БЗД-ийн 17 дугаар хорооны нэг ажилтнаас халдвар илэрсэн. Мөн нэмж 2 ажилтан нь халдварт өртөж, БЗД-ийн гурван албан хаагч коронавирусийн халдвар аваад байна. Үүнээс улбаалж, 4 гэр бүлийн 10 гаруй хүн халдварт өртжээ. Мөн үргэлжилсэн халдварт 9 дүгээр хорооны 2, 3 гэр бүл халдварт өртөөд байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв.
Тэрбээр "БЗД-ийн 17 дугаар халдвар бүртгэгдэж байгаатай холбогдуулан голомтын илрүүлгийг хийнэ. Яг БГД-т хийсэн шиг. Тиймээс илрүүлэг шинжилгээний ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна." гэлээ.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
7 р хорооны шинэ Засаг гэхэд бүх хэсгийн ахлагч нараа цуглуулаад хүн хоорондын зай байхгүй өнөөдөр хороо ороод гайхлаа үнэхээр эрсдэлтэй