2020 оны 12-р сарын 21
17 цаг 43 минут

ХААН Банк “Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүллээ

Бизнесийн салбарын хүндхэн ачааллыг нуруун дээрээ үүрэлцэж явдаг жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, өсөж дэвжих боломжийг нь нэмэгдүүлэх зорилгын хүрээнд ХААН Банк  сургалт, цогц хөтөлбөрүүдийг санаачлан үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн.

Энэ удаад үйлдвэрлэлийн салбарт жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор ХААН Банк Швейцарь улсад төвтэй “Business Professional Network” (BPN) Монгол сантай хамтран “Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн хөтөлбөр”-ийг санаачлан хоёр сарын хугацаанд амжилттай хэрэгжүүллээ. Хөтөлбөрийн нийт оролцогчдод ХААН Банкны Жижиг дунд бизнесийг дэмжих төв (ЖДБДТ)-ийн бизнес зөвлөхүүд болон BPN Монгол сангийн мэргэжлийн экспертүүд, сургагч багш нар хамтран менежментийн арга барилыг сайжруулах сургалт явуулж, ганцаарчилсан зөвлөгөө өгсөн юм. Найман долоо хоногийн турш макро эдийн засгийн мэдээлэл, бизнесийн дижитал шилжилт, бүтээгдэхүүний үнэ цэнэ, бизнес загварчлал, ажлын нарийвчлал, дотоод болон гадаад орчны шинжилгээ зэрэг олон сонирхолтой сэдвээр сургалтад хамрагдсан 9 компанийн 17 оролцогч 2020 оны 11-р сарын 20-ны өдөр хөтөлбөрийн хаалтаа онлайнаар зохион байгуулж үр дүнгээ дүгнэсэн. Хаалтын арга хэмжээний үеэр ХААН Банкны ЖДБДТ-ийн захирал Т.Хулан, BPN Монгол сангийн захирал С.Өнөрцэцэг нар жижиг дунд үйлдвэрлэлд төлөвлөлт, стратегийн бодлогоо зөв тодорхойлох нь чухал болохыг хэлж, бизнесийн цаашдын замналд нь амжилт хүсэн оролцогч компаниудад бизнесийн зөвлөхүүдийн зөвлөмж тайланг хүргүүллээ.

Өөрийн компанидаа менежментийн иж бүрэн шинжилгээ хийж, бизнесийн загвараа зуран, дунд хугацааны хөгжлийн стратегиа тодорхойлж, төлөвлөсөн нь бизнесээ дараагийн шатанд гаргах маш том боломж болсныг, мөн зочин багш нар үргэлж хүлээлт үүсгэсэн, шинэлэг содон байж чадсаныг оролцогчдын зүгээс онцолж байв. Мөн дан ганц танхимын сургалтаар зогсохгүй багийн ажиллагаа, хөгжөөнт тоглоом, асуулт, хариулт хэлбэрээр  бодит жишээнд суурилсан сургалтын арга барил нь хөтөлбөрийг илүү чанартай болгож, орчин үеийн технологийн шийдлийг ашиглан суралцах нь сонирхолтой байлаа хэмээсэн юм.

Хөтөлбөрт оролцсон “Аригун” брэндийн үүсгэн байгуулагч, “Их өсөлт” ХХК-ийн захирал Х.Ихбаяр хэлэхдээ “Хөтөлбөрт хамрагдах боломж гарсанд маш их баяртай байна. Толгой дотроо бодож байсан ч цэгцэлж чадахгүй олон төлөвлөгөө байсныг нэгтгэж, бодит болгож авсан. Мөн компанийнхаа стратеги төлөвлөгөө, гадаад дотоод орчны шинжилгээг хийсэн. Бизнесийн зөвлөхүүд манай оффис, үйлдвэр дээр ирж уулзаж, зөвлөгөө өгсөн нь хөтөлбөрийг илүү хөрсөн дээр буулган бодитой болгосон юм шиг санагдсан. Мөн бидний санал сэтгэгдлийг үргэлж сонсож, зочин багш урьж авчирч байсан нь хүлээлтээс давсан өндөр үр дүнтэй байлаа. Цар тахлын энэ үед стратеги төлөвлөлтөө хараад, өдөр тутмынхаа ажилд жанжин шугамаа болгоод ажиллаж байна” гэв.

Харин “Хүүгийн гутал” ХХК-ийн захирал Г.Алтанхуяг маш их шинэ зүйл мэдэж сурч авсан гэдгээ онцгойлон дурдаж, “Өмнө нь янз бүрийн төлөвлөлтийн хичээлд бараг зуун удаа суусан байх. Гэхдээ яг гол зүйлээ мэдэж авч чадаагүй байж. Бизнесийн зөвлөхүүд манай ажилтнуудын нэгэн адил хамтарч ажиллаж, зааварчилгаа өгсөн нь бахархууштай байлаа. Бүхэлдээ нэгээс тав хүртэлх оноо өг гэвэл би таван оноо өгнө. Өмнө нь бид бизнес төлөвлөгөөгөө ямар нэг төлөвлөлтгүй гаргачихдаг. Нэг жилд хэчнээн бүтээгдэхүүн зарахаа тооцоолоод л орхидог байсан. Харин хөтөлбөрт хамрагдаад ажлуудаа хоногтоо хуваарилж, илүү нарийвчилж задалсан” гэв. Энэ нь бизнестээ илүү бодитой хандахыг сургаж, одоо тэрээр хөл хорионы үед хэрэгжүүлэх “Б” төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа аж.

Ийнхүү менежментийн арга барилд хамтдаа суралцаж, нэг анги болж чадсан жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бизнесээ нэг шат ахиулж, шинэ түвшинд ажиллах боломжтой боллоо. Банкны зүгээс хөтөлбөрт амжилттай хамрагдсан оролцогчдод хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож, сонгогдсон гурван компанид стратеги хэрэгжүүлэлтийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг нь зургаан сар тутам хянаж, зөвлөн ажиллах юм.

ХААН Банкны ЖДБДТ 2019 оноос эхлэн “Хөгжлийн хөтөлбөр”-үүд санаачлан зохион байгуулж буй бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацанд 50 орчим компанийн төлөөллийг сургалтад хамруулан, зөвлөгөө, мэдээлэл хүргэн ажиллажээ. Тус төв нь анх 2006 онд “Бизнес инкубатор төв” нэртэйгээр анх байгуулагдаж байсан бол 2018 оноос Жижиг дунд бизнесийг дэмжих төв болон өргөжиж, харилцагчдаа чадавхижуулах, бизнесээ илүү амжилттай удирдахад нь дэмжлэг үзүүлж, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Тусгаарлах байрны халдвар хамгааллыг сайжруулах чиглэл өгчээ3 цаг 22 минутын өмнөЗасгийн газар ээлжит бусаар хуралдаж байна3 цаг 24 минутын өмнөОлон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд ХҮРГЭЕ3 цаг 28 минутын өмнөОлон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэдэг болсон ТҮҮХ3 цаг 31 минутын өмнөУлаанбаатар 4 хэм хүйтэн байна3 цаг 36 минутын өмнөНОК: Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, тоглолтуудыг цуцлах саналаа УОК-т хүргүүлж байна3 сар 7. 21:49"Анна Каренина" жүжгийг үзсэн 900 гаруй иргэнийг энэ сарын 9, 10-нд УДЭТ-т шинжилгээнд хамрагдахыг хүслээ3 сар 7. 21:38УДЭТ-ын 54 ажилтнаас халдвар илэрчээ3 сар 7. 20:54Э.Наранхүү: Би ачааны хүндийг үүрч яваа алба хаагчдаараа бахархдаг3 сар 7. 19:28Халдвар авсан иргэний ойрын хавьтал Дорноговь аймаг руу зорчжээ3 сар 7. 19:06Хотын дарга Д.Сумъяабазар НОК-ын Шуурхай штабын эмэгтэйчүүдэд баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ3 сар 7. 19:00Бүсгүйчүүд зурган дээр сайхан гарах 20 ПООЗ3 сар 7. 15:30Амиа алдсан С-ын хэргийг үнэн зөв шийдэхгүй бол цэрэг татлагад нэг ч залуугаа явуулахгүй гэжээ3 сар 7. 15:00Пентхаус 2: Шим Су Рён үхээгүй гэж үү?3 сар 7. 14:08COVID 19: Хөнгөн туссан иргэнийг "витамин"-аар эмчилж байна3 сар 7. 13:45Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын дотоод сонгуулийн асуудлаар байр сууриа илэрхийлэв3 сар 7. 13:33Л.Оюун-Эрдэнэ: Чимгээг мансууруулуулаад хувцсыг нь тайлж бичл3 сар 7. 13:28Террорист бүлэглэл автомашин дэлбэлсний улмаас 20 гаруй хүн амь үрэгджээ3 сар 7. 13:15Зуунмод хотоос орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 11-н хүртэл хязгаарлажээ3 сар 7. 13:11АН-ын даргын сунгаанд 16 хүн бүртгүүлжээ3 сар 7. 13:05Д.Сумъяабазар: Цар тахлыг төр, иргэн, аж ахуйн нэгж хамтын хүчээр давна3 сар 7. 13:00Чулуут суманд батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ рүү шилжүүлжээ3 сар 7. 12:59Хамгаалалтад авсан 7 БАЙРШИЛ3 сар 7. 12:43Өнөөдөр БГД, СХД, Чингэлтэй, БЗД-ийн 4 цэгт шинжилгээ авна3 сар 7. 12:36Д.Сумъяабазар: ХӨСҮТ хийж байгаа ажлынхаа хүчин чадал, хэмжээг тооцохгүйгээр шинжилгээ авч, иргэдэд хүндрэл учруулж байна3 сар 7. 12:03Төрийн ордонд нэг тохиолдол батлагдаж, ордны баруун жигүүрт хөл хорио тогтоожээ3 сар 7. 11:43ЭМЯ: 67 хүнээс халдвар илэрсний 4 нь Төв аймагт батлагдсан3 сар 7. 11:39Улаанбаатарт 5 хэм хүйтэн байна3 сар 7. 11:33Төв аймагт 4 тохиолдол батлагдаж, Зуунмод хотоос орох гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ3 сар 6. 17:59Тусгаарлах байрны төлбөр буцаах болон зөрүү авах иргэдийн анхааралд3 сар 6. 14:52
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.