Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн зэрэг сумдад энэ сарын 18, 29-ний өдрүүдэд хүүхэд хулгайлахыг завдсан гэх утга бүхий мэдээлэл 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд тараагдаад байна. Энэ асуудалд ЦЕГ-аас мэдээлэл өглөө.
Тодруулбал, "Тухайн мэдээллийн талаарх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Иймд иргэд Та бүхэн цахим орчинд гарч буй худал, ташаа мэдээлэлд итгэлгүй, цахим сүлжээнд гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой аливаа мэдээллийг албан ёсны эх сурвалж болох Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвөөс асууж, тодруулж байхыг хүсье" гэжээ.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Хуурамч мэдээллээс сэрэмлэх юм уу, Гэхдээ яанаа энэ мэдээлэл хуурамч байлаа гээд нийгэмд хор учруулахгүй юм байна. харин ч сэрэмж илүүдэхгүй. Хулгайч нарын оролдлого бүтэлгүйтэхээр хүмүүсийг сэрэмжийг бууруулах арга хэмжээ аваад байна уу, Хүүхэдтэй холбоотой өч төчнөөн хэрэг байнга гардаг болохоор бүгд сэрэмжтэй бай. Бусад юмандаа ийм сүрхий байгаач
Яагаад заавал энэ мэдээллийг тэгтлээ их дахин дахин тавиад байна. Худлаа гэдгийг нь хэн нотлохын. Тэгээд хулгайч байсан бол хөдөөний хэдхэн камерийг тооцоолоод явчих байлгүй дээ. Номероо ч сольчих байлгүй. хамгаалаад байгаа хүмүүс эхлээд тэр алга болсон хүүхдүүдийг эсэн мэнд олчихоод ингэж хуцаж бай. Ийм мэдээлэл гарлаа гээд хэн хохирсон юм бэ. Эцэг эхчүүд сэрэмжтэй байх хэрэгтэй биз дээ. Сэржмядаг охиныг одоо болтол олоогүй л байна. Муусайн хүний наймаачид, хүчирхийлэгчид одоо юу вэ. Нэг их том мэдээ бичээд худал ч гэх шиг. Худал гэдгийг нь ч
Тэгээд худлаа шаасан ААН нэгж хувь хүндээ арга хэмжээг маш өндрөөр аваач ТЕГ ЦЕГ нар нь нийгмийг зон олны сэтгэл санаагаар сигаадсаных нь төлөө хэмхэвч зүгээр өнгөрөөж болохгүй авсан арга хэмжээгээ нийтэд мэдээл.. хүүхэд барьцаалсан гэсэн тухайд