2020 оны 11-р сарын 4
12 цаг 47 минут

ГОЛОМТ банкны тэтгэлэгт ШИЛДЭГ 100 ОЮУТАН тодорлоо

Сайн сайхныг санхүүжүүлэгч, боловсролыг дэмжигч Голомт банкнаас энэ жил 16 дахь жилдээ зарласан оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг 100 оюутанд батламж гардуулах ёслолын арга хэмжээ 2020.11.03-ны өдөр Бест Вестерн Премьер Туушин Зочид Буудалд зохион байгуулагдлаа. Ёслолын арга хэмжээний үеэр Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудаас 4 шатны шалгуураар шалгарсан шилдгийн шилдэг 100 оюутан тус бүрт батламж болон 1 сая төгрөг байршуулсан The Color Card-ыг гардуулан өгсөн юм.

Монгол Улсад бизнесийн байгууллагуудаас анхлан нийгмийн хариуцлагын хүрээнд санаачилсан тус хөтөлбөрийн хүрээнд Голомт банкны зүгээс өнөөг хүртэл нийт 1400 оюутанд нэг тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг олгон, сурах хүсэл эрмэлзэлд нь хөрөнгө оруулжээ. Голомт банкны оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутан бүтэн жилийн турш тэтгэлэг авахаас гадна Голомт банкны судлаач оюутны багт ажиллах, цаашлаад сургуулиа төгсөөд тус банканд ажиллах боломжтой болдгоороо томоохон ач холбогдолтой юм. 

Шилдэг 100 оюутантай танилцана уу.  

Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь мэргэжил харгалзалгүй өргөн цар хүрээнд олгогддогоороо онцлогтой билээ. Энэ удаагийн шалгаруулалтад нийт 30 орчим магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 700 гаруй оюутан өрсөлдөж, шилдэг 100 оюутан шалгарснаас 41 хувьд МУИС, 14 хувьд ШУТИС, 13 хувьд СЭЗИС, 5 хувьд СУИС-ийн оюутнууд шалгарчээ. Мөн шалгарсан оюутнуудын 27 хувийг АШУҮИС, МУБИС, ХААИС, Отгонтэнгэр их сургууль, MIU, ХУИС болон бусад сургуулийн оюутнууд бүрдүүлж байна. Харин мэргэжлээр нь ангилж үзвэл, нийт шалгарсан оюутны 23 хувь нь санхүү, эдийн засаг, 21 хувь нь эрх зүй, 17 хувь нь мэдээллийн технологийн ангийн оюутнууд байгаагаас гадна эмч, олон улсын харилцаа, урлаг, сэтгүүл зүй зэрэг төрөл бүрийн мэргэжлийг сонгон суралцаж буй шилдэг оюутнууд энэ жилийн оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарчээ.

ГОЛОМТ БАНКНЫ ТЭТГЭЛЭГТ ШИЛДЭГ 100 ОЮУТАНДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Төв аймагт 4 тохиолдол батлагдаж, Зуунмод хотоос орох гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ4 цаг 12 минутын өмнөТусгаарлах байрны төлбөр буцаах болон зөрүү авах иргэдийн анхааралд7 цаг 19 минутын өмнөЦар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар УИХ-ын байнгын хорооны түр хороонд танилцуулав7 цаг 21 минутын өмнөЗасгийн газар вакцин импортлох ААН-үүдийг дэмжинэ7 цаг 23 минутын өмнөМҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар А.Бүрэнбаатар томилогджээ7 цаг 27 минутын өмнөЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уучлал хүслээ7 цаг 30 минутын өмнөЭМЯ: Банкинд ажилладаг нэг хүнээс халдварын шинэ голомт үүссэн7 цаг 34 минутын өмнөУлаанбаатарт 5 хэм хүйтэн байна7 цаг 37 минутын өмнөС.Амарсайхан: Танхимын хичээлийг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх төлөвлөгөөтэй байна3 сар 5. 15:13УОК: Насанд хүрсэн нийслэлийн иргэдийг 3, 4 дүгээр сард багтаан вакцинжуулна3 сар 5. 15:05Л.Бямбасүрэн: Бид багаараа тасралтгүй суралцаж, олон шинэ технологийг нэвтрүүлсэн учраас УНТЭ-ийн “ШИЛДЭГ ТАСАГ” болж чадлаа3 сар 5. 14:39Намын түүхт ойг мартуулсан үзэн ядалт - Н.Багабанди VS Н.Энхбаяр3 сар 5. 14:00Зөвшөөрөлгүй барилгуудыг нураах хүртэл арга хэмжээ авна3 сар 5. 13:17"Оюутолгой" ХКК татварын актаар ногдуулсан 648.9 тэрбум төгрөгийг төлжээ3 сар 5. 12:49ХААН Банк Сангаас хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийн бүртгэл эхэллээ3 сар 5. 12:08379 иргэнд төрийн үйлчилгээ болон шинжилгээний цэгийн мэдээлэл өгч ажиллалаа3 сар 5. 11:57Яаралтай шинжилгээ өгөх шаардлагатай иргэдэд албан тодорхойлолтоор үйлчилнэ3 сар 5. 11:55“Moderna”-гийн вакцинаас ГАЖ НӨЛӨӨ илэрчээ3 сар 5. 11:53Б.Буяндорж, Т.Ариунаа нар суултаа түр зогсоосон ч дахин зөвшөөрөл авч, ХЭҮК-т хандана гэв3 сар 5. 11:51УОК-ын Шуурхай штабын даргаар Ж.Чүлтэмсүрэнг томилжээ3 сар 5. 11:43Нэг шинэ голомт үүслээ3 сар 5. 11:30Д.Нарангэрэл: Нийслэлд халдварын 20 голомт идэвхтэй байна3 сар 5. 11:19ЭМЯ: 77 хүнээс халдвар илэрсний 5 хүний эх уурхай тодорхойгүй байна3 сар 5. 11:12Нийгмийн даатгалын дэвтэр цахим боллоо3 сар 5. 11:00Засгийн газар ээлжит бусаар хуралдана3 сар 5. 10:44Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүнийг сонгоно3 сар 5. 10:4014 улсаас 169 иргэн эх орондоо ирлээ3 сар 5. 10:36С.Амарсайхан: Амьдрал хэвийн горимдоо шилжээд удаагүй тул баярыг хавтгайруулан тэмдэглэхгүй байхыг уриалж байна3 сар 5. 10:33Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна3 сар 5. 10:29Хятад улс хиймэл оюун ухааны талаарх нийтлэлээрээ дэлхийд тэргүүлжээ3 сар 4. 17:00
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.