2020 оны 10-р сарын 26
14 цаг 48 минут

МАН: Хоёр гишүүнийг эргүүлэн татах ямар нэгэн мэдээлэл УИХ-д ирээгүй

       МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "МАН-ын бүлэг хуралдаж, Ерөнхийлөгчөөс өргөн барьсан шүүхийн тухай гурван хуулийг буцаах нь зүйтэй гэж үзлээ. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гараад шүүх хуулийн байгууллагуудын удирдлагуудыг өөрчилдөг хуулийг өнгөрсөн 2019 онд УИХ баталсан. Энэ зөвлөмжүүдийг хүчингүй болгохоор УИХ-ын 13 гишүүн хуулийн төсөл өргөн барьсан. Үүнийг Шүүхийн тухай хуультай хамтатгаад хэлэлцэх нь зүйтэй юм байна гэж МАН-ын бүлэг үзсэн" гэв. 

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Хоёр гишүүнийг эргүүлэн татах асуудал яригдаад байна. Үүнд тайлбар өгөөч? 

-Хаалттай хуралдаанаар улс төрийн нөхцөл байдалтай холбоотой асуудал ярьсан. Орон нутгийн сонгууль боллоо. Сонгуулийн дараа МАН олонх болсон нэлээн хэд хэдэн аймагт ИТХ-ын төлөөлөгчдөд хэрэг үүсгэж, шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлэн сонгогчдын өгсөн саналын шүүхийн шийдвэрээр засаж байна. 

Тухайлбал, Баянхонгор, Архангай, Хөвсгөл зэрэг хэд хэдэн аймагт. Тэр байтугай Баянхонгор аймагт ИТХ-ыг 11:00 цагт зарласан байхад 09:00 цагт төлөөлөгчдийн бүрэн эрхийг түдгэлүүлэх асуудлыг шүүхэд ярьж байна. Шүүх улс төрийн үйл ажиллагаанд хэт хутгалдаж байна гэдэг асуудлыг гишүүд тавьж байгаа учраас энэ асуудлыг хэлэлцсэн.  Хоёр гишүүнийг татах ямар нэгэн мэдээлэл УИХ-д ирээгүй. УИХ-д ирээгүй зүйлийг бид ярина гэж байхгүй ээ. 

-Хэрвээ хууль зөрчсөн байвал эргүүлэн татах асуудалд хуулийн байгууллага оролцохоос өөр аргагүй биздээ?

-Хууль шүүхийн байгууллага шалгаагүй байхад бүрэн эрхийг нь шүүх шууд түдгэлзүүлж байна. Жишээ нь, Баянхонгорын асуудал. 

-Хуульчид 2021 оны төсвийн тухай хуулийг тэгш бус гэдэг үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд өгнө гэдэг асуудал яригдаж байна?

-Намын бүлэг есдүгээр сарын сүүлээр 2021 оны улсын төсвийг хэлэлцсэн. Төсвийн хөрөнгө оруулалтын тэгж бус байдал бол зөвхөн ирэх оны асуудал биш. 2018, 2019 оны төсвүүд дээр ийм асуудал гарсан. Үүнээс болоод үргэлжлээд байгаа юм. Зарим аймагт 2018, 2019 оны төсвүүд өндөр тавигдсан. Үнийн дүн нь өндөр байгаа ч санхүүжиж байгаа дүн нь 2020, 2021 онуудад үргэлжилнэ. 

2021 оны тухайд хөрөнгө оруулалтын үндсэндээ асуудал маш бага. Улсын хэмжээнд 170 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт л байгаа.

"

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.95.44Зочин   • 2020, 10 сарын 31. 17 цаг 24 минут

ЗГазар аймаг сум нийслэл дүүрэг агентлагуудын төсвийн мөнгөний орлого зарлагыг төрийн өмчит а/а нэгжүүдийн орлогуудыг сайн шалгаж цэвэрлэгээг хийх хэрэгтэй бна төрийн мөнгийг хуйвалдаанаар ил далд их багаар мөнч их идэж ууж бна

192.82.75.227Урлагийн гавьяат зүтгэлтэн   • 2020, 10 сарын 26. 18 цаг 13 минут

Заль мэх байх аа.Энэ онд их мөнгө гэж харагдах ч хойтон хийх ажлын мөнгө гэх нь худлаа. Хойтон ахиад л мөнгө суулгана мэдээж. Энэ жил зарцуулахгүй санхүүжилтийг төсөвт суулгаад яах юм бэ?!!!

192.82.75.227Урлагийн гавьяат зүтгэлтэн   • 2020, 10 сарын 26. 18 цаг 08 минут

н төсөв мөнгө суухгүй гэсэн үг биз дээ.

192.82.75.227Урлагийн гавьяат зүтгэлтэн   • 2020, 10 сарын 26. 18 цаг 03 минут

Томоохон хэмжээний бүтээн байгуулалтын ажил 1жилд багтахгүй нь тодорхой ,Ингэлээ гээд хойтон магадгүй дараа жилийх нь төсөв гээд 1-2 жилийн дараа хийх ажлын төсвийг хамтадгаад 2020-д улсын төсөвт суулгасан гэх нь но-той будлийн дагуулсан хариулт. Тухайн жилд хийж бүтээх ажлын хөрөнгийг суулгаж өгч байх нь зүйтэй

192.82.75.227Зочин   • 2020, 10 сарын 26. 18 цаг 09 минут

Жишээлвэл 2020 онд бүх санхүүжилт нь төсөв суучихсан юм чинь хойтон 2021 оны төсөв мөнгө суулгахгүй гэсэн үг биздээ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.