2020 оны 11-р сарын 5
14 цаг 21 минут

Цахим халдлагад өртөхгүйн тулд ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ

Ухаалаг утас байхад л мөнгө шилжүүлэх, байрны төлбөрөө төлөх, кино тасалбар авах зэрэг бүхий л үйлчилгээг хормын дотор хаанаас ч хурдан авдаг болж, бэлэн мөнгөний хэрэглээ улам бүр хумигдсаар байна. Гэвч дижитал хэрэглээ ийнхүү эрчимжих тусам хэрэглэгчид цахим орчны мэдлэгээ сайжруулж, анхаарал болгоомжоо нэмэгдүүлэх шаардлага ч дагаад өсөх болжээ.

Банкнуудын хувьд цахим халдлага илрүүлэх системүүдийн тусламжтайгаар 24/7 байдлаар байнгын тасралтгүй үйл ажиллагаа явуулж, гадны халдагч этгээд банкны системд халдахаас хамгаалж, хариу үзүүлэх кибер аюулгүй байдлын баг ажиллаж байдаг учраас банк руу халдах боломжгүй бараг л юм. Харин халдагч этгээдүүд нь иргэдийн хайхрамжгүй, болгоомжгүй байдлыг ашиглан цахим орон зай руу нь халдаж хувийн мэдээллийг хулгайлан  санхүүгийн хохирол учруулах тохиолдол ихсэж байна.

Цахим халдлагад өртөж болзошгүй түгээмэл алдаанууд:

  1. Интернэт банк болон и-мэйлийн нууц үгийг хялбар байдлаар зохиох.
  2. Нийгмийн сүлжээ буюу фэйсбүүк ашиглан танил найз нөхөд тань үл мэдэх шалтгаанаар мөнгө зээлүүлэхийг хүсэх
  3. Хувийн мэдээлэл буюу гар утасны дугаарыг тань лавлаж асуух
  4. Таны гар утсанд ирсэн нууц үг, олон оронтой нууц код зэргийг явуулахыг ятгах
  5. Нийгмийн сүлжээгээр ирсэн эх сурвалж тодорхой бус сонирхол татахуйц мэдээ мэдээллийн линк дээр дарах
  6. Бусдын гуйлтаар банкны карт болон дансаа ашиглуулах

Энгийн зүйл мэт боловч залилан үйлдэж буй гэмт этгээдүүд дээрх аргуудыг ашиглан нийгмийн сүлжээ, имэйл рүү тань хандсанаар нууц мэдээлэл хулгайлж байгаа олон тохиолдол гарч байна. Иймээс олон нийтэд цахим орчих дах залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилготойгоор Монголбанк, Цагдаагийн Ерөнхий газар, Голомт банк хамтран зохион байгуулж буй “Ятгах тусам нягтал - 2” аяны хүрээнд иргэн танд зориулан цахим залилангаас сэргийлэх зөвлөмжүүдийг хүргэж байгаа.

Иргэд та бүхнийг цахим халдлагад өртөж, санхүүгийн эрсдэлд орохгүйн тулд цахим орчинд үйлдэл хийхээсээ өмнө тухайн мэдээллийг шалгаж, давхар баталгаажуулах арга (Two Factor Authentication) ашиглаж хувийн мэдээллээ хамгаалан Ятгах тусам нягтлахыг уриалж байна.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Төв аймагт 4 тохиолдол батлагдаж, Зуунмод хотоос орох гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ3 цаг 23 минутын өмнөТусгаарлах байрны төлбөр буцаах болон зөрүү авах иргэдийн анхааралд6 цаг 30 минутын өмнөЦар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар УИХ-ын байнгын хорооны түр хороонд танилцуулав6 цаг 32 минутын өмнөЗасгийн газар вакцин импортлох ААН-үүдийг дэмжинэ6 цаг 34 минутын өмнөМҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар А.Бүрэнбаатар томилогджээ6 цаг 38 минутын өмнөЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уучлал хүслээ6 цаг 41 минутын өмнөЭМЯ: Банкинд ажилладаг нэг хүнээс халдварын шинэ голомт үүссэн6 цаг 45 минутын өмнөУлаанбаатарт 5 хэм хүйтэн байна6 цаг 48 минутын өмнөС.Амарсайхан: Танхимын хичээлийг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх төлөвлөгөөтэй байна3 сар 5. 15:13УОК: Насанд хүрсэн нийслэлийн иргэдийг 3, 4 дүгээр сард багтаан вакцинжуулна3 сар 5. 15:05Л.Бямбасүрэн: Бид багаараа тасралтгүй суралцаж, олон шинэ технологийг нэвтрүүлсэн учраас УНТЭ-ийн “ШИЛДЭГ ТАСАГ” болж чадлаа3 сар 5. 14:39Намын түүхт ойг мартуулсан үзэн ядалт - Н.Багабанди VS Н.Энхбаяр3 сар 5. 14:00Зөвшөөрөлгүй барилгуудыг нураах хүртэл арга хэмжээ авна3 сар 5. 13:17"Оюутолгой" ХКК татварын актаар ногдуулсан 648.9 тэрбум төгрөгийг төлжээ3 сар 5. 12:49ХААН Банк Сангаас хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийн бүртгэл эхэллээ3 сар 5. 12:08379 иргэнд төрийн үйлчилгээ болон шинжилгээний цэгийн мэдээлэл өгч ажиллалаа3 сар 5. 11:57Яаралтай шинжилгээ өгөх шаардлагатай иргэдэд албан тодорхойлолтоор үйлчилнэ3 сар 5. 11:55“Moderna”-гийн вакцинаас ГАЖ НӨЛӨӨ илэрчээ3 сар 5. 11:53Б.Буяндорж, Т.Ариунаа нар суултаа түр зогсоосон ч дахин зөвшөөрөл авч, ХЭҮК-т хандана гэв3 сар 5. 11:51УОК-ын Шуурхай штабын даргаар Ж.Чүлтэмсүрэнг томилжээ3 сар 5. 11:43Нэг шинэ голомт үүслээ3 сар 5. 11:30Д.Нарангэрэл: Нийслэлд халдварын 20 голомт идэвхтэй байна3 сар 5. 11:19ЭМЯ: 77 хүнээс халдвар илэрсний 5 хүний эх уурхай тодорхойгүй байна3 сар 5. 11:12Нийгмийн даатгалын дэвтэр цахим боллоо3 сар 5. 11:00Засгийн газар ээлжит бусаар хуралдана3 сар 5. 10:44Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүнийг сонгоно3 сар 5. 10:4014 улсаас 169 иргэн эх орондоо ирлээ3 сар 5. 10:36С.Амарсайхан: Амьдрал хэвийн горимдоо шилжээд удаагүй тул баярыг хавтгайруулан тэмдэглэхгүй байхыг уриалж байна3 сар 5. 10:33Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна3 сар 5. 10:29Хятад улс хиймэл оюун ухааны талаарх нийтлэлээрээ дэлхийд тэргүүлжээ3 сар 4. 17:00
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.