Орон нутгийн замд зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, энэ сарын 28-н буюу өчигдөр 07.50 цагийн орчимд Баянхонгор аймаг Баян-Овоо сум хоёрдугаар багийн нутаг “Савх” гэх газар асфальтан замд Nissan Condor маркийн автомашины араас Hyundai Sonata маркийн Б жолоочтой автомашин мөргөж, зорчигч 35 настай, эмэгтэй Б-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.
Тиймээс орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
07,50 Гэгээ орчихсон байна шүү дээ.нойрмог байсан юм уу даа.
Хурдаа хасаа
Nissan Condor-н ***** зогссон когсоолын анхааруулга тэмдэг энэ тэр байсан юм уу?
аваар ослын гэрлээ асаагаад, түрээд ч болов замаас гарч зогс л доо оркуудаа. Би ч өөрөө зогссон машины араас орж үзсэн. муу оркууд гялтайх ганц цацруулагч ч байхгүй байсан шүү.
Хонь ямаагаар үнэмлэн авсан нөхдүүдээ дахин сургаж жолооч болгооч ээээээ.