2020 оны 12-р сарын 1
9 цаг 00 минут

“AstraZeneca” компани вакцинаа худалдаанд гаргавал нэн түрүүнд нийлүүлэх орны жагсаалтад Монгол Улсыг багтаана гэв

     Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Англи-Шведийн хамтарсан “AstraZeneca” эмийн үйлдвэрийн компанийн удирдлагатай цахим уулзалт хийж, тус компанийн боловсруулж буй коронавируст цар тахлын эсрэг вакциныг Монгол Улсад нийлүүлэх талаар санал солилцлоо.

“AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн хамтран боловсруулж буй “AZD1222” вакцин 70 хувийн үр дүнтэй байгааг тус компани арваннэгдүгээр сарын 23-нд мэдээлсэн билээ.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахлын халдвартай тэмцэхэд нэн тэргүүнд шаардлагатай байгаа вакциныг боловсруулж, нийлүүлэх чиглэлд “AstraZeneca” компани өндөр хүчин чармайлт гарган ажиллаж байгааг сайшаав.

Тэрбээр үргэлжлүүлэн, Монгол Улсын хувьд хүн амын талаас илүү хувь нь нийслэлдээ төвлөрсөн байдаг нь өндөр эрсдэл дагуулж буй учраас коронавируст цар тахлын эсрэг вакцин гарсан даруйд нийт хүн амаа богино хугацаанд хамруулах нь чухал болоод байгаа гэлээ.

Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тус компанийн боловсруулж буй вакциныг үйлдвэрлэж эхлэх үед тэргүүн ээлжинд худалдан авах сонирхлоо илэрхийлэв.

“AstraZeneca” компанийн зүгээс, Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр ач холбогдол өгч, манай компанитай холбогдсонд туйлын баяртай байна гээд, коронавируст цар тахлын эсрэг вакциныг худалдаанд гармагц тэргүүн ээлжинд нийлүүлэх орнуудын жагсаалтад Монгол Улсыг багтаан, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “AstraZeneca” компанийн вакциныг худалдан авах асуудлаар Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисст чиглэл өгч, бэлтгэл хангуулахаа мэдэгдлээ.

19
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

19 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

79.208.177.8Зочин   • 2020, 12 сарын 2. 3 цаг 25 минут

German uls 94% Vaktsin gargasan ternees avmaar jm....

103.57.93.119zochin   • 2020, 12 сарын 1. 15 цаг 11 минут

Orosiin vaccine avsan ni deer baihaa. 90s deesh huvitai , bas oirhon teeverleltiin zardal bagatai. Orosuudad hun turulhtund muu zuil hiih sovist baihgui. Saihan setgeltei mash mundag ard tumen.

192.82.69.1Зочин   • 2020, 12 сарын 1. 14 цаг 38 минут

yagaad moderna bish gej hamgiin ur dunteig ni avah heregtei bizdee

124.158.96.35Зочин   • 2020, 12 сарын 1. 12 цаг 27 минут

Энэ АСТРАЗЕНЕКА-ийн монгол дахь төлөөлөгч нь Монос грүпп шүүдээ.Тэгэхээр энэ бол ерөнхийлөгч ард түмнээ аюулт тахлаас аврах гэсэндээ биш бизнесийн сонирхлоороо Моносын согтуу Эрдэнэчимэгтэй нийлж бизнес хийх,цаашилбал сонгуулийн мөнгөө босгох л аргаа сүвэгчилж байгаа нь тов тодорхой боллоо.90-100 хувийн чанарын баталгаатайгаас тойроод заавал 70 хувийнх руу өрсөж ард түмнээ туршилтын туулай болгох гэж байна.Энэ бизнесийн бүлэглэлүүдийн шуналыг гүйцэлдүүлж үхэхгүй юмсан

66.181.183.42иргэн   • 2020, 12 сарын 1. 11 цаг 56 минут

Дэлхий эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан судлагдсан хамгийн сайн вакциныг нь оруулж ирнэ гээд яриад байгаа юм биш үү?

77.38.148.28Зочин   • 2020, 12 сарын 1. 10 цаг 52 минут

оросын спутник 95 хувь гэж байна ш дээ...арай юмаа 75 хувьтайг нь авна гээд,

202.126.89.173Зочин   • 2020, 12 сарын 1. 10 цаг 52 минут

Jenko hulgaich dundaas Mungu idej medne. Shuu buhel buten tumur zam idchihdeg hulgaich shuu dee

202.55.188.108Enhee   • 2020, 12 сарын 1. 10 цаг 45 минут

Gomo Angliaas bitgii Vaktsin avaarai daa aduunii hulgaich Hurelsuh bandia aa

202.55.188.108Zochin   • 2020, 12 сарын 1. 10 цаг 39 минут

Tagjggar Jenko bas l Amerik Angli geed daldagnaad baiina .Amerikii buteegdehuun hunii esreg chiglesen baidgiig medeh uu tagjgar aa .Hervolif ees avhuulaad 40 50n myangatad duuren Amerik buteegdehuun olon jil bolson hun avahgui hog bolood hevtej baina .Oros bol hunii toloo yum hiideg saihan setgelt zorigtoi ard tumen .Oros Vaktsin aviya

66.181.180.242Аригуун   • 2020, 12 сарын 1. 10 цаг 36 минут

Ер нь л монголыг яаж хорлох вэ гэдэг нь нотлогдож байна даа.

66.181.180.242Аригуун   • 2020, 12 сарын 1. 10 цаг 34 минут

Хамгийн найдваргүй газартай л ярих юм даа. 58 хувь байхад 70-90 хувь гэж худал мэдээлсэн нь баригдаад гэрээ хийсэн орнууд гэрээгээ цуцлаж мөнгөө авья гэж байхад авахаар боллоо гэж PR хийгээд л. ядарсан дагуулуудтай юм дээ.

139.5.218.46zochin   • 2020, 12 сарын 1. 10 цаг 34 минут

moderna-n vaccin hamgiin naudvartai gej b/a.

202.9.47.30Зочин   • 2020, 12 сарын 1. 10 цаг 26 минут

МАНАИ УЛС ВАКЦИН АВАХ ГЭЖ ЯАРААД ХЭРЭГГҮИ Л БАИМААР ... 6 САРЫН ДАРААГААС МАНАИХЫГ АВААЧ , МАНАИХЫГ АВААЧ ГЭЭД ҮНЭ НЬ ХЯМДРААД ИРЭХ ЮМ ШИГ САНАГДААД БАИГАА ЮМДАА ...

103.26.193.124Зочин   • 2020, 12 сарын 1. 10 цаг 20 минут

Оросын Вакцин авья гээд Ерөнхийлөгч дуугарчихгүй. Толгой нь ажиллахгүй бн

202.126.90.55б   • 2020, 12 сарын 1. 10 цаг 16 минут

ДЭМБ баталгаажуулсан ууб

64.119.25.213Зочин   • 2020, 12 сарын 1. 10 цаг 09 минут

ОХУ-ын спутник "v" вакцин 95% үзүүлэлттэй хямд , тээвэрлэлт ,хадгалах гээд зардал бага гарах байхад нугасны гэмтэл үүсгэсэн -70 хэмд хадгалах үнэтэй чингэлэгүүд худалдаж авах тээвэрлэлт үнэтэй ийм юм сонирхоод байх юм. Сонин байна. ОХУ-ын вакцин хамаагүй хямд ш дээ. 20 доллар.

124.158.96.35Зочин   • 2020, 12 сарын 1. 9 цаг 43 минут

Хамгийн сүүлд АНУ-ын МОДЕРНА-ийн вакцин хүнд хэлбэрийн коронаг 100 хувь устгах чадалтайгаа зарлалаа.Тэгж байхад дөнгөж 70 хувьтайд яаран сандран хөөцөлдөж байгаа нь ихэд эргэлзээ төрүүлж байна

66.181.184.79Зочин   • 2020, 12 сарын 1. 9 цаг 23 минут

оросын спутник -v - 91%, америкийн нэг компаний вакцины туршилт-95% бхад яагаад донгож 70% бгаа вакцин авах талаар яриад бна?

124.158.96.35Зочин   • 2020, 12 сарын 1. 9 цаг 12 минут

90-95 хувийн баталгаатай вакцинууд туршигдаад байхад 70 хувьтайг захиалаад байгаад ямар сонирхол байна.Энэ компанийг найдвартай гэж огт яригдаагүй байхад

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.