Нийслэлийн хэмжээнд /2020.11.24/-ний байдлаар,“Ковид-19” халдварын 54 батлагдсан тохиолдол илрээд байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн зарим дүүрэг, хороодод халдварын тохиолдол бүртгэгдсэн голомтын бүсэд хамаарах иргэдийг коронавирусийн халдвараас сэргийлэх, халдварын тархалтыг хумих зорилготой өргөтгөсөн шинжилгээг Нийслэлийн Онцгой комиссоос зохион байгуулж эхэллээ.
Тус өргөтгөсөн шинжилгээнд зөвхөн тухайн дүүрэг, хороодод харьяалагдах байнгын болон түр оршин суугч иргэд хамрагдах шаардлагатай юм. Халдварын тохиолдол бүртгэгдсэн голомтын бүсэд хамаарах иргэдийн шинжилгээг харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөс гаргасан хуваарийн дагуу зохион байгуулна.
Харин сайн дурын шинжилгээнд хамрагдах хүсэлтэй бусад иргэд 1800-0119 дугаарын утсанд хандан цаг авч, харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө шинжилгээ өгөх боломжтой юм. Түүнчлэн сайн дурын шинжилгээ өгөх хүсэлтэй иргэд ойрын болон дам хавьтлын шинжилгээ авч буй нэр бүхий 18 цэг, мөн дээрх өргөтгөсөн шинжилгээний цэгүүдэд очихгүй байхыг анхааруулж байна.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Шинжилгээ гэхээсээ өмнө цар тахал бүхий газрууд иргэдийг нь хөл хориог чангатган гадуур бүү явуулж бусдыгаа эрсдэлд бүү оруулаачээ энэ УОК -н хэдэн нөхдүүд НЗДТГ,ЦГ -хан шийдвэрээ оновчтой зөв гаргаж сураачээ чадахгүй бол чаддаг хүмүүст нь ажлаа хурдан өгч зайгаа тавьж өгөн улс орон иргэдээ хамгаалаач