"Шүүдэр" продакшны 2 дахь түүхэн сэдэвт кино төсөл "Хотулун гүнж" УСК анхны тизерээ цацлаа. Өрнө дорны түүхэнд мөнхөрсөн бөх гүнж Хотулуны дүрд жүжигчин М.Цэрэндолгор тоглож байна.
М.Цэрэндолгор ОХУ-д Театр урлагийн дээд сургуулийг /ГИТИС/ жүжигчний мэргэжлээр төгсчээ. "Хотулун гүнж" киноны Ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал, Ерөнхий зураглаачаар Г.Бат-Ирээдүй, Ерөнхий зураачаар Л.Батбилэг ажиллаж байна. "Хотулун гүнж" УСК нь нээлтээсээ жилийн өмнө тизерээ цацаж буйгаараа онцлог юм. Тизерийн хөгжмийг Г.Даваахүү бичсэн агаад, кино "Монгол мохошгүй" гэсэн уриатай ажээ. Зураг авалт нь талдаө орж байгаа тулаант төрлийн энэ кино 2021 оны 11 сард нээлтээ хийхээр товложээ.
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Царай ярьж байгаа этгээд өөрийгөө мэдэрч байгаа юу.. Урлаг, гоо сайхан гэдэг чинь цаг үе бүрд өөрчлөгдөж байдаг хүний сэтгэлгээний хоосон чанар дууриамал зүйл шүү... тухайн цаг үеийн бодит байдал чухал...Хааны охин хадамд шууд гардаг гэдэг...
царай яахав авьяаслагуу дүрдээ үнэхээр орохуу гэдэг л чухал үнэхээр авьяастай бол алзахгүй дээ
монгол хүн л бол хэн ч тоглосон яадгий монгол хүн л тоглож байвал хэн ч болно энэ жүжигчин хотулун гүнжийн охин ч байж болно шүү дээ хүнийг царайгаар гоочилох муухай ур чадвар нь л илүү чухал шүү дээ гүнж гэхдээ их гоё биётэй байсан байх сайн бөхийн шинжээрээ бол нарийн бэлхүүстэй монгол эртний бөхийн төгс гоо үзэсгэлэн төгөлдөр хүн байсан нь гарцаагүй орчин үёийн баасан гүзээт муухай биёт бөхчүүд дэргэд нь ичиж үхэхээр байсан байх
баатар эрчүүд нь барилдаад давдаггүй гоо үзэсгэлэн тэнхээ бие хамгаалах урлаг,эр нь бол төгс төгөлдөр гүнж байсан түүх бий. түүхээ сайн уншиж байж хийх л хэрэгтэй дэ.нэг жижигхэн царай муу хүүхэн тоглоод л арай арай.
Арай л царай муутай юу.