2020 оны 11-р сарын 18
16 цаг 07 минут

Цахим загасчлалын анатоми

Алим гэхэд А үсэг”. Бид “Цагаан толгой”-г ингэж суралцдаг. Тэгвэл дижитал шилжилт эрхгүй явагдаж буй энэ үед цахим “Цагаан толгой”-д зайлшгүй нэвтрэх хэрэгцээ шаардлага хүн бүрийн өмнө тулгараад байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан дүн мэдээнд, энэ оны эхний хагас жилийн байдлаар цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг хоёр дахин өсчээ. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд л цахим залилангийн улмаас нийт 13 тэрбум төгрөгийн хохирол учирсан аж. “Загасчлал гэхэд ордог З” үсэг буюу цахим залилан болон өгөөш хаяж хохирогчдыг олзолдог phishing гэх үйлдлийг хэрхэн таних, урьдчилсан сэргийлэх аргуудыг хуваалцаж буйн учир энэ.

Өгөөш 1: Сониучирхал өдөөх фэйсбүүкийн холбоос

  • Сүүлийн үед манай улсын иргэдийн фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар олж авч, мэдээллийг өөрчлөх, ойр дотны танил хүмүүсээс нь зээл тусламж хүсэх байдлаар мөнгө шилжүүлүүлэх залилан ихэссэн. Та нэвтрэх нууц үгээ хэнд ч хэлж болохгүйг сайн мэддэг нь лавтай. Харин цахим залилагчдын өгөөш хаядаг түгээмэл арга бол хуурамч холбоос юм. Сэтгэл гижигдэм, эсвэл чих сэртийлгэх гарчигтай мэдээ нийтэлж, хуурамч холбоосоор дамжуулан жинхэнэ мэт харагдах фэйсбүүк хаяг, цахим хуудаст нэвтрүүлснээр иргэдийн фэйсбүүкийн нэр, нууц үгийг олж авдаг. Тэгэхээр мэдээллийн баттай эх сурвалж бүхий сувгуудад итгэх, дуулиан шуугианыг өрдсөн, элдэв жигтэй мэдээлэл бүхий холбоос руу нэвтрэхгүй байх, нууц үгээ тогтмол солих, танихгүй хүнээс найзын хүсэлт авахгүй байх, чаатлахгүй байх нь хувийн санхүүгээ хамгаалж буй нэг үйлдэл юм.

Өгөөш 2: КОВИД-19

  • Өөдгүй этгээдүүд зальхай учраас л залилагч гэж нэрлэгддэг нь мэдээж. Ялангуяа, цар тахал гарч, нийтээрээ түгшүүрт автсан энэ үед тухайн цаг үеийн мэдээллийг өгөөш болгон ашиглаж, жинхэнэ юм шиг харагдах хуурамч мэдээлэлтэй сайт руу оруулах, “Ковид-19”-тэй холбоотой мэдээлэл, тархалтыг харуулах аппликэйшн татуулах зэрэг аргыг ашиглан, хүмүүсийн хувийн санд нэвтрэх, банкны мэдээллийг олж авах бусармаг явдал дэлхий даяар гаарч байна. Тиймээс цаг үеийн шуурхай мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах ёстой. Мөн цар тахлын үед эрүүл мэндийн байгууллагын нэрийг ашиглан иргэдийг хуурч, бүртгэл хийх халхавчаар хувийн мэдээллийг нь авах луйвар ихэсдэг. Үүнээс гадна амны хаалт, ариутгалын бодис, хамгаалах хувцас хэрэгсэл зэрэг бараа бүтээгдэхүүн нийлүүлэхтэй холбоотой заруудад өндөр сонор сэрэмжтэй хандахыг Интерполоос анхааруулжээ.

Өгөөш 3: Дэндүү сайхан санал

  • Гэрээсээ цахимаар ажиллах, бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах харилцаа нэмэгдсэн энэ үед онлайнаар хийж болох өндөр ашигтай ажлын санал тавих, онлайн бизнес болон бүтээгдэхүүн санал болгох зэрэг залилангийн аргууд нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, санхүүгийн луйварчид тухайн үед иргэдэд тулгамдсан асуудал дээр тоглолт хийдэг учир хялбар аргаар их мөнгө олох боломж амласан саналуудад няхуур хандаж, ухаалаг байхаас өөр замгүй. Ганцхан удаа нягтлах, шалгахаас төвөгшөөх нь таныг санхүүгийн эрсдэлд оруулж болзошгүйг битгий мартаарай.

Өгөөш 4: Цахим шуудангийн загасчлал

  • Цахим залилан буюу phishing-ын анхны гэж хэлж болох нэг хэлбэр бол цахим шуудан илгээх. Танихгүй хаягаас анхаарал татсан утга агуулгатай и-мэйл илгээж мэднэ. Үгүй бол харин ч энгийн, гэнэ сэрэггүй и-мэйлд дарах холбоос, татах хавсралт хамт илгээсэн байж болно. Тийм учраас сэжиг бүхий хавсралттай, үл таних хаягаас ирсэн и-мэйлийг нээхгүйгээр устгаж хэвших, харилцдаг байгууллага, хүнийхтэй төстэй хаяг бол эхлээд утсаар нягталж асуух нь зөв юм. Таны цахим шууданд интернэт, мобайл банкны тань холбоос байх нь түгээмэл учраас и-мэйлээ шалгасны дараа бүрмөсөн гарах, нууц үгээ аливаа төхөөрөмжид сануулахгүй байх нь зүйтэй.


/
“Цахим залилангаас урьдчилан сэргийлэх олон улсын долоо хоног”-ийн хүрээнд тус зөвлөмжийг  ХААН Банктай хамтран хүргэлээ./

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ8 сар 25. 11:00С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Баянмонголын нүхэн гарц үерийн усаар дүүрч байгаа асуудлыг шийдвэрлэх үүднээс цахилгааны тэжээлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр боллоо8 сар 23. 10:57Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.