2020 оны 10-р сарын 29
10 цаг 38 минут

Х.Мандахбаяр: МҮОНРТ-ийн Ерөнхий захирал болохгүй

     МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Харин түүний оронд хэнийг томилох эсэх асуудал ид яригдаж байна. Ингэхдээ Шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл, Сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч асан Х.Мандахбаяр, МАН-ын Бага хурлын гишүүн Н.Дэмбэрэл нарын нэр дуулдаад буй. Харин уг асуудалд сошиалаар хүчтэй яригдаж эхэлмэгц Шилэн Цогоо МҮОНРТ-ийн захирал болохгүй гэдгээ мэдэгдсэн бол Х.Мандахбаяр ч мөн болохгүй гэжээ. 

Тэрбээр "МҮОНРТ-ийн Ерөнхий захирал болохгүй. Бачимдаад байж сууж чадахгүй байгаа зарим улстөрчдийн гар хөл бологсдод хэдэн үг хэлье. Сэтгүүлчийн ажлаа хэнээр ч заалгахгүй. Шударга ёсны төлөөх тэмцлээс няцахгүй. Уул уурхайг хариуцлагатай болгох, байгаль хамгаалах үйлсээсээ ухрахгүй. Хараат бус сэтгүүлзүйн зарчмаа гээхгүй.

МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалаас албан ёсоор татгалзсан. Цаашид үйл ажиллагаанд нь жирийн гишүүний хувьд оролцоод явна. Би чинь 11 хэвлэл мэдээллийн хэрэгслийг нэгтгэсэн медиа группын эзэн хүн шүү дээ. Хэвлэлийн мэдээллийн салбараа өнгөтэй өөдтэй болгох, Монголын сэтгүүлзүйг хараат бус байлгахын төлөө өөрийн олж харсан санал санаачилгыг гаргасан. Нийтийн эрх ашгийн төлөө чадах чинээгээрээ зүтгэсэн.

Дараа дараачийн удирдлагууд зөв зүйтэй гэж үзвэл үргэлжлүүлээд явна гэдэгт итгэж байна. “Эрхэт Монгол” медиа групп энэ салбарт зөвийг дэмжиж, бурууд нь ташуур өгч ажиллана. Надад дарга цэрэг болох хүсэл анхнаасаа байсангүй. Эрх мэдэл гэдгийг олон хүнд туслах, зөв зүйл хийх, шударга бус зүйлтэй тэмцэх боломж гэж үздэг. Миний хувьд ойрын өдрүүдэд медиа групптээ ажил ихтэй байна аа. Өөрийн телевизийн ажлыг өөд нь татах гээд юун өөр телевизэд анхаарал хандуулахтай манатай. Төрсөн нутагтаа авьяаслаг залуучуудтайгаа хамтраад “Говь чэлленж” олон өдрийн тэмээн аялал зохион байгуулаад завгүй явна. Хүн ер нь гэр бүл, хамт олон, анд нөхдөдөө заавал цаг зарцуулах ёстой юм байна шүү.

Амьдралын жинхэнэ үнэ цэнэ энд л оршиж байна. Би цаашид янз бүрийн шатанд ажиллах байх. Гэхдээ нутагтаа илүүтэй анхаарал хандуулна. Нэн түрүүнд өмнийн говьд шударга ёс дутагдаж байна. Ш.Даваадорж гэдэг энэ сэтгүүлчийг УИХ-ын гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэд худалдагдсан, байнга хар пиар, шантааж хийж явдаг хүн гэж олон хүнээс сонсож байсан. Ажнай группын охин компанид ажиллаж байсныг нь мэдэх юм. Сонгуулийн үеэр аймшигтай зүйлд нэр холбогдсон гэж сонссон. Үнэн бололтой. УИХ-ын сонгуулийн үеэр энэ хүн манай нутагт очиж мөн ч их хар мэдээ цацсан даа. Олон ч удаа намайг гүтгэлээ. Одоо болсон. Сонгуулийн үеэр Өмнөговьд очиж ажилласан хоёр сэтгүүлч яагаад амиа алдав.

Хэн тэднийг үхэл рүү түлхэв. Үүнийг ярих цаг болсон. Очиж байгаад үнэний эрэлд гарна даа. Өмнөговийн иргэдийн эзэмшиж байсан “Таван толгой” ХК-ийн олон мянган хувьцаа хаачив. Яагаад шүүх, цагдаа дээр иргэдийн гомдол удаа дараа хэрэгсэхгүй болж, хохирсоор байна вэ. Нөгөө МАНАНд алдагдсан 220 мянган тонн нүүрсний хэрэг юу болов. Аймшигтай том авлига хээл хахуулийн хэрэг үүний ард нуугдаж байгаа гэж олон жил яригдлаа. Ор сураггүй алга болсон 340 мянган тонн нүүрсний хэрэг хэрхэн шийдэгдэв. Таван толгой ХК-ийн удирдлагуудтай холбоотой авлигын хэрэг яагаад нам дарагдав. Үүнийг сурвалжилж явдаггүй юмуу Ш.Даваадоржоо. Намайг олон удаа залилагч, луйварчин гэж цоллолоо. Жинхэнэ луйварчнаас хоол хороож суугаа юм биш биз Та!!! Амар тайван ажлаа хийгээд амьдаръя гэхээр ТА НАР намайг тэмцэлд татаад оруулчих юм даа!!! Шударга ёсны төлөө нэгийгээ үзнэ ээ та нартай!!!" гэжээ. 

 

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.46.138Зочин   • 2020, 11 сарын 3. 20 цаг 00 минут

Даваабаяр гэж нэг захирал байсан. Тэр хүнийг эргүүлээд тавьчихаж болдоггүй юм байх даа. Телевизийг өөд нь татах гэж овоо юм хийгээд зүтгээд байсан ш дээ.

180.235.184.5Зочин   • 2020, 10 сарын 31. 13 цаг 09 минут

Мандахбаяр гэж нэг худлаа нөхөр....шаал худлаа гар харагдаад байдаг.

192.82.64.218зочин   • 2020, 10 сарын 30. 8 цаг 51 минут

болохгүй гэж байгаад л болох гээд зүтгээд байдаг сонин нөхөр байсан шүү

202.55.188.44Зочин   • 2020, 10 сарын 29. 20 цаг 57 минут

Шударга ёсны тэмцэлд эцэс гэж алга. Сайхан. Гэхдээ үүрэх хариуцлагадаа эзэн болох бас Монгол улс даяар алга. Мөн гай шүү.

64.119.17.58Зочин   • 2020, 10 сарын 29. 19 цаг 56 минут

demberel boljee

103.212.117.29Иргэн   • 2020, 10 сарын 29. 15 цаг 46 минут

Харин ч нэг үндэсний хэмээх телевизийн захирлаар томилогдсон бхд аваад явчих чадалтай аавын хүү чинь Мандахбаяр !!! Түүнд хорсон атаархагчид хэвлэл, мэдээллээр бишгүйдээ л нэг хуцаж , боргож , мөөрч бдг даа . Тэрээр тэднийг даанчиг юман чинээнд тооэ харахгүй дээ ! Ухаалаг , ухамсартай хүн гэдгээ эдгээр хорсон бухимдагсадад харуулаад өгөөсөй !!! Тэнэг ацнууд тэндээ л солиорцгоож бай

202.55.188.39Зочин   • 2020, 10 сарын 29. 13 цаг 30 минут

Энэ нөхөрийг дарга болвол МҮРТ дампуурах болно Хадгаламж зээлийн хоршоогоор олонхүнийг дампууруулсан . ЗҮГЭЭР Л ШАНТААЖ НӨХӨР ШҮҮ ДЭЭ .АРИА ИЙМ ОРОН ГАРАН ХУДАЛ Ч ЛУУВАРЧИН БОЛГОХГҮЙ БАЙХ ГЭЖ .ЗАЛИБАР Ч БАЙЯ

57.70.80.53Зочин   • 2020, 10 сарын 29. 12 цаг 14 минут

ene nuhur UIH-d devshigui gej yarij yarichaad l devsheed yavaad baisan nuhur. Helsen yarisanaa hed honood martdag nuhur doo.

203.91.112.133Зочин   • 2020, 10 сарын 29. 12 цаг 01 минут

чадалтай залуу

202.126.89.247Зочин   • 2020, 10 сарын 29. 11 цаг 35 минут

энэ гөлөг л дутаж дээ.

103.80.210.106зочин   • 2020, 10 сарын 29. 11 цаг 29 минут

2020 оны сонгуулийн өмнө газар шорооны төлөө баахан тэмцэгч нар байсан тэд хаачсан бэ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.