2020 оны 12-р сарын 13
11 цаг 13 минут

Ерөнхийлөгч Х.Баттулга: Уур амьсгалын өөрчлөлтөд монголчууд бүхий л нөөцөө дайчлан ажиллахад бэлэн

    Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр батлагдсаны 5 жилийн ойг тохиолдуулан 2020 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгыг ахиулан тодорхойлох дээд хэмжээний цахим уулзалт”-д Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга оролцож үг хэллээ.

Дэлхий даяар тархсан КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал сайжрах цагт улс орнууд эдийн засгаа ногоон, илүү тэсвэртэй, тогтвортой замаар сэргээх, мөн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрт тусгагдсан зорилгуудад хүрэхийн тулд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгуудаа ахиулан тодорхойлох шаардлага үүсээд буй учраас Нэгдсэн Үндэстний Байгууллага, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Бүгд Найрамдах Франц Улс хамтран “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгыг ахиулан тодорхойлох дээд хэмжээний цахим уулзалт”-ыг зохион байгууллаа.

Дээд хэмжээний цахим уулзалтад дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн нар, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн 80 гаруй төлөөлөгч оролцон үг хэлж, Парисын хэлэлцээрийн хүрээнд тодорхойлсон үндэсний хувь нэмрээ ахиулан тодорхойлж, хүлэмжийн хийн ялгарлыг тэглэхэд чиглэсэн урт хугацааны бодлогоо танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн нийт салбар, хүн ардын амьдрал ахуйн бүх түвшинд эрсдэлийг нарийн тодорхойлж, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад оруулах хувь нэмрийг тусгасан “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр”-ийг баталж, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дээд хэмжээний цахим уулзалтад хэлсэн үгийнхээ эхэнд, цар тахлын гамшиг дэлхийг бүхэлд нь хамарч буй энэ үед уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг илүү их анхаарч, сөрөг үр дагаврыг нь бууруулах талаар шийдэмгий, дорвитой алхам хийх шаардлагатай байгааг тэмдэглэв.

Улмаар эх газрын эрс тэс, хуурай уур амьсгалтай, нүүдлийн мал аж ахуй голлон эрхэлдэг Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, даван туулах хувилбаруудыг боловсруулах нь нэн тулгамдсан асуудал гэдгийг онцоллоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлсэн “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр”-ийн баримт бичигт тусгасан хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувь хүртэл бууруулах амлалтаа улам ахиулж, 27.2 хувьд хүргэх бололцоотой гэдгийг дуулгалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэлсэн үгийнхээ төгсгөлд, байгаль-эхээ аврах, уур амьсгалын өөрчлөлтийн хурдыг сааруулах, сөрөг нөлөөтэй тэмцэхэд нийт хүн төрөлхтний хүчин чармайлт, сэтгэл зүтгэл чухал тул монголчууд бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллахад бэлэн байгааг илэрхийлсэн юм.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү.

17
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

17 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.117.77Сараа   • 2020, 12 сарын 14. 10 цаг 52 минут

ХҮРЭЛСҮХ ҮҮ. БАТТУЛГА НЬ ХЭН НЬ Ч БАЙ АРД ТҮМЭНД ДЭМЖЛЭГ САЙН ҮЗҮҮЛЖ БАЙНА. ХЭЗЭЭ ХЭН Ч ЯМАРЧ НАМ УЛСЫН ХӨРӨНГӨӨР ТЭРБУМТАН БОЛСОН НОХДУУД АРД ТҮМНИЙ ЯАЖ ХАРЖ ҮЗСЭН ЮМ.АРД ТҮМНЭЭ УЛС ЭХ ОРНОО ГЭВЭЛ СЭТГЭЛ БАЙГААГАА ХАРУУЛЖ ЧАДЛАА.ҮЕ ҮЕИЙН ЗАСГИЙН ГАЗАР ИЙМ ШИЙД ХЭЗЭЭ ГАРГАСАН ЮМ.АЖИЛЛАЖ БАЙГАА НЭГЭНДЭЭ УРАМ ХАЙРЛА.

139.5.218.25Зочин   • 2020, 12 сарын 14. 8 цаг 48 минут

Yun ch muuhai zurag tavisiim be, hurdan solioch ! Yag har zah iin luivarchin shig haragdaad bn. Ene zurgiig solih heregtei !

64.119.20.152Зочин   • 2020, 12 сарын 14. 9 цаг 10 минут

Гоё зураг байна Зураг бол зураг Зурганд энэ удаад ач холбогдол өгөх огт хэрэггүй Баттулга бга нь их чухал байна Одоо өнгөнд хууртахгүй чанарт

64.119.20.152Зочин   • 2020, 12 сарын 14. 9 цаг 25 минут

Өвөг дээдэс өнгө мөнгөнд хууртахгүй байхыг сургаж ирсэн Сайхан ч зураг байна Хийж бга ажил нь ч сайн байна

43.228.129.229emma   • 2020, 12 сарын 14. 8 цаг 19 минут

тэгвэл УЦС-аа бариач

79.208.177.8Зочин   • 2020, 12 сарын 14. 1 цаг 24 минут

eldev betonon oi ,ashigui zamand zartsuuldag möngöörei tal heeriin bus,goviin bayan burduud,gol us bulag shandiin ehiig hashaalaad mod but tarialah l heregtei öör ireedui bhgui dee deer ni gunii bolon ursats goliin us ashigladag uul uurhainuudad tatvar onooj ter möngöörei oijuulah töslöö sanhuujuulee...

64.119.20.152Зочин   • 2020, 12 сарын 14. 9 цаг 21 минут

Говийн уурхайнуудыг ашиглах хэрэггүй Байгальд хохирол учруулахаас цаашгүй Усгүй Ирээдүйгүй Говийн уурхайг Тавантолгойгоос бусдыг нь ашиглах хэрэггүй Тэгэж байж Баянбүрдүүд хамгаалагдана Дэмий эхийг нь хашиж хэлбэр гаргаад нэмэргүй

64.119.20.152Зочин   • 2020, 12 сарын 14. 9 цаг 23 минут

Эх орны уул уурхайн томоохон үйлдвэрт говиос ашигтай нөөцийг зөөвөрлөн боловсруулж болох юм

64.119.25.206Зочин   • 2020, 12 сарын 14. 1 цаг 05 минут

Худалч балмад яргачин.

64.119.20.152Зочин   • 2020, 12 сарын 14. 9 цаг 11 минут

Чи өөрөө яргачин бхо

202.9.40.190Зочин   • 2020, 12 сарын 13. 18 цаг 58 минут

axmaduudaa gomdooson xvn dee

64.119.20.152Зочин   • 2020, 12 сарын 14. 9 цаг 13 минут

Хэн гарч ирээд ахмадыг боломжоороо дэмжив Баттулга

103.212.119.31Зочин   • 2020, 12 сарын 13. 17 цаг 22 минут

Jenko laiz

64.119.20.152Зочин   • 2020, 12 сарын 14. 9 цаг 17 минут

Байлгана Монгол улсын ерөнхийлөгчийг монголын ард түмэн дэмжинэ

66.181.185.103Зочин   • 2020, 12 сарын 13. 16 цаг 00 минут

Ерөнхийлөгч маань цар тахлын үед ард түмэндээ хандсан ганц нэг мэндчилгээ, мэдээлэл өгөхгүй юм даа. Өр тэглэ, мөнгө өг гэсэн 2-хон санал л гаргах шиг боллоо.

64.119.20.152Зочин   • 2020, 12 сарын 14. 9 цаг 16 минут

Мэндчилгээ энэ тэр гэсэн хэлбэрийн нялгануур юмаар яахав Бодитой арга хэмжээ тус дэм чинь түүнээс илүү дархлаа дэмжлээ Дандаа хоёрын хооронд юм еөкөөс нэхэх хэрэггүй ЗГ аа ч зөв шаардлаа ЗГ ч сайн байлаа Нэг л улсын төлөө нэгдмэл бх

109.252.83.205Зочин   • 2020, 12 сарын 13. 15 цаг 10 минут

Мэндээ зарим мсж явахгуй бнааа аааа

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.