2021 оны 1-р сарын 6
13 цаг 38 минут

Шүүгч нарт “Эхийн алдар”-аас өөр шагнал олгохгүй байх, тэдний амь нас, эрүүл мэндийн даатгалыг төр хариуцах саналууд дэмжигдсэнгүй

  ХЗБХ-ны хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн 27 дугаар зүйлийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад иргэнд албан бичгээр хариу өгөх тухай санал хэлж байв. Уг саналтай холбогдуулан ажлын хэсгээс нэмэлт тайлбар хийгээгүй ба “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх талаар гаргасан өргөдөл, гомдолд Дээд шүүхийн Ерөнхий шүүгч албан бичгээр хариу өгөх” гэсэн заалтыг 27.1.7-д нэмж оруулах санал 56.2 хувийн саналаар дэмжигдэв.

Төслийн 35 дугаар зүйлийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан тухайн шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрэх үед хугацааг нь тулгаж мэдэгддэг. Үүнд ямар зохицуулалт оруулсан талаар тодруулж байв. Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр гишүүн, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрэхээр байгаа бол орон тоо гарахаас 90-ээс доошгүй хоногийн өмнө гэж заасан нь прокурорыг орлож болдог бол тухайн шүүгчийг орлох боломжгүй байдаг гэсэн тайлбар хийв. 

Төслийн 37.7-д “Танхимын тэргүүнийг тухайн шүүхийн Зөвлөгөөн дотроосоо нууц санал хураалтаар, гурван жилийн хугацаагаар сонгох бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болно” гэсэн ажлын хэсгээс гаргасан саналын томьёолол гишүүдийн олонхын саналаар дэмжигдэв.

Төслийн “43.4.Шүүгчийг Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдэх тухай хуульд зааснаас бусад цол, одон, тэмдэг, шагнал олгохыг хориглоно.” гэсэн заалтыг хасах саналыг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан гаргав. Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр хийсэн тайлбартаа, “Эхийн алдар”-аас бусад одон, шагналыг авахгүй гэсэн асуудлыг Дээд шүүх өөрөө гаргасан тул ажлын хэсэг хүндэтгэн үзэж тусгасан болно гэв. Улсын Их Хурлын гишүүд уг заалттай холбогдуулан байр сууриа илэрхийлж, ажлын хэсгийн гишүүдээс нэмэлт тайлбар сонссоны дараа санал хураалгахад “Шүүгчийг Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдэх тухай хуульд зааснаас бусад цол, одон, тэмдэг, шагнал олгохыг хориглоно.” гэсэн заалт хуралдаанд оролцсон гишүүдийн дэмжлэгийг аваагүй болно.

Төслийн “47.2.Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн албанд ажилласан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ. Шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдэнэ.” Мөн “47.5.Шүүгчийн албан ёсны айлчлал, томилолт, төрийн ёслол, хүндэтгэл, энэ хуулийн 16.5-д заасны дагуу томилолтоор ажиллах болон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогсон бусад арга хэмжээний зардлыг шүүхийн төсвөөс санхүүжүүлнэ.” гэсэн ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй санал гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалангийн гаргасан төслийн 49.1 дэх заалтыг хасах тухай санал гишүүдийн 78,6 хувиар дэмжигдсэн юм. Энэ нь “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцна. Шүүгч эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалаас хэтэрсэн зардал, түүнчлэн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй болсон бол түүний цалин хөлсийг бүрэн хэмжээгээр олгоно.” гэсэн заалт юм.

Төслийн 52 дугаар зүйл “Шүүгчид хориглох зүйл”-ийн 1 дэх заалтын 1-ээс 19 дэх хэсгийг бүхэлд нь өөрчлөн найруулж, мөн 52.1.20-52.1.40 дэх заалт нэмж тусгах тухай зарчмын зөрүүтэй санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдэв. Үүнд, “52.1.14.Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдүүлэх тухай хуульд зааснаас бусад цол, одон, тэмдэг, шагнал авах”-ыг хориглоно гэсэн санал багтсан юм.

Төслийн 53 дугаар зүйлд ажлын хэсгээс санал гаргаагүй ба 54.2 дахь хэсгийг хасах горимын санал дэмжигдсэн. Төслийн 59 дүгээр зүйлийн 59.1.3, 59.1.4, 59.6.1 дэх заалт, мөн зүйлийн 59.2 дахь хэсгийг өөрчлөн найруулах, 59.2-59.5 дахь хэсэг болгох санал гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн.

Шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах тухай 60 дугаар зүйлд гишүүдээс санал гараагүй ба ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй санал бүгд дэмжигдсэн.

Төслийн 65 дугаар зүйлийн 65.5 дахь хэсгийн “үзэх шалтгаантай” гэснийг “шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэж өөрчлөх, 68 дугаар зүйлд 68.3-68.8 дахь хэсэг нэмэхийг мөн дэмжив.

Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 43-аас 76 дахь саналын томьёолол буюу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 70, 73, 74, 75, 78, 79, 80, 82, 83, 84, 85, 88, 89, 91, 94 болон 100-107 дугаар зүйлүүдэд оруулсан өөрчлөлтүүд дэмжигдсэн. Харин төслийн 108.2 дахь заалтыг “Илтгэгч гишүүн энэ хуулийн 108.1-д зааснаас бусад тохиолдолд өргөдөл, мэдээллийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор сахилгын хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж ажлын хэсгээс гаргасан саналыг “Илтгэгч гишүүн энэ хуулийн 108.1-д зааснаас бусад тохиолдолд өргөдөл, мэдээллийг хүлээн авснаас хойш гуч хоногийн дотор сахилгын хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүд гаргаж, олонхын дэмжлэг авсан.

Үргэлжлүүлэн 109-120 дугаар зүйлүүдэд оруулсан өөрчлөлтүүд дэмжигдсэн бөгөөд дээрхээс бусад зүйлүүдэд ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс санал гараагүй болно.

Дараа нь ажлын хэсгээс найруулгын дөрвөн санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал тус бүрээр санал хураалт явуулж, дэмжсэн болно. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ц.Мөнх-Оргил нар төслийн зарим зүйл, заалтад өөрчлөлт оруулах тухай санал хэлж байв. Учир нь ажлын хэсгээс гаргасан саналын томьёололд төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад өөрчлөлт оруулан дэмжигдсэн гэсэн тайлбар хийв. Хуралдаан даргалагч С.Бямбацогт Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн асуудлыг өөрчлөх нь Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийг зөрчих болно. Иймд хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр уг асуудлыг дахин оруулах боломжтой гэв. Үргэлжлүүлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хэлэлцэв. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх саналын томьёолол, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх саналын томьёолол, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх саналын томьёолол, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх саналын томьёолол, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх саналын томьёолол, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх саналын томьёолол, Зөрчил шалган шийдвэрлэх тухай нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх саналын томьёолол, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн талаарх саналын томьёолол, Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх саналын томьёолол /2/ болон холбогдох бусад хуулийн төслийн талаарх саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулсныг Байнгын хорооны гишүүдийн олонхын дэмжлэг авлаа.

Ийнхүү Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр танилцуулахаар тогтов.

13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.80.210.111gaihagch   • 2021, 1 сарын 7. 9 цаг 35 минут

ehd horsol zanal aTAARHAL UZEN YADALTAAR setgelee zogoogsod umhii setgehuigeeree busdiig harluulj setgelee tejeej bna daa huurhii.hgjggl y, detsaj uursdud ni ochig

66.181.177.126Зочин   • 2021, 1 сарын 7. 9 цаг 32 минут

ЭМД ыг нь ядаж байхад өөрсдөөр нь төлүүлээчээ . Монголчууд 90 онд тусгай хангамжийг жагсаж байгаад устгасан биш билүү эргүү гишүүдээ

202.9.40.78Иргэн   • 2021, 1 сарын 7. 2 цаг 15 минут

Энэ зочин яасан үнэн үг хэлээ вэ? Шүүгч нарт шорон л хэрэгтэй. Тэгсэн цагт шудрага ёс тогтоно.

192.82.72.7Зочин   • 2021, 1 сарын 6. 21 цаг 16 минут

SHUUGCH NART ODOO SHAGNAL BISH SHORON L HEREGTEI BAINADAA

122.201.24.140Хуульч   • 2021, 1 сарын 6. 19 цаг 51 минут

Энэ Энхбаяр ямар муйхар мужгидаг нөхөр вэ. Санал нийлэхгүй бусдыгаа л чичлэх юм.

192.82.72.7Зочин   • 2021, 1 сарын 6. 17 цаг 56 минут

SHUUGCH NARAA BUGDIIG N SOLIHGUI BOL BUGD AVILGALD IDEGDSEN BAIGAA N SUULIIN UEIIN SHUUH HURALUUDAAS HARAGDAJ BAINA TOM HULGAICH LUIVARCHDAD UGSUN YALAA HUNGURUULJ YAAJ ARD TUMNEER TOGLOJ BAINAAA

192.82.77.181Зочин   • 2021, 1 сарын 6. 17 цаг 16 минут

ЭМД -АА ӨӨРСДӨӨ ТӨЛ Л ДӨӨ.ЯМАР ХҮҮХЭД БИШ ДЭЭ.

202.9.40.35Зочин   • 2021, 1 сарын 6. 16 цаг 30 минут

Шуугч нар шагналаар яах юм бэ. Бусдаас илуу эрх дарха, цалин хангамжийг нь олгоод байхад бас хэдэн гялгар темерт дурлах хун байх уу.!!! Урдаа байгаа ном оо ном есоор нь умшаад шийдээд явбал болдоггуй юм байхдаа.

192.82.75.101Зочин   • 2021, 1 сарын 6. 15 цаг 42 минут

йШүүхийг завхруулсан УДШ-ийн тэргүүн байсан Зориг мэтийн зарим шүүгчийн гавьяат цолыг хураагаач. Шударга ёс хаана байна. Зарим гавьяат амиа хорлоно.

202.9.46.0Зочин   • 2021, 1 сарын 6. 15 цаг 20 минут

Манай хууль шүүх ялзарсан. Дээд шүүхийн шүүгч Батсуурь гэхэд л 70 сая долларыг улссас хулгайлан Эрдэнэтийн 49 луйварт оруулсан байдаг. Бас хонгилынхны хамааралтай бүх хэргийг өөр дээрээ авч цээжээрээ хамгаалдаг. Бас дээд шүүхийн шүүгч Бямбаа Салхитын мөнгөний ордын авилгад оролцож улмаар түүнээсээ болж шоронд өөрийгөө боож үхсэн. Ийм байдалтай байгаа дээд шүүхийг хуулиар өөрчлөхөөс өөр яах билээ. Үндсэн хуулийн цэц гэхэд бас л хүүхний бөгс илдэг гаж донтнуудаар дүүрэн байх жишээтэй. Эднийг бас өөрчлөх ёстой.

202.9.40.69зочин   • 2021, 1 сарын 6. 14 цаг 56 минут

Шагналыг өөрчлөх ёстой байсан юм Урагш харах дургүй коммунист гишүүд хэрэгтэй юм хиихгүй биз дээ Гаьяат хуульч цолтой жинхэнэ шударга дундаж амьдралтай шүүгч нар нь цөөхөн хувииг эзэлдэг бол гавьяат болсон баян шүүгч нар ихэнх нь байдаг гэсэн АТГ үүнииг харахгүй байдаг нь бас сонин шүү

202.9.46.213иргэн   • 2021, 1 сарын 6. 14 цаг 40 минут

Хэдэн саяын цалинтай хүмүүсийн даатгалыг яахаараа төр хариуцдаг юм бэ. Гишүүд минь аятайхан л байгаарай.

202.9.40.78Төр   • 2021, 1 сарын 6. 13 цаг 52 минут

Шүүгч нар гэнээ. Тэд нарт шүүгч гэдэг нэр үнэхээр хүнддэнэ. Ү-гий нь у-гаар сольчих. Монгол орныг сүйрүүлж байгаа жинхэнэ хулгайч, луйварчид. Монголд шудрага ёс, хүнлэг чанар, ёс жудаг гэсэн сайн сайхан бүхнийг барьж идэж байгаа араатнууд, Тэр ч байтугай өөрсдийгөө барьж идэх шулмасууд. Бурхан гэсгээх болтугай

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.