2020 оны 11-р сарын 5
14 цаг 33 минут

"Өвгөн хуурч" орчин цагт хип хопоор үлгэрээ ярина

Өсвөр үеийн залууст чиглэсэн сонирхолтой контент дутмаг энэ цаг үед залуусын хандалтыг соронзон мэт татаж чадсан "Хандгай комикс" дүр нь улам хөгжиж, бүрэн хэмжээний мөүшн комик /motion comic/ буюу  комикс дээр суурилсан, нэгэн төрлийн хүүхэлдэйн кино болж, үзэгчдэдээ хүргэхээр өнөөдрөөс цогц төслөө эхлүүлж байна.  "Хандгай" дүр дээр суурилсан “Өвгөн хуурч” нэртэй бүрэн хэмжээний мөүшн комик кино нь 80 минутын өргөн дэлгэцийн кино байх болно.

Төслийн зорилго нь хүүхэд, залууст Монголын  уламжлалт  соёлыг орчин үеийн соёлтой нэгтгэн харуулах, өвөрмөц онцлог шингээсэн Хандгай дүрээр дамжуулан залууст итгэл найдвар, урам зориг өгөхөд оршино. Монголд залууст зориулсан үндэсний комикс, анимэйшн дүр дээр суурилсан  цуврал бүтээл ховорхон өнөөгийн нөхцөлд Хандгай дүр нь цуврал комикс, хүүхэлдэйн кино, дүр дээр суурилсан цогц контент болон хөгжиж, амжилттай үргэлжилж, залуусын хүсэл хэрэгцээг хангасан контент болж байна. Мөн энэхүү төсөл нь төрөл бүрийн контент, эвент, дагалдах бүтээгдэхүүн үйлчилгээ хэлбэрээр өргөжүүлж, монголын мэргэжлийн шилдэг кино, анимэйшн уран бүтээлчид, хувцас загвар зохион бүтээгчид, дуучид, хөгжмийн продюсер, маркетерууд оролцсон цогц төсөл  болж байна.

    “Хандгай” төслийн зохиолч, найруулагч С.Жамбалцэрэн "Хандгай нь комикс цуврал. 2018 оноос эхлээд гурван жилийн хугацаанд комисс цуврал маань интернэт орчинд явагдсан. Одоо энэ контентоо шинэ түвшинд авч ирэхийн тулд шинэхэн контентоо танилцуулах гэж байна. Энэ удаад бид Хандгайгаа үзэгчидтэй motion comic кино буюу хөдөлгөөнт комик кино төслөөр уулзуулна. Энэ нь анимейшны нэг төрөл. Шинэ контент маань ойролцоогоор 80 минутын бүрэн хэмжээний анимейшн. Үлгэр ярьдаг "Өвгөн хуурч" монгол ард түмний дүр бий. Тэгэхээр Өвгөн хуурч орчин үед байсан бол үлгэрээ хэрхэн ярих байсан бэ гэдэгт тулгуурна. 

Өвгөн хуурч маань реппер болчихсон хип хоп дуугаар үлгэрээ ярих болно. Энэ контент маань ганц киногоор хязгаарлахгүй. Энэ гол дүрд "Rokit bay" ажиллана. "Rokit bay" мөн Хандгайгийн гол дүрд дуу оруулна" гэлээ. 

“Эконтэ” компанийн Ерөнхий продюсер Э.Тамир "Эконтэ компани нь Бумбардай, Хандгай гэх үндэсний комиксыг хөгжүүлдэг. Анх 2016 оноос “Хандгай” төслийн зохиогч С.Жамбалцэрэнтэйгээ хамтран ажиллаж эхэлсэн. Манай компанийн зүгээс Монголынхоо үндэсний контентыг хөгжүүлэх чиглэлд дэмжин ажиллах болно. Ингээд 2019 оноос эхлээд BRB" компанитай хамтраад “XMF” хөгжмийн наадамд хамтран ажилласан нь энэ бүхнийг хийх эхлэл болсон. Манай төсөл дээр маш олон уран бүтээлчид ажиллаж байна. Бид зохиол дээрээ 2 гаруй жилийн хугацаанд ажиллаж, судалдсан" гэлээ. 

    Төслийн зөвлөхөөр ажиллаж буй сэтгүүлч Г.Бадамсамбуу "Хандгай нь 130 гаруй төрлийн комикс төсөл юм. Одоо суурь тулгуур бүтээлээ хийж байгаа нь motion comic юм. Энэ кино нь шинэ төрлийн бүтээгдэхүүн, залуучуудын шинэ өнгө төрхийг тодорхойлох юм. Бид өнгөрсөн хугацаанд гадны контентыг харж үзэж, ирсэн. Үндэсний өөрсдийн бүтээгдэхүүн бараг байхгүй. Тиймээс өөрийн бие даасан өнгө аястай, бусдаас юугаараа ч дутахгүй гэдгээ харуулах ёстой. Монгол хүүхдүүд монголынхоо өв соёл, монгол зүйлээрээ бахархах ёстой" гэлээ. 

Дашрамд дуулгахад, “Өвгөн Хуурч” нэртэй бүрэн хэмжээний мөүшн комик кино 2021 оны төгсгөлд үзэгчдийн хүртээл болох бөгөөд төслийн багийнхан киног дагалдах дэд төслүүдээс бүтсэн цогц төсөл хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

874.451.22.152Зочин   • 2020, 11 сарын 5. 14 цаг 40 минут

балай юм хийж бхын та хэд дэлхийг давж сэтгэлээ юу

54.710.21.222Зочин   • 2020, 11 сарын 5. 14 цаг 40 минут

Таалагдаж бна. гэхдээ дүрийн сонголт бүүр таалагдаж бна

157.957.51.574Зочин   • 2020, 11 сарын 5. 14 цаг 39 минут

хандгай нь яг ямар юм бээ хандгайгаа эхлээд хүртээл болгооч эээ

57.81.39.421Зочин   • 2020, 11 сарын 5. 14 цаг 39 минут

поророг давсан юм л хийж үзээрэй.

657.14.258.96Зочин   • 2020, 11 сарын 5. 14 цаг 39 минут

ямар удаан үргэлжилдэг төсөл вэээ

87.87.512.97Зочин   • 2020, 11 сарын 5. 14 цаг 38 минут

Дүрийн сонголт ямар гоё юм бээ

202.21.113.238Зочин   • 2020, 11 сарын 5. 14 цаг 38 минут

сонирхолтой юм бэ

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.