн цалинг хасахыг хэмнэлт гэж үзэх үү. Тэр мөнгөөрөө өөрсдийгөө шагнаж, урамшуулах нь зөв үү, буруу юу. Үүнийг л бид хөндөж, хэвлэлийн бага хурал хийсэн.

СГЗ Ш.Ёолк: Томилолт гуйхаар өгдөггүй 

 -Үндэсний телевиз гэдэг бусад телевизүүдээ манлайлах ёстой. Иргэдийн оюун санаанд хамгийн түрүүнд хүрч, соён гэгээрүүлж, үнэн зөв мэдээллийг дамжуулж байх үүрэгтэй гэж ойлгодог.  Гэтэл уран бүтээлчдийг нэвтрүүлэг, уран бүтээлээ хийхэд хязгаарлаад, чөлөөтэй ажиллах боломжоор хангахгүй байна гэсэн асуудал үүссэн. Томилолтод хүртэл явуулахгүй байгаа гэсэн үү?

СГЗ Ш.Ёолк: Би 1981 оноос л Мэдээлэл, радио, телевизийн улсын хороо гэж байхаас нь ажилласан. 30 жил ажиллаж байгаа хүн. 60 хүрээд тэтгэвэртээ гарсан боловч хамт олныхоо хүсэлтээр гэрээт уран бүтээлч гэгдэж яваа. Үндсэндээ тоглоомын тойргийн гадна байгаа хүн л дээ.  Гэхдээ болж байгаа нөхцөл байдлаас үүдээд би дуугүй байж үнэндээ чадсангүй. Магадгүй зарим хүн  энэ одоо юу хийж яваа юм гэж бодож магадгүй. Гэтэл манай Үйлдвэрчний эвлэлийнхний гаргаж тавьсан баримт, үүсээд байгаа нөхцөл байдал Радиогийн 80, телевизийн 50 гаруй жилийн түүхэнд огт байгаагүй юм шүү. Энэ байгууллагад чагнах төхөөрөмж тавьсан ч гэх шиг. Энэ чинь социализмын үеийн ДО яам юм уу, хаашаа юм. Энэ үнэхээр аймшигтай юм болж байгаа юм байна гэдэгт итгэж, үнэмшсэнийхээ дараа би тэвчихгүйгээр л өөрийн эрхгүй оролцож байна.  Үнэхээр асуудал их байгаа гэнэ ээ. Манай нийгэм, эдийн засгийн редакцийн редактор н.Бямбацэцэг “Цаг үе, үзэл бодол нэвтрүүлгийн зочноо хөтлөгч өөрөө сонгодог байсан. Гэтэл сүүлийн хэдэн сар зочноо өөрөө сонгож чадахгүй байгаа. Дээрээс тэрийг яриул, энийг оруул. Энэ хүнийг одоохон болиул гэсэн үүрэг, даалгавар өгдөг” гэж ярьсан. Бүр цаашлаад шашны нэвтрүүлэгт хүртэл ямар лам, гавьж оруулахыг заадаг болсон.

МҮОНТР-гийн нэвтрүүлгийн бодлого гэдэг цэргээр бол жанжин штаб нь юм шүү дээ. Социализмын үед, Ц.Мятав дарга телевизийг удирдаж байхад бүр 2 сараар, цаашлаад жилээр нэвтрүүлгээ төлөвлөчихөөд, уран бүтээлээ туурвидаг байсан. Гэтэл одоо бодлого алдагдсан. Гэнэтхэн л “За өнөөдөр тэр хүнийг нэвтрүүлэгт оруул” гээд, нэгэнт нь төлөвлөчихсөн, хийчихсэнийг нь хөдөлгөөд, хасах жишээтэй. Сарын хугацаанд хийдэг нэвтрүүлгийг хоёрхон хоногт хийхээр ямар олигтой юм гарах вэ дээ. Гэх мэтчилэн самарч эхэлсэн. Би үндэсний үүх түүх, өв соёлын тухай нэвтрүүлэг хийдэг хүн шүү дээ. Монголын олон телевиз дотроос ганц хуультай нь МҮОНТ. Хуулийн нэгдүгээр бүлгийн нэгдүгээр заалтад “Монголчуудын язгуур эрх ашиг, нүүдлийн соёл иргэншлийн гайхамшгийг дотоодод бөгөөд гадаадад өргөн сурталчилна” гэж байгаа. Даяарчлалын шуурганд өртсөн, хариугүй устах дээрээ тулчихаад буй үндэснийхээ үүх түүх, өв соёлын тухай ахиухан нэвтрүүлэг хийчих юмсан гээд томилолт гуйхад олдохгүй. Нэг том үлгэр, тууль мэддэг хүн өвгөн бурхан боллоо гэхэд нэг том ном устаж байгаатай ялгаагүй.  “Би том кино, баримтат кино хийж гийгүүлдэггүй юм гэхэд уяаг минь уртхан уяад, угаадсыг минь ахиухан өгчихөөч. Би тэр хүмүүсээс хар яриа ч хамаагүй авчраад фондод хадгалж байвал хэрэгтэй шүү дээ” гээд гуйхад томилолт өгдөггүй.

-Та хэзээ хамгийн сүүлд томилолт аваад, хөдөө гадаа яваа явсан бэ?

-Өнгөрсөн жилээс хойш яваагүй. Манай редакцийн зарим уран бүтээлчид сүүлийн 3 жил томилолтоор яваагүй байгаа. Улаанбаатар тойроод л мөлжиж байна. Улаанбаатар хотоос өв соёл ярих хэчнээн хүн олдох билээ. Баян-Өлгий, Увс, Ховд руу явбал яах билээ гээд бодоод үзэхэд ялгаа гарна шүү.

СГЗ Д.Билгээ: Радиогийн сэтгүүлчид бичихээ больсон, энэ надад харамсалтай санагддаг 

-Монголын Үндэсний радиод энэ асуудлын “сүүдэр” тусаж байгаа юу?

СГЗ Д.Билгээ: Монголын радио 80, телевиз нь 50 хэдэн жилийн түүхтэй. Энэ хоёр бол мэргэжлийн байгууллага. Бусад радио, телевизүүд бол арилжааных шүү дээ.  Мэргэжлийн байгууллагыг үндэс, сууринаас нь бүтээгээд, босгоод, хөгжүүлээд өдий хүрсэн. Монголын радиод санхүү, эдийн засгийн талаасаа юу болж байгааг гадна талд нь байдаг хүн болохоор би сайн мэдэхгүй байна. Харин радиогийн нэвтрүүлгийн бодлого нэг л өөрчлөгдөөд байх шиг. Монголын радио бусад богино долгионы радионуудаас бичвэрээрээ ялгарах ёстой. Сэтгүүлчид бичиж, нэвтрүүлэгчид уншиж, найруулагчид найруулах ёстой юм. Гэвч энэ тогтолцоо алдагдсан. Хэн нь ч сэтгүүлч, нэвтрүүлэгч юм, бүү мэд.  Сэтгүүлчид бичихээ болиод, хөндийрчихсөн.  Энэ надад харамсалтай санагддаг. Шууд нэвтрүүлэг их болсон. Нэг редакци гэхэд 12:00-18:00 цаг хүртэл бүтэн зургаан цагийн турш шууд нэвтрүүлэг хийдэг. Тэр нэвтрүүлэгт чинь янз бүрийн хүмүүс оролцоод, шууд л ярина. Ямар ч шүүлт байхгүй.

Сэтгүүлчид маань ухаж, төнхөж, тэр хүн рүүгээ өнгийж чадаж байгаа юм уу, бүү мэд. Асуулт асуугаад, хариулт авсан болоод л өнгөрдөг. Сэтгүүлчид бичихгүй, зэвэрч байна гэж бодогддог. Үүнийг л бодолцмоор санагдаад байгаа юм. Манай радиод нэвтрүүлгийн редакци шинээр байгуулагдсан гэсэн. Тэр хүмүүс нэвтрүүлгийн бодлогод шинэчлэл, өөрчлөлт хийх байлгүй дээ гэж найдаж байна. Хүмүүсийг бичүүлэх хэрэгтэй. Найруулагчид уран бүтээлээ хийгээд, суудаг болох хэрэгтэй. Мэргэжлийн чанар, чансаа уруудаж, бүхэл бүтэн технологи алдагдсан. Үүнд л би харамсаад байгаа юм. Нөгөө талаар, газрын зураг дээр харахад, манай долгионоо хүлээж авдаг газар нь энд тэнд байдаг юм билээ. Улаанбаатар хотод Монголын хүн амын тал нь амьдардаг. Гэтэл FM-ээр Монголын радиог сонсох боломж хомс. Манайх 106 дээр явдаг. 106 долгионыг баруун машин унадаг хүн л сонсох боломжтой.  Солонгос, Япон машинд 106 долгион байхгүй. Ингээд бодохоор Улаанбаатарт амьдарч байгаа иргэдийн ихэнх нь Монголын радиог сонсддоггүй гэсэн үг. Үүнийг өөрчлөөд, засах хэрэгтэй.

-“Малчин” нэвтрүүлгээс авахуулаад радиогийн нэрийн хуудас болсон нэвтрүүлгүүдийг хийж байгаа биз дээ. Сэтгүүлчдэд нь томилолт өгөөд, хөдөө явж нэвтрүүлгээ бэлтгэдэг хэвээрээ юу?

-Нэвтрүүлгүүдээ хийлгүй яахав. Харин томилолт өгч байгаа эсэхийг гэрээт уран бүтээлчид бид сайн мэдэхгүй шүү дээ. Дотор нь ажиллаж байгаа хүмүүс л сайн мэдэх байх.  Дахиад хэлэхэд, Монголын радиог Улаанбаатар хотод сонсдог болох боломжийг хангамаар байна. Барууны машин унадаг хүн хэд билээ. Ихэнх нь л Япон, Солонгос машинтай. ҮКВ гэдэг дахин дамжуулах станц тусдаа гарсан. Дахин дамжуулах станц манайхыг цааш нь дамжуулж, гаргадаг л байх. Гаргадаггүй гэж би хэлж чадахгүй. Энэ мэт зохицуулалтын асуудлууд байна. Түүнээс гадна, радио, телевизид жил болгон л шинэ залуу уран бүтээлчид орж ирдэг. Сэтгүүлчид, зураглаач, найруулагч, инженер техникийнхэн гээд. Энэ хүмүүсийг илүү сайн мэргэшүүлдэг сургалтын системтэй болмоор байна. Уран бүтээлчдээ сургалтаар байнга цэнэглэж байвал зүгээр юм болов уу гэж боддог.

Д.Долгорсүрэн: Уран бүтээлчид маань телевиз До яам шиг үйл ажиллагаа явуулж болохгүй гэж эсэргүүцэж байгаа 

-Студиудыг дуу бичдэг камераар хянадаг гэж ярьсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?

Редактор Д.Долгорсүрэн: Сонгуулийн өмнөхөн буюу тавдугаар сараас эхлээд 600, 150 гэх мэт бичлэгийн гол студиудад шивнэх төдийд дуу нь сонсогддог, HD форматаар бичдэг дүрс бичлэгийн камер суулгасан. Маш өндөр хүчин чадалтай камер. Манай удирдлагууд хүмүүсийн орж, гарч байгаа үйлдлийг хянахаар камер суурилуулсан гэж тайлбарласан. Гэтэл Үндэсний телевиз гэдэг чинь маш том байгууллага. Энд олон хүмүүс ирдэг. Улс төрийн намын төлөөлөл, дарга, сайд, эгэл жирийн хүн ч ирнэ. Эмээж айсан, өөрийн сэтгэгдлээ зөвхөн уулзаж байгаа хүндээ хэлэхийг хүссэн хүн ч ирдэг. Гэтэл тэр хүмүүсийн орж, гарахдаа юу ярьж байгааг бүгдийг нь бичиж байгаа нь тагнаж, чагнах буюу гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэрэг гэж уран бүтээлчид үзсэн. Одоо ч гэсэн камер байгаа. Тэр камерыг авах тухай маш их ярьсан. Гэтэл байгууллагын дотоод асуудал мэтээр тайлбарлаж, үл ойшоосон. Энэ бол байгууллагын дотоод асуудал биш. Тэнд орж ирээд сурвалжлагчтай, найруулагчтай уулзаж буй хүн бүр харагдана. Ярьж байгаа нь сонсогдоно. Уран бүтээлчид манай телевиз ДО яам шиг үйл ажиллагаа явуулж болохгүй гэж эрс эсэргүүцэж байгаа.

 Хамгийн гол нь МҮОНТ чинь өөрийн хуультай байгууллага шүү дээ. Хууль, дүрэмтэй, олон арван жил тогтсон стандарттай. Хүлээсэн үүрэгтэй, хүрээ хэмжээгээрээ Монголд битгий хэл дэлхий нийтэд энэ улсын мэдээллийг түгээж байдаг газар. Үүнийгээ бид хийж чадахаа болилоо гэж ихэнх уран бүтээлчид ярьж байгаа. Бид малчны хотноос, хилийн зурвасаас нэвтрүүлгээ бэлтгээд, хөдөө, орон нутаг руу яваад ирдэг байсан. Гэтэл одоо  Улаанбаатар хот дотор л тойрон хүрээлж, нийслэлийн асуудлыг тоочин сууж байна. Уран бүтээлчид бидэнд ард иргэдийнхээ мэдэх эрхийг хангах боломж хангагдахгүй байгаа. Яагаад гэвэл, томилолтоор явуулдаггүй. Үүнийг уран бүтээлчид маш их эсэргүүцэж байгаа юм. Томилолт гэдэг бидний энгийн л нэг үүрэг. Тэр үүргээ эдлэх гэж маш их гуйдаг болсон. Хувийнхаа ажлыг амжуулах гэж байгаа юм шиг гуйна. Гуйгаад ч явж чадахгүй. Үүнээс болоод орон нутагт өрнөж байгаа асуудлуудыг нэвтрүүлэгтээ тусгаж, үзэгчдэд хүргэж чадахгүй болсон.  Тэгэхээр бид яаж олон нийтийн дуу хоолой болж чадах юм.

Түүнээс гадна, оргил цагийн нэвтрүүлгүүд бүгд удирдлагын гарт байна гэдгийг уран бүтээлчид ярьж байна. Цагийн хүрд нэвтрүүлгээр ямар мэдээ нэвтрүүлэх, хэн оролцож, юу ярихыг өдөр бүр шаардаж авч, шалгадаг. Улмаар энэ болно, тэр болохгүй гэдгийг заадаг, хэлдэг гэж байгаа. Цаг үе, үзэл бодол нэвтрүүлгээр ард түмэнд хамгийн хэрэгтэй сэдвийг сонгож, чухал хүмүүсийг урьж, ярилцдаг. Гэтэл сүүлийн үед “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэг дээрээс өгсөн хүнийг оролцуулаад, ярих зүйлийг нь яриулаад л гаргадаг болсон гэж манай уран бүтээлчид эсэргүүцээд байгаа юм. Өнгөц харахад, энэ бидний ажлын тухай юм шиг байвч тийм биш. Бид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна. Хараат бус хэвлэл, мэдээллийн байгууллага биш болчихлоо. Уран бүтээлчид чөлөөтэй сэтгэж, бодож, хийе гэсэн контентуудаа гаргаж чадахгүй байгаа. Үндэсний телевиз олон нийтийн статустай. Гэтэл хувь хүмүүсийн, удирдлагын багийн хэсэг бүлгийн дур мэдэн ашигладаг байгууллага шиг болчихлоо. Олон түмний эсрэг хийж байгаа буруу үйл ажиллагаа гэж бид үзэж байгаа юм.

-2007 онд бас иймэрхүү асуудал МҮОНТ-д өрнөж байсан гэж ярьсан санагдаж байна. Хоёулаа нэг хүнтэй холбоотойгоор үүссэн асуудал гэсэн үү?

Редактор Д.Долгорсүрэн:  Нэг хүнтэй хамааралтай гэж шууд ярих нь өрөөсгөл. Тухайн үед одоогийн Ерөнхий захирал Нинжжамц гэдэг хүн манай Тамгын газрын даргаар ирж байсан юм. Тиймээс энэ хүнийг байхад болсон үйл явдал л гэж байгаа юм.  Олон нийтийн телевиз, түүний дэргэд байх Үндэсний зөвлөл ямар үйл ажиллагаатай байх ёстой зэрэг асуудлыг бас л сөхөж тавьж байсан. Гэвч асуудал хэвээрээ үргэлжилсээр л өнөөдрийг хүрлээ. Ерөөсөө болохгүй юм байна гээд дахиад асуудлыг хөндөж гаргаж ирж байгаа хэрэг.

 СГЗ Ш.Ёолк: Үндэсний телевизийн босго намссан

  

-Асуудал үүсэхээр л удирдлагатайгаа таарч тохироогүй хэдэн хүний төлөөлөл өөрсдийнхөө үзлийг тулгалаа гэдэг яриа гарч ирдэг. Одоо ч гэсэн яг л тийм нөхцөл байдал үүсчихлээ. Хэдэн хүн л удирдлагынхаа багт дургүй байгаа учраас асуудал босгож ирсэн болчих гээд байх шиг. Тийм зүйл байхгүй биз дээ. Асуудал том юм шиг л харагдаад байх юм?

СГЗ Ш.Ёолк:  Асуудал нь угаасаа том. Түрүүнд хяналтын камерын талаар ярилаа шүү дээ. Энэ дангаараа л том асуудал. Үнэхээр тийм чадалтай камер суурилуулсан байна. Бид нэвтрүүлэг, контент бүтээхэд зориулсан камер байгаасай гэж бодсон. Гэтэл тагнах, чагнах хэрэгсэл нь байж. Тэд хэнээс, юунаас хамгаалаад байгаа юм гэж бодохоор хачирхмаар бодол орж ирж байгаа юм. Манай дарга, удирдлагууд бидний тухай энэ хүмүүс юу ярих нь вэ гэж чагнах гэж суурилуулсан юм биш биз дээ хардах сэтгэл ч төрж байна. Сэтгүүлч хүн хардах эрхтэй. Хуучин радио, телевиз чинь бужигнасан, уран бүтээл оргилсон, дээр доргүй бужигнасан газар байлаа. Ялангуяа баяр дөхөхөөр нэвтрүүлгээ хурдан гаргах гээд өдөр, шөнөгүй суусан, нүд нь улайсан хүмүүс бие биенээ мөргөчих гээд л гүйгээд, инээд наргиан цалгисан ийм л байгууллага байлаа. Тэтгэвэртээ гарчихаад, жаахан завсарлаад эргээд ороод ирсэн чинь нэг л эл хуль, хүн болгон л хувь хувьдаа юмаа хийсэн. Ялангуяа залуучууд нь зэгзийрхсэн. Хэлсэн, ярьсан болгон л дээр оччихоод байдаг ч гэх шиг. Хүйтэн хөндий байдал ноёрхчихсон л газар болчихож.

Уран бүтээлчдийг цэвдэг болгочихвол бүтээл яаж төрөх юм бэ. Бид хоорондоо наргиж наадаад, үгээ хэлээд л явахад цаана нь бүтээл ундарч, шинэ санаа төрж байдаг болохоос хэн нэгнийг сөнөөчихье, муулчихъя гэсэн хэрэг огт биш. Бид хэн нэгнийг муулаад хаа холдох вэ дээ.  Миний нэг сонссон зүйл нь 1964 оноос хойш Монголын радио санаачилж бий болгосон “Алтан төлийн эзэн” гэдэг уралдаан байдаг. Тэр жилдээ хамгийн олон төл бойжуулсан малчдыг шагнадаг шагнал. Гэтэл тэр шагналыг маань дээр байгаа хоёр том дарга өөрсдийн хувийн мэдлийн ТББ болгоод, малчнаас 3 сая төгрөг аваад, УИХ-ын гишүүнээр гардуулуулаад явдаг болсон гэв үү дээ. Би үүнийг сонссон шүү, нотолж хэлж байгаа юм биш. Ийм зүйл бий болсон гэхээр л уран бүтээлч хүний хувьд чичрүүдэс хүрмээр л санагдаад байгаа юм.

СГЗ Д.Билгээ: Хуучин Хөдөө аж ахуйн яамтай хамтарч зохион байгуулдаг үйл ажиллагаа байсан. Одоо өөрчлөгдчихсөн юм уу. 

Редактор Д.Долгорсүрэн: Би бас баримтаас харснаа л ярья.  “Алтан төлийн эздийн холбоо” гэдэг ТББ байгуулчихсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, алтан төлийн эздийнх нь холбоо болж таарах гээд байна шүү дээ. Гэтэл “Алтан төлийн зэдийн холбоо” ТББ-ын эзэн нь Л.Нинжжамц байх жишээтэй. Тэр гэрчилгээг нь манайхан гаргаад ирчихсэн л байна.  Энэ чинь манай радиогийнхны анх үүсгэн байгуулсан үйл ажиллагаа. Бид ямар ч байсан баримтыг нь гаргаад тавьж байгаа. Үздэг, хардаг, шалгадаг газар нь шалгах л байх. Ямар ч байсан ийм байж болохгүй гэдгийг л бид ярьж байгаа юм. МҮОНТ чинь олон жилийн ажлын хэмнэлтэй, горимтой, хуультай, журамтай газар байтал сүүлийн үед энэ бүхэн алдагдсан. Стандарт бус болоод, айдас, түгшүүтэй байгаа учраас л уран бүтээлчид үгээ хэлээд байна. Цалингийн асуудал хамаагүй ээ. Уран бүтээлчид маш тэсвэртэй хүмүүс шүү дээ. Хамгийн эцсийн мөчид л үгээ хэлдэг. Бид сая эцсийн мөчид үгээ хэлэхдээ цалингийн талаар давхар ярьсан. Түүнээс биш цаана нь маш их зүйл бий. МҮОНТ-ээ аврах цаг болжээ, энэ чинь ахмад үедтэй, Монголын түүхийг бичиж байдаг газар шүү гэдгийг л хэлээд байгаа юм.

Монголын үндэсний телевизийн түүх гэдэг Монголын түүхийн нэг хэсэг. Энэ түүхийг бичиж байгаа үйл хэрэг маань зөв замаар явж байна уу, буруу тийшээ хазайгаад байна уу гэдэгт уран бүтээлчид эмзэглэж, энэ асуудлыг гаргаж тавиад байгаа юм. Энэ бүхэн зөвхөн уран бүтээлчдийн асуудал биш. Үзэгчид, олон түмний асуудал. Бид өнөөдөр үзэгчид, олон түмнээс хураамж аваад, түүгээрээ тодорхой хэмжээнд санхүүжиж байгаа. Хэрвээ буруу зүйл байвал уран бүтээлчдэд нь засах үүрэг бий. Тиймээс энэ бүхнийг олон түмэндээ ил болгож хэлж байгаа юм.  Маш олон зүйлийг хэлж байгааг та бүхэн мэднэ. Бид гурав өнөөдөр төлөөлөл болоод, ямар байсныг яриад байгаа юм. Цаашдаа ямар байх ёстойг ч ойлгуулах хичээж байна. Өнөөдөр энэ ажиллаж байгаа удирдлагын багийнхнаа үйлдэл хэтэрхий ёс зүйгүй, увайгүй байдал руу шилжчихлээ шүү гэдгийг хэлж байгаа юм.

-Нэвтрүүлэг гээд ярихаар үзэгчид шүүмжлэлтэй ханддаг болсон. МҮОНТ үзэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн нэвтрүүлэг хийдэггүй. Арилжааны телевизүүдээс хоцрогдоод байна гэдэг шүүмжлэл байнга гардаг. Энэ шүүмжлэлээс л ангид байх хэрэгтэй байна. Тэгэхийн тулд яах ёстой юм бол?

СГЗ Ш.Ёолк: Энэ хоёр талтай. МҮОНРТ-ийн нэвтрүүлгүүд уйтгартай санагдаж байж болно. Уйтгартай ч юм бий. Муу хийж байгаа нэвтрүүлэг ч байгаа. Ухаа нь үндэсний өв соёлын тухай нэвтрүүлэг гарахад хүмүүст уйтгартай санагдаж байж болно. Гэтэл нөгөө суваг дээр тавихаар их гоё шоу нэвтрүүлэг гараад, хэсэг залуучууд жорлонгийн цаас ураад, толгойгоо сэгсчээд байгаа нь хүмүүст сайхан санагддаг байж болно. Эсвэл шалдан нүцгэн хүүхэн ч юм уу гараад байхаар зарим нь сонирхдогч байж болох юм. Харин ажил хэргийн нэвтрүүлэг хийхээр хүмүүс наадах чинь сонирхолгүй, соль гэдэг нь ч бий л байх. Сонирхолтой, сонирхолгүй гэдгийн цаана ерөнхий агуулга, мэргэжлийн байх хоёрыг нь тусдаа ойлгох хэрэгтэй. Жаахан хатуухан хэлчихвэл үзэгчдээ доромжилсон болох байх даа. Манай үзэгчдийн нэвтрүүлэг, контентыг хүлээж авах байдалтай л холбоотой.

Нөгөө талаар уран бүтээлчдийн явах, бичих эрхийг нь хязгаарлаад, хориод ирэхээр хүссэн хүсээгүй чанар нь унана. Урд ургасан чихнээс хойно ургасан эвэр гэгчээр манай зарим телевизүүдийн техник, уран бүтээлчдийн чадвар өсөөд л байна. Гэтэл манай телевизийн техник ичмээр болчихсон шүү дээ. Ийм ялгаа байгааг ойлгох хэрэгтэй. Түүнээс гадна, өмнө нь МҮОНРТ-ээс жаахан ширвэгдсэн уран бүтээлчид арилжааны телевиз рүү очиж амиа хоохойлдог байлаа. Одоо цаг үед арилжааны телевизүүдээс жаахан гологдсон нь манайх руу ирдэг болчихоо юу даа. Манай телевизийн босго намсчихсан нь харагдаад байгаа юм. Үүнтэй маргахын аргагүй.

Редактор Д.Долгорсүрэн: Энэ чинь хүний нөөцийн бодлоготой л холбоотой. Хүний нөөцийн бодлогыг бид шаардлагынхаа нэг хэсэг болгоод байгаа юм. Энэ байгууллагад ямар боловсролтой хүмүүс ямар замаар орж ирж байна. Тэгээд илүү мэргэших сургалтад яаж хамрагдаж, сайжирч байна вэ гэдэг асуудал ч бий. Янз бүрийн аргаар орж ирчихээд, тэсэж үлдэхийн тулд буруу замыг сонгох, аялдан дагалдах, аль болох чимээгүй байх нь ихэссэн. Энэ бол залуу боловсон хүчинд хортой гэж үзэж, бид асуудлыг гаргаж тавьж байгаа. Нөгөө талаар контентын асуудал яах аргагүй том. Уран бүтээлчдийн үндсэн үйлдвэрлэл чинь нэвтрүүлэг хийх, контент бүтээх. Түүнээс биш байшин засах, будаг будах биш. Энэ чинь зүгээр л аж ахуйн асуудал. Сүүлийн үед жил ирэх тусам манай төсөв хөрөнгө нэмэгдсэн. Манай уран бүтээлчдийн тайлбарлаж байгаагаар өнгөрсөн жил 19 тэрбум төгрөг МҮОНТ-д байсан гэж байгаа. 19 тэрбум төгрөгөөр бид ямар контент бүтээсэн бэ гэвэл хэлэх үг байхгүй. Яагаад гэвэл контент үйлдвэрлэлдээ хөрөнгө оруулалт хийхгүй байна. Ямар ч шинэ бүтээл гарахаа больсон.

Телевиз их хэцүү л дээ. Дүрсээр харуулдаг урлаг учраас бид заавал тайз бүтээж байж, нэвтрүүлэгтээ хөрөнгө оруулалт хийж гаргадаг. Гэтэл хөрөнгө оруулалт хийхгүй болохоор хэцүү. Зарим уран бүтээлчид бүр өрөвдмөөр зүйл ярьдаг. Ш.Ёолк ах гэхэд өөрийнхөө халааснаас 4 сая төгрөг гаргаад, “Жангар” туульд зарцуулчихаад л яваа хүн. Бид нэвтрүүлэг хийхдээ наад захын хэрэг болох ааруул, сүүгээ хүртэл өөрсдөө авдаг. Тайзаа яаж хийх, тэнд хэрэгтэй жижиг хэрэглэлээ авах асуудал ч хүнд болчихсон. Энэ их мөнгөтэй мөртлөө ийм зовлонтой байна даа. Гэтэл бүх мөнгөө л барилга, байшинд зарцуулаад байдаг. Уран бүтээл, контент нь буюу үндсэн үйлдвэрлэл нь зогсчихсон.

Редактор Д.Долгорсүрэн:  Байшин засах, будах чинь хоёрдугаар зэргийн асуудал, бид сайн контент үйлдвэрлэхийн төлөө төсвөө зарцуулах ёстой 

-Мэдээж тав тухтай орчинд ажиллах ёстой, телевизийг гоё сайхан болгосон гэдэг тайлбар гарч л байна?

Редактор Д.Долгосүрэн: Тэр чинь тэргүүн зэргийн асуудал биш. Төсвөөс яах гэж дэмжлэг үзүүлж, олон түмнээс ямар учраас хураамж авдаг юм. Бид сайн контент үйлдвэрлэх гэж, үзэгчдэд хүргэх гэж авдаг. Түүнээс биш байшингаа засъя, будъя гэж авдаггүй. Энэ чинь хоёрдугаар зэргийн асуудал. Удирдлагын баг мэдээж засвараа хийж, орчноо сайжруулах ажлыг л хийх ёстой. Гэхдээ төсвөө зохицуулах хэрэгтэй биз дээ. Манай уран бүтээлчид төсвөө буруу зарцуулсан гэж үзээд байгаа юм. Хамгийн чухал зүйл чинь үндсэн үйлдвэрлэл шүү дээ. Талх үйлдвэрлэж байсан газар талхаа хийхээ больчихоод, бид шуудай үйлдвэрлэнэ гээд байвал яах билээ. 

СГЗ Д.Билгээ:  Монголын радио гэдэг дүрсээр биш үгээр сонсогчдын чихэнд хүрч, зүрхийг нь асааж, нүдэнд харагдтал ярьдаг байдаг урлаг. Тийм учраас Монголын радио бол телевизээс илүү уран бүтээлчийн чадвар шаардсан урлаг. Тийм учраас сайн бичдэг сэтгүүлчид нь бичдэгээрээ бичээд, түүнийг илэрхийлэх чадвартай нь илэрхийлэх ёстой. Өөрөө жүжгийн зохиолч байлаа гэж бодъё. Тэгвэл жүжигчид бид дүрээ сайн бүтээхийн тулд хичээх хэрэгтэй биз дээ. Түүнтэй адил уншдаг нэвтрүүлэгчид нь дуу хоолойнхоо, дотоод сэтгэлийнхуу ур чадвараар хүний нүдэнд харагдтал ярьдаг байх хэрэгтэй юм. Найруулагчид нь найруулсан шиг найруулдаг байх ёстой. Найруулагч, сэтгүүлч, нэвтрүүлэгч гурвын холбоо маш их хэрэгтэй. Тэр чадварууд алга болох дээрээ тулчихаад байна.

-1995-2000 оны эхэн үе хүртэл хөдөө амьдарч, радио сонсож байхад бүхий л нэвтрүүлгийг уншдаг хүн нь Д.Билгээ гуай байлаа. Дуу хоолой нь чихэнд хоногшоод үлдчихсэн. Сүүлийн үед сонсогчдын чихэнд хоногштол нэвтрүүлэг уншдаг, ур чадвартай уран бүтээлчид ховордоод байна гэж та үзэж байгаа юм уу?

СГЗ Д.Билгээ: Жаахан ховордоод л байна уу гэж хараад байгаа юм. Түүнээс гадна, өөр нэг зүйл байна. Телевизид 12 нэвтрүүлэгч байдаг. Цагийн хүрд гэх мэт нэвтрүүлгүүдийг уншдаг. Гэтэл радио өглөөний 06:00 цагаас шөнийн 23:00 цаг хүртэл ажилладаг. Тэнд хэчнээн удаагийн мэдээ явах уу. Цаг тутамд мэдээллийн хөтөлбөртэй, нэвтрүүлэгчид уншдаг. Тийм байтал зургаахан нэвтрүүлэгчтэй. Өглөөний 06:-09:00 цагийн хооронд хөтлөгчид гээд дөрвөн хүн ээлжилж, ажлын өдрүүдэд ажилладаг. Бусад үед нь нэвтрүүлэгчид мэдээ, нэвтрүүлгээ уншина. Уран бүтээлчийн сэтгэл оюун, цаг заваа гаргаж бичсэн хоёр хуудас ч болов бичвэрийг сайхан уншаад, сонсогчдод хүргэдэг нэвтрүүлэгчид хэрэгтэй. Тиймээс  шинэ залуу уран бүтээлчдийг л төрүүлж гаргаж ирэх хэрэгтэй байна даа.

-Та бүхэн болохгүй байгаа зүйлсийг өөрчилье засъя гээд шаардлага хүргүүллээ. Удирдлагын багт байгаа хүмүүсийг огцруулахыг ч шаардаж байгаа. Хэрвээ удирдлагын багт байгаа хүмүүс огцрохгүй гэвэл эргээд уран бүтээлчид рүүгээ халдсан үйл ажиллагааг явуулах юм биш биз дээ гэсэн болгоомжлол хөндлөнгөөс харж байгаа надад хүртэл төрж байна. Хэвлэлийн хурлын үеэр хэрвээ шаардлага биелүүлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж ч мэдэгдэнэ билээ. Шаардлагыг чинь биелүүлэхгүй бол тэмцэх хурц хэлбэр чинь юу байх вэ?

Редактор Д.Долгорсүрэн:  Энэ байгууллагын дээд удирдлага болсон Үндэсний зөвлөлд шаардлагаа хүргүүлсэн. Ёс бус үйл ажиллагаа явуулж, байгууллагыг элгээр нь хэвтрүүлсэн, төсвийг буруу зарцуулсан Ерөнхий захирал. Хууль бус үйл ажиллагаатай гүйцэтгэх удирдлагын багийг багаар нь буулгая гэдэг саналаа уран бүтээлчид хүргүүлсэн. Болж байгаа процесс л ийм. Дээрээс нь нэмээд Үндэсний зөвлөлтэй хариуцлага тооцох ёстой гэж бид үзэж байгаа. Энд ийм хууль бус үйл ажиллагаа өрнөж байхад Үндэсний зөвлөл юу хийж байсан юм бэ гэдэг асуудлыг хөндөж буй хэрэг.  Тэд удирдлагын багийг сайн ажиллаж байна л гэдэг. Энэ чинь олон түмнээс сонгогдсон Үндэсний зөвлөл гүйцэтгэх удирдлагын буруу үйл ажиллагааг зөв гэж дэмжиж байгаатай ялгаа юу байна.

Буруу үйл ажиллагааг өөхшүүлсэн, удирдлагын багийнхаа эрхшээлд орсон Үндэсний зөвлөл ч огцрох ёстой. Манай Үндэсний зөвлөлийн гишүүд 2, 3-аараа нийлээд л удирдлагын багтай хамт жил бүр гадаад явдаг. Энэ бол тэд олон түмнээсээ урваж, удирдлагын багтайгаа нэг талд орсон л гэсэн үг. Уг нь тэд чинь олон түмнээс сонгогдсон хүмүүс. Хяналтаа тавих ёстой. Олон түмэнд зориулсан контентуудаа хийж байна уу. Төсвөө зөв зарцуулж байна уу, удирдлагын баг нь ёс зүйтэй ажиллаж байгаа юу, үгүй юу гэдгийг хянах ёстой Үндэсний зөвлөл хянах чадвараа алдчихсан. Тиймээс уран бүтээлчид шаардлага хүргүүлж байгаа юм. Магадгүй шаардлага хэрэгжихгүй байж ч болно. Эхний байдлаар сонсоход, эвгүй зүйлс сонсогдох л юм. Хүргүүлж байгаа санал хэрэгжихгүй байж магадгүй гэдэг нь харагдаад л байна. Энэ зөвхөн хувийн санал биш. Бид олон түмэндээ хандаж байгаа. Олон түмэн юу гэж үзэж байна. Цаашлаад төр засгийнхан юу үзэж байна вэ гэдэг нь л чухал. Болж байна аа, цаашид ингээд яв гэж байгаа юм уу. Нээрээ энэ чинь Олон нийтийн телевиз шүү, тусдаа хуультай байгууллага, болохгүй шүү гэж үзэж байна уу. Үүнээс үндэслээд дараагийн алхмуудаа хийнэ.

СГЗ Ш.Ёолк:  Айдас түгшүүр мэдээж байна. Гэхдээ нэгэнт эхэлсэн учраас буцахгүй, шантрахгүйгээр манай залуучууд тэмцэх байх. Манай залуучуудын цуглуулсан материал, дотроосоо цуглуулсан саналыг харахад тэр хүмүүс тэсэж тогтохын л аргагүй юм. Гэхдээ тэд тэсэж, тогтож үлдвэл энэ залуучууд бүгдээрээ ажил, амьдралаараа хохирох нь ойлгомжтой. Би энд нэг зүйлийг хэлье. Залуучуудын гаргаж тавьсан материал бол мөсөн уулын гуравны хоёр нь л байгаа. Тэрэнд тэсэж, тогтож үлдвэл цаашид юу болохыг цаг хугацаа харуулна. Хоёрдугаарт, С.Зориг “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж хэлсэн дээ. Түүн шиг бид олон түмэнд асуудлаа хүргэхэд Монголын ард түмэн ухаантай юм чинь ойлгоно. Бидний талд байна гэдэгт эргэлзэх хэрэг алга. Монгол Улсын төр засаг гэж байгаа юм бол, тэд эрүүл саруул ажиллаж байвал ийм зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байх гэсэн итгэл байна. Хамгийн сүүлд итгэл найдвар бөхдөг гэдэг дээ.  

 

44
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

44 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.191.194Зочин   • 2020, 11 сарын 27. 13 цаг 10 минут

Өмнөд хөршид ард түмний шүүхээр орсон 1 авгай би бол нохой байсан...эзнийхээ хуц гэсэнрүү хуцаж, хаз гэснийг хазсан...гэж үнэнээ өчсөн байна билээ...

202.55.191.194Зочин   • 2020, 11 сарын 27. 12 цаг 52 минут

Мэдээлэл ил тод, олон ургалч, уламжлалт өв соёлоо сурталчилсан, нийт олны эрх ашигт нийцсэн байвал зүгээр байна. Аялдан дагасан, захиалагат намын үзэл сурталжисан бол уйтгартай...Үндсэн чиг үүргийн дагуу соён гэгээрүүлээ ч...байшин, будаг, уут сав 2-р зүйл шүү... Хөрөнгө оруулалт, Цалин шагналыг аль нэг удирдлага биш нийт ард олны сонгосон төрөөс өгдөг биздээ. Үнэн үг хэлсэн байна Ёолк гуай

66.181.178.220Зочин   • 2020, 10 сарын 27. 8 цаг 32 минут

Сул цалин авсаар байгаад сурчихсан гарууд шинэчлэлийн салхи орж ирэхээр амь тэмцээд үхэх гээд гүйлдээд байгаа юм бишүү.Юун 400 гаруйн ажилтан бэ. Тэгээд чанартай, шинэлэг нэвтрүүлэг байдаг юмуу. Би лав үздэггүй. 40 хүрэхгүй бүрэлдэхүүнтэй ТВ нүүд дэргэд нь мундаг сайн ажиллаж байгаа ш тэ.Үндэсний ТВгийнхэн өөрсдийгөө мундаг гээд бодчихсон хоцрогдчихсон гарууд байдаг. Олигтой хүний нүүр тахалчих ганц амьтан байхгүй болоод тэтгэврийн өвгөнийг авчирч хэл ам хийлгээд байгаа юм бишүү. Тэр огцор гээд байгаа захирал нь мундаг дайчин эмэгтэй харагддаг

54.36.118.168Зочин   • 2020, 10 сарын 27. 1 цаг 03 минут

БИТГИЙ ШАА ЁОЛК

54.36.118.168Зочин   • 2020, 10 сарын 27. 1 цаг 02 минут

ЁОЛКОО ХӨГИЙН ЦАРИАЛЧИХААД ҮХСНЭЭ ХИЙНЭВ ЧИ ИЧИХГҮЙ ҮААХИЙМАА

103.57.95.200Зочин   • 2020, 10 сарын 26. 23 цаг 55 минут

МТ-ийн зарим сэтгуулчийн суурь мэдлэг хэтэрхий жол наад захын юм огт мэддэггуй . Ж=нь боловсрол мэдлэг урлаг уран сайхан уран зураг хар зураг архитектор архитектур архив номын сан археология палеонтология архи дарс булчин булчирхай темс хунсний ногоо даага сарваа ботго тором хурга телег ат ингэ азарга байдас дуурь драм г .м. Юм уншдаг бусдын яриа сонсдог еерийгее боловсруулахыг хичээдэг байгууштай Гадаад хэлтэй сэтгуулч ховор юм билээ дээ 21 цагаас зочинтой ярилцдаг нэг сагсуу залуу ашгуй алга болсон уу одоо нэг эмэгтэй ярилцдаг болжээ

150.129.142.54Зочин   • 2020, 10 сарын 26. 23 цаг 32 минут

ЗАЛУУСД ЗАЙГАА ТАВЬЖ ӨГӨӨЖ ЗУУРАЛДАХААСАА ИЧЭЭЧ ӨГӨР ЦАРИАЛЧИХААД

103.229.120.50uzegch   • 2020, 10 сарын 26. 20 цаг 07 минут

Нинжжамц чинь харин чадалтай бүсгүй шүү. Арай өөрөөр сэтгэж юм хийх гээд байгаа юм даа. Шинэ хуучины зөрчил дөө. Хууччуул жаахан худрагатай байлдаа хүн юм хийх гээд байна. Төсвийн нарийн юмтайгаа танилц.Байгууллага удирдахад зөвлөн бий шүү! MNB sport*MNB word gedeg shine redaktsuud gargaad munMNB huuhduud geh shig ym hiigeed l bna shuu dee

202.9.40.146Hmmmmmmm   • 2020, 10 сарын 26. 19 цаг 54 минут

Өвгөн хурандаагийн залуу эхнэр одоо болиоо. Залуу хүнд ажлаа өг заааа гуйж бн.

81.185.172.153Зочин   • 2020, 10 сарын 26. 19 цаг 31 минут

Миэгийн хүн ,хятадыг магтан дуулсан хүн, хятад кино урдаас зориудаар захиалж авчруулсан авгай шүү .

81.185.172.153Зочин   • 2020, 10 сарын 26. 19 цаг 29 минут

Монголчуудыг зүгээр л цагаан цаас гэдэг маш их доромж үг.Бүхэл бүтэн ард түмнийг ингэж хэлчихээд энэ хүмүүсийн төлөө ажиллах уу?Зөвхөн энэ үгнийхээ төлөө уучлал гуйгаад огцрох ёстой.

192.82.71.218ЗОЧИН   • 2020, 10 сарын 26. 19 цаг 23 минут

ОЛОН НИЙТИЙН ТЕЛЕВИЗИЙГ УДИРДЛАГЫН ГЭХ ХЭДХЭН ХҮН БАРАГ ХУВЬДАА АВСАН ЮМ ШИГ САНАГДЧИХЛАА.БҮГДИЙ НЬ ХӨӨЖ ЯВУУЛААД БОЛОВСРОЛТОЙ, ЗӨВ, МЭРГЭЖЛИЙН ЗАЛУУЧУУСЫГ УДИРДАЛАГАД НЬ ТАВИХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ.ЭНЭ ЧИГТЭЭ ТЭМЦЭЭД БАЙГААРАЙ АМЖИЛТ ХҮСЬЕ

213.162.72.179Зочин   • 2020, 10 сарын 26. 18 цаг 03 минут

Ирэгдийн болон уран бүтээл хийж байгаа ажилчидын эрх ашгийг хосор хаяъж. Хувийн юм шиг дур мэдэн аашилж байгаа зариргаа болон үндэсний зөвлөлийг АТГ-аас шалгаж. Монголын ард түмний эрх ашигийг болон. Ажилчидыг хохироосон хүмүүст арга хэмжээ авч. Удирдлагын зөвлөлийг сольж. Ажилчидын санал асуулгаар захирлын сонгож. Монгол улсын үндэсний "гэдэг нэрийг хамгаалж. Монголын ард түмэнд 4зүг 8зохист хүрч ажилах сайн сайхан мэдээ мэдээлэл хийхэд нь нээлттэй ажилуулж. Дэлхийд гардаг ҮНДЭСНИЙ нэвтрүүлэг чанартай болгох хэрэгтэй байгаа юм. Удирдлагын соль

66.181.161.21Зочин   • 2020, 10 сарын 26. 17 цаг 10 минут

Тагнаж чагнаж үйлдэл бүрийн хянаж байх нь Ардын намын араншин .

64.119.26.198dabaa   • 2020, 10 сарын 26. 16 цаг 40 минут

Denduu nuser oron tootoi baiguullaga, busad telebizuud basn tsomhon oron toogoor sain ajillaj bgaa, neleed tsomhon bolgoj menejmentee saijruulmaar umaa

202.9.46.181Зочин   • 2020, 10 сарын 26. 16 цаг 23 минут

энэ долгорсурэн гэж маш унэнч ардчилал анх гарч байхад ард тумний тулээ уйлж байсан маш их шудрага хун энэ хуний узэл бодол одоо хуртэл дарагдсаар коммунистуудийн доор байдаг юм байна энэ байдлаасл ымар байдагни харагдаж байнадаа.удирдлагаууд зувлэүүдийг хурдан соли. авилга авч сорсонд байсан энх мандах харагдлаа

202.179.26.207zochin   • 2020, 10 сарын 26. 14 цаг 11 минут

ter ich mongo chaachsan um be???, chairan tatvariin mongo !!!

124.158.126.193ҮЗЭГЧ   • 2020, 10 сарын 26. 13 цаг 59 минут

МОНГОЛ ТЕЛЕВИЗИЙН НЭВТРҮҮЛЭГ СОНИРХОЛГҮЙ УЙТГАРТАЙ БОЛСОН

124.158.113.3Зочин   • 2020, 10 сарын 26. 13 цаг 51 минут

Baiguullagiin udirdlaga geech hun yamar ch tohioldold hunii tsalin ruu " shunaj boldooguo yum stee

202.179.27.181Зочин   • 2020, 10 сарын 26. 13 цаг 39 минут

Миеэгомбын Энхболдын сонгуулийн үеэр элийрээд байсан авгай мөн биздээ Монголын Үндэсний ТВ Радио чинь өөрөө гэгээрүүлэх эх оронч үзлийг сурталчилсан ийм үзэл бодолтой байх ёстой биздээ

202.126.89.178Зочин   • 2020, 10 сарын 26. 13 цаг 20 минут

Энэ хүмүүс ер нь албан тушаалыг мөнхийн юм шиг боддогоо болих хэрэгтэй.

202.9.46.209Oyun   • 2020, 10 сарын 26. 12 цаг 51 минут

Ene Ninjjamz geed avgai odoo boliochee zailaachee tsafaj hanadaggu bas neg huvalz ymaa

122.201.21.3зочин   • 2020, 10 сарын 26. 12 цаг 48 минут

хүний ажлыг авсан шигээ өгч сураач . Дараагийн хүн чинь ажлыг чинь хийж л таарна. Мөнхийн юм шиг загнахаа больчихооч

202.126.90.49Зочин   • 2020, 10 сарын 26. 11 цаг 41 минут

yag unendee undesnii TV-eer uzeh yum olddoggui.

202.21.104.234Зочин   • 2020, 10 сарын 26. 11 цаг 35 минут

Татварын мөнгөөр санхүүждэг хэтэрхий нүсэр бүтэцтэй байгууллага 1 хүний хийх ажлыг 2-3 хүн хийдэг олон дарга нартай ёстой дэндүү их зардал тай газар.Иймэрхүү улсын гэх тодотголтой ёроолгүй савнууд эдийн засгийг элгээрни мөлхүүлж бна хогийн хувалзнууд

202.126.88.134Зочин   • 2020, 10 сарын 26. 11 цаг 24 минут

MAN-iin dotorh Miye, Hvvkiin temtsel vrgeljilj baigaamaa !

192.82.76.184з   • 2020, 10 сарын 26. 11 цаг 19 минут

мөнгөгүй бол цомхотгол хийх хэрэгтэй. нүсэр олон хүн ээ боль. төсвөөс маш их мөнгө авахаа болих. чадахгүй бол татан буугд. монголор дүүрэн телевиз байна. хэрэггүй мэдээлэл цацаад байдаг олон телевиз хэрэггүй.

202.126.90.45Зочин   • 2020, 10 сарын 26. 11 цаг 07 минут

2 хүрэлийн хүнд үеийг монголчууд яаж давнаа.

31.165.231.3Зочин   • 2020, 10 сарын 26. 22 цаг 13 минут

Mongolchuud oorsdoo songoson shyydee ene toriinhoniig....ard irged chin oorsdoo avila avdag bolchihson, mongo godoy hahuul toldog namuud , hymyysiig l bongodog um baina lee shdee... deer doorgui shudarga bus baina shyydee mongoliin niigem ooroo, neg odor mongol gej uls baihgui bolchihgui l bol odoo ...medeh um alga

183.177.99.230Зочин   • 2020, 10 сарын 26. 10 цаг 41 минут

zahialagt varilstlaga b na,

203.91.115.52.   • 2020, 10 сарын 26. 10 цаг 33 минут

Асрах газар хоолгүй хувцасгүй өссөн нинжжамц шуналтай юмаа

66.181.178.220Зочин   • 2020, 10 сарын 27. 8 цаг 37 минут

Хүний өнгөрсөн чухал биш одоогоороо бай. Мундаг дайчин, тэцмцэгч, ажил хэрэгч бүсгүй байналэ.

64.119.24.71Зочин   • 2020, 10 сарын 26. 10 цаг 13 минут

Би хуучивтар Япон машинтай FM- 76 дээр МРадиог л сонсдогшдээ

68.145.61.75Zocnin   • 2020, 10 сарын 26. 10 цаг 10 минут

Zarim ni zaluustaa oron zaigaa tawij ogoh tsag bolson bhaa Hodoogiin newtruulegt dajgui sergelen zaluus gaigui sain newtruuleg hiij bnalee

68.145.61.75Zocnin   • 2020, 10 сарын 26. 10 цаг 08 минут

Haraad bhad zaluu uran buteelcnid zaluu uran buteelcndiin oron tooni asuudal bolood bna daa Er ni tetgewriin nasniihan tetgewert garhah geed bna geed bosson yum shig sanagdaj bna

202.9.46.165зочин   • 2020, 10 сарын 26. 9 цаг 47 минут

энэ нинжцамж гэж балай авгай дандаа асуудал үүсгэж олныг хохироож байх юм. зайлуулаач. олон түмэн минь дэмжээрэй. уран бүтээлчдээ дэмжээрэй

150.129.143.157Зочин   • 2020, 10 сарын 26. 9 цаг 41 минут

Тв-д ажилладаг хүмүүс чинь угаасаа л бага цалин авдаг тэрэндээ таарсан нэвтрүүлэг л хийдийм бишүү.Одоо давтагдашгүй хүчин зүйл гээд хассан л бна лээ

54.36.118.194Зочин   • 2020, 10 сарын 26. 9 цаг 33 минут

ЁОЛК БОЛИОИ ИЧИЖ ҮХЭЭ

192.82.75.204Зочин   • 2020, 10 сарын 26. 9 цаг 26 минут

Олон хүн нэгдэж байгаа бол цаана нь өргөс харгана байна.. Иймд тэр нижжамц авгайг солихыг шаардаж байна

202.21.108.30Зочин   • 2020, 10 сарын 26. 9 цаг 25 минут

Сөнөж байгаа газар даа.

202.179.26.114Зочин   • 2020, 10 сарын 26. 9 цаг 01 минут

эм хүний ухаан 1 буруудвал эргэхэд хэцүү л гэдгийм

103.26.195.111Зочин   • 2020, 10 сарын 26. 9 цаг 00 минут

Hutsdag muu pizda nar be bugd alvan tushaaliin tuluu alaltsaj bna shuu dee bas mungunii tuluu naad heden durakuudaa huuj yavuul

202.72.245.125irgen   • 2020, 10 сарын 26. 8 цаг 24 минут

TB iin munguu ugmuurgui ba shuu

202.70.34.38Зочин   • 2020, 10 сарын 29. 15 цаг 00 минут

Монголд ямар нэг шар хэвлэл бус нийгэм эдийн засаг улс төр, өв уламжлал, түүхийн тухай мэдээллийг төв телевизээсээ авч байх ёстой. Үндсэн бодлого барьж байгаа телевиз нэг намын хараа хяналтанд байх ёсгүй. Ёс зүйгүй хүн тэргүүлэх ч ёсгүй

Шинэ мэдээ

Жуулчид хоёр хөлөөрөө ирдэгтэй адил, энэ салбарт төр,хувийн хэвшил хөл нийлүүлж алхана2 сар 27. 13:56Монгол Улс нэгдүгээр сард 108 улстай худалдаа хийжээ2 сар 27. 13:45О.Бямбадэлгэр: Манай улс 2012 оноос хойш хуурамч шатахуун борлуулж байна2 сар 27. 13:30МАХН, МАН-тай нэгдвэл Н.Энхбаярын улстөрийн карьеар БАЯРТАЙ  2 сар 27. 13:15С.Эрдэнийг АН-ын даргаар, Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэхээс татгалзжээ    2 сар 27. 13:04Тусгаарлагдсан иргэдэд нэмэлт төлбөртэйгээр байрлах боломжтой буудлуудыг иргэдэд хангаж өгнө  2 сар 27. 13:03Ял эдэлж буй М.Энхсайханыг ШӨХТГ-ын дарга асан О.Магнай эргэж, очжээ2 сар 27. 13:00Хоёр дахь бичлэг цацагдсаны дараа Б.Баасанцогт сураггүй алга болжээ2 сар 27. 12:51Алматы руу өнөөдөр тусгай үүргийн нислэг үйлдэнэ2 сар 27. 12:48Загвар өмсөгч Ж.Энэрэл “Mercedes-Benz” брэндийн нүүр царай боллоо2 сар 27. 12:46Дээд шүүх ХҮН-ын даргаар Т.Доржханд гишүүнийг бүртгэжээ2 сар 27. 12:39ШУУД: Ерөнхий сайд Нарантуул захад худалдаа эрхлэгчидтэй уулзаж байна2 сар 27. 12:30Амралтын өдрүүдэд ажиллах шинжилгээний цэгүүд2 сар 27. 12:23“Оюутолгой” ХХК татварын актыг хэрэгжүүлж 229.8 тэрбум төгрөгийн төлбөрийг барагдуулж эхэллээ2 сар 27. 12:216,808 хүн коронавирусийн эсрэг вакцинд хамрагджээ2 сар 27. 12:18Вакцин хийлгэсэн иргэдэд ХАЛУУРАХ, ЯДРАХ шинж тэмдэг илэрч байна2 сар 27. 11:45ЭМЯ: 35 тохиолдол шинээр илэрсэн бөгөөд 1 тохиолдлын эх үүсвэр тогтоогдоогүй байна2 сар 27. 11:30Танил Хятад дуу: “Хуанжу гэг” киноны дуу “Борооны эрвээхэй”2 сар 27. 10:00Дуучин Леди Гагагийн нохой асрагчийг буудаж, нохдыг нь хулгайлжээ2 сар 26. 17:00Монгол эмэгтэйн амийг хөнөөсөн Ирландын өсвөр насны хүүгийн шүүх хурал сарын дараа болж хойшилжээ2 сар 26. 16:45Хал цэрэг бусдыгаа дарамталж буй үйлдлээ лайваар харууллаа2 сар 26. 16:30Коронавирусээс 89 сая хүн эдгэрлээ2 сар 26. 16:15I сард нүүрсний экспорт 50 гаруй хувиар өсчээ2 сар 26. 16:00Хонконгт вакцинжуулалт эхэллээ2 сар 26. 15:45АНУ-ын Засгийн газрын тусламжаар саарал ус дахин боловсруулах үйлдвэр барина2 сар 26. 15:30Эвшээх нь "халддаг" үзэгдэл2 сар 26. 15:15Монголын гурван баг 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн “Топ 30”-д багтлаа2 сар 26. 15:00Арменийн Ерөнхий сайд “армиа” төрийн эргэлт хийхээр оролдсон гэж буруутгаж байна2 сар 26. 14:45Анхааруулга: Криптовалют, койны үнэ ханшийг урьдчилан таамаглах боломжгүй2 сар 26. 14:3039 тонн дизель түлш ачсан тээврийн автомашин онхолджээ2 сар 26. 14:15
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.