2020 оны 11-р сарын 9
8 цаг 15 минут

Ерөнхий сайд асан С.Баярын давж заалдах шатны хурал товлогдлоо

    Энэ долоо хоногт товлогдсон шүүх хурлын зарыг танилцуулж байна.

БНХАУ-ын иргэн Шу Хуй Хуан /Xu Huihuang/ нарын 6 хүнд холбогдох эрүүгийн хэрэг:

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/ дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 /Залилах/ дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн БНХАУ-ын иргэн Шу Хуй Хуан /Xu Huihuang/, Хуан Яао Шэнг /Huang Yao Sheng/, Еэ Чин Хуй /Ye Quing Hui/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/ дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 /Залилах/ дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн БНХАУ-ын иргэн Нарсу /Narisu/, Хуан Шин Бин /Huang Shibin/, Лиан Жү Фэн /Liang Ju Feng/ нарын 6 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 09-ний 09:30 цагт,

Төв аймгийн цагдаагийн алба хаагч нарт холбогдох эрүүгийн хэрэг:

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйл /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох /-ийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ө, Т.У нарт холбогдох эрүүгийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний 10:00 цагт,

Хэргийн товч утга: Төв аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагч Б.Ө, Т.У нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Угтаал цайдам сумын нутаг дэвсгэрт хохирогч П.Г-ын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогдсон.

Г.Загдаа Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэрэг:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 /хүчиндэх/ дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.6 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/ дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 /хууль сахиулагчийг эсэргүүцэх/ дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/ дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 9-ний 10:00 цагт,

4. Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт холбогдох эрүүгийн хэрэг:

Нийслэлийн прокурорын газраас Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүх хуралдаан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 10-нд,

Зам тээврийн хөгжлийн яаманд холбогдох иргэний хэрэг:

Д.Алтансүхийн нэхэмжлэлтэй Зам тээврийн хөгжлийн яаманд холбогдуулж “Гэм хорын хохиролд 4.180.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний 09:00 цагт,

Б.Үнэнбат нарын 30 хүнд холбогдох эрүүгийн хэрэг:

Нийслэлийн прокурорын газраас Б.Үнэнбат нарын 30 хүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Хахууль өгөх/, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг /Хахууль авах/, мөн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/, 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /Мөнгө угаах/, 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний 08:30 цагт,

Хэргийн товч утга: Дээрх шүүгдэгч нар нь Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан Эрэг” нэртэй Улсын Их Хурлын 2002 оны 39 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтад авах тухай” тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдах Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт “Өгөөжтэй Өв” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хууль бусаар гянтболд /вольфром/ олборлох, олборлолтын үйл ажиллагааг байнга тогтвортой явуулж, гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, уурхайн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, цагдаагийн байгууллага болон бусад хяналтын байгууллагаас хяналт, шалгалт хийлгэхгүй байх, хууль бусаар олборлосон гянтболдыг хяналт, шалгалтгүй тээвэрлэх зорилгоор нэр бүхий шүүгдэгч нарыг зохион байгуулалттай гэмт бүлэгт элсүүлсэн, элссэн, хээл хахууль өгөх, авах гэмт хэрэгт тус тус холбогдсон.

С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэрэг:

Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Давааням нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 12-нд,

Ү.Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн хэрэг:

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4-3 /хахууль авах/, 22.5-1 /хахууль-өгөх/ хэсэгт заасан гэмт хэрэгт Ү.Отгонбаатар нарын 26 хүнд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 13-ны 09:00 цагт тус тус товлогдсон байна.

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.19.154Зочин   • 2020, 11 сарын 10. 20 цаг 44 минут

BAYAR DAVJ ZAALDAHAASAA ICHEESEI BUR 10JIL NEMJ UGUH HEREGTEI

174.193.201.175Zochin   • 2020, 11 сарын 10. 11 цаг 46 минут

Eh oronoosoo urvaj hulgai hiij ter sheesdee lag ov uldeedeg mundag aav boloh gej mon oroldvoo hogiin muu VIAGRA.

66.181.190.195Зочин   • 2020, 11 сарын 9. 22 цаг 00 минут

баяр **** монголоор тоглох шиг болж байнаа. шударга яллаач

202.179.21.251зочин   • 2020, 11 сарын 9. 15 цаг 35 минут

Улсаа худалдаж баяжсан хулгайчид өршөөл гэж бүү байг. Эх орон газар шороогоо хамгаалан амь нар залуу насаа өгсөн мянга мянган баатар эх орончид дээрээс харж байна.

192.82.70.143Зочин   • 2020, 11 сарын 9. 13 цаг 47 минут

КАРМАНЫ ХУЛГАЙЧААС ДОЛООН ДОР ХУЛГАЙЧ

202.9.47.13Зочин   • 2020, 11 сарын 9. 13 цаг 09 минут

С.Баяр бас залуу хүүхэнд дуртай тачаалтай нэгэн. Охиныхоо найзтай суусан гэж байгаа. Гаж донтой золиг.

174.195.145.46Zochin   • 2020, 11 сарын 9. 12 цаг 28 минут

C,Bayaraa muu banid mini tolgoigooroi hariutsna geed baisan yaasan odoo amia horlooch ter ni deer shuu

103.212.118.140Монгол хүн   • 2020, 11 сарын 10. 22 цаг 12 минут

Чи Баярын хаан ч хүрэхгүй шүү дэ Нусаа хацартаа наасан муу цацаг цариат минь. Давж заалдах эрх нь Монгол хүн бүрд олгогдсон заяагдмал эрх гэдгийг чи мэдэхгүй дэ. Баярын засгийн газар Оюутолгойг эргэлтэд оруулсны үр шимийг чи муу ***** хүртэл хүртэж л байгаа шүү дэ цацаг цариалсан **** минь

103.212.118.140Монгол хүн   • 2020, 11 сарын 10. 22 цаг 05 минут

Чи юу хуцаад байгаа хулгай ч вэ.дуртайгаараа чи өөрөө амиа хорлоо ч **** минь

59.153.115.29Зочин   • 2020, 11 сарын 9. 11 цаг 32 минут

Далд ороосой

221.154.68.216Zochin   • 2020, 11 сарын 9. 10 цаг 21 минут

Uhej daldar psda

202.126.88.216Зочин   • 2020, 11 сарын 9. 10 цаг 19 минут

Ичиж үхмэр чинь ямар нүүрээрээ давж заалдах юмбэ

119.40.99.210Зочин   • 2020, 11 сарын 9. 9 цаг 22 минут

Энэ давж заалдаад байхдаа ч яахав дэ. Идсэн уусан үнэн л юм чинь

66.181.186.106Зочин   • 2020, 11 сарын 9. 8 цаг 42 минут

С.Баяр нэртэй хүний зүстэй хүүхэд байж хэрэг төвөгт орооцолдоод Шүүх , шорон хэсээд Юу дутлаа гэж хулгай хийдэг байна аа ***** ! Хүний шунал тачаал гэж болдоггүй юм байх даа

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.