2021 оны 1-р сарын 4
11 цаг 32 минут

ЖИНХЭНЭ ЖДҮ: Органик “ЭКО САВАН”-гийн үйлдвэр бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна

   Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилготой “Жинхэнэ ждү” булангийн энэ удаагийн дугаарт органик саван, алчуур, шүдний сойз үйлдвэрлэгч  Эко саван”  үйлдвэрийн үүсгэн байгуулагч Б.Номинцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр ЖДҮХС-гаас зээл авсан учир үйлдвэрийнхээ бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа онцоллоо. 

-Үйлдвэрээ эхлүүлж байсан түүхээсээ хуваалцаач?

-Манайх 2015 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Би химийн технологич мэргэжилтэй. Үйлдвэрээ нээхээс өмнө химийн хүрээлэнд 8 жил ажилласан. Тиймээс мэргэжил нэгт найзтайгаа хамтран саван хийж эхэлсэн. Тэр үед найз маань өөх тосыг маш их хэмжээгээр хаях юм, энэ нь саван хийх хамгийн чухал түүхий эд болдог талаар анх хэлж байсан.  Ингээд бид хамтраад саван үйлдвэрлэж эхлэхээр шийдвэрлэсэн. Тухайн үед буюу 2015 онд манайд саван үйлдвэрлэдэг газар байгаагүй. Миний мэдэхээр "Тана" л байсан байх. Бидний хийсэн саван хэрэглэгчдэд маш их таалагдаж байсан. Иргэд маш их урмын үг хайрладаг байсан учраас шантрах үе гарсан ч босоод л ирдэг байсан. Ингээд өнөөдрийг хүртэл 7-8 мянган саван үйлдвэрлэж байна. Хөдөө орон нутаг сүлжээ дэлгүүрүүдээр зарагддаг болсон байна . Өөрсдийн гэсэн байнгын үйлчлүүлэгчидтэй болжээ.

-Гэртээ гар аргаар саван хийдэг маш олон эмэгтэйчүүд байдаг юм билээ. Тэдгээр хүмүүс өөрсдөө бүтээгдэхүүнийг хийж чаддаг ч хэрхэн бизнес болгох талаар мэдлэг дутмаг байдаг мэт санагдсан. Та туршлагаасаа хуваалцаж зөвлөгөө өгөөч?

-Тийм шүү. Анх савангийн үйлдвэр байгуулахаас өмнө өөрсдөө саван үйлдвэрлэх технологийг мэдэж байгаа атлаа хэрхэн зах зээлд гаргах талаар мэддэггүй байсан. Маркетинг, эдийн засгийн мэдлэггүй хүмүүст асуудал их тулгарсан. Бид хэсэг хугацааны дараа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийнх төв гэж байдаг болохыг олж мэдсэн. Тэр төвд хандаж зохион байгуулдаг сургалтад нь хамрагдаж эхэлсэн. Хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн хэрхэн хийхийг судалж үйлдвэрлэдэг болсон. Асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар сургалтанд сууж мэдэж авсан. Анх гэрийн үйлдвэрлэл байснаас цехийн үйлдвэрт шилжсэн гэж хэлж болно. Одоо гэртээ үйлдвэрлэл явуулдаг олон хүн байна тэдгээрт хандаж зөвлөгөө өгөхөд хамгийн чухал нь хэрэглэгчдийн судалгааг маш сайн хийх хэрэгтэй. Тухайн хэрэглэгч юу хүсэж байна түүнийг нь тодорхойлох хэрэгтэй. Хэрэглэгчийн хүсэж буй зүйлийг үйлдвэрлэж эхэлвэл бүтээгдэхүүний борлуулалт нэмэгддэг юм билээ. Мөн маш тууштай байх хэрэгтэй. Тууштай байдалд бол амжилтын үндэс гэж боддог.

-Танайхтай адилхан саван үйлдвэрлэдэг дотоодын үйлдвэрлэл эрхлэгчид олон байдаг. Тэдгээрээс ялгарах  гол онцлог юу вэ. Зах зээлийн тодорхой өрсөлдөөн үүсдэг байх?   

-Манай нэрийн бүтээгдэхүүн бол эдийн саван. Органик саван гэсэн үг. Бидний хэрэглэдэг ихэнх саван синтетик байдаг. Манайх савангаа маш хямд үнээр буюу 600 төгрөгөөр зардаг. Манай савангийн гол түүхий эд нь малын гаралтай түүхий эд. Түүхий эд элбэг байдаг нь бидний давуу тал болдог. Мөн зарим органик савангууд харьцангуй үнэтэй мэт санагддаг.

-Түүхий эдийг хаанаас авдаг вэ?

-Манайх түүхий эд болох өөхөн тосыг мах импекс гэх мэт хиам боловсруулах үйлдвэрүүдээс цуглуулдаг. Мөн бага хувийг малчдаас авдаг. Зарим хүмүүс гэртээ байгаа тосоо авчраад манай бүтээгдэхүүнээр сольж авах тохиолдол ч байдаг.

-Хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд үйл ажиллагаагаа явуулж байна уу?

-Манай үйлдвэрийн нэг онцлог нь хавар, зун, намрын сэрүү орох хүртэл ажилладаг. Харин өвлийн улиралд дулааны улиралд бэлтгэсэн бүтээгдэхүүнээ борлуулахад анхаардаг. Өвлийн улиралд саван үйлдвэрлэхэд хүндрэлүүд гардаг. Саван хийхэд халаалт маш сайн явагдах хэрэгтэй. Манайх савангаа 21 хоног хатааж савласнаар хэрэглэгчдэд хүргэдэг. Одоохондоо төвийн халаалтад холбогдоогүй. Өвлийн улиралд үйлдвэрлэл явуулъя гэвэл дулааны зардал маш өндөр тусна. Тиймээс миний баримталдаг бодлого нь жилийн дулааны улирлыг ашиглаж бүтээгдэхүүнийг маш сайн нөөцлөх байдаг. Сүүлийн гурван жилийн турш энэ бодлогоор ажиллаж байна. Хавар нөөцөлсөн бүтээгдэхүүн дуусахад шинэ үйлдвэрлэл эхэлж байдаг даа.

-Борлуулалтын хувьд хэчнээн дэлгүүр, худалдааны төвүүдэд бүтээгдэхүүнийг хүргэж байна вэ?

-Сүлжээ дэлгүүрүүдээр тараагддаг. Мөн зургаа, найман нэрийн 4000 гаруй сүлжээ дэлгүүрүүд байдаг. Манайх энэ асуудлыг борлуулалтын компанид хариуцуулсан байгаа.

-Танайх ямар тоног төхөөрөмж ашигладаг вэ, шинэчлэлт хэр их хийдэг вэ?

-Манайх үйлдвэрлэлийнхээ 50 хүртэлх хувийг тоног төхөөрөмж ашиглаж хийдэг. Үлдсэнийг нь  гар аргаар үйлдвэрлэдэг юм. Тоног төхөөрөмжийг дотоодын үйлдвэрт хийлгэсэн. “Чиглэл” гэдэг компанид өөрийн технологид тохирсон төхөөрөмжийг захиалгаар хийлгэж байсан. Тэдгээр тоног төхөөрөмжийг ашиглаад дөрвөн жилийн хугацаа өнгөрсөн байна. Монголд үйлдвэрлэсэн тоногт төхөөрөмж ашигласнаар ямар нэгэн доголдол үүсэхэд  засварлах, шинэчлэхэд хугацаа алдахгүй байх гэж бодсон. Мөн Үндэсний үйлдвэрлэлийг дэмжихийг зорьсон.

-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хариуцсан яам болон төр засгаас хэр сайн дэмждэг вэ?

-2016-2017 онд жижиг, дунд үйлдвэрлэлийн газарт зээл хүсэж хандаж байсан ч бүтээгүй. Тухайн үед хэт сүржин нэртэй боловч хөрсөн дээр буусан ажил хийдэггүй мэт санагддаг байсан. Бизнес эрхлэгчдэд хүрч ажилддаггүй байсан. Харин одоо бол биднийг дэмжих арга хэмжээнүүд маш их зохиогддог болсон. Манайх 2019 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор жижиг, дунд үйлдвэрийн газрын зээлд хамрагдаж байсан. Жижиг, дунд үйлдвэрийн газраас зээл хүсэгчид төслөө маш үндэслэлтэй бичих хэрэгтэй мэт санагдсан. Манайх зээлд хамрагдасанаар савангын нэр төрлийг нэмэхийг зорьж байгаа. Төсөл таван жилийн хугацаатай үргэлжилнэ. Хэдийгээр энэ жил чадаагүй боловч 2022 онд биелүүлэх төлөвлөгөөтэй байна. Мөн саван хийхээс гадна “ЭКО” нэр төрлийн алчуур, шүдний сойз зэрэг бүтээгдэхүүн нэмсэн. Төсөл бичихээс өмнө иргэн гэж үйл ажиллагаа явуулж байсан бол одоо хувьцаат компани болж бүртгүүлсэн байгаа.

 

17
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

17 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.122.52Зочин   • 2021, 1 сарын 24. 9 цаг 56 минут

амжилт хүсье. энэ үйлдвэрийн чадлыг нэмээд гадаад саванг багасгамаар юм

43.242.243.4Зочин   • 2021, 1 сарын 10. 11 цаг 12 минут

энэ саванг авч хэрэглэж байгаа, сайн саван байна лээ, би байнга авч хэрэгэлэж байгаа. их дажгүй. захиалан авах утас нь 88119184

139.5.217.28Зочин   • 2021, 1 сарын 9. 10 цаг 15 минут

хаанаас авч болох юм болоо

202.126.89.23Зочин   • 2021, 1 сарын 7. 11 цаг 23 минут

Mundag ymaa odoo gadaadaas ediin savan inportlohoo bolih heregtei

202.131.245.18Зочин   • 2021, 1 сарын 6. 13 цаг 34 минут

болоошдээ

202.9.46.207Зочин   • 2021, 1 сарын 5. 18 цаг 53 минут

Нэг хэсэг их хэрэглэдэг байсан. Сүүлийн үед супермаркетуудаар харагдахгүй юм. Сайн саван шүү. Улам их өргөжөөрэй.

64.119.27.19Зочин   • 2021, 1 сарын 4. 19 цаг 46 минут

Үндэсний үйлдвэрээ дэмжие гэтэл тэнгэрт хадсан үнэ бдаг тийм бвал тэнгэрийн амьтадад зориулав гээд бичвэл зүгээр дээ.

64.119.18.84зочин   • 2021, 1 сарын 4. 17 цаг 11 минут

бас л нөгөө шампанск шиг саван байгаа даа хятад саванг монгол гэсэн шошго наагаад зарж байгаа юу

103.212.118.22Зочин   • 2021, 1 сарын 4. 21 цаг 39 минут

Худалдаж авч үзээд бичих хэрэгтэй

122.201.24.254Зочин   • 2021, 1 сарын 4. 21 цаг 01 минут

Харин ч үгүй шүү. Өөрсдөө бүгдийг хийдэг

192.82.67.135Зочин   • 2021, 1 сарын 4. 15 цаг 31 минут

Эко саванг хэрэглэдэг, өөхөн тосоор хийсэн боловч маш сайн саван, импорт орлох хямд эдийн саван үйлдвэрлэж байгаад нь байрладаг шүү. Амжилт

66.181.161.57Зочин   • 2021, 1 сарын 4. 15 цаг 00 минут

саванг авнаа ждү мандтугай

202.179.4.230туяа   • 2021, 1 сарын 4. 14 цаг 05 минут

хөдөө орон нутагт хаагуур зарагдаж байна.

66.181.168.131Vegan   • 2021, 1 сарын 4. 12 цаг 24 минут

Urgamalin savan l heregledeg bolj bnda

202.179.15.3Зочин   • 2021, 1 сарын 4. 12 цаг 20 минут

хямд үнэтэй юмаа

192.82.72.7Зочин   • 2021, 1 сарын 4. 12 цаг 17 минут

mundag

202.126.88.146Чимгээ   • 2021, 1 сарын 4. 17 цаг 37 минут

Эдний саван их сайн эко саван шүү. Ямар ч харшил өгөхгүй 100% өөхөн тосоор хийдэг саван шүү. Манай гэр бүлийн байнгын хэрэглээ болсон саван. Монголчуудаа бүгдээрээ үндэснийхээ үйлдвэрийг дэмжицгээе.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.