Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн сүүлийн дөрвөн хэсгийн тоглолтууд боллоо. Е хэсэгт багтсан Английн "Челси" клуб Оросын "Краснодар"-ын талбайд зочилж, 0:4-өөр "бут ниргэлээ". Ингэснээр хэсгээ тэргүүлж эхэллээ. Тоглолтын 37 дахь минутад Хадсон-Одои гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 76 дахь минутад Вернер торгуулийн цохилтоор нэгийг нэмсэн бол 79 дэх минутад Зиеш гоолдсон. Тэгвэл дөрөв дэх гоолыг Пулишич 90 дэх минутад оруулжээ.
Нөгөө талд хэсгийг толгойлж байгаа Испанийн "Севилья" клуб талбайдаа Францын "Ренн"-ыг хүлээж авч, 1:0-ээр хожсоноор 4 оноотой болж, "Челси"-тэй хамтаар хэсгийг тэргүүлж байна. Гэхдээ гоолын зөрүүгээр хоёрдугаар байрт бичигдэж эхлэв. Тоглолтын 55 дахь минутад Люк де Йонг гоолдож, багтаа ялалт авчирсан юм.
Сэтгэгдэл бичих